Пүрэв, 2024-03-28, 5:56 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 12 » Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй
9:33 PM
Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй
http://sonin.files.wordpress.com/2010/01/gazarhudlult.jpg

Өнгөрсөн хагас сайн өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сумын зааг дээр 5.6 магнитутын газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатарт 3-5 баллын хүчтэй мэдрэгдэж, олон хүн айж цочирсон. Энэ газар хөдлөлт, түүнээс учирсан хохирол болон цаашид дахин газар хөдлөлт болох магадлал хэр байгаа талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл болон Судалгаа арга зүйн багийн ахлагч Ц.Батсайхан нартай ярилцлаа.

Одон орон, геофизикийн судалгааны төвийн Судалгаа арга зүйн багийн ахлагч Ц.Батсайхан:

-Сая 2010 оны нэгдүгээр сарын есөнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 км-т 5.6 магнитутын хүчтэй газар хөдөлсөн. Улаанбаатарын цагаар 15.15 цагийн орчимд болсон. Энэ бол ойрын жилүүдэд манай улсад болоогүй хүчтэй газар хөдлөлт. Хот суурин газар ойрхон байсан бол нэлээд их аюул учрах байсан. Аз болж хөдөө зэлүүд газар, Улаанбаатараас 180 гаруй км зайтай болсон болохоор хор хохирол гээд байх зүйл алга. Ерөнхийдөө монгол нутагт газар хөдлөлт байнга болж байдаг шүү дээ.

-Саяны газар хөдлөлт Улаанбаатарт янз бүр мэдрэгдсэн юм шиг байна? Яагаад янз бүр байгаа юм бол?

-1950-иад оноос хойш 40 мянгат, 120 мянгат гээд нэг хэвийн байшингууд баригдсан. 2000 он гараад цутгамал хийцийн барилгууд их баригдаж байна. Байшин барилгууд нь хөрсөн дээр баригддаг бөгөөд хөрсний байдлаас болж долгион мэдрэгдэх нь өөр байдаг. Зузаан сэвсгэр хөрс, налуу газар барьсан барилгуудад газар хөдлөлт илүү мэдрэгддэг. Сүүлийн үед баригдаж байгаа байшингууд Туул голын сэвсгэр зузаан хөрсөн дээр, Зайсанд баригдаж байна шүү дээ. Ийм тохиолдолд дүрмээрээ бодит хүчин дээр нэг баллыг нэмдэг юм. Өөрөөр хэлбэл тэнд ирж байгаа сигнал хоёр дахин хүчтэй хурдатгал ажиглагдана гэсэн үг. Тийм болохоор ийм тохиолдолд барилгын суурийг илүү бат бэх хийж, баталгаатай барих ёстой юм.
Манай төвөөс өндөр барилга барих гэж байгаа талбай дээр ажилладаг л даа. Захиалагч компаниуд бидэнд хүсэлт гаргасны дараа бид уг газарт ямар хэлбэр, давтамжтай Сейсмик долгион ажиглагдах вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Сейсмик долгион гэдэг нь газрын хатуу хөрсөөр дамжин ирж байгаа долгионыг хэлдэг юм. 15-аас дээш давхар барилга өндөр барилга гэж тооцогддог. Ийм барилга дээр бид заавал тооцоо хийж өгдөг. Болзошгүй хүчтэй газар хөдлөлт дээр ийм Сейсмик долгион орж ирнэ гэж гаргаж өгдөг, барилгын компани нь үүндээ анхаарч барилгаа барьдаг.
Газар хөдлөлтийн дараа бид макро судалгаа хийдэг. Манай төвөөс орон нутагт ажиллах групп гарах гэж байна. Мөн иргэдээс ирж байгаа мэдээллийг авч байна. Налайхаас эхлээд Сонгино хүртэл бүх газар мэдрэгдсэн байна. Ялангуяа өндөр давхарт байсан хүмүүс илүү их мэдэрсэн. Үүнээс гадна 40 мянгат орчим байсан нэг давхрын айл, дэлгүүр хоршоонууд мэдэрсэн байна. Зайсангийн 12 давхар байшинд мөн мэдрэгдсэн гэсэн мэдээлэл ирсэн. УИД-т шил хагарсан гэсэн. Хөрснийхөө байдлаас болоод зарим газраа илүү мэдэрсэн байх. Мөн гүний ус ойрхон байх тусам хүчтэй мэдрэгддэг учир нэг балл нэмж тооцдог. Сэвсгэр хөрсний зузаан, налуу байдал, гүний ус зэргээс шалтгаалаад хүч нь өөр өөр мэдрэгддэг.

