Пүрэв, 2024-11-28, 11:29 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 7
Гийчин 7
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 3 » Casio пүүсийг үндэслэгч Тадао Касио
6:12 PM
Casio пүүсийг үндэслэгч Тадао Касио

Casio пүүсийг үндэслэгч Тадао Касио

Японы нэрт бизнесмэн, "Касио Компьютер К,Лтд" компанийн vvсгэн байгуулагч хийгээд анхны ерєнхийлєгч нь. Тvvний удирдлаган доор "Касио" пvvс цахилгаан тооцоолон бодох машин, цахилгаан цаг болон персонал компьютерийн дэлхийн зах зээл дээрхи ширvvн тэмцэлдээнд орсон бєгєєд єдгєє тэргvvлэгчдийн эгнээнд явж байгаа билээ. Швейцарь улс олон зууны туршид єєрийн найдвартай ажиллагаатай цагны ачаар зах зээл дээр ноёрхон ирсэн билээ. Гэвч 1960-аад оны сvvлээр нэртэй фирмvvд электрон цаг vйлдвэрлэх нь тэдний хувьд доошоо орсон хэрэг гэж мэдэгдсэнээр томоохон алдаа гаргасан гэж болно. Магадгvй тэдний зєв ч байсан байж магад. Электрон цаг эхэндээ vнэтэй хэрэглээ мэтээр гарч ирсэн боловч тєдєлгvй тэднийг бага єртгєєр vйлдвэрлэж болох нь хэнд ч ойлгомжтой болов. Европын цаг vйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээрх байр сууриа амархан гэгч нь алдаж, борооны дараах мєєг шиг олон болсон Япон, Хонконгийн компаниудад байраа тавьж єгчээ.
Худалдан авагчдын ихэнх нь урьдын адил єндєр хэв маяг, баталгааг илvvд vзнэ гэж швейцаричууд бодож байлаа. Гэвч бvх юм єєрєєр эргэсэн билээ. Азийн компаниуд хямд vнэтэй цаг vйлдвэрлэх хvчин чадлаа нэмэгдvvлэн арай єндєр тvвшний бараа бvтээгдэхvvний vйлдвэрлэл рvv хошуурах болов. Энэ vед Европ тив єндєр vнэтэй цагны 97 хувийг 400 доллараас дээш vнэтэй vйлдвэрлэж байсан бегєєд 1970 он гэхэд хямд доллараас хямд зах зээлийг бvрэн алдаад байлаа. Швейцарийн цаг №1 vйлдвэрлэл байраа тавьж єгєн уналтанд оржээ. Олон жилийн уламжлалт vйлдвэрлэл хvндхэн байдалд орж, юугаа хийхээ мэдэхээ больсон vйлдвэрлэгчид шинэлэг зvйлийг vгvйсгэн, урьд ємнє хийж байсан зvйлээ хийсээр байв.Хэрэглэгч «жинхэнэ швейцарь цаг» гэдгийг худалдан авах тэр цагийг хvлээх болсон гэдэг.

Гэтэл энэ нь талаар болов. Олон зуун компаниуд дампууран єєр «эзэдэд худалдагдсаны дээр банкны барьцаанд очжээ.Консерватив vзэлтэй европчуудын монополийг vгvй хийсэн нэг «байлдан дагуулагч» нь Японы «Касио Компьютер К.Лтд» компанийн тэргvvн Тадао Касио байсан юм. Тадао Японы баруун хэсэгт орших Кочи мужийн Уэда тосгонд 1917 оны арваннэгдvгээр сарын 26-нд тєржээ. Єдгєє энэ газар дээр Нангоку-сити иди жижигхэн хот байрладаг билээ. «Азийн ирээдvйн бар»-ын есч торнисон §яИ1иин хєрш зэргэлдээ байх байшингуудаас нэг их ялгагдахгvй байсан гэдэг. тvvний цонхоор хэдэн зууны ємнє Японы нэртэй яруу найрагчдын нэг очдог байсан Дундад зууны цамхаг харагддаг байв. 1923 оныг хvртэл Касиогийн эцэг, эх тосгондоо цагаан будааны талбай дээр єнжин амьдарч байжээ.

