Эхлэл » 2010 » 4-р сар » 13 » 3D технологи
|
3D бол дэлгэцийн бүтээлийн үйл явдал дэргэд өрнөж байгаа
мэт сэтгэгдэл төрүүлдэг технологийн нэг хэлбэр юм. 3D форматаар кино үзэх үед үзэгч тухайн
үйл явдлын жинхэнэ гэрч нь болж чаддаг. 1838 онд английн зохион бүтээгч
Чарльз Уитстоун хүний зүүн баруун нүдний харах онцлогт тулгуурлан янз
бүрийн биетийг дэлгэц дээр хавтгай бус харин эзэлхүүнтэй нь харах
боломжтой гэсэн онол боловсруулжээ. Үүнээс 15 жилийн дараа Лондоны дуран
авай үйлдвэрлэдэг компани Ниагарийн хүрхэрээний зургийг
эзэлхүүнтэй харуулах туршилт хийж хүмүүсийн гайхашралыг төрүүлж
чаджээ. ХХ-р зууны 30-аад онд стероэффект нь хөдөлгөөнт дүрсийг
эзэлхүүнтэй харагдуулах техникийн боломж бүрдсэн байна. ХХ-р зууны
50-аад онд телевизийн хөгжлийн алтан үе ирлээ. Кино урлагийнхан
телевизтэй өрсөлдөхийн тулд янз бүрийн арга хэрэгсэлийг эрэлхийлж
байлаа. 1952 онд найруулагч Арч Оболер "Бваны араатан” гэдэг уран
зөгнөлт кино бүтээхдээ стеро технологи ашиглав. Үүний дараа 1953 онд
Андре де Тотагийн "Лааны тосон музей” 1954 онд
"Хар Лагуны мангас” зэрэг гурван хэмжээст кино дэлгэцээр гарчээ. Гэвч гурван хэмжээст киног үзүүлэх тоног төхөөрөмж
тухайн үед кино театр бүрт байсангүй. Иймээс энэ төрлийн кино бүтээх
ажил зогсонги байдалд оржээ. 80-аад оны үед гурван хэмжээст форматаар
эрдэм шинжилгээ танин мэдэхүйн хэд хэдэн кино бүтээгджээ.
70-аад оны үед Канадын эрдэмтэд IMAX гэж нэрлэсэн шинэ үеийн
гурван хэмжээст форматыг гаргаж ирэв. Ингэснээр ийм төрлийн кино
цэцэглэн хөгжих бодит боломж нээгдсэн байна. Японы Осака хотод 1970 онд
"ЭКСПО” үзэсгэлэн нээгдэхэд IMAX
форматаар хийсэн киног анх үзүүлжээ. Канадын Торонто хотод IMAX форматаар кино үзүүлэх зориулалттай тусгай кино театр
нээгдсэн байна. Эзэлхүүнтэй дүрсний нууц нь нэгдүгээрт, металлжуулсан
дэлгэц, 2-рт киноны хальсанд байдаг. Кино хальсны талбайн хэмжээ нь том
байх тусам дүрсний чанар сайн байдаг. IMAX
форматын кино хальсны хэмжээ нь 16 мм-ийн хальснаас 20 дахин, 35 мм-ийн
хальснаас 10 дахин, 70 мм-ийн хальснаас 3 дахин том юм. Гурван хэмжээст
кинонд давхар хальсийг нэгэн зэрэг гүйлгэдэг.Нэг хальсны дүрс нь зүүн
нүдэнд, нөгөөх нь баруун нүдээр харахад зориулагдсан юм. Ингээд хамгийн
чухал нь тусгай нүдний шил юм. Хэт богино долгионы дохио нүдний шилний
шингэн талстанд ойж эзэлхүүнт дүрс гаргадаг. Мөн 18 киловаттын хүчин
чадалтай дууны 6 суваг ашигладаг. 3D форматын киног гурван янзаар хийж
байна. 1-рт, компьютер ашиглан бүтээсэн хүүхэлдэйн киног 3D форматаар үзүүүлдэг. 2-рт, IMAX корпорацийн үйлдвэрлэсэн
тусгай камераар бичлэг хийдэг. Харин эцсийн арга нь 2D –ийн киног 3D болгон
хувиргах юм. 3D
форматын кино хоёр дутагдалтай. Эхнийх нь дэлгэц дээр гарч байгаа
биетийн хэмжээ нь бодит байдлаасаа хэд дахин том харагддаг. Хоёр дахь
дутагдал нь үйл явдал өрнөж байгаа үед арын дэвсгэр нь "амьгүй”
хөдөлгөөнгүй байдаг. Гэвч технологийн хөгжлийн үр дүнд энэ дутагдал
арилах бизээ.
Манай рекламнууд
дээр дарж байгаарай. Баярлалаа
|
Англал: Техник технологи |
Үзсэн: 1205 |
Нэмсэн: saak_penny
| Үнэлгээ: 0.0/0 |
|