Баасан, 2024-11-29, 0:35 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 29
Гийчин 29
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 8 » 13
7:11 PM
13
13

http://blog.syracuse.com/shelflife/2007/07/friday13.jpg

Хэрвээ та анзаарсан бол 2006 оны 10 сарын 13 өдөр баасан гарагт таарчээ. 2006-10-13 гэдэг энэ тоог тус бүрээр нь хооронд нь нэмэх юм бол хариу нь 13 гарч байгаа юм. 2+0+0+6+1+0+1+3=13 Баасан гарагт 13 өдөр таарсан өдөр 2006 онд 2 дахь удаагаа тохиож байгаа энэ. Өнгөрсөн 1-р сарын 13 өдөр баасан гарагт тохиож байлаа. 2+0+0+6+1+1+3=13. Ийм тохиолдол тун ховор байдаг юм. Үүнээс өмнө 1520 оны 1 сарын 13 өдөр баасан гарагт таарч эдгээр тоонуудын нийлбэр нь бас 13 болж байв. Дараагийн удаа 2011 онд ийм өдөр тохиох болно. Нэг жилд хоёр удаа 13-ний өдөр баасан гарагт таарч, цифрүүдийн нийлбэр нь 13 гарах тохиолдол 2051 онд тохионо. Европчууд 13-ийн тоо, баасан гарагаас эмээдэг бол япончууд 4-ийн тоонд дургүй хүмүүс. Монголчууд хоёр, долоогийн тооноос цээрлэдэг. Мягмар гарагт /хоёр дахь өдөр/ барагтай л бол хүмүүс үсээ засуулж бусдад мөнгө зээлдүүлж буян үйлдэхгүй шүү. Дордохын долоо гээд ийм тоо ширхэгтэй зүйлээс татгалзах нь бий. Харин монголчууд 3-ийн тоонд илүү дуртай байдаг гэнэ. Эрийн гурван наадам, ертөнцийн гурав гээд ахуй амьдралд нь гуравын тоо оролцсон зүйлс олон бий. Францын хаан Наполеон 13-ийн тооноос их цэрвэдэг байжээ. Тэрээр энэ өдөр ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийдэг байв. Үнэн худал нь бүү мэд. Гэхдээ Гетё энэ өдөр орноосоо ч босдоггүй байсан гэнэ. Хөгжмийн зохиолч Арнольд Шенберг 13 тооноос айдаг байсан бөгөөд бараг энэ айдсаасаа болж үхсэн гэж хэлж болно. Тэрээр энэ өдөр орноосоо босоогүй бөгөөд хөнжилдөө толгойгоо шургуулаад хэвтсэн юм байх. Эхнэр нь орой 23 цаг 45 минутын үед өрөөнд орж ирээд одоо 15 минутын дараа шинэ өдөр эхлэх нь гэж хэлэхээр орж иржээ. –Хонгор минь 15 минутын дараа чи айх хэрэггүй болно гэж хэлтэл тэрбээр хөнжилөөсөө гараа цухуйлгаад
-Ашгүй дээ гэж хэлчихээд л амьсгал хураажээ. Тэрээр шөнийн 00 цаг болохоос 13 минутын өмнө нас барсан гэнэ.