-Тэгвэл Туул, Зайсан орчмын барилгууд бүгд л хүчтэй мэдрэх боломжтой юм байна шүү дээ. Тэр хавийн шинэ барилгууд ашиглалтад ороод хоёр, гурван жил болоод л суулт, цууралт гарлаа гэж иргэд ярьдаг. Хэрэв газар хөдлөлт болох юм бол энэ хавийн барилгууд бүгд нурахад бэлэн гэж ойлгож болох нь ээ?

-Шууд нурна гэж хэлж бас болохгүй л дээ. Барилгынхаа конструкцаа яаж хийснээс л хамаарна. Бид барилгын байгууллага биш болохоор түүнийг нь шалгах боломжгүй. Ерөнхийдөө манайхаас тэнд байшин барилга барьж байгаа газруудад зөвлөмж өгсөн. Туул голын хөндий, Зайсан орчмын газраар бол ойрын 50 жилд найман баллын газар хөдлөлт ажиглагдана, 200-гаас илүү сантиметр секунд квадратын хурдатгал ажиглагдана гэсэн байр сууринаас бид дүгнэлт өгсөн. Бидний өгсөн зөвлөмжийг дагасан бол тэнд баригдаж байгаа барилгууд аюул багатай. Тэгээд байшин нурах, нурахгүй гэдэг нь бетон, каркас зэргийн чанараас илүү хамаарна шүү дээ. Сүүлийн үед тэр хавьд баригдаж байгаа барилгуудыг сайн муу эсэхийг хяналтынхан л мэднэ.

-Тэгэхээр найман баллд тэсвэртэй барилга барихад тав, зургаан баллд бол яах ч үгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Найман баллд тэсвэртэй л барилга барих ёстой. Тав зургаан баллын газар хөдлөлтөд тэр байшинд эвдрэл үүсэхгүй гэсэн үг. Түүнээс биш чичиргээ, доргио мэдрэгдэхгүй гэсэн үг биш шүү дээ.

-Тэгэхээр сүүлийн жилүүдэд газар хөдлөлт байнга болох боллоо. Зарим нь ч Улаанбаатарт мэдрэгдэж байна. Ер нь ойр ойрхон газар хөдлөлт болох нь ихсээд байх шиг байгаа юм?

-Зөв зөв. 2004 оноос Улаанбаатарын Сонгино Сонсголонгийн орчим газар хөдлөлийн идэвхижил ажиглагдаж байгаа. Урьд үүссэн хагарал дээр газар хөдлөлийн идэвхжил ажиглагдаж байгаа гэсэн үг. Улаанбаатарын бүс дотроо ороод ирсэн аюул. Энд жижиг газар хөдлөлт болдог бөгөөд хүч нь 2.5 хүртэл магнитут байдаг нь нийслэлчүүдэд мэдрэгддэггүй. Манай тоног төхөөрөмж өндөр мэдрэмжтэй болохоор бид сул газар хөдлөлтийг сайн ажиглагдаж байгаа.
Энэ Улаанбаатарт байгаа идэвхжилийг л судлах хэрэгтэй байгаа юм. Хүч нь нэмэгдээд 4.5, 5 магнитут болох магадлал өндөр байгаа.

Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл: Бид Улаанбаатарын газар хөдлөлтийн идэвхжил дээр бүх анхаарлаа хандуулсан

-Дэрэнгийн газар хөдлөлт Улаанбаатарт хүчтэй мэдрэгдлээ. Дахиад Улаанбаатарт газар хөдлөх, эсвэл газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэх магадлал хэр байгаа бол?

-Газар хөдлөлт гэдэг чинь хаа хамаагүй болоод байдаг зүйл биш. Тэгэхээр бид Улаанбаатарт аюул учруулж болзошгүй газар хөдлөлийн голомт хаана байж болох вэ гэдгийг судалж байгаа. Газрын гадаргуу дээр урт хэмжээний хагарал үүсгэсэн газар л тийм хүчтэй газар хөдлөлийн голомт болдог. Эхлээд бид голомтоо судлаад дараа нь тухайн голомтоос гарсан Сейсмик долгион хаана хүрэх нь үү гэдэг хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл тухайн газар хөдлөлт Улаанбаатарын сав газарт орж ирэх үү гэдгийг нь судална гэсэн үг. Үүний дараа гурав дахь том судалгаа бол тухайн хот суурин газрын суурь хөрсний онцлогоос хамаараад Сейсмик долгионд ямар өөрчлөлт орж байна гэдгийг судална. Жишээ нь саяны газар хөдлөлтөөр аваад үзэхэд Улаанбаатарт зарим газартаа хүчтэй, заримд нь сул, заримд нь огт мэдрэгдээгүй байгаа юм.
Ингээд Улаанбаатарт хамгийн ойрхон газар хөдлөлтийн голомт хаана байна вэ гэхээр 1967 онд болсон Могодын газар хөдлөлт байгаа юм. Гэтэл 1998 онд Дэрэнд 5.3 магнитуттай газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийг Улаанбаатар хот тэр аяараа мэдэрсэн. Тэгсэн 12 жилийн дараа Дэрэнд дахиад арай илүү хүчтэй буюу 5.6 магнитутын газар хөдлөлт боллоо. Эндээс Могодоос гадна Дэрэнд бас нэг газар хөдлөлийн голомт гараад ирчихэж байгаа юм.
За ингээд Дэрэн гэж голомт байна гэж үзэж байтал Улаанбаатар хот дотроо бас нэг голомт гараад ирсэн. Хустайн хагарал, Сонгино-Сонсголонгийн хагарал, Эмээлтийн хагарал, Гавжийн хагарал, Өлзийт хагарал гээд хагарлууд ороод ирсэн. Эдгээр хагарлууд идэвхжээд байгаа нь аюултай. Голомт хэдий чинээ ойрхон байна төдий чинээ аюултай л гэсэн үг шүү дээ. Сонгино, Сонсголонгийн голомт нөгөө Могод, Дэрэнгийнхээ голомтоос илүү аюултай болоод ирж байгаа юм. Тиймээс бид энэ идэвхжээд байгаа хагарлууд дээрээ судалгааныхаа ажлыг төвлөрүүлээд ганц газар хөдлөлтийн судалгаа биш геологичид, геофизикчид гээд салбар салбарын судлаачдыг оролцуулж иж бүрэн судалгаа хийж байж тухайн хагарлууд ямар төлөв байдалд байна, идэвхижлийнх нь үе, давталт нь ямар байх уу, хэзээ давтагдах уу гэсэн судалгаа гаргаж байж, Улаанбаатар хотод учрах бодит аюулыг үнэлэх болно. Хамгийн гол нь эдгээр хагарлууд ямар хэмжээний максиум хүчтэй байх вэ гэдгийг нь л гаргаж ирж байна.

-Ойролцоогоор ямар хүчтэй байна гэж?

-Зургаан магнитутын хүчтэй. Нэг үгээр хэлбэл бүтэн ойлголтоороо энерги нь чөлөөлөгдчих юм бол хотод 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болно. Гэхдээ хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй шүү дээ. Тэрийг нарийн судалгааны үр дүнд барагцаалж болно. Ер нь манай бүх судалгаа Улаанбаатарт хотод төвлөрчихсөн байгаа. 2010, 2011, 2012 онд Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй хагарлууд руу гол анхаарлаа хандуулчихаад байгаа.