100 мянга гаруй хvний амийг авч одсон Токиогийн газар хєдлєлтийн дараа тэд олдсон боломжийг ашиглахаар шийдэн хот руу шилжихээр шийдэв.Токио нурангинаас гаргахад ажлын хvч яаралтай хэрэг болсон гэсэн яриа гарч им . Касиогийн гэр бvл цєєн хэдэн эд хогшлоо хамж аваад холын аяндаа аж. Гэвч нийслэлд тэд хєнгєн амьдралыг олсонгvй. Хотын барилга дээр бага олгодог байсан бєгєєд ууган хvvгийнхээ сургалтын тєлбєрийг хийх эцэг нь нийтийн тээврээр зорчин мєнгєє хэмнэж байлаа. Гэрийн эзэн єдєр бvр ажилдаа ирж, очихдоо явган явдаг байсан бєгєєд vvндээ таван цагийг зарцуулдаг байв. Тадао хvv ч эцгийнхээ итгэлийг алдаагvй бєгєєд ангийнхаа шимдэг сурагч байлаа. 1931 онд тvvнийг сургуулиа тєгсєхєд нь тэргvvний сурагч тул хєдєлгvvр vйлдвэрлэдэг vйлдвэрт токарчины дагалдангаар авчээ. Энд ч гэсэн Тадао хvv цехдээ хамгийн тvрvvнд очин, сvvлд харьдаг байлаа.

Yйлдвэрийн удирдлага ч тvvнийг хараандаа аван Касиог vйлдвэрийн зардлаар техникийн сургуулийн оройн курст суралцуулжээ. Сургуулиа дvvргээд Тадао радиолампны vйлдвэрт ажилласан бєгєєд тэнд л чухам зохион байгуулах, шинийг санаачлах чадвар нь нээгдсэн гэдэг. Тэрбээр биеэ хайхралгvй «хєдєлмєрлєж байсан тул эцэж туран дээр нь сvрьеэ євчин тусчээ. Цэргийн хэмжээнд тэнцэхээргvй болов. Тэр vеийн япон иргэний хувьд энэ нь жинхэнэ гутамшиг байлаа. Удаан хугацааны туршид Тадао цэргийн дvрэмт хувцастай хvн харангуутаа гудамжны нєгєє талд гардаг байсан аж. Тэрбээр маш ихээр ичдэг байв.«Гараа хумхиж болохгvй. Энэ нь япон хvнд харшлах зvйл. Би эх орондоо тулалдааны талбар дээр туслаж чадахгvй юм бол ар талд хоёр хvний ажлын хийх ёстой. Тэгвэл манай цэргvvдэд ялалт байгуулахад шаардлагатай бvх юм байх болно» гэж Тадао vзжээ. Энэхvv шийдвэрээ ч тэрбээр амьдралд хэрэгжvvлэв.

Касиогийн ажиллаж байсан сум vйлдвэрлэдэг цех нь гаргаж буй бvтээгдэхvvний тоо, чанараараа толгой цохиж байлаа. Гэхдээ бардам сэтгэлтэй залуугийн хувьд энэ бvгд чамлалттай санагджээ. Тэрбээр илvv єндєр технологи бvхий vйлдвэрлэл явуулахыг мєрєєдєж байсан аж. Vvнийг гагцхvv єєрийн гэсэн vйлдвэрлэлийг нээж явуулснаар гvйцэлдvvлэх боломжтой байв, Дэлхийн хоёрдугаар дайн ид єрнєж байх vед буюу 1942 оны зун Касиогийн гэр бvл олон жил хийгээгvй хоолыг идсэн байна. Цагаан будааг ердийнхєєс хоёр дахин илvv агшаажээ. Гэхдээ бvр Хятадын хямд бус, жинхэнэ япон сайн чанарын будаагаар хоол хийв. Ингэж тансагласан нь учиртай. Оны эхэнд Тадао нисэх онгоцны сэлбэг хэрэгсэл vйлдвэрлэдэг єєрийн гэсэн жижиг цех ажиллуулж эхлээд байлаа. Vvнээс ємнє ажиллаж байсан vйлдвэрээсээ тэрбээр токарийн машин хямдхан худалдаж аваад захиалагч нартай холбоо тогтоов.

