Баасан, 2024-04-19, 1:28 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 27 » Путин Владимир Владимирович. 2-р хэсэг
11:20 PM
Путин Владимир Владимирович. 2-р хэсэг
1-р хэсгийг энд дарж уншаарай. http://odkono.ucoz.com/news/2009-11-27-80
Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаа (2000-2004)

2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Үүнтэй холбогдуулан сэтгүүчид түүний 2 жилийн өмнө өгч байсан ярилцлагийг эргэн дурссан байдаг. 1998 онд Путин ярилцлага өгөхдөө сонгуульд өрсөлдөхгүй гээд, нэр дэвшигч биелэгдэх аргагүй амлалт өгч, санаатайгаар худал ярих болдог гэж тайлбарлаж байлаа. Путиныг дэмжигчид тэр бол шинэчлэлийн төлөө хүн гэж байлаа. Харин Путиныг үл таашаадаг хүмүүс, тухайлбал Григорий Явлинский Путин бол зөвлөлтийн тусгай албан ажиллаж байсан. Хуучин, хоцрогдсон ажлын арга барилтай гэж байлаа. Путин сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж байхад "От первого лица. Разговоры с Владимиром Путиным” ном хэвлэгдсэн байна. 1999 онд Путин анх ерөнхий сайд болохдоо улс төрийн хувьд тогтвортой бэхэжсэн байр суурь байсангүй. "Миний гол зорилт бол ард түмний амжиргааг дээшлүүлэх. Улс төрийн найдвартай тавцан бүрдүүлэх тухай дараа нь бодно” гэж хариулжээ. 2010 оныг та хэрхэн төсөөлж байна вэ? гэсэн асуултанд Путин "Бид аз жаргалтай амьдрах болно” гэж хариулжээ. Сонгуулийн сурталчилгааны үед эрх баригчид Путинаас өөр сонголт байхгүй гэдэг үзэл санааг хүмүүст тулгаж байлаа. 2000 оны 3 сарын 26 нд Путин ОХУ ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Путины төлөө сонгогчдийн 52,94 хувь нь санал өгсөн байна. Путин 2000 оны 5 сарын 7-нд тангараг өргөж албан тушаалдаа орсон юм. Тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ Путин улс орны нэгдмэл байдлыг хангах, төрийн бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Энэ зорилтоо хангахын тулд Путин холбооны бүтцийн шинэчлэлийг хийжээ. 2000 онд холбооны 7 тойрог бий болж, тойрог тус бүрд ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсон байна. Ийм арга хэрэглэснээр ОХУ дахин задрах аюулыг арилгажээ. Энэ шинэчлэл тийм ч амжилттай болоогүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Бүрэн эрхэт төлөөлөгч, засаг захиргааны нэгжийн дарга нарын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл явагджээ. Төрийг удирдлагыг төвлөрүүлэх шинэчлэл Путиныг 2004 онд улиран сонгогдсоны дараа ч үргэлжилсэн юм. 2001 оны 3-р сард Путин анх удаа засгий газартаа халаа сэлгээ хийжээ. ОХУ ын батлан хамгаалахын сайдаар Сергей Иванов томилогджээ. Үүний дараа ажиглагчид ОХУ ын засгийн газрын гишүүдийн бүтцийгсудлаад үндсэн хоёр фракц байна гэж дүгнэлт хийжээ. Эхнийх нь хуучин ерөнхийлөгч Ельцинийг тойрон хүрээлэгчид, нөгө нь Санкт-Петербургийн улс төрчид. Бас хүчнийхэн, шинэчлэлийн төлөө эдийн засагчид гэж бүлэглэл болгон хуваах тохиолдол ч байлаа. Путин эхний удаа төрийн тэргүүн байхдаа томоохон бизнесийн бүлэглэлүүдтэй хэл амаа ололцох гэж их хүчин чармайлт гаргажээ. Путин олигархуудтай 2000 онд дараах тохиролцоог хийсэн гэж ажиглагчид мэдэгджээ. Кремль тэдний өмчид халдахгүй. Үүний хариуд тэд Кремлийн ордоны