Баасан, 2024-04-19, 6:27 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 12-р сар » 20 » Зохиолч Антон Павлович Чехов
7:09 PM
Зохиолч Антон Павлович Чехов
http://4.bp.blogspot.com/_0Z407YPFuzA/S7qlRht55WI/AAAAAAAAA9Q/f5iP9ZXUHsk/s1600/01.jpg


Оросын нэрт зохиолч Антон Павлович Чехов 1860 оны 1 сарын 29-нд Таганроге хотод худалдаачины гэр бүлд төржээ. Чеховын гэр бүлд 6 хүүхэд байсан бөгөөд хүүхдүүд нь бүгд авъяаслаг байсан гэдэг. Оросын утга зохиолд нэрээ үлдээж чадсан Антон эхлээд грек сургуульд, дараа нь гимназид сурч боловсрол эзэмшсэн байна. Гимназид сурч байхдаа эцгийнхээ мухлагт бас ажилладаг байв. 1876 онд мухлагийн орлого нь эрс мууджээ. Ингээд мухлагаа хаахад хүрсэн байна. Эцэг нь их хэмжээний өр зээлтэй байлаа. Зээл олгогчидоос зугатаж Чеховын гэр бүлийнхэн Москвад иржээ. Харин Антон гимназаа төгсөхийн тулд төрөлх хотдоо үлдсэн байна. Москвад ирээд бараг 3 жил тэдний гэр бүл маш хүнд нөхцөлд амьдарчээ. Энэ хугацаанд Антон дасгалжуулагчаар ажиллаж, орлогийнхоо зарим хэсгийнг Москвад суугаа гэр бүлийнхэндээ илгээдэг байлаа. 1879 онд Антон Москвагийн их сургуулийн анагаах ухааны тэнхимд элсэв. Энэ тэнхимд Оросын нэрт эрдэмтэн
Николай Склифосовский хичээл заадаг байжээ. Хэдийгээр эмч болохоор шийдсэн ч Чехов шүлэг уран зохиол бичихээр оролддог байв. Москвагийн их сургуулийн оюутан байхдаа шүлэг, богино хэмжээний өгүүллэг бичиж шог хошин сэтгүүлийн газар руу илгээж байв. Энэ нь түүний амжиргааны гол эх үүсвэр нь болж байлаа. Залуу зохиолч сонин сэтгүүлд өөрийн бүтээлээ илгээхдээ Антоша Чехонте гэдэг нууц нэр ашигладаг байв. Анто Павлович Чеховын анхны бүтээл нь 1880 онд «Стрекоза» сэтгүүлд хэвлэгджээ. 1882 оны сүүлээр Чехов Петербургийн "Осколки” сэтгүүлтэй хамтран ажиллах болжээ. 1884 онд "Мельпомены үлгэрүүд” гэдэг анхны номоо хэвлүүлжээ. Тэр жилдээ Чехов их сургуулиа төгсөөд Истра хотын эмчээр ажиллах болов. Антон Павлович Чехов эмчээр ажиллаж байхдаа ч уран зохиолоо туурвиж байлаа. Энэ хугацаанд "Оргодол”, "Мэс засал”, "Амьгүй бие” зэрэг өгүүллэгээ бичжээ. 1886-1887 онд өгүүллэгээ эмхэтгэн хоёр ч цоморлиг хэвлүүлжээ. 1886 онд Чехов "Новая Время” сонинд ажиллах урилга авав. Угаас утга зохиолд сонирхолтой байсан Антон Павлович Чехов урилгийг дуртайяа хүлээн авлаа. Энэ үеэс эхлэн тэр өөрийн жинхэнэ нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлэх болов. 1877 онд бичсэн "Үдшийн бүрийд” өгүүллэгийн номоороо Пушкины нэрэмжит шагнал хүртжээ. Үүний дараахан "Северный вестник” сэтгүүлд түүний "Тал газар” тууж нь хэвлэгдэж Чеховын нэр хүнд өсөн нэмэгджээ. 1887 онд Москва хотын Корша театрт Чеховын "Иванов” жүжгийн зохиол тайзан дээр амиллаа. 1890 оны эхээр Оросын ард түмэн Чеховын зохиол бүтээлийг шимтэн уншиж байлаа. 1890 онд Чехов Сибирийг хөндлөн гулд туулж алс дорнодын Сахалин аралд иржээ. Сахалинд 3 сарын турш Чехов анагаах ухааны чиглэлээр судалгаа хийжээ. Мөн Сахалин оршин суугчдын ахуй амьдралтай илүү сайн танилцахын тулд хүн амын тооллого явуулсан байна. Сахалинаас эргэж ирэхдээ Чехов "Сибирь нутгаас”, "Сахалин арал”, "Галуу”, "Авгайчууд”, "Цөллөгө”, "Үл мэдэгдэх хүний яриа”, "Аллага” зэрэг зохиол туурвисан байлаа. 