Токарийн машинаа гэрийн гаднах тусгай саравчинд байрлуулан ажлыг єрнvvллээ. Тєдєлгvй Тадао цэргийн нисэх онгоцнуудад сэлбэг хэрэгсэл vйлдвэрлэн зээлээ тєлж дууссаны дээр хуримаа хийх мєнгєтэй болжээ. Эх нь тvvнд хэдэн жилийн ємнє сvйт бvсгvй олж єгсєн боловч тэрбээр хуримаа хойшлуулсаар байсан юм. Учир нь Японд мєнгєгvй л бол хуримаа хийх талаар бодох ч хэрэггvй билээ. Мєн гэрлэлтээ цуцлуулахыг хvссэний ч хэрэггvй. Эх нь тvvнд сайн эхнэр олж єгсєн бєгєєд тэд бvхий л амьдралаа аз жаргалтай єнгєрvvлжээ. Дайн дуусгавар болсноор Касиогийн гэр бvлийн амьдрал орвонгоороо эргэв. Байшинг нь Америкийн бємбєгдєгч онгоцнууд нураан, тогтвортой vйлдвэрлэл нь уналтанд орж, цэргийн захиалга ирэхээ болив. Цэргээс халагдаж ирсэн дvv нар нь ажилд орж чадсангvй. Гэтэл тун санаандгvй байж байтал нь Тадаод бараг vнэгvй шахам фрезерийн машин худалдаж авахыг санал болгожээ. Тvvн дээр хайруулын таваг, примус, жижиг зуух зэргийг хийж болдог байв.

Тэдгээр нь дайны дараах хvнд хэцvv vед их эрэлт хэрэгцээтэй байв. Гэвч машин Токиогоос 300 километрийн зайтай агуулахт байсан бєгєєд тэр vvнийг тээвэрлэх унаа тэрэг олно гэдэг тун амаргvй байлаа. Хvнд хэцvv цагаас гарах гарцыг том Касио олсон бєгєєд ээлжит удаагаа сэргэлэнтэв. Тэрээр хоёр дугуйтай тэрэг олоод тvvнийгээ унадаг дугуйнд хєллєн уул руу замаар 500 килограммын жинтэй ачааг авч гарсан аж. Энэхvv аялал нь 1 долоо хоног vргэлжилсэн бєгєєд дорхноо зардлаа нєхжээ.1946 оны дєрєвдvгээр сард Тадао бага дvv Тосиотойгоо /хожим нь тэдэнтэй Ю.Казуо дvv нар нь болон эцэг нь нэгдэв/ янз бvрийн хvнд биш механизм vйлдвэрлэдэг «Касио сэйсакусё» компаниа vvсгэн байгуулав. Авсаархан дээрээ байшингийнхаа vvдэнд байрлуулан ах, дvv нар ажилдаа орцгоолоо.Шинэ эрдэнэшишээр жигнэмэг хийдэг машин зэрэг хамгийн хялбар зvйлvvдийг vйлдвэрлэж эхлэв. Дайны дараах Японы зах зээл юуны ємнє vнэ хямдтай бараа, бvтээгдэхvvнээр бялхаж байлаа.

Учир нь худалдан авагчдын дийлэнхэд нь мєнгє байсангvй. Тємрєєр гаанс хийсэн нь зєв хэрэг болов. Гаансанд тамхиа хийж татвал ажлаа алдахгvй байсаны дээр тамхиа дуустал нь татаж дуусгахад /тэр vед тамхи шvvлтvvргvй байв/ дєхємтэй байлаа. Ингэхдээ хуруугаа тvлэх аюулаас зайлсхийх боломжтой байсан аж. Давхар хэмнэлттэй болсоны дээр уламжлалт усанд ордог газар сэнтод тамхи татах боломжтой болгов.Болхи нойтон хуруунд нордоггvй байсны дээр ажлын 10 цагийн дараа ядарч туйлдсан япон хvнд шаардлагатай таашаалыг єгч байлаа. Ийм учраас гаанс хэрэцээ ихтэй байсан бєгєєд амархан борлогддог байв. Машинаар олсон мєнгє нь Касиогийн гэр бvлд дайны дараах хvнд хэцvv цаг vед амь мєд зогсохгvй ирээдvйгээ тєлєвлєхєд нь хэрэг болжээ. Тэр vед Тадао тооцоолон бодох машины ажиллагааг мэдэж байсан бєгєєд тvvнтэй хувь заяагаа холбохоор шийдсэн байна. Нэг удаа тэрбээр тун санамсаргvй Токио хотын нэгэн театрт болж байсан бизнес танилцуулга дээр яваад орчихсон аж.