бодлогийг дэмжих үүрэг хүлээжээ. Бүр 1999 онд Путин олигархуудтай ямар харилцаатайг нь хэвлэлийнхэн сонирхжээ. Тухайн үед Путин би олигархуудтай муудалцаагүй гэж ярьж байсан юм. 2000 онд Путин Березовский нарын хооронд үл ойлгогдох байдал үүссэн байна. Сэтгүүлчдийн таамаглаж байгаагаар Ельцины залгамжлагч нь болж байхад Березовский дэмжиж байлаа. Тэгвэл Березовский Путины эсрэг төлөвлөгөө гаргажээ. Путинтай муудалцсан дараагийн хүн бол Гусинский байлаа. Тэр хэвлэл мэдээллийн салбарын бизнеснээс шахагдсан юм. Эрх баригчид төв телевизэд аажмаар хяналтаа тогтоожээ. Оросын ОНМХ-үүд Чечений асуудал гэх мэт томоохон даацтай асуудлаар мэдээлэл хийхдээ заавал ерөнхийлөгчийн амыг харах болжээ. Олигархуудаас Путинтай муудалцсан дараагийн бизнесмэн нь Михаил Ходорковский болов.”ЮКОС” компаний захирал Кремлийнхэнтэй өрсөлдөж сөрөг хүчний улс төрийн намынханд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ. Путиныг бизнесмэнүүдтэй уулзах үед Ходорковский газрын тосны салбарт төрийн авлигал газар авсан гэж хэлжээ. 2003 оны 10 сарын 25 нд ОХУ ын хууль сахиулах байгуулагийнхан Ходорковскийн эсрэг эрүүгийн хавтаст хэрэг үүсгэсэн байна. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн, луйвар хийсэн гэж буруутгажээ. Путиныг 2 дахь удаагаа төрийн тэргүүн байхад "ЮКОС-ын хэрэг” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хамгийн дуулиантайд нь тооцогдож байлаа. 2005 оны 5 сарын 31-нд Ходорковскийг шүүх хурал дуусжээ. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Ходорковскийг өмөөрч, Кремлийг шүүмжилсэн мэдээлэл дамжуулж байлаа. Ходорковский 9 жил шоронд хоригдох ял авсан байна. 2005 оны 9 сарын 22 нд шүүх түүний ялыг хөнгөрүүлж нэг жилээр богиносгожээ. Олигархуудтай муудалцах нь маш эрсдэлтэй. Учир нь оросын эдийн засгийн хөгжилд томоохон бизнесмэнүүд ихээхэн нөлөөтэй юм. Путиныг ерөнхийлөгч байх үед Оросын эдийн засгийн өсөлт нь гайхалтай нэмэгджээ. ДНБ-ний хэмжээ 6,5 хувиар нэмэгджээ. Оросын гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ны 50 хувь байсан бол 30 хувь болжээ. Путин гадаад бодлогодоо АНУ, Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, Умард Атлантын Цэргийн Эвсэлтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Оросын дэлхийн худалдааны байгуулагад элсүүлэх бэлтгэл ажлыг хангасан юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, Путин нарын хувийн харилцаа ч маш дотно болжээ. 2001 оны 9 сарын 11 өдрийн Нью Йорк дахь дэлхийн худалдааны байгуулагад гарсан алан хядах ажиллааганы дараа Оросын эрх баригчид Вашингтоны дэмжиж байлаа. Нью Йоркт алан хядах ажиллагаа гарсаны дараа Путин АНУ-д туслах санал тавьсан юм. 2002 оны 5 сард хоёр их гүрний төрийн тэргүүн нар Москва хотод стратегийн довтолгооны зэвсэг хорогдуулах гэрээ байгуулсан юм. Үүний дараа Орос-НАТО-гийн зөвлөл шинээр байгуулжээ. Энэ зөвлөлд алан хядлага, бусад заналхийлэлийн асуудлаар эн тэнцүү дуу хоолойгоо илэрхийлэх болжээ. 