-Ийм хүчтэй газар хөдлөлт болох юм бол Улаанбаатарыг газрын хөрснөөс арччихна биз дээ. Болох юм бол шүү дээ?

-Хамгийн гол нь болох юм бол. Өнөөдрийн судалгааны урьдчилсан дүнгээр ерөнхийдөө өмнөх газар хөдлөлтийн суурь жаахан өөрчлөгдөөд идэвхжил явагдаж байгаа нь батлагдсан Хамгийн гол нь энэ судалгааг цааш нь үргэлжлүүлээд гол хагарал болох Хустайн хагаралын өмнөх хөдлөлт хэзээ болж байсан, давтан хөдлөлт хэзээ болсон, ойртож байна уу, яагаад хөндлөн орж ирсэн Сонгино, Сонсголонгийн хагарал идэвхжээд байгаа юм, үндсэн хагарал маань идэвхжиж байна уу үгүй юу гэдгийг л тогтоож, үнэлгээ өгөх гээд байна. Түүнээс биш маргааш 9-10 баллын газар хөдлөлт болно гэсэн үг биш. Гэхдээ тийм боломжтой аюул оршиж байна уу гэвэл оршиж байна.

-Тэгвэл энэ Дэрэнгийн газар хөдлөлт Хустай, Сонсголонгийн идэвхжилийг улам хурдасгах, түүнд нь нөлөөлөх боломжтой юу? Эсвэл хотоос зайтай болсон газар хөдлөлийн Сейсмик долгион энэ идэвхжилд нөлөөлөх боломжтой юу?

-Энэ бас өргөн хүрээний асуудал л даа. Манай хамтарч ажилладаг ОХУ-ын геодинамикийн эрдэмтэд Сычуаньд газар хөдөлсний дараа хүчтэй газар хөдлөлийн төвүүд ямархуу байна гэдэг дээр урьдчилсан дүгнэлт хийсэн байсан. Ерөнхийдөө хүчтэй газар хөдлөлтийн төвүүдийн шилжилт хойд зүг рүү чиглэсэн байдалтай байгаа юм. 2008 онд Байгаль нуурын эрэг дээр Култукийн газар хөдлөлт болсон нь бас л их хохирол учруулсан шүү дээ. Нэг анзаарах зүйл бол Энэтхэгийн хойг жилдээ 50 см-аар хойд зүг рүүгээ шилжиж байгаа. Тэр шахалтсан хөдөлгөөн чинь Монголын нутаг дэвсгэр дээр ирээд 5 мм-ээр буурч байгаа юм. Гэтэл тэр хүчтэй 50 см хүртэл шахагдаж байгаа хөдөлгөөний энерги тухайн бүс нутагт л хуримтлагдана. Нэг үгээр хэлбэл Энэтхэгийн хойгоос эхлээд Монголын нутаг дэвсгэр хүртэл хуримтлагдсан тэр их энерги чинь замдаа газар хөдлөлт хэлбэрээр чөлөөлөгдөөд явдаг. Саяны Дэрэн дээр болсон газар хөдлөлт тэр процессын өчүүхэн нэг хэсэг нь байгаа юм. Хэдий бид Улаанбаатарт гол анхаарлаа хандуулж байгаа ч бүс нутаг, Евроазийн ерөнхий геодинамикийнх нь зүй тогтолтой харьцуулахаас аргагүй шүү дээ. Бидний яриад байгаа Хустайн хагарал чинь Дэрэнгийнхтэй ойролцоо хагарлын систем юм. Ер нь тухайн голомт ямархуу хэмжээний энерги чөлөөлж болох вэ гэдгийг газрын гадаргуу дээр үүсгэсэн хагарлын уртаас нь хамааруулаад ойролцоогоор тодорхойлдог.

-Дэрэнд 1998 онд газар хөдлөлт болоход хэр урт хагарал үүссэн юм бэ?