Тvvн дээр цахилгаан тооны машинтай америк цэрэг болон ясан сампинтай япон нягтлан бодогч хоёрын дунд хэн нь хурдан бодох вэ гэсэн тэмцээн явагдаж тэнд цугларагсад сэтгэл догдлон болж буй явдлыг ажиж байсан бєгєєд цэрэг эрийг хєгжєєн дэмжиж байлаа. Касио калькуляторыг олноор нь vйлдвэрлэх санааг агуулан 1950 оны нэгдvгээр сард дvv Тосиодоо тооцоолон бодох машины оригинал загварыг бvтээхийг даалгав. Єєрийн гэсэн vйлдвэрлэлтэй болох нь ах, дvv хоёрт арай хангалтгvй санагджээ. Тэд єєрийн гэсэн санаатай болохыг хvсэв. Ах дvv нарын бодож сэтгэсэн тооны машин урьд ємнєхєєсєє ялгаатай байлаа. Тvvний гол онцгой чанар нь индуктив байдлын дамар болох соленоидыг ашигласанд оршино. Тєслийг гvйцэлдvvлэхэд шаардлагатай мєнгийг Касиогийн гэр бvлийнхэн єдрийн цагаар олон, шєнє болон амралтын єдрvvдээр тооны машинаа бvтээх ажил дээр хєдєлмєрлєв. Бусдыг ажиллуул боломжгvй байсан тул Тадао ажлын техник талыг Тосиод даалгасан аж.

Гэтэл тэр нь тусгай мэргэжилгvй байсны дээр ажлын хажуугаар суралцаж байлаа.Туршилтын загварыг бvтээх ажилд ажлын бус цагийн таван жилиин хєдєлмєр оров. Гэвч тооны машин зохион бvтээгдэх явцдаа л хоцрогдсон юм. Тvvнд зогсолтгvй ажиллах функц гээч нь дутагдаж байв. Машин нэг vйлдлийн хийгээд дараагийн операци руу шилжихийн тулд дvнгээ хаах хэрэгтэй болов. Гэвч бvтэлгvйтэл Тадаог зогсоосонгvй. Тэрбээр банкнаас зээл аван ажлыг vргэлжлvvлжээ. Шинэ загварыг зохион бvтээх явцад зєвхєн баазын боломжууд ч бус, мєн ажлын зарчим єєрєє хоцрогдсон болох нь тодорхой болжээ. Тийм учраас бvтцийг нь єєрчлєн арай дэвшилтэт систем болох реле руу шилжихэд аргагvйд хvрэв. Тэр vед тооны машинуудын ихэнх нь цахилгаан эрчим хvч дото 1 эд ангийг нь хєдєлгєєнд оруулахад ашиглагдаж байсан цахилгаан тєхєєрємж байсан юм. Тийм учраас тэдгээр нь жирийн гар ажиллагаатай арифмометрээр) нэг их ялгагдахгvй байлаа.

Авсаархан, бvрэн цахилгаан тооны машин бvтээх ах, дvv Касиод телефон станцуудын холбооны хэрэглэлд ашигладаг релеймын схемийг ашиглах боломж олдов. 14-А нэртэй анхны загварыг vйлдвэрлэлд 1957оны зургаадугаар сард оруулснаар «Касио Компьютер К',Лтд» компани vvссэн тvvхтэй билээ.Шинэ тооны машин 120 кг жинтэй байсан бєгєєд нэг метр єндєр байв. Тэр vед энэ нь томоохон амжилт байлаа. «Касио 14-А» гэсэн нэр нь уг тооцоолон бодох машин 14 оронтой тоонд vйлдэл хийх бєгєєд єєрийн vе дотроо анхдагч нь гэсэн vг юм. Гадны орнуудын ижил тєстэй машинуудаас илvv техникийн vзvvлэлттэй байсан тул «Касио» єндєр vнээр борлогдож байлаа. Амжилт ч баталгаатай ирэх нь тодорхой болов. Дотоодын зах зээл дээр япон бараа импортынхоос хэзээд єндєр vнэлэгдсээр ирсэн билээ. Универсал бєгєєд тухайн цаг vедээ алдаа бага гаргадаг тооны машин бvтээсэн нь Наран улсын нийт эдийн засгийн єсєлттэй шууд давхцсан юм. Тиймээс захиалга ар араасаа хєвєрч эхэлжээ.