2003 онд АНУ-ын засаг захиргаа Иракт цэргийн ажиллагаа хийхэд орос улс дэмжээгүй юм. Гэхдээ Вашингтон, Москвагийн харилцаанд тийм ч ноцтой сэв суугаагүй юм. Судлаачид Путин АНУ тэргүүтэй барууны орнуудтай харилцаагаа сайжруулах талаар зоримог алхам хийсэн гэдэг. Чечений асуудлаар ч европын орнууд шүүмжлэл тавих нь багасжээ. Путин анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж байхад оросын нийгэмд хэд хэдэн удаа ноцтой хямрал нүүрлэсэн юм. 2000 оны 8 сард "Курск” шумбаг хөлөг онгоц Баренцийн тэнгист сүйрч 118 хүн амь насаа алдсан юм. Энэ хямралын үеэр Путины нэр хүнд нэлээн унажээ. Атомын шумбагч хөлөг онгоц осолдсон тухай Путин мэдээд амралтааэ зогсоож осол болсон газар руу очжээ. Путин америкийн CNN телевизийн сэттгүүлч Ларри Кингэд 9 сарын 8 нд ярилцлага өгөхдөө хэлсэн үг нь бүр ч олны зэвүүцлийг төрүүлжээ. Курск шумбагч хөлгийн хувь заяаны тухай асуухад Путин "тэр живсэн” гэж инээмсэглэн хариулсан юм. 2002 онд дахин шинэ хямрал тулгарлаа. 10 сарын 23 нд Москва хотод "Норд-Ост” мюзикл тоглож байхад Мовсара Бараевагийн толгойлсон зэвсэглэсэн Чечений алан хядагчид үзэгчдийг барьцаалав. Алан хядагчид Чеченьд байгаа оросын цэргүүдийг гаргахыг шаарджээ. 10 сарын 25 нд Путин Кремлийн ордонд зөвлөлгөөн хийжээ. Үүний дараа Холбооны Аюулгүй Байдлын газрын дарга Патрушев: "Хэрвээ алан хядагчид барьцааны хүмүүсийг суллах юм бол тэдний амийг өршөөх болно” гэжээ. 10 сарын 25-ний өдрийн орой хэрвээ бидний шаардлагийг хүлээн авахгүй бол барьцааны хүмүүсийг нэг нэгээр нь хорооно гэж заналхийлжээ. Иймээс 10 сарын 26-нд үзэгчдийн танхимд унтуулах хий оруулжээ. Үүний дараа Норд-Ост руу тусгай албанхан оржээ. Унтуулах хийнд хордож 129 хүн эмнэлэгийн тусламж авсан юм. Үүний дараа Кремлийг удирдагчдыг барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн шүүмжилж байлаа.Путин төрийн тэргүүн байхдаа улс орныхоо замналыг тодорхойлсон Холбооны Зөвлөлд хандсан илгээлт явуулах болжээ. Холбооны Зөвлөлд хандсан гэх боловч үнэндээ энэ нь нийгмийн бүх давхрааныханд хандсан хэрэг байсан юм. 2000 оны 7 сарын 8-нд Путин анхны илгээлтэндээ төрийг бэхжүүлэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэж байсан юм. Учир нь ЗХУ задарсаны дараа улс орныг задлах чиг хандлага даамжираад байлаа. 2001 оны 4 сарын 3-нд явуулсан хоёр дахь илгээлтэндээ улс орны бүрэн бүтэн байдал хадгалагдсан. Харин одоо төрийн аппаратыг үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй байна гэж бичжээ. 2001 оны илгээлт нь маш нарийн нэг бүрчлэн бичигдсэн байлаа. Нийгмийн хангамж, эдийн засгийн өсөлт, Чечений асуудал, олон улсын харилцааны талаар тусгасан байв. 2002 оны 4 сарын 18-нд Путин хүн амын амжиргааны түвшинг сайжруулах нь тэргүүлэх зорилт байна гэж 3 дахь илгээлтэндээ цохон тэмдэглэсэн байв. 2003 оны 5 сарын 16-нд гаргасан 4 дэхь илгээлт нь сонгуулийн өмнө ард түмэндээ хаягласан мэдэгдэл байлаа. Тэр төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ямар амжилтанд хүрснээ илэрхийлсэн байна. Хүчирхэг гүрний байр сууриа эргүүлэн олж авах нь хэтийн зорилт мөн гэж Путин цохон тэмдэглэжээ. 2010 гэхэд Путин ДНБ хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэжээ. 2003 оны 12 сард ОХУ-д болсон Төрийн ДУМ-ын сонгуульд Путины талын "Нэгдсэн Орос” нам ялалт байгуулжээ. Ингэснээр ерөнхийлөгч Төрийн ДУМ-д хяналтаа тогтоож чадсан байна.