-27 км урт хагарал үүссэн.

-Ер нь манайд Дэрэнд 6 магнитутын газар хөдлөлт боллоо, Улаанбаатарт тийм хүчтэй мэдрэгдэнэ гэдгийг тухайн цаг үед нь мэдээд Улаанбаатарт мэдрэгдэхээс нь өмнө аюулын дохио өгөх боломж бий юу?

-Одоо Япон, Солонгос гээд бүгд цунамигаас хамгаалах системтэй болж байна. Их газар, Монголын хувьд газар хөдлөлт боллоо гэж бодъё. Бид эхний мэдээллээ аваад боловсруулж байхад дараагийн үндсэн долгион ороод ирж байгаа юм. Гэхдээ бидний судалгааны нэг дэвшүүлж байгаа зорилго бол аль болох богинохон хугацаанд мэдээллийг хурдан боловсруулаад түргэн хугацаанд аюулын дохиог өгөхийг хичээх болно. Гэхдээ их хэцүү л дээ. Улаанбаатарын орчинд бол маш богино хугацаанд чичирхийлэл ороод ирэх учир боломжгүй. Саяны Дэрэнгийнх гэхэд 30-аад минутын дараа Улаанбаатарт ороод ирж байгаа байхгүй юу. Бид нар эхний мэдээллээ 10 минутын дараа аваад 5 минутын дотор боловсруулахад дараагийнх нь мэдээлэл ороод л ирж байгаа юм. Техник, технологийн хувьд хүндрэлтэй ч ер нь шийдэж болох уу гэвэл болох л зүйл. Тэгэхийн тулд тэр газар нь станц байх ёстой. Өөрөөр хэлбэл Дэрэн дээр станц байсан бол тэр станцын мэдээллийг шууд аваад л за энэ газар хөдлөлийн чичиргээ Улаанбаатарт тэдэн минутын дараа орж ирнэ гэдгийг мэдэж болно. Ингэснээр аюулын дохио өгч болно л доо. Энд нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. Саяны газар хөдлөлт дээр гэхэд Сейсмик долгион нь 30-аад минутын дараа Улаанбаатарт хүрээд ирж байгаа байхгүй юу. Секундэд зургаан км-ийн хурдтай гэсэн үг. Голомтондоо долоон балл орчмын нөлөө үзүүлсэн газар хөдлөлтийн долгион Улаанбаатарт тав орчим баллын нөлөө үзүүллээ. Сейсмик долгион 100 км-т нэг баллаар сулардаг гэсэн бүдүүн барагцаа тооцоо байдаг юм.

-Тэгвэл Улаанбаатарт 9-10 баллын газар хөдөллөө гэхэд ямар хэмжээний хохирол учрах талаар үнэлгээ хийгдсэн байдаг юм болов уу? Ер нь газар хөдлөлт болох үед иргэд юу хийхээ тэр болгон мэдэхгүй байх шиг санагддаг юм?

-Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл. Манай төв энэ байгалийн үзэгдлийг судалдаг. Газар хөдөллөө гэхэд иргэд яах вэ гэдэг чухал л даа. Юуны түрүүнд даацын ханандаа наалдаж зогс. Тусгаарлах хана нурдаг болохоор тэр. Ширээ ч юм уу ямар нэг зүйлийн дор орох хэрэгтэй. Дээрээс нь нурах тоосго зэрэгт оногдохгүй гэсэн үүднээс. Тэгээд өндөр байшин, өндөр хүчдэлийн шугамнаас хол зогсох хэрэгтэй. Энэ мэтчилэн анхаарах зүйл хэд хэд бий. Харин газар хөдөлсөн үед ямар хэмжээний хор хохирол учирч болох вэ гэдэг дээр "Улаанбаатар хотын газар хөдлөлийн эрсдэлийн үнэлгээ”-г "Жайка”-гийн шугамаар хийж байсан юм. Тэр үнэлгээ надад алга. Зургаан баллын хүчтэй бол ямар хохирол учрах вэ, долоон балл бол ямар эрсдэл учрах, хэдий хэмжээний хүн нас барж, хэдэн төгрөгийн хохирол учрах вэ гэх мэтчилэн гаргасан байдаг юм.