1892 онд Чехов Мосвагаас холгүй Мелихово гацаанд газар худалдан авлаа. Мелиховод амьдарч байхдаа Чехов анагаах ухааны салбарт, бас утга зохиолын ажилдаа ч чамгүй амжилт олжээ. Булчин задрах тахал гарсан хүнд хэцүү цаг үед Чехов ганцаараа 25 тосгон хариуцаж ажиллаж байлаа. Өөрийн хөрөнгөөр эмнэлэг байгуулж, хүнд өвчин туссан хүмүүсийн амийг аварч байлаа. Бас гацаандаа дунд сургууль нээжээ. Бас хурдны галт тэргийн гацаандаа зогсоодог болгож, шуудан холбооны газар нээхийг орон нутгийн захиргааныханд хандан шаардаж байлаа. Чехов санасандаа хүрч чадсан юмаа. Өмнө нь харилцаа холбоогүй байсан бөглүү гацааны амьдрал өөр болжээ. Мелихов гацаанд амьдарч байхдаа Чехов төрөлх хот Тагарогед нийтийн номын сан байгуулах ажлыг сэджээ. Зохиолч өөрийн цуглуулсан 2000 боть номоо Тагароге хотын нийтийн номын санд хандивлажээ. Мехилов гацаанд амьдарч байхдаа Чехов "Тасаг №6”, "Хайрцагтай хүн”, "Болсон явдал”, "Эрчүүд”, "Авга ах Ваня” зэрэг зохиол туурвисан юм. 1896 онд Чеховын "Цахлай” зохиолоор Александрийн театрийн уран бүтээлчид жүжиг тогложээ. Энэ жүжгийн анхны тоглолт нь ямар ч амжилт олоогүй байна. Харин 1898 онд Москвагийн уран сайхны театр "Цахлай” жүжгийг дахин тайзан дээр амьдруулжээ. Энэ удаа жүжиг олон түмний сонирхолыг татаж, танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Үүнээс хойш Чеховын зохиолоор олон жүжиг тавигджээ. 1899 онд "Авга ах Ваня”, 1901 онд "Эгч дүү гурав”, 1904 онд "Вишневый сад” зэрэг жүжиг тайзнаа амилав. 1897 оноос Чеховын эрүүл мэнд эрс муудсан байна. Сүрьеэ өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болов. Эмч нарын зөвлөгөөний дагуу 1897/1898 оны өвөл Ницце, Парис явж эмчилгээгээ хийлгэжээ. 1898 оны 5 сард тэр Мелихово гацаандаа эргэж ирлээ. Харин мөн оны 9 сард Ялта хотыг зорьжээ. Ялтад ирээд тэр багахан хэмжээтэй газар худалдан авчлаа. Харин Мелихово гацаан дахь байшин сууцаа заржээ. Ялта хотод байхдаа Чехов нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, охидын гимназийн удирдах зөвлөлийн гишүүн болов. Мухолатка тосгонд сургууль барихад зориулан 500 рубль хандивлажээ. 1900 онд Петербургийн шинжлэх ухааны академи түүнийг хүндэт академич гэж өргөмжиллөө. 1902 онд улс төрийн шалтгаанаар Максим Горькийг энэ академаас хассаныг Чехов эрс эсэргүүцэж байлаа. Академийн бусад гишүүдтэй санал зөрөлдсөн тул Чехов ч энэ байгууллагаас гарчээ. 1900/1901 оны өвөл Чехов Ницце хот руу, дараа нь Итали руу эмчилгээнд яваад 2 сард Ялтад эргэж ирлээ. 1901 оны 5 сарын 25-нд Антон Павлович Чехов, Москвагийн уран сайхны театрын жүжигчин Ольга Леонардовна Книппер нар сүй тавьжээ. Хуримын дараа гэргий Ольга Леонардовна нь эр нөхөрийнхөө хамт Уфа губерн руу явжээ. Тэдний аялалын зорилго нь Чеховт айраг уулгахад оршиж байлаа. Энэ үед Чеховын өвчин бүр хүндэрчээ. Гэсэн ч зохиол бүтээл туурвих ажлаасаа хөндийрөөгүй байна. Уфагаас эргэж ирээд гэргий нь Москва руу театрын ажлаа хийхээр явлаа. Харин Чехов эмч нарийн зөвлөгөөний дагуу Ялтад үлджээ. Гэр бүлийн хоёр ингэж удаан хугацаагаар салсан нь тэдний хэн хэнд нь хэцүү байв. 1904 онд Чехов эхнэрийн хамт Германий өмнө зүгийн Баденвейлер сувилалын газрыг зорьжээ. 1904 оны 7 сарын 15-ний шөнө Чехов нас барсан байна. Түүнийг Москвад оршуулжээ. Антон Павлович Чехов оросын утга зохиол, театрын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Одоо ч түүний зохиол бүтээлийг уншигчид шимтэн уншиж байна. Түүний зохиол бүтээлийг заавал уншиж судлах хэрэгтэй гэж үзэж ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтаажээ. Москва, Таганроге, Мелихова, Ялта хотод Чеховын амьдрал уран бүтээлийг харуулсан музей ажилладаг байна.


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа



Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1280 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]