1864
оны 6 сарын 14-нд Германы сэтгэл судлаач, мэдрэлийн эмч Алоиз
Альцгеймер мэндэлсэн байна. Тэрээр тархиний хурц цочмог өвчнийг
оношлох, эмчлэх тухай нээлт хийж анагаах ухааны түүхэнд нэрээ мөнхлөн
үлдээжээ. Германы мэдрэлийн эмч Франц Ниссл, болон Алоиз Альцгеймер
нарыг сэтгэл зүйн өвчний салбарыг үндэслэгч гэж үздэг. Тэрээр Франкфурт
Майн хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж байхдаа 1906 онд оюун
ухаан муудах өвчний нэг хэлбэрийг оношлон бичжээ. Нүдэнд нь хий зүйл
хардаг, ямар ч үйлдэл хийж мэдэхээр, ой тогтоолт нь муудсан, хэл ярианы
чадвараа алдсан 51 настай эмэгтэйг Альцгеймер эмчилж байлаа. Эмч
түүнийг 4,5 жилийн турш ажигласан байна. Эмчлүүлэгч 1906 оны 4 сард нас
баржээ. Үүний дараа Альцгеймер нас барсан өвчтөнд байсан бүх шинж
тэмдэг нь тухайн үеийн шинжлэх ухааны ангилалаар ямар ч өвчинтэй
тохироогүй. Түүний өвчний шинж тэмдэг нь биеэ даасан, тусдаа байгааг
онцлон тэмдэглэжээ. 1906 оны 11 сарын 3-нд Тюбинген хотод сэтгэл
мэдрэлийн эмч нарын их хуралд Альцгеймер оролцохдоо шинэ төрлийн өвчин
байгааг илрүүлсэн тухайгаа зарласан байна. ингээд 1910 онд "
Альцгеймерын өвчин" гэдэг нэр томъёог анагаах ухаанд хэрэглэх болжээ.
1910 онд Альцгеймер Мюнхен хотод ирж ажиллах болов. Альцгеймерийн өвчин
нь 5-10 жил үргэлжилдэг, эмчлэх аргагүй өвчин
юм. Энэ өвчний эхний үе шатанд хүний анхаарал суларч, ойн тогтоолт нь
мууддаг байна. Шинэ мэдээлэл хүлээн авч ойлгох нь удааширч, мартамхай
болдог. Гэхдээ өнгөрсөн үеийн дурсамж нь тод сэргэж, харин өнөө үед
болж байгаа үйл явдалаа ойлгохоо больж эхэлдэг. Аажимдаа цаг
хугацаа, орон зайн чиг баримжаа нь алдагддаг. Зарим нэг тохиолдолд энэ
өвчин туссан хүн амиа хичээж, бүдүүлэг зан ааштай болж эхэлдэг. Ингээд
өвчний дараагийн үе шатанд өвчтөн амьдралд идэвхигүй хандаж, зарим нэг
рефлекс нь алдагддаг. Өөртөө анхаарал тавихаа больж эхэлдэг. Өвчний
сүүлийн шатанд зөвхөн залгих рефлекс л үлддэг байна. Альцгеймерийн
өвчнийг эхний шатанд нь оношлох нь маш ээдрээтэй. Учир нь мартамхай
болж байгаа нь хөгширөлттэй холбоотой гэж боддог тул ихэнхи хүмүүс
эмчид ханддаггүй. Одоо дэлхийд альцгеймерийн өвчтэй 10 сая хүн амьдарч
байна. 2025 он гэхэд ийм өвчин туссан хүний тоо 37 саяд хүрнэ гэж
тооцоолжээ. Энэ өвчнийг нийгмийн ямар ч давхарааны хүн тусдаг. Арьс
өнгө, яс үндэс, аж төрж байгаа газар зүйн байрлал үл хамаардаг. Өндөр
настануудын дунд энэ өвчин түгээмэл тархсан ч сүүлийн үед залуу хүмүүст
ч ийм онош тавигдах болжээ. Альцгеймерийн өвчин нь хүн амын насжилт
уртсаж байгаа орчин үед мэдээлэлийн хурд нэмэгдсэн нь тархиний үйл ажиллаагаанд хэт ачаалал өгсөнөөс болж үүсдэг гэж үздэг байна.