Энэ vед Тадаогийн гэр бvлийн зєвлєлийн хурлаас «Касио компьютерийг хувьцаат компани болгон єєрчлєх шийдвэр гарав. Ингэснээр нэмэлт хєрєнгийг татах боломж хангагдсан аж. 1960 онд Тадао компанийн ерєнхийлєгч болжээ. Vйлдвэрлэлээ єргєжvvлэн Митакэ-сити хотод шинэ vйлдвэр байгуулан ажилтнууддаа техник сургалт явуулах курс нээв. Ерєнхийлєгчийн хууч сvрьеэ євчин хvндэрсэн явдал ч ажлыг зогсоосонгvй. Єєрийн vйлдвэрээ жинхэнэ япон сэтгэлгээгээр дvvргэхийн тулд Касио бvгдийг хийжээ. Японы Аугаа их эзэнт орнийг байгуулах гэсэн мєрєєдєл талаар болж, япончууд єєрсдийн эх оронч vзлээ гагцхvv энх тайван замаар илэрхийлэхээс єєр аргагvйд хvрсэн аж.Ер нь япон хvний ажилладаг пvvс бага ч бай, том ч бай ажилчин хvн тэнд ажилдагаараа бахархан, амжилт бvтээл болгонтой єєрийгєє хамааруулж,алдаа эндэгдлийг нь хувийн эмгэнэл мэтээр ойлгодог билээ. Тадаогийн пvvс дээр ч байдал яг ийм байлаа.

Хvмvvс амьдралынхаа гол утга учрыг компанийнхаа амжилт гэж vзэн унаж тусатлаа ажиллаж байв. Зохион бvтээх товчоонд ч ажил яг ийм эрчтэй єрнєж байсан аж. Уйгагvй зохион бvтээгч Тосио єнгє єнгийн утас хэрэглэснээр ажилчид тэднийг угсрах явцдаа хялбар гэгч нь таньж болохыг ойлгов. Тадаогийн хувьд энэ нь хожим дэлхий нийтийн практикт нэвтэрсэн ноу-хау бус, харин ажилтнуудынхаа хєдєлмєрийг хялбарчилсан хэрэг байлаа. Єнгє єнгийн дамжуулагч утас хэрэглэснээр ажилтнууддаа тавих эзний халамж хязгаарлагдсангvй. Тадаогийн удирдамжаар ажилтнуудад тусгайлан уулын цэнгэг ус авчирч єгдєг байсны дээр тэднийг тодорхой єєх тос, нvvрс ус амин дэмийн агуулга бvхий єдрийн хоолоор vнэгvй хооллодог байв. Yйлдвэрийн хажууд биеийн тамирын гоёмсог талбайнуудыг барьжээ.

Гэтэл спортоор хичээллэх явдал компанийг золтой л дампууруулчихсангvй.
Ах дvv Касио гольф тоглоомд улайрснаас болж ажлаа бараг орхигдуулсан аж.Шинэ технологи бvтээх ажил нь зогсонги байдалд орсныг далимдуулан «Шарп» зэрэг єрсєлдєгчид нь релейных биш, харин цахилгаан тооны машин vйлдвэрлэж эхлэв. Ингэж зах зээл дээр «Касио Компьютер»-ийн барааны эрэлт огцом унасан хvнд хэцvv цаг vе эхэллээ. Єнгєрvvлж буй хvнд цаг vеийг билэгдэн ихэнх ажилчид нь эмгэнэлийн хувцастай явах болов. Харин техникийн лабораториудад тоолон бодох техникийн цоо шинэ тєрлийг бий болгох ажил буцалж эхэлжээ.1965он гэхэд бэлэн болсон загварыг «001» буюу цоо шинэ загвар гэж нэрлэв.
Бvтээгдэхvvн бий болгоно гэдэг тvvнийг борлуулчихлаа гэсэн vг биш билээ. Зах зээлийг єрсєлдєгчид нь эзлэн тvрэмгийлсэн тул шинэ загвараа гадаадад буюу юуны ємнє Америк, Европын томоохон хотуудад борлуулах чиглэлийг барьсан.

