Баасан, 2024-04-26, 1:00 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  3-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 3-р сар » 30 » УРТ НАСЛАХ 11 ГОЛ НУУЦ
12:01 PM
УРТ НАСЛАХ 11 ГОЛ НУУЦ
Шинэ алим
Алим тогтмол идэх нь залуу насыг уртасгадгийг Британийн хүнсний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд илрүүлжээ. Тэд энэ жимснээс судасны ханыг зөөлрүүлж, зүрхний ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулан, дархлааг бэхжүүлдэг бодис гаргаж авсан байна.

Цэвэр шоколад
Европын арьсны мэргэжилтнүүд судалгаа хийж, өдөр бүр хэд хэдэн хэрчим цэвэр шоколад идэх нь үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг болохыг тогтоожээ.
Өдөрт 2-3 хэрчим цэвэр шоколад идэх нь цусны системийн өвчний үед үрэвслийг дарахад тусалдаг болохыг Италийн эрдэмтэд үүнээс бүр өмнө тогтоосон юм. Тийм хэмжээний шоколадыг өдөр бүр идвэл ой санамжийг сайжруулж, архаг ядаргааг арилгадгийг Британийн эрдэмтэд илрүүлжээ.

Эфирийн тос
Антиоксидант /органик бодисын исэлдэлтийг саатуулагч/ бодисууд нь бидний бие махбодод орж байгаа бүхнийг боловсруулсны үр дүнд бий болдог илүүдэл зүйлүүдээс бидний эсийг хамгаалагчид юм. Нас ахихын хэрээр тэдгээр илүүдэл хуримтлагдаж, эргэн тойрныхоо бүхнийг хөнөөдөг байна. Хоол амтлагчуудад агуулагддаг эфирийн тос үр ашигтай антиоксидант байж болох юм гэж Оросын эрдэмтэд үзжээ. Чухамхүү хавдрын өвчин дэлхийн эрүүл мэндийг муутгах, үхэлд хүргэх хамгийн түгээмэл шалтгаан болохыг сануулъя.

Эр эмийн ажил ба бүхнийг өршөөн хэлтрүүлэхүй
Америкийн эрдэмтэд нас уртасгах аргуудын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байна. Нэгдүгээрт, өршөөн хэлтрүүлж сурах хэрэгтэй. Христос шашинтнууд шашин шүтдэггүй хүмүүсээс яагаад урт насалдгийг сэтгэлзүйчид хэдэн жилийн турш судлаад хэргийн учир гомдоосон хүнийг өршөөн хэлтрүүлж чаддагт байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ нь стрессээс амархан гарахад сүсэгтнүүдэд тусалдаг ажээ. Хоёр дахь чухал зүйл нь эр, эмийн ажил гэнэ. Эр, эмийн ажил хийж байхад ганцаардах сэтгэлийг дарж, стрессийг тайлахад тусалдаг даавар ялгардаг байна.

Бие бялдрын идэвх
Биеийн тамирын дасгалыг аядуухан хийсэн нэг цаг тутамд юм уу 30 минут агаарт хурдхан явахад “муу” холестериний хэмжээг нэг декалитрт 4 миллграммаар бууруулдаг байна. Судас хатуурах, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны өвчин зэрэг зүрхний өвчний даамжрал чухамхүү “муу” холестериний хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг нь нэгэнт тодорхой болсон билээ.

Ухаантай эхнэр
Эрэгтэйчүүдэд насаа уртасгах илүү хялбар арга бий гэж Шведийн эрдэмтэд үзэж байна. Нөхрийнх нь наслалт эхнэрийнх нь ухаан, боловсрол, соёлоос шууд хамаардгийг тэд илрүүлжээ. Үүний шалтгаан нь чухамхүү эмэгтэй хүн гэр ахуйн ажил, хоол хүнсний асуудлаа эрхэлж байдагт оршино гэж эрдэмтэд таамаглажээ. Ингэхлээр ухаантай, боловсролтой эмэгтэй ашигтай хүнсний бүтээгдэхүүн болон хоол хүнс сонгон авч, нөхрөө согтууруулах ундаа, тамхинд донтох зэрэг хортой зуршлаас ангижруулж, өөртөө болон нөхөртөө зохистой хобби сонгодог байна.

Хөдөлгөөн
Эрүүл мэнд, урт наслалтад таны жин ямар байх нь чухал биш, харин таны хөдөлгөөн ямар байх нь чухал. АНУ-ын Өмнөд Каролины эрдэмтэд энэхүү дуулиант мэдэгдлийг хийжээ. Өдрийн турш их цаг хугацааг хөдөлгөөн дунд өнгөрүүлсэн хүн бусдаас урт насалж, бие сайтай байдаг байна. Гүйж харайхаасаа илүү гэртээ, ногооны хашаандаа ажиллаж, ач нар, гэрийн тэжээвэр амьтантайгаа зугаалж, дэлгүүр хоршоогоор явах нь дээр гэнэ.

Жинхэнэ кофе
Кофе тогтмол уух нь түрүү булчирхайн хорт хавдраас сайн урьдчилан сэргийлнэ. Өдөр бүр кофе уудаг эрэгтэйчүүд түрүү булчирхайн хавдраар өвчлөх нь барагцаалбал 60 хувь цөөн тохиолддогийг Харвардын анагаах ухааны коллежийн эрдэмтэд тогтоожээ. Кофе зүрхэнд муу болох нотолгоог аль эрт няцаасан, одоо жинхэнэ кофег хир тааруу хэрэглэхийг зүрхний эмч нар цусны даралттай хүмүүст хүртэл зөвшөөрч байна.

Бүтэн нойр
Их унтагтун! Хэрэв эмэгтэй хүн хоногт наймаас доош цаг унтвал зүрхний өвчин тусах эрсдэл ихсэнэ гэж Британийн Варрик, Юниверсити Коллеж их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Байнга дутуу нойртой байх нь эмэгтэй хүний цусанд өндөр идэвхжилтэй протеин нэмэгдэхэд хүргэж, энэ нь зүрх-судасны өвчин үүсгэдэг ажээ. Түүнээс гадна хоногт найм хүрэхгүй цаг унтдаг эмэгтэйчүүдийн цусанд үрэвсэл үүсгэдэг уургын агууламж нэмэгддэг байна.

Орой төрөлт
40 гарсан хойноо хүүхэд төрүүлэх нь урт наслахад тус болно гэж Америкийн эрдэмтэд нотолж байна. Тэд XVII-XVIII зууны Квебекийн 400 000 оршин суугчийн тухай түүхэн баримт бичгүүд, өнөөгийн 1 500 000 гаруй хүний хүн зүйн болон эмнэлгийн мэдээллийг судалжээ. 40-50 насандаа ээж болохыг зориглосон хатагтай нар ингэж зориглоогүй хатагтай нараас урт насалжээ.
Д.Жаргал

Англал: Эрүүл мэнд | Үзсэн: 873 | Нэмсэн: gabriela | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]