2009 оны 1 сарын 19-нд Оросын "Новая газета” сонины сэтгүүлч Анастасия Бабурова, өмгөөлч Станислав Маркеловын хамт шүүх хурал руу явж байх үед нь үл мэдэгдэх этгээд халджээ. Сэтгүүлч эмэгтэй хүнд шархдаж эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт амьсгал хураасан бол харин өмгөөлөгч нь газар дээрээ нас баржээ. 2009 оны 4 сарын 29-нд сэтгүүлч, "Коруппция и преступность” сонины ерөнхий редактор Ярослав Ярошенког үл мэдэгдэх хүмүүс бүлэглэн зоджээ. Тархиндаа хүнд гэмтэл авсан сэтгүүлч 2 удаа мэс засал хийлгэжээ. Биеийн байдал нь дээрдэхгүй байсаар 2009 оны 6 сард нас баржээ. 2009 оны 7 сарын 15-ний өглөө Чеченьд сэтгүүлч, хүний эрхийг хамгаалагч Наталья Эстемирова хулгайлагджээ. Үдээс хойш түүний цогцосыг Ингушет хүрэх авто зам дээр хаясан байлаа. Толгой, цээжин тус газартаа буудуулсан байлаа. 2008 оны 9 сарын 2-нд Дагестаны Махачкала хотын Сепаратор сууринд "ТВ-Чиркей" сувгийн сэтгүүлч Тельман (Абдулла) Алишаев алагджээ. Түүн рүү макаров маркийн буугаар хоёр талаас нь нэгэн зэрэг гал нээсэн байна. 2008 оны 3 сарын 21 нд Оросын 1-р суваг телевизийн сэтгүүлч Ильяс Шурпаев алагджээ. Түүнийг хутгалаад улмаар хоолойг нь боосон ул мөр хүзүүнд нь байсныг цагдаа нар нотлосон байна. Алуурчид сэтгүүлчийг егүүтгээд дараа нь хөлслөн амьдарч байсан орон сууцанд нь гал тавьжээ. түүнийг хороосон байж болзошгүй этгээдийг хожим Таджикстаны нутагт саатуулсан байна. 2008 оны 3 сарын 21 нд Дагестаны Махачкала хотод тус улсын телевизийн захирал, сэтгүүлч Гаджи Абашилов алагджээ. Түүнийг машинаараа яьж байхад нь автоматаар гал нээсэн байна. Телевизийн захирал газар дээрээ нас барсан бол жолооч нь хүнд шархаджээ. 2006 оны 10 сарын 7-нд Москвад "Новая газета” сонины сэтгүүлч Анна Политковская алагджээ. Түүнийг орон сууцны цахилгаан шатанд суух гэж байхад нь буудсан байна. Анна Политковская Чечень дахь хүний эрхийн асуудлаар дагнан бичдэг байсан юм. 2004 онд Бесланд болсон хэргийн талаар сурвалжлага бэлтгэхээр явж байхад нь хорлох гэсэн оролдлого гарч байсан юм. 2006 оны 7 сарын 9 нд Москвад "Forbes" сэтгүүлийн редактор Пол (Павел) Хлебников алагджээ. Түүнийг ажлаа тараад харих замд нь буудсан байна. Сэтгүүлч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ. Гэвч тэрээр өөрийг нь хэн буудсан байж болох талаар хэлж амжаагүй байна. 2003 оны 1 сарын 11 нд Москвад Россия телевизийн спортын тайлбарлагч Юрий Тишков алагджээ. Цээжин тус газраа хутгалуулсан нь үхлийн шалтгаан нь болсон гэж эмч нар мэдээлсэн байна. 2000 оны 3 сарын 9-нд Шереметьево-1 нисэх онгоцны буудал дээр агаарын тээврийн ослын улмаас "Совершенно секретно" сонины сэтгүүлч Артем Боровик амь үрэгджээ.
|