Хоёр дахь ерөнхийлөгчийн хугацаа (2004-2008)
2004 оны 2 сарын 24-нд Владимир Путин Михаил Касьяновын тэргүүлсэн засгийн газрыг огцоруулжээ. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 14 хоногийн өмнө засгийн газраа огцоруулсан нь Оростоо төдийгүй дэлхий дахиныг алмайралыг төрүүлжээ. ОХУ ын шинэ ерөнхий сайдаа Михаил Фрадков томилогджээ. Касьянов хараат бус улс төрч байсан бол харин Михаил Фрадков бие даасан, хэнээс ч хараат бус улс төрч гэж харагдахгүй байв.Касьчновыг огцоруулж, Фрадковыг томилсон нь "хүчнийхэн” болон, "шинэчлэгчдийн” аль алиных нь сэтгэлд нийцсэн байна. Путин засгийн газартаа халаа сэлгээ хийснээр эдгээр бүлгүүдээс хараат бус гэдгээ нотлон харуулах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзжээ. Гэвч өөр хувилбараар бол Путин засгийн газартаа өөрчлөлт хийсэн нь Борис Ельцины багт ажиллаж байсан хүмүүстэй салах ёс хийсэн хэрэг байжээ. Касьянов бол Путиныг Ельцины үеийн хүмүүстэй холбож өгч байсан гол хүн байжээ. Касьянов албан тушаалаа гэнэт огцорсоноор "барууны” орнуудын дүрмийг нь зохиосон, Ельцины хүлээн зөвшөөрсөөөр нийгмийн шинэчлэл явагдахгүй гэсний дохио болжээ. Путины явуулах болсон бодлого,чиглэлийн өөр нэг чухал хэсэг нь засгийн эрх мэдлийг төвлөрүүлэх явдал байлаа. Сонгуулиас 14 хоногийн өмнө Касьяновыг огцоруулах болсон өөр нэг шалтгааныг АНУ ын "The Washington Post” сонины сэтгүүлчид нэрлэсэн байна. Путины бодлогод сэтгэл дундуур байгаа өрсөлдөгч намынхан нь нэр дэвшигчидийгээ сонгуулийн сурталчилгаагаа зогсоож, нэрээ эргүүлэн татах авахуулах хуйвалдаан зохиосон байж болзошгүй байж. Энэ тохиолдолд сонгуулийн тов өөрчлөгдөж, нэг сараар хойшлогдох байв. Хэрвээ ингэсэн бол Путины бүрэн эрх хугацаандаа дуусаж төрийн тэргүүний үүргийг Касьянов гүйцэтгэх үүрэг давхар хаших байлаа. Өрсөлдөгчдөөсөө болгоомжилсон Путин ийм зүйл болохоос сэргийлж Касьяновыг огцоруулжээ. Ер нь Путин төрийн тэргүүн болоод ардчилсан хэв шинжийг хадгалсан, гэхдээ төрийн нөлөөг бэхжүүлсэн засаглалын загвар бий болгож чаджээ. 2004 оны 3 сарын 14-нд Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Тэр 5 сарын 7-нд тангараг өргөж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Путин тангараг өргөх ёслол дээр "өнгөрсөн 4 жилд улс орны нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилт тавьсан. Энэ зорилт биелсэн” гэж хэлээд, харин хоёр дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний нийгмийг бэхжүүлнэ. Олон намын тогтолцоо, иргэний хувийн эрх чөлөөг хангана. Зөвхөн эрх чөлөөтэй хүмүүс, эх чөлөөт улсад амжилтанд хүрч чадна гэж онцлон тэмдэглэсэн байна. гэвч барууны орны улс төр судлаачид ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль "чөлөөт бус” байсан гэж хардаж байсан ч Путины нэр хүнд орост өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Путин ялалт байгуулсны дараа түүнийг дэмжигч "Идущие вместе” залуучуудын хөдөлгөөн баярын жагсаал хийж байлаа. Путиныг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнийг дэмжигч залуучуудын "Идущие вместе”, фашизмын эсрэг "Наши” зэрэг хөдөлгөөн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. Энэ хөдөлгөөнийг байгуулах ажлыг Ерөнхийлөгчийн тамгийн газраас зохион байгуулжээ.