Vvний тулд пvvсийн нэрээр нэрлэгдсэн тєрєлжсєн дэлгvvрvvдийг нээсэн бєгєєд ажилчдыг нь тухайн улсын онцлогийг харгалзан сургаж байлаа. 1965оны есдvгээр сард транзисторт суулгасан санамж бvхий цахилгаан тооны машин vйлдвэрлэн гаргаснаар ширээн дээр багтах хэмжээний жижигхэн тооцоолон бодох тєхєєрємжvvдийн эрин эхэлсэн гэж болно.
Тvvнчлэн «цахилгаан тооны машин» гэсэн нэр нийтийн хэрэглээнийх болсон билээ. Тооны машин хэмжээгээр улам жижиг, авсаархан болохын сацуу тэдгээрийг дэлхий даяар байрласан офисуудад харж болох байлаа. Хоёр жилийн дараа АНУ-д «Коммодор» нэрийн дор vйлдвэрлэгдсэн «Касио»-гийн анхны цахилгаан программчилагдсан тооны машин худалдаанд гарав. Тадаогийн тєлєвлєснєєр ч зєв болов. 1970-аад оны эхэнд пvvсийн нэр хvнд бvрэн дvvрэн сэргэжээ. Гэсэн хэдий ч тэр vод тооны машинууд єргєн олон тvмний хэрэглэдэг эд биш байв. Учир нь тэд дэндvv vнэтэй байсан юм. Тийм учраас хувь хvмvvс худалдан авч чадахуйц тєхєєрємжийг бvтээхийг еренхийлєгч компанидаа vvрэг болгожээ.


1972 омы наймдугаар сард vр дvн гарч, алганд багтахуйц «Касио мини» бэлэн болсон байна. Тvvнийг борлуулахын тулд телевизийн хvчирхэг сурталчилгаа явуулсан аж. Ингэснээр худалдан авагчдыг татаж чадав. Тєдєлгvй «Мини» загвар зах зээлийг байлдан дагуулж, тооны машин єдєр тутмын хэрэгцээний зvйл болжээ.Тооны машиныг зохион бvтээхэд хєгжсєн тоон технологи нь цахилгаан тєхєєрємжvvдийг жижигрvvлэх чиглэлд хэрэглэгдэж эхлэв. Энэ нь «Касио» зах зээлийн єєр салбарт нэвтрэн орох хvчийг єгсєн аж. 1975 оны арваннэгдvгээр сард Тадао олон нийтэд «Касиотрон» нэртэй он, сар, єдєр, цаг, минут, секундм заадаг тоон хронометрийг vзvvлсэн байна. 1980 оны нэгдvгээр сард дуу авиа гаргадаг цахилгаан хєгжмийн зэмсэг «Касиотрон-201» худалдаанд гарчээ. Тvvнээс хойш компани тоон технологийг цоо шинэ концепциуд буюу халаасны шингэн дэлгэцтэй телевизор, Японы текстэн процессорууд, гэрийн видеотелефонууд, автомашины удирдлагын систем болон бусад шинэлэг бvтээлvvдийг vйлдвэрлэхэд хэрэглэх болжээ.

