1963 оны 4 сарын 10-нд Хойд Атлантикт хэт гүн рүү шумбасан АНУ ын тэнгисийн цэргийн шумбагч онгоц "Трэшер" (хөлгийн ахлагч Дж. Гарвей)
живжээ. Хөлгийн 129 хүн нас барсан байна. Усан онгоц 2500 метрийн гүнд
живжээ. Усан онгоц хос цөмийн эрчим хүчний үүсгүүртэй байжээ. 1968 оны
3 сарын 8-нд Номхон Далайд Гавайн арлаас хойд 260 милийн зайд 5 метрийн
гүнд байлдааны эргүүл хийж байсан Зөвлөлтийн номхон далайн флотын
дизель шумбагч хөлөг К‑129 (574 дугаартай) живсэн байна. 1968 оны 5 сарын 21-нд Азорийн арлуудаас өмнө зүгт АНУ ын тэнгисийн цэргийн хүчний "Хилэнц” (хөлгийн ахлагч Ф. Слеттерн)
шумбагч хөлөг живж 99 хүн нас насаа алджээ. Ослын шалтгаан тодорхойгүй.
Осол болсон газар цацраг идэвхит бодисийн хэмжээ хэвийн хэмжээнд
байжээ. 1970 оны 4 сарын 12-нд Бискайн буланд ЗХУ ын К-8 (хөлгийн ахмад В.Бессонов)
шумбагч онгоцонд гал түймэр гарчээ.Хөлөгт байсан 52 хүн үхсэн байна.
Живэхийн өмнө хоёр цөмийн хөдөлгүүрээ зогсоожээ. Хөлөг шивэх үед бат
бэх корпус нь ихээхэн эдвэрсэн байлаа. Сүйрэл болсон газар радио
идэвхит бодисын хэмжээ хэвийн. 1986 оны 10 сарын 6-нд Бермудын арлуудын ойролцоо дэлбэрэлт болж Зөвлөлтийн АПЛ К‑219 (ахмад И. Британов)
живсэн юм. 4 хүн нас баржээ. Шумбөгч онгоц 4000 метрийн гүнд живсэн
байна. хөлгийн бүхээгт 15 баллистик пуужин, хоёр цөмийн зэвсэг байжээ.
Ослын бүсэд цацраг идэвхит бодисийн хэмжээ ямар байсан тухай мэдээлэл
байхгүй. 1989 оны 4 сарын 7-нд Баренцийн тэнгист гал түймрийн улмаас
Зөвлөлтийн "Комсомолец" шумбагчийн сүүл хэсэгт гал гарсан байна. 42 хүн нас баржээ. Хөлгийн бүхээгт хоёр цөмийн реактор байсан юм. Шумбагч 1700 метрийн гүнд живсэн юм. Радио идэвхит бодисын хэмжээн хэвийн. 2000 оны 8 сарын 12-нд Баренцийн тэнгист 107 метрийн гүнд оросын К‑141 "Курск" (ахмад Г. Лячин)
шумбагч живж 118 хүн үрэгджээ. Цөмийн зэвсэг байгаагүй юм. 2001 оны 10
сарын 7-оос 2002 оны 6 сар хүртэл живсэн шумбагчийг татаж авах ажил
хийгдсэн юм. 2003 оны 8 сарын 30-нд Баренцийн тэнгист Кильдин арлаас
баруун хойд хэсэгт 3 мильд атоын шумбагч онгоц "К‑159"
живсэн юм. Хөлгийн бүхээгт 10 хүн байсны нэгийг нь аварчээ. Хожим өөр
хоёр хүний цогцос олжээ. Шумбагч хөлөг сүйрсэн гол шалтаан нь далайн
шуурга байжээ. Хүчтэй давалгаанаас болж хөлгийн 4 хаалга нээгдсэн
байна. Шумбагч 200 метрийн гүнд байна. 2005 оны 1 сарын 8-нд Номхон
далайд Гуам арлаас өмнө зүгт 560 км-ын алсад АНУ ын тэнгисийн цэргийн
флотын "Сан‑Франциско" усан онгоц живсэн байна. Шумбагч хөлөгт 137 хүн байжээ. 24 хүн бэртсэний 1 нь хожим нас барсан байна. 2006
оны 11 сарын 21-нд Японы атомын шумбагч усан онгоц иргэний тээврийн
онгоцтой Кюсю арлын Миязаки аймгийн эрэг орчимхд мөргөлджээ. Гэхдээ энэ
үеэр хүний амь нас үрэгдээгүй юм. 2007
оны 1 сарын 8-нд Арабн тэнгист америкийн шумбагч Японы танкертай
мөргөлджээ. Гэхдээ хүний амь нас хохироогүй. Персийн булангаас гарах
хоолойд энэ үйл явдал болжээ. 2007
оны 3 сарын 22-нд их Британий флотын шумбагч хөлөг онгоцны бүхээгт осол
гарч хоёр усан цэрэг нас барсан байна.Агаар цэвэрлэх хоолойд гэмтэл
гарсан тул дэлбэрэлт болсон нь хожим тогтоогджээ. Усан онгоцны бүхээгт
140 хүн байжээ. Аваарын дараа шумбагч хөлөг дээш хөвсөн байна.
ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.
|