Путин ч энэ хөдөлгөөний залуустай нэг бус удаа уулзсан юм. 2004 онд ОХУ-д хэд хэдэн томоохон хэмжээний гамшиг тохиов.Москва хотын Павелецская, Автозаводская метроны станцийн хооронд галт тэрэг дэлбэрч 40 хүн амиа алдав. Бас 5 сарын 9-нд Чечений ерөнхийлөгч Ахмад Кадыров Грозный хотод баярын парадын үеэр дэлбэрэлтэнд өртөж амиа алджээ. 6 сард Чечений алан хядагчид Ингушетийн Назрань, Карабулак суурин руу довтолжээ. 8 сард ТУ-154, ТУ-134 онгоц осолдож, Москвагийн Рижская метроны станцид алан хядах ажиллагаа гарчээ. 2004 оны 9 сарын 1-3-нд Чечений Беслан хотод алан хядагчид сургууль барьцаалжээ. Барьцааны хүмүүсийг суллах, алан хядагчдийг устгах тусгай ажиллаагааны үеэр 330 хүн амь насаа алдсан юм. Тэдний 100 орчим нь хүүхэд байлаа. Бесланы хямралын дараа Путиныг болж өнгөрсөн үйл явдалд тоомжиргүй хандаж байна гэсэн шүүмжлэл гарав. 9 сарын 4-нд Путин үг хэлэхдээ нас барсан хүүхдүүдийн талаар дурсалгүй, харин төрийн байгуулал, гадаад заналхийлэлийн талаар ярьжээ. Хожим үүнийг Путин амь үрэгдсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнийг гадаад заналхийлэлээр айлгаж хариуцлагаас зайлсхийх гэж оролдсон гэж ажиглагчид дүгнэсэн байдаг. 2004 онд ОХУ ын эдийн засгийн өсөлт буурч, хөрөнгө оруулалт багассан байна. ОХУ барууны орнуудын харилцаа огцом мууджээ. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүн байсан Украин, Гүржид улс төрийн байдал хурцдаж, ОХУ-аас нүүр буруулах болов. Парламентын хоёр танхим нөлөөлөө алдаж, засгийн газар ч зоримог шийдвэр гаргах чадваргүй болсон байна. ОХУ ын эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф эсэргүүцэж байсан ч 2004 оны 8 сард газрын тосны , "ЮКОС", "Юганскнефтегаз" компаний активыг "Байкалфинансгруп" гэдэг фирмээр дамжуулан "ГАЗПРОМ” компанид худалдсан байна. Ингэснээр Оросын эрх баригчид газрын тосны бизнесийг хяналтандаа авч чаджээ. 2004 оны 8 сард Төрийн ДУМ нийгмийн зарим халамжийг цуцалсан байна. Үүний дараа 2005 онд Путины нэр хүнд тодорхой хэмжээгээр унасан байна. Орос даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Украинд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Кремль нөлөөлөх гэж оролдсон ч бүтэлгүйтэж, "жүржийн хувьсгал” гарч барууны бодлогийг баримталдаг Виктор Ющенко ялалт байгуулжээ. Харин Оросын талыг баримталдаг Украиний "Бүс нутгийн нам”-ын лидер Виктор Янукович ялагдсан юм. 2004 он Путины хувьд хүнд жил болжээ. Эхэндээ Путин олигархууд, хүчний байгуулагийнханы аль алинтай нь муудалцахгүйг хичээж байлаа. Харин Путин бүрэн эрхийнхээ 2 дахь хугацаанд төрийн хяналтыг чангатгаж, Олигархуудтай тэмцэж, хараат бус ОНМХ-ийг боомилж эхэлсэн гэж барууны ажиглагчид дүгнэдэг юм. 2004 оны 9 сарын 13-нд Путин засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ
Төрийн байгуулалын өөрчлөлт хийх болсоноо зарласан байна. ОХУ ын засаг захиргааны нэгжийн дарга-амбан захирагчийг сонгох бус, харин Кремлээс томилдог болжээ. Ерөнхийлөгчийн томилсон амбан захирагчийн орон нутгийн хууль иргэдийн хурал баталдаг болжээ. Путиныг шүүмжлэгчид энэ бол үндсэн хууль зөрчсөн асуудал гэж тайлбарлаж байлаа. Путины шинэ бодлого Орост төдийгүй гадаадын орнуудад ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Дэлхийн 100 гаруй улс төрч, эрдэмтэд Европын Холбоо, Умард Атлантын Цэргийн Эвсэлд хандан ОХУ-ын ерөнхийлөгч ардчилалаас ухарч, дарангуйлал тогтоохыг санаархаж байна гэж захидал илгээжээ. Путины дэглэм бол Оросын ардчилалд аюултай гээд латин-америкийн орнуудад бүрэлдсэнтэй төстэй нийгэм эдийн засгийн загварт шилжиж байна гэж дүгнэжээ. 