Пүрэв, 2024-11-28, 11:25 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 17 » Далай лам
11:43 PM
Далай лам
Түүхэн дэх 14 дэх Далай лам



Монголчуудын гол шашин болох Буддын шашин нь 1400 гаруй жилийн тэртээгээс Түвдэд нэвтэрсэн боловч Зонховын (шарын) шашин жинхэнэ дүр төрхөө олж институтчилагдсан нь XV зууны эхээр юм.
   Харин Далай лам, түүний засаглал (институци) нь Монгол, Түвд хоёр ард түмний улс төр-шашны түүхэн харилцаанаас үүдэлтэйг тэр бүр манай шүтлэгтнүүд мэддэггүй. Чухамдаа XVI зуунд Монголын Алтан хаанаас Түвдийн шашны тэргүүнд "Далай лам” хэмээх алдар цол олгож, Алтан хаан албатуудаа шарын шашинд дагаар оруулах зарлиг буулгаснаар Монголд буддын шашин дэлгэрсэн түүхтэй.

Эдүгээг хүртэл заларсан Далай ламууд бол:

1. Анхдугаар Далай лам Цэдэнтарва (1391-1474)
2. Цэдэнжамц (1476-1542)  
3.Сономжамц (1543-1588) нь Алтан хаанаас цол хүртэж өмнөх хоёрыг нөхөж цоллосон
4.Ёндонжамц (1589-1616)
5. Агваанлувсанжамцын (1617-1682) үед Потала хэмээх ордныг сүндэрлүүлж, мөн 1625 оноос Ванчин Богдын институцийг зэрэгцүүлэн гаргаж ирсэн 
6. Цаянжамц (1683-1707) онд тодроод шашны эрх мэдлийн төлөө тэмцэлд үрэгдэж оронд нь  Наваанишжамц гарч ирсэн
7. Галсанжамц (1708-1757)
8. Жамбалжамц (1758-1804)
9. Лүндэгжамц (1806-1815)
10. Чүлтэмжамц (1816-1837)
11. Хэдрэвжамц (1838-1856)
12. Пэрэнлэйжамц (1856-1875)
13. Түвдэнжамц (1876-1933)
14. Данзанжамц (1933 оноос эдүгээг хүртэл) 

Эдгээр далай ламуудын хэн нь  Монголтой ямар холбоотой байсныг сонирхвол: 
IV Далай лам Ёндонжамц нь Монголоос тодорч, Түвдэд шашны тэргүүнээр залран байсан нь Манжийн эзэнт гүрэнд эзлэгдэхийн өмнөх Ар Монголын жишээ бөгөөд Лхаст очоод цэл залуугаараа хорвоог орхижээ. V Далай лам Агваанлувсанжамц нь Монголын дотоод хэрэгт оролцож, Монголын Гүүш хаантай холбоотон болж, Манжид дагаар оруулахад зуучилсан үнэн түүхийг "Цогт тайж” кинонд дүрсэлсэн байдаг. 

Манж Чин улс шарын шашныг төрийн шашин болгосон нь Далай ламыг шашны тэргүүнээрээ тавьсан Монгол, Түвд хоёрыг нэгэн зэрэг албат улсаараа байлгах стратегийн зорилгоос нь үүдсэн хэрэг гэж үзэж болно. VI Далай ламаас хойшхи Далай ламууд түүхэн шалтгаанаар Монголоос харилцаагаа тасалсан ба XIII Далай ламын үед Монгол, Түвд хоёр Дундад Иргэн Улсын харьяанаас гарахаар зэрэг санаархаад түвдчүүд  бүтэлгүйтсэн. ХХ зууны эхээр XIII Далай лам Түвдэнжамц Ар Монголд удаан хугацаагаар тухалж Богд гэгээнтэй уулзаж явсан баримт бий.


Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 2595 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]