Тадаогийн цорын ганц хvv таван нас хvрэхэд эхнэр болон охин дvv нар нь гэрийн тэргvvнийг єв залгамжлагчаа хvмvvжvvлэх алдаа гаргах вий хэмээн сэрэмжлvvлэв. Тэд Тадаод «Энэ хvv хэзээ нэгэн цагт манай пvvсийн эзэн болно. Хэрэв тvvнийг муу удирдагч болгохыг хvсэхгvй байгаа бол дэндvv эрхлvvлж болохгvй» гэжээ. Японы уламжлалт хvмvvжлэл бол хvvхдийг долоон нас хvртэл нь хангалуун єсгєн, хэзээ ч тvvнд «vгvй» юм уу «болохгvй» гэж хэлэх ёсгvй байдаг. Гэтэл Касио энэ уламжлалаас зайлсхийхк бєгєєд єв залгамжлагчаа хатуу гараар єсгєжээ. Єєрийн дурсамжиндаа Тадао энэ талаар хэзээ ч харамсч байгаагvй гээд эхнэртээ ийм зоримог зєвлєгєєнд талархаж явдгаа бичсэн юм.Менежментийн тухай Касио жинхэнэ япон хvн шиг ярьдаг байлаа. Компанийг бvгдээрээ удирдах ёстой бєгєєд гишvvн бvр нь пvvсийн бусад ажилтнуудаас эрхэлж буй албан тушаалдаа тэнцэх ёстой гэж тэрбээр vзэв. Vvний тулд хvмvvжсэн байх ёстой аж. Хєгжин цэцэглэхийн тулд туршлагадаа дvн шинжилгээ хийн алдаагаа давтахгvй байх нь чухал.

гагцхvv байнгын их хєдєлмєрийн дvнд ирэх бєгєед урьд ємнийн амжилтууд хэрэглэгчийг он ч сонирхохгvй, тvvнд чухам єнєєдрийн ололтууд хэрэгтэй гэдгийг ойлго гэж Тадао єгvvлж байлаа. Тийм учраас компанид нь хэд хэдэн бие даасан зохион бvтээх товчоо ажиллан 1-3, 3-5 жилийн гэх мэтчилэн тєлєвлєгєєт хєтєлбєрvvдийг боловсруулж байлаа. Ийм ч учраас Касио vйлдвэрлэгдэж бараа, бvтээгдэхvvний тоог мэдэгдэхvйц нэмэгдvvлэв. 1980-аад оны сvvл гэхэд тvvний компани тооцоолон бодох машинуудаас гадна радио хvлээн, хуудсан принтер, пейжер, цахилгаан тэмдэглэлийн дэвтэр зэргийг vйлдвэрлэх болжээ. Арилжааны vлэмж туршлага, нэртэй худалдааны тэмдэг болон хєрєнгє оруулалтыг татан оролцуулах боломжоо ашиглан Тадао шинэ зах зээл рvv зоригтойгоор дайрчээ. Энэ нь маш их эрсдэлтэй байсан боловч тооцоог зєв хийсэн байлаа. Нэг удаагийн хэрэглээний, vнэтэй, чамин загварын цаг vйлдвэрлэснээр амжилт олов. «Касио» цаг нь тооны машин шигээ компанийн билэг тэмдэг болсон аж.

Харин Тадао єєрєє жинхэнэ япон хvний амжилтын нууцаа нийгэмд зvтгэснээрээ тайлбарлажээ. Кисио амжилт олсон пvvсийг vvсгэн байгуулагч тєдийгvй тvvний удирдагч 28 жилийн туршид ажилласан юм. 1988 онд гавъяаныха амралтанд гарсаныхаа дараа тэрбээр компанийг удирдах эрхийг єєрийн дvv Тосиод єгчээ. Нєгєє хоёр дvv нь болох Казуо, Ёсио нар нь албан тушаал ахин захирал болон ерєнхий захирлын орлогчийн суудалд суув. Тадао єєрєє компанидаа зєвлєхєєр ажилласаар насыг барсан аж. Тэрбээр 1993 оны гуравдугаар сарын 6-нд Токиогийн тєв эмнэлэгт амьсгалын зам нь хаагдсаны улмаас 75 насандаа таалал тєгссєн билээ. Тадао Касиогийн амжилтын тvvх бол уйгагvй хєдєлмєр, хичээл зvтгэл дээр тулгуурласан юм. Наран улсын нэрт бизнесмэны энэ хоёр чанар тvvний компанийг дэлхийн єндєр технологит тэргvvний компануудын нэг болгосон байна. Єдгєє «Касио» урьдын адил шинжлэх ухаан-техникийн хєгжилтэй хєл нийлvvлэн алхаж байгаа билээ.



ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1071 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]