2004 он гэхэд Путин авторитар урсгал руу бүрэн шилжсэн гэж шүүмжлэгчид үздэг. 2005 оны 5 сарын 9-нд Ялалтын баярын 60 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэжээ. ОХУ ын ерөнхийлөгч энэ баярт АНУ, Итали, ХБНГУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнийг урьжээ. Литва, Эстоний төрийн тэргүүн, Оросын эсрэг идэвхитэй сөрөг байр суурьтай Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили нар урилга авсан ч ирээгүй байна. Дэлхийн 2-р дайны үед ЗХУ биднийг эзлэн түрэмгийлсэн гэж Литва, Эстоний түүхчид үздэг байна. 2003-2004 оны хооронд Украин, Гүржид өнгөт хувьсгал гарсан нь Путины гадаад бодлогийн гол асуудал болж хувирсан байна. 2005 оноос байгалийн хийн өр, нийлүүлэлт, үнэ өртөгтэй холбоотой маргаан Орос-Украиний хооронд гарсан юм. Тэгвэл Гүржийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй байдаг Абхаз, Өмнөд Осетийн эрх зүйн байдал хэрүүлийн алим болж байлаа. Оросын энхийг сахиулагчид Абхаз, Өмнөд Осетийн нутагт байсан нь Гүржтэй муудах шалтаг болжээ. Өнгөт хувьсгалийг таагүй хүлээн авсан Кремлийг барууны орнууд сөргөөр дүгнэх болов. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал ОХУ, АНУ-ын харилцааны гол тээг бэрхшээл болов. Орос Америкийн харилцаа муудаж байгаа нь 2006 онд Санкт-Петербург хотод болсон "Их 8-ийн” уулзалтаар илэрсэн байна. Их 8-ийн уулзалтын гол сэдэв нь эрчим хүчний аюулгүй байдал, халдварт өвчинтэй тэмцэх, боловсрол, бүс нутгийн хямрал, үй олноор хөнөөх зэвсэг хоргодуулах, алан хядлагатай тэмцэх асуудал гэж томъёолжээ. 2006 оны 7 сарын 15-аас 17-ний хооронд болсон чуулга уулзалтын үеэр эрчим хүчний салбарт гол анхаарлаа хандуулжээ. Чуулганы эцэст "Гурван Э-ийн хууль” гэдэг хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Энэ нь өөр хоорондоо уялдаатай –"эрчим хүчний аюулгүй байдал”, "эдийн засийн өсөлт, "экологийн асуудал” байлаа. Санкт-Петербургт болсон "Их 8-ийн чуулганы” үеэр барууны улс төрчид Путины бодлогийг ил тодоор шүүмжилсэнгүй. Гэхдээ л явуулж байгаа бодлого нь таалагдахгүй байгаа шүү гэдгийг ойлгуулсан байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгуулагад элсэхийг дэмжих цаг болоогүй гэж ярьжээ. ОХУ-д оюуны өмч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварын асуудлаар цэгцтэй бодлого үгүйлэгдэж байгаа нь Дэлхийн худалдааны байгуулагад элсэхийг нь үл дэмжих шалтгаан болсон гэж тайлбарлаж байв. Ливан-Израилийн дайн эхэлсэн нь Санкт-Петебургийн чуулганы нэг сэдэв болжээ. ОХУ ын ерөнхийлөгч Ливаны Хизбалла бүлэглэл алан хядах ажиллаагаа хийж байгааг шүүмжилж, бас Израилийн бодлогод ч тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Их Британий ерөнхий сайд Тони Блэр нар Израилийг дэмжиж байлаа. Бас Хизбалла бүлэглэлийн үйл ажиллаагааг Иран, Сири улсын засгийн газар дэмждэг гэж буруутгав. Францын ерөнхийлөгч Израиль-Ливаны асуудалд Иран, Сири улсын нэрийг дурьдах нь буруу гэж хэлж байлаа. Ливан-Израилийн