Пүрэв, 2024-04-25, 9:46 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 16 » Сүүлийн 10 жилд болсон онгоцны томоохон сүйрэл
11:30 PM
Сүүлийн 10 жилд болсон онгоцны томоохон сүйрэл
Сүүлийн 10 жилд гарсан онгоцны томоохон сүйрэл
http://static.webdunia.com/mwdimages/thumbnail/image/izizi//mywebdunia/UserData/DataE/englishnews/images/lthumb.1042078428.turkey_plane_crash_ist110.jpg

1999 оны 10 сарын 31 нд Египет улсын EgyptAir компаний Боинг 767 онгоц Нью-Йоркоос Каир руу нисэж байгаад Атлантын далайд унажээ. Онгоцны бүхээгт байсан 217 хүн нас баржээ.

2000 оны 1 сарын 30-нд Кени улсын Kenya Airways компаний А-310 онгоц Кот Дивиуар улсын Абижан хотоос Нигерийн Лагос хот ру нисэж байгаад Атлантын далайд унажээ. Онгоцны бүхээгт байсан 179 хүний 169 нь үрэгдэж, 10 хүн амьд үлдсэн байна.
6 сарын 25-нд Францын Парис хотын Шарль де Голлийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас хөөрсөн Конкорд загварын дуунаас хурдан онгоц хөөрөөд удалгүй сүйржээ. Онгоцны бүхээгт байсан 109 хүн бүгд амь үрэгдсэн байна. Онгоцны хэлтэрхий Парисийн "Отелиссимо" зочид буудлын дээрээс унав. Зочид буудалд байсан 4 хүн амь үрэгджээ.
8 сарын 23-нд Gulf Air компаний Airbus онгоц Бахрейн улс руу нисэж байгаад далайд унасан байна. Онгоцонд байсан 143 хүн амиа алджээ.
2001 оны 7 сарын 3-нд Оросын «Владивосток Авиа» компаний ТУ 154 онгоц Иркутскийн нисэх онгоцны буудалд газардахдаа осолджээ. Энэ онгоц екатеринбург хотоос хөөрч Иркутск хотоор дамжин Влаивосток руу аялаж байсан юм. Онгоцонд байсан 145 хүн үрэгджээ.
11 сарын 12-нд Нью-Йоркийн нисэх буудлаас хөөрсөн American Airlines компаний А-300 онгоц агаарт шатжээ. Онгоц Нью-Йоркийн орон сууцны Куинс дүүрэгт унасан байна. онгоцны 246 зорчигч нисэх багийн 9 гишүүн амь үрэгджээ.
2002 оны 2 сарын 12 нд Ираны иргэний агаарын тээврийн Iran Air Tours компаний ТУ-154 онгоц Хорамабад хоты орчимд сүйрэв. Онгоцонд байсан 119 хүн хүсэн байна.
4 сарын 15-нд Хятадын Air China компаний Бээжингээс БНСУ-ын Пусан руу нисэж байсан Boeing-767 онгоц сүйрчээ. Ослын үеэр 166 хүнээс 38 нь амьд үлдсэн байна.
5 сарын 4-нд Нигерийн EAS компаний BAC-1-11-500 онгоц кано хотын орчимд осолдож 148 хүн үрэгджээ.

