Пүрэв, 2024-04-25, 8:32 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 23 » Шар айраг
9:42 AM
Шар айраг


Эртний хүмүүс шар айраг исгэх талаар хад чулуу болон шавар самбар дээр сийлж тэмдэглэн үлдээснээс үзэхэд МЭӨ 7000 жилийн орчим буюу одоогоос 9 мянган жилийн тэртээ Тигр, Ефрат мөрний хооронд нутаглагч шумерууд арвайн соёолжоор нэгэн зүйл ундааг чанаж чаддаг байжээ.
Шар айраг бэлтгэх эртний арга нь одоо цагийнхтай нэн төстэй.
Үүнд соёолжоос баппир хэмээх талх бэлтгэж дараа нь нунтаглаад торхонд хийж усаар зайлаад исгэнэ. Бэлэн болсон "шар айраг" нь их хэмжээний тунадастай / бүрэн уусч амжаагүй тарианы шаар/ байдаг байсан учир үүнийг залгихгүйн тулд хулсан гуурсаар сорж уудаг байжээ.
Энэ цаг үед хүмүүс зөвхөн нэг төрлийн шар айраг хэрэглэж байсангүй.
Ер нь Бага азийн шумерууд, түүний дараах вавилон, ассири зэрэг үндэстнүүд 70 гаруй төрлийн шар айргийг мэддэг байсан гэдэг.

Нэр нь "сайн шар айраг", "маш сайн шар айраг", эсвэл эмэгтэйчүүдийн дуртай амтат цайвар мөн хүрэн гэх мэт.

Хамгийн өргөн дэлгэрсэн хүрэн шар айраг нь ихээхэн өтгөн, тунадастай, хэвийн хөөсөрдөг, спиртлэгийн хэмжээ багахан, гашуувтар соёолжийн үнэртэй, исгэлэндүү амттай байв.

Шар айраг нь ихэс дээдсийн хүндэтгэдэг ундаа байжээ.

Энэ тухай тухайн үеийн хууль цаазын бичигт хүртэл дурьдаж байсныг түүхэн баримт гэрчилнэ. Вавилоны Хаммурапи хааны (МЭӨ 1792-1750 он) хууль цааз сийлсэн том чулуун багана дээрээс шар айрганд ус хольсон бол маш хатуу шийтгэх тухай бичигдсэн байдаг.

Хүн төрөлхтөн шар айргийг хэрэглэж ирсэн цагаасаа хэтрүүлэн хэрэглэхийг таашаадаггүй байжээ. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл шумер, ба египетчүүд шар айраг хийх аргыг бусад ард түмэнд түгээсэн гэх ба энэ нь тэдгээр ард түмний бичиг үсгийн соёлтой шууд холбоотой юм.

Ингээд манай эрин гэхэд шар айраг Евразийн улс орнуудад хамгийн өргөн дэлгэрсэн, ардын ундааны нэг болж чадсан байлаа.

Шар айрганд ордог гол түүхий эд болох зөрөг цэцгийг анх зүүн финчүүд болон татар омгууд ашиглаж эхэлсэн гэж үздэг. Шар айрагны анхны нэршил латинаар biber буюу biberis -ундаа гэсэн үгнээс гаралтай гэж үздэг.

Энэ үг нь эртний герман хэлэнд Реог, Bior, Pier гэж нэрлэж байв. Дундад зууны үед шар айраг хийх, ууж хэрэглэх явдлыг санаачлагчид нь Европууд тэр дундаа Герман, Францаар дүүрэн хэрсэн сүм хийдүүд байсан гэж үздэг. Америк тивд маш эртнээс шар айраг дэлгэрсэн байжээ.

Тухайлбал Колумбыг шинэ тивд очиход нутгийн индианчууд эрдэнэ шишийн нэгэн ундаагаар дайлсан нь яг шар айраг шиг амттай байсан гэдэг. Түүхэн хугацаанд олон янзын үндэстэнүүд шар айрагтай ижил төрлийн ундааг өөр өөрийнхөөрөө, нутгийнхаа түүхий эдийн онцлогт тохируулан исгэдэг байжээ.

Шар айраг Монголд

"1924 оны намар Богд хааны торгон цэргийн байранд 10 монгол ажилчин нэгэн орос мастерын удирдлаган дор Монголын архийг үйлдвэрлэж эхлэв.

Тун удалгүй Монголчуудын дунд бидний хэрэглэж дассан гүүний сүүг исгэж хийдэг айраг гэдэг идээнээс огт өөр арвай буудайнаас гаргаж авдаг "Пиво" хэмээх ундааг манай архины цех үйлдвэрлэх юм гэсэн яриа тархаж үнэхээр 1937 онд Туул голын эрэг дээр тэрхүү ундааг үйлдвэрлэх жижиг цех ажиллаж эхлэв.

Анхны шар айргийн цехийг Чехээс ирсэн мэргэжилтэн удирддаг байсан бөгөөд ажилчид нь голын усыг зөөж, том тогоон дор гал түлж пивоо урт шанагаар тасралтгүй хутгаж чанадаг байсан гэдэг.

Хэдийгээр гар ажиллагаатай ч гэсэн энэхүү жижиг цех нь шар айргаа модон торхонд исгэж, Туулын мөсөөр доторлосон зооринд дарж хадгалдаг байжээ. Монголчуудад пивыг таниулах зорилгоор үнэгүйгээр гэрт нь өгч явуулдаг байсан зэрэг нь түүх болон бичигдэн үлджээ.

Өнөөдөр монголчууд гадаад болон дотоодын олон нэр төрлийн шар айргийг дэлхийн бусад ард түмний нэгэн адил хэрэглэж заншсаны зэрэгцээ тухайн бүтээгдэхүүний тухай мэдлэг, соёлч хэрэглээ төлөвшин тогтож байна.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 987 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]