дайнд ОХУ энхийг сахиулагчдаа илгээх эсэх асуудал нь Оросын улс төрчдийн дунд маргаан дэгдээжээ. Ливан-Израилийн дайны галыг зогсооход НҮБ гол үүрэгтэй гэж Путин мэдэгдсэн юм. 2006 оны 9 сарын 11-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин Ливан руу сапер-инженерийн цэргийн баг илгээх зарлиг гаргажээ. Оросын цэргийн баг НҮБ-ын энхийг сахиулагчдаас тусдаа бүтээн байгуулалтын ажилд оролцсон юм. Путин хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр ажиллахдаа үндэсний хэмжээний тэргүүлэх чиглэлийн 3 төсөл боловсруулжээ. 2004 оны 5 сарын 26-нд Путин "хямралыг гэтлэх”, "зэвсэгт хүчнийг шинэчлэх”, "орон сууцны шинэчлэл” гэсэн 3 үндэсний хөтөлбөр эхлүүлж байгаагаа Холбооны Зөвлөлийн танхимд явуулсан илгээлтэндээ бичсэн байна. 2006 оны 5 сард Путин 7 дахь илгээлтэндээ хүн амын төрөлт, гэр бүл, зэвсэгт хүчний хүчний шинэчлэлд анхаарах цаг болсон гэж бичжээ. 2006 онд Орос Гүржийн харилцаа муудах шинэ маргаан дэгдсэн байна. Гүржийн тал Оросын 4 цэргийн албан хаагчийг тагнуул хийсэн гэж баривчилсан байна. Үүнийг Путин "Гүржийн төр засаг терроризм” хийж байна гэж нэрлэжээ. Оросын цэргүүдийг 10 сарын 2-нд сулласан юм. Гэвч ОХУ Гүржийн эсрэг бүслэлт хийжээ. Үүнтэй зэрэгцээд Орост хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гүрж үндэстнүүдийг нутаг буцаах компанит ажил өрнөсөн байна. Бас Гүржид байгаа Оросын иргэдийг эх орон руугаа эргүүлэн татах болжээ. Орост байгаа гүржүүдийг ялгаварлан гадуурхаж байгааг Гүржийн тал "угсаатан зүйн цэвэрлэгээ” хийж байгаа зөөлөн хэлбэр гэж нэрлэсэн байна. Ирак, Афганистанд АНУ-ын нэр хүнд унаж, байр суурь нь суларч байгаа энэ үед Путин ийм алхам хийсэн нь амжилт олоход нь нөлөөлжээ. Гүржийн эсрэг кампанит ажил өрнүүлэхэд АНУ тэргүүтэй барууны орнууд дуугаа өндөрсгөж чадаагүй юм. 2006 оны 10 сарын 9-нд Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт хийв. Путин үйл олноор өнөөх зэвсгийг хорогдуулах, цөмийн зэвсэгийг бүх нийтээр хориглох үйлсэд том хэмжээний гарз хохирол учруулж байна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Умард Солонгос яриа хэлэлцээрийн ширээнд эргэж сууна байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 2006 онд Путины талынхан хоёр ч удаа хүнд байдалд оржээ. 2006 оны 10 сарын 7-нд Москва хотод сөрөг хүчний дуу хоолой болдог сэтгүүлч эмэгтэй Анна Политковская буудуулж амиа алдсан байна. Путиныг дэмжигч багийнхан сэтгүүлчийн амийг егүүтгэсэн гэж сэрдэв. Харин Путин алуурчинг нэн даруй олж, шүүхээс ял оноох ёстой. Хэдийгээр оросын улс төрд тэр этгүүлч бүсгүйн нөлөө гэхээр зүйл байгаагүй ч Анна Политкоюска алагдсан нь Оросын ардчилалд том гарз авчирсан хэрэг гэж дүгнэсэн билээ. Сэтгүүлчийн үхэлд Путин буруутай гэж үзэж байсан хүмүүсийн нэг нь өмнө нь оросын тагнуулын албанд ажиллаж байсан офицер цолтой, хожим Их Британид цагаачилсан Александр Литвиненко байлаа. Анна Политковская алагдахаасаа өмнө Путины багийн хүмүүсээс заналхийлсэн утгатай захидал авсан гэж Александо Литвиненко Лондон хотоос 2006 оны 10 сарын 19-нд мэдэгджээ. Үүний дараа 11 сарын 1-нд Александр Литвиненко цацраг идэвхит изотоп "полони” гэдэг хорт бодисийн хордлого авсан байна. 