Чухам энэ өдрөөс айхад нь юу нөлөөлдөг байна? Баасан гарагт 13 өдөрөөс айх айдас хаанаас бий болов? Дундад зууны үед ид шидтэнүүдийн хараал хийхэд 12 эмэгтэй оролцдог бөгөөд 13 дахь нь муу ерийн сүнс болон хувирдаг гэдэг цуу яриа их тархжээ. 13-нийн баас ан гарагаас айдаг болоход нь 14-р зуунд болсон нэг үйл явдал гол нөлөө үзүүлсэн байж болох талтай юм байна. Тухайн үед Европын хамгийн баян хүчирхэг байгууллагын нэг "Таплиерийн Одон” –гийн гишүүд 1307 оны 4 сарын 13 баасан гарагт баривчлагдан шоронд оржээ. Дараа нь тэднийг түүдэг галд шатааж алсан байна. Энэ үйл явдлын дараа тэдний тухай олон цуу яриа домог мэт тархжээ. Зохиолч, сэтгэл судлаач, философч Анна Кирьянова
-15-р зуунаас эхлэн 13-ний баасан гарагт аянд гарсан усан онгоцнууд эргэж ирдэггүй байжээ. Лондоны даатгалын компаний архивыг судлаж байгаад үүнийг ажиглаж мэдсэн гэж ярьж байна. Аймшигийн кино бүтээгчид ч бас 13-ийн тоог уран бүтээлдээ их ашиглаж иржээ. 13-ийн тоонос айх нь цэвэр сүсэг бишрэл гэж хэлж байгаа ч энэ өдөр олон тооны осол гамшиг тохиолдож байсан нь үнэн баримт юм. Их британий эрүүлийг хамгаалах яамны доктор Алекс Скэнлон 13-ний өдөр бусад өдрүүдээс илүү олон тооны хүн эмнэлэгт хэвтдэг гэж ярьж байна. Үүнийг ч цагдаа нар бас нотолжээ. Арван гурван муу өдөр тул ямар нэгэн золгүй явдал тохиолдож магадгүй гэсэн бодол сүсэг бишрэлтэй хүмүүст байдаг. Энэ нь тухайн хүнийг тайван бус болгож золгүй явдалд өртөхөд нь нөлөөлдөг байна. Компьютерийн зарим нэгэн вирус 13-ний өдөр идэвхиждэг байна. 1988 оны 5 сарын 13 өдөр Jerusalem нэртэй вирус олон компьютерийг ажиллаагаанаас гаргажээ. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө НҮБ шинэ он тоолол зохиох уралдаан зарласан юм. Учир нь одоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч албан ёсоор хэрэглэж байгаа Григорийн он тоолол нь сарын эхний өдөр нь долоо хоногийн ямар ч гарагт таарч болдогтой холбоотой юм. Одоо дэлхий нийтээр хэрглэж байгаа он тооллын оронд сар бүр нь 4 долоо хоногтой, улирал бүр нь нэмэлт нэг долоо хоногтой он тооллыг санал болгожээ. Уг он тоолол ёсоор өвөл зун, хавар, намрын улирал нь нэмэлт долоо хоногоос эхлэж байх гэнэ. Улирал бүр нь 91, нэг жил нь 364 хоногтой байх юм байна. Түүнчлэн баасан гараг нь сар бүрийн 5,12,26 өдөр таарч байх юм байна.
Америкчууд 13-ийн тооноос үхэлцэгээ хагартал айдаг. Тэнд өндөр байшинд 13-р давхар гэж байхгүй. Бас нисэх компаниудад 13-р рейс гэсэн чиглэл байхгүй. Онгоцон дотор 13-р эгнээний суудлыг та хайгаад ч олохгүй. Америкийн Нью-Иорк хотын "Уолдорф-Астория” зочид буудал л ганцаараа 13-р давхартай. 20-р зууны дундуур АНУ-ын сансрын уудмыг судлан шинжлэх төвийнхөн 13-ийн тооны балагийг үзжээ. Сар руу хөөргөх "Аполлон” хөлөг 13 гэсэн дугаар авчээ. Уг хөлөг 4 сарын 13 өдөр 13 цаг 13 минутад 39-р хөөрөх талбайгаас хөөрсөн юм. 13-ийг 3-р үржүүлэх юм бол 39 гарч байгаа биз. Ингээд "Аполлон” хөлөгт хүчил төрөгчийн сав нь дэлбэрсэн юм. Гэвч 13-ийн тоог сайн гэж үздэг хүмүүс байдаг гэнэ. Католик шашинтнууд 13-ийг тоог ихэд дээдэлдэг.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Гайхмаараа | Үзсэн: 1095 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]