5 сарын 7-нд хятадын China Northern компаний MD 82 онгоц Далянь хотоос зүүн хойд зүгт тэнгист унажээ. Онгоцны бүхээгт байсан 112 хүн үрэгдсэн байна.
5 сарын 25-нд Тайваний China Airlines компаний Boeing 747 онгоц Тайванаас Хонгконг руу нисэж байгаад тэнгист унаж 225 хүн амь эрсэджээ.
2003 оны 2 сарын 19-нд Ираны зүүн өмнө зүгийн уулархаг нутагт Ираны цэргийн ИЛ-76 онгоц унажээ. 275 хүн үрэгдсэн байна.
3 сарын 6-нд Алжирийн иргэний агаарын тээврийн компаний Boeing-737 онгоц хөөрөх үед хөдөлгүүр нь шатжээ.Онгоц нисэх зурвасаас 600 метрийн зайд унасан байна. Онгоцны бүхээгт байсан 103 хүнээс нэг хүн л амьд үлджээ.
7 сарын 8-нд Суданын иргэний агаарын тээврийн Boeing-737 онгоц хөөрсөний дараа унажээ. Онгоцны бүхээгт 116 хүн байлаа. 2 настай нэг хүүхэд амьд үлджээ.
12 сарын 25 нд Бенинд Boeing-727 онгоц унажээ. Онгоцны бүхээгт байсан 161 хүний 138 нв үхсэн байна. онгоцны даац хэтэрсэнээс болж осол гарчээ.
2004 оны 1 сарын 3-нд Улаан тэнгист Египетийн Boeing-737 онгоц унаж 148 хүн үрэгдсэн байна.Энэ онгоц Шарм-Эль-Шейх – Каир – Парис чиглэлээр нислэг үйлдэж байсан юм.
8 сарын 24-нд Оросын иргэний агаарын тээврийн Сибирь компаний ТУ-154 онгоц /46 хүн/, Волга-авиаэкспресс компаний ТУ-134 онгоц /44 хүн/ нэгэн зэрэг сүйрчээ. Энэ нь алан хядах ажиллагаа байсныг хожим тогтоосон юм. Амиа золиослогч тэсрэх бөмбөг ажиллагаанд оруулжээ.
2005 оны 2 сарын 3-нд Афганистаны нисэхийн компаний Boeing-737 онгоц сүйрч 96 зорчигч, нисэх багийн 8 гишүүн үрэгдсэн байна.
8 сарын 14-нд Грекийн Афин хотоос холгүй Boeing 737 онгоц сүйрэв. Онгоцны бүхээгт байсан 121 хүн үрэгджээ. Энэ онгоц Киприйн анхны хувийн нислэгийн Helios Airways компанийх байжээ. Онгоц Ларнаки хотоос Афин руу нислэг үйлдэж байсан юм. Дараагийн зогсоол нь Прага хот байжээ. Энэ осол Грекийн түүхэнд гарсан хамгийн том онгоцны осол болсон юм.
9 сарын 5-нд Индонезийн Суматра арлын орчимд Boeing 737-200 онгоц осолдсон байна. Меданаас Жакарт руу нисэж ыбайсан онгоц орон сууцны хороололын дээр унажээ. 147 хүн нас барсаны 112 нь онгоцны зөрчигч 5 нь нисэх багийн гишүүн байлаа. Мөн гэртээ байсан 30 хүн нас баржээ.
2006 оны 5 сарын 3-нд Оросын Адлер хотын онгоцны буудалд "Армавиа" компаний А-320 онгоц сүйрчээ. Онгоцны бүхээгт байсан 113 хүн үрэгдсэн байна.
7 сарын 9-нд Оросын Сибирь компаний Airbus A-310 онгоц Иркутск хотын нисэх онгоцны буудалд осолдож 124 хүн амь насаа алдаж, 79 хүн бэртсэн байна.
8 сарын 22-нд Оросын «Пулково» компаний ТУ-154 М загварын онгоц Анапа хотоос Санкт-Петербург руу нислэг хийж байлаа. Украины агаарын орон зайд Донецск хотын орчимп агаарт хүчтэй аянга цахилгаантай үүл таарсан байна. Онгоц энэ үүлийн давж нисэхээр оролдож байхдаа сүйрчээ. Онгоцны бүхээгт байсан160 зорчигч, нисэх багийн 10 гишүүн үрэгдсэн байна.
2006 оны 9 сарын 29-нд Бразилийн Манаус хотоос Рио де Жанейро хот руу нисэж байсан "Боинг 373-800" онгоц сүйрч 155 хүн үрэгджээ.
2007 оны 1 сарын 1-нд Индонезийн «Эдам Эйр» компаний "Боинг 737 400" онгоц Сулавеси арлын баруун хэсэгт осолдсон байна. онгоцны 96 зорчигч /тэдний 11 нь хүүхэд/ нисэх багийн 6 гишүүн амиа алджээ.
5 сарын 5-нд Камеруны Дуала хотын орчимд "Кения эйруэйз" компаний Боинг-737-800 онгоц сүйрсэн байна. Дуала-Найроби чиглэлийн энэ онгоцны 105 зорчигч нисэх багийн 9 гишүүн үрэгдсэн байна.
7 сарын 17-нд Бразилийн «ТАМ» компаний Airbus-320 онгоц Порту-Алегри – Сан-Паулу чиглэлд нисжээ. Сан Паулугийн нисэх онгоцны Конгоньяс буудалд газардсан хойноо нислэгийн зурвасаас хэтэрч, шатахуун хадгалж баыйсан савын мөргөжээ. Онгоц шатаж 199 хүн үхсэн байна.
2008 оны 8 сарын 20-нд Мадридийн нисэх онгоцны Барахас буудалд Мадрид- Лас-Пальмас /Канарын арал/ чиглэлийн MD-82 онгоц хөөрсөний дараа газар унажээ. 154 хүн нас барж 20 хүн эсэн мэнд гарчээ. Гэвч хожим амьд үлдсэн 20 хүний 2 нь эмнэлэгт нас баржээ.
2008 оны 1 сарын 1-нд Индонезийн "Адам Эйр” компаний "Боинг-737" онгоц Ява болон Сулавеси арлын хооронд далайд унажээ. Энэ онгоц Сурабая хотоос Манадо хот руу нисэж байлаа. Ослын үеэр 100 хүн нас баржээ.
8 сарын 24-нд "Итек Эйр" компаний "Боинг-737" онгоц агаарт техникийн сааталтай тулгарсан байна. Бишкекээс Тегеран руу нисэх байсан онгоц хөөрсөнөөсөө хойш 12 минутын дараа Бишкект эргэж газардах гэж оролджээ. Онгоц Манас нисэх буудлаас 2 км алсад шатжээ. 83 зорчигч нисэх багийн 7 гишүүнээс нийт 26 хүн эсэн мэнд үлдсэн байна.
2008 оны 9 сарын 14-нд Пермь хотод "Аэрофлот-Норд" компаний "Боинг-737-500" онгоц сүйрчээ. Онгоцны бүхээгт байсан 88 хүн шархадсан байна.
2009 оны 5 сарын 20 нд Индонезийн зүүн Ява аралд индонезийн цэргийн онгоц унажээ. Онгоцонд байсан 110 хүн үхжээ. Мөн газар байсан 3 хүн нас баржээ.
6 сарын 1-нд Францын AIR France компаний Airbus 330-200 онгоц Бразилаас Франц руу нисэж байсан Атлантын далайд унажээ. Онгоцны бүхээгт байсан 228 хүн бүгд үрэгдсэн байна.
2009 оны 7 сарын 1-нд Йемений иргэний агаарын тээврийн компаний онгоц энэтхэгийн далайд осолджээ.
7 сарын 15-нд Ираны иргэний агаарын тээврийн ТУ-154 онгоц осолджээ.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Гай гамшиг осол сүйрэл | Үзсэн: 1241 | Нэмсэн: saakpenny | Tags: Сүүлийн 10 жилд болсон онгоцны томо | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]