-Энэ газар хөдлөл, пүрэв гаригийн нар гурав болж харагдсан үзэгдэл гээд сонин байдлаар тайлбарлах хүн бас гараад байна? Та энэ тал дээр тодорхой хариулт өгөхгүй юу?

-Үүнийг хүмүүс их олон янзаар, их төвөгтэй байдлаар тайлбарлаж яриад байх юм. Байгалийн элдэв үзэгдлүүдийг сүүлдээ улс төр, нийгэм эдийн засагтай хүртэл холбож ярих боллоо. Цаг цөвүүн болж, цаг агаар хүйтэрлээ ч гэж байх шиг. Энэ бүгд чинь их төвөгтэй үзэгдэл. Энэ онц хүйтрэл, агаар мандалд явагдаж байгаа гэрэл хугарлын үзэгдлүүдийг тэгж муйхраар тайлбарлах хэрэггүй байхгүй юу. Гэрэл хугарлын үзэгдэл гэдэг нь нарны гэрэл агаар мандлыг дайрч орж ирэхдээ агаар дээр хөлдсөн чийг усны элементүүдийг дайрахдаа хугарч, гэрлийн хугарах эффект нь хүний нүдэнд нарыг гурав харагдуулж байгаа юм. Ердийн л байдаг үзэгдэл. Гэтэл үүнийг тиктоник үзэгдэл буюу газар хөдлөлттэй холбож тайлбарлаад байгаа юм. Тэр бүгд бол худлаа. Аливаа нэг юмыг дүгнээд ийм байх болов уу, эсвэл тийм байгаа байх гэж хэлэхэд амархан шүү дээ. Гэтэл тэр хэлсэн юм үнэн үү гэдэг нь судалгааны үр дүнд батлагддаг юм. Ганц ч өдөр судалж үзээгүй мөртлөө одон оронгийн талаар, тиктоник хөдөлгөөний талаар мэддэг юм шиг ярьдаг хүн зөндөө байна.Тэгээд зөв ч ярихгүй гурван нар мандлаа ч гэх шиг. Гурав битгий хоёр нар мандахад энэ дэлхий чинь сүйрнэ шүү дээ. Бараг долоон нар мандаж дэлхийг сөнөөх гэж байна гээд үлгэр ярих гээд байгаа юм биш үү.

-Үүнтэй холбоотойгоор бас нэг зүйл сонирхоод асуух гэсэн юм. 2010 гэдэг кино гарлаа. Үүнээс хойш хүмүүс дэлхий сөнөх болов уу гэж бас эргэлзэх болсон юм шиг байгаа юм. Ядаж байхад тэр нар гурав болж харагдах, энэ газар хөдлөлт, цочир хүйтрэлт гээд байгалийн элдэв үзэгдлүүд дараалан болоод байгаа болохоор хувь хүний зөн мэдрэмжинд нь нэг тийм дэлхий сөнөх нь гэсэн хийсвэр бодол төрж, түүнийгээ байнга яриад байхаар үнэн ч юм шиг санагдах болж л дээ. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юу?

-Үүн дээр товчхон хариулт өгөхөд, гадуур яригдаж байгаа энэ цуу элдвийн ярианд итгэх шаардлага байхгүй. Энэ бол нийгэм дэх тайван байдалд нөлөөлж, түүнээс ямар нэгэн хэмжээгээр ашиг хонжоо олох гэсэн тийм л үйлдэл болов уу. Түүнээс биш нарны гэрэл хугарч нар гурав харагдсаныг газар хөдлөлттэй шууд холбох нь огт үндэсгүй. Тэгээд ч дэлхий сөнөх ямар ч шалтгаан байхгүй.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Мэдээ | Үзсэн: 1752 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]