Тусгаарлах байгууламжууд - 3 May 2010 - ODKONO
Пүрэв, 2016-12-08, 6:05 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  5-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 5-р сар » 3 » Тусгаарлах байгууламжууд
1:19 AM
Тусгаарлах байгууламжууд

Цагаан хэрэм

Хятадын цагаан хэрэм бол манай дэлхийн хамгийн анхны тусгаарлах байгууламж юм. Цагаан хэрэмийг МЭӨ 3-р зуунд барьж эхэлсэн гэдэг. МЭӨ 221 онд хятадын хаан Цинь Ши-Хуанди умарын нүүдэлчин ард түмний гэнэтийн довтолгооноос хамгаалахын тулд урт хэрэм барих ажлыг үргэлжлүүлэх лүндэн буулгаж байлаа. Цагаан хэрэм барих ажил Минь гүрэн оршин тогтнох үе буюу XVII-р зуун хүртэл үргэлжилжээ. Гэхдээ цагаан хэрэмийг засаж, бэхжүүлэх ажил үргэлжилсээр байсан гэдэг. Хятадын цагаан хэрэм нь Шаньхайгуань уулын бэлээс Ганьсу мужийн Зяюйгуань хүртэл үргэлжилдэг. 2009 онд хятадын эрдэмтэд судалгаа хийж хятадын цагаан хэрэм 8851,8 метр урт болохыг тогтоожээ. Хэрэмний өндөр нь 6,6 метр, зарим газраа 10 метрийн өндөр ч хүрдэг байна. Хятадын цагаан хэрэм нь тодорхой зайтай баригдсан харуул манааны асартай.

Адрианы хана

Манай эриний 2-р зуунд Ромын эзэн гүрний хаан Адриан өнөөгийн Их Британий улсын хойд хэсэгт хана хэрэм барих тушаал гаргаж байжээ. Энэ хана нь тухайн үедээ Ромын эзэнт гүрний хил хязгаар болж байв. Түүхчид Адрианы ханыг манай тооллын 123-124 онд барьсан гэж үздэг. II-р зууны 20-оод оны үед барисан гэж нотлохыг хичээдэг эрдэмтэд ч бий. 1,5 метрийн өргөн, 5 метрийн өндөр ханыг байгалийн чулуугаар сүндэрлүүлжээ. Энэ хана нь 120 метр урт үргэлжилдэг.

Солонгосын хана хэрэм

1953 онд Солонгосын хойгт дайн дуусав. Энэ үед 38-р өргөрөгийн дагуу 4 км үргэлжилсэн цэрэггүй бүс бий болгожээ. БНАСАУ, БНСУ-ын аль алин нь хилийн дагуу сараалжин хадаастай торон утас татжээ. Мөн хилийн зурвас газарт мина тавьжээ. 1970 оноос БНСУ-ын эдийн засаг сайжиржээ. Энэ үед Солонгосын засгийн газар хойд хилийн дагуу хана хэрэм барих шийдвэр гаргажээ. 240 км урт, 5,8 метрийн өндөр, 10,19 метр өргөн хана хэрэм босгожээ. Гэвч хожим хана хэрэм барих нь ямар ч үр ашиггүй гэж үзсэн юм. Ингээд үргэлжлүүлэн хана хэрэм бариагүй байна.

Берлиний хана

Зүүн болон баруун Германыг тусгаарлаж байсан Берлины ханыг 1961 оны 8 сарын 31-нд барьж эхэлжээ. Энэ ханыг 1989 оны 11 сарын 9-нд нураасан юм. Зүүн Германы иргэдийг баруун Герман руу хууль бусаар орж ирэхээс сэргийлэх зорилгоор Берлин хотын дундуур хана хэрэм болгосон гэдэг. Эхлээд чулуугаар хана хэрэм барьжээ. 1975 оноос 3,6 метрийн өндөр 1,5 метрийн өргөн бетон хавтан болгосон юм. Хана хэрэмний дээгүүр өргөст тор тогтоожээ. 1989 он гэхэд Берлины хана 155 км урт болсон байлаа. Берлиний хана дагуу 302 ажиглагчийн цэг нээжээ. 1989 оны 11 сарын 9-нд зүүн Германы удирдагчид баруун Германтай харилцаа холбоогоо чөлөөтэй болгожээ. 1990 оны 7 сарын 1-ээс Берлиний хана дагуу хилийн хянах албаа татан буулгажээ. 1990 оны 1 сарааас 11 сарын хооронд Берлины ханыг нураажээ. Түүхэн дурсгал болгож 1,3 км хэсгийг хэвээр үлдээсэн байна. Одоо энэ хэсэг нь хүйтэн дайны дурсах гол бэлгэ тэмдэг болсон юм.

Киприйн хана

Кипр арлын туркийн хэсэг, грекийн хэсгийг заагласан хана бий. Энэ хана Киприйн Никоси хотын дундуур татагджээ. 1974 онд Кипр улсад туркийн цэргүүд ирсэний дараа хана хэрэм барих ажил эрчимжиж 180 км урт болжээ. Кипр улсын нийслэл Никоси хотын төв гудамж Ледрагийн дундуур ч заагласан хана хэрэм үргэлжилдэг. Киприйн туркийн хэсэг, грекийн хэсгийг заагласан газар 70 метрийн өргөн минажүүлсэн "үхмэл бүс” бий. 2007 онд Ледра гудамжний ханыг хуванцар гэрэлтдэг тусгаарлагчаар сольжээ. 2008 оны 4 сард "үхмэл бүс”-ийн минийг цэвэрлэжээ.

Энх тайвны шугам

1970 оноос эхлэн Ирландын католик, протестант шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарах болжээ. Белфастад болсон цус асгаруулсан мөргөлдөөний дараа тусгаарлах хана барих ажил эхэлсэн байна. Белфастын тусгаарлах хана нь 4 км урт үргэлжилсэн бетон болон тоосго өрж хийгджээ.

XX-р зууны сүүлээр Испани улс Сеута, Мелилья гэсэн хоёр хавцалыг тусгаарлах хана барих шийдвэр гаргаж байлаа. Ингэснээр хойд африкаас ирж байгаа хууль бус цагаачдын их урсгалыг зогсооно гэж найдаж байсан юм. 1990 ОНД Сеут хавцалд 8,2 км урт, 12 метрийн тусгаарлах хана барьжээ.

Палестин, Израилийн газар нутгийг заагласан тусгаарлах хана бий. Энэ ханыг 2003 оноос барьж байгуулж эхэлжээ. 670 км урт, 8 метрийн өндөр энэ тусгаарлагчийн оройд пулемет, ажиглалтын дүрс бичлэгийн дуран, цахилгаан утас, өргөст тор байрлуулсан юм. Хана барих ажил 2002 онд эхэлсэн юм.

Аризона мужийн хана хэрэм. АНУ болон Мексикийн хилийн дагуу өндөр хана хэрэм босгожээ. Мексикээс ирж байгаа хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд АНУ тусгаарлах хана барьсан юм. 2006 оноос тусгаарлагч ханыг металл гадаргуутай болгох төсөл хэрэгжүүлжээ. 1074 км урт 3 давхар хана, 800 км урт өргөст тор татсан зурвас газар бий. АНУ-ын сенатын танхим Атлантын далайгаас номхон хүртэл 3,2 мянган км зурваст хана босгохоор төлөвлөжээ.

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


eh surgavlj: www.mendkhuu.blogspot.com
Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 527 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]