11 сарын 23-нд Александр Литвиненко Лондон хотын нэгэн эмнэлэгт нас баржээ. Энэ хэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байлаа. Анна Политковская бүсгүйн үхэлтэй холбоотой экслюзив баримтыг Александр Литвиненко мэдэж байсан нь хорлогдох шалтгаан нь болсон гэж барууны зарим шинжээчид үздэг. Литвиненког үхсэнээс нэг өдрийн дараа түүний мэдэгдэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна. Талийгаач болсон Литвиненко "Орос оронд ямар ч ёс суртахуунгүй Путины дэглэм тогтсон. Сэтгүүлч эмэгтэйн үхэлд Путины талыг баримтлагчид гарцаагүй буруутай гэж бичсэн байв. Тэгвэл мөн л Лондонд орогнож байгаа Оросын цагаач, бизнесмэн Борис Березовский "Путины зандалчид Александр Литвиненког хордуулсан” гэж байлаа. Хүний үхлийг улс төрийн өдөөн хатгалагад ашиглаж байгаад харамсалтай байна гэж Путин тайлбар хийжээ. 2006 оны сүүл, 2007 оны эхээр ОХУ өөрийн холбоотон Белоруссь улстай эрчим хүчний асуудлаар маргав. Белоруссийн газар нутгаар дамжуулан Европын бусад орнууд руу нийлүүлж байгаа байгалийн хийн үнэ өртөгтэй холбоотой маргаан байлаа. Тухайн үед Путин, Лукошенко нар утсаар ярьж маргааныг зохицуулсан юм.Гэхдээ Орос Белоруссийн цаашдын харилцаа тийм ч "тунгалаг” харагдахгүй байгаа юм. 2008 онд Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм. Үндсэн хуулийн дагуу Путин ерөнхийлөгчийн сонгуульд 3 удаа дарааллан нэр дэвшиж, өрсөлдөх эрхгүй. 2007 оноос эхлээд оросын төдийгүй, барууны стратеги судлаачид хэн дараагийн төрийн тэргүүн бэ гэдэг асуултыг тавих болжээ. Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, Путиныг 3 дахь удаагаа нэр дэвшүүлэх боломжийн талаар ч улс төрчид шивнэлдэж эхлэв. 2005 оны 11 сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгийн газрын тэргүүн Дмитрий Медведев ерөнхий сайдын 1-р орлогч болж, үндэсний тэргүүлэх төсөл, хөтөбөрийг хариуцах болжээ. ОХУ ын батлан хамгаалахын сайд Сергей Иванов ерөнхий сайдын орлогч гэсэн алба, хэргэмийг давхар хаших болов. Үүний дараа ОНМХ-ээр Путиныг залгамжилж болзошгүй хоёр хүн байна гэх болов. Үүний зэрэгцээ Путин үндсэн хуулинд гар хүрч, 3 дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ олон давтан тайлбарлажээ. Өмнө нь үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрийг зөвхөн ерөнхий сайд дангаараа хариуцдаг байсан бол энэ удаа Медведев хариуцах болсон нь ерөнхий сайд Михаил Фрадковын хувьд "эрх мэдлээ” бага ч гэсэн алдсан гэсэн үг. Үндэсний төсөл, хөтөлбөрийг Медведев хариуцах болсон нь түүнийг олонд танил болгох гэсэн арга ч байж болох юм. Бас Сергей Ивановаас Медведев илүү гэдгээ харуулах талбар болсоныг үгүйсгэж болохгүй. Гэвч энэ хоёроос огт ондоо өөр хүнийг Путин залгамжлагчаараа томилж мэднэ гэж зарим хашир тоймчид таамаглаж суусан юм. 2007 оны 2 сарын 15-нд Путин боловсон хүчний өөрчлөлт хийж байгаагаа зарласан байна. Сергей Иванов батлан хамгаалахын сайдын албаа орхиж, ерөнхий сайдын 1-р орлогч болжээ. Ингэснээр Дмитрий Медведевтэй ижил тэнцүү зиндаад очсон хэрэг байлаа. Сергей Иванов эдийн засгийн асуудал, цэргийн аж үйлдвэрийн асуудлыг хариуцан ажиллах болжээ. Харин ОХУ-ын батлан хамгаалахын сайдаар Анатолий Сердюков томилогдсон юм. Анатолий Сердюков өмнө нь татварын албыг тэргүүлж байлаа. Сергей Иванов албан тушаалын шатаар ахисантай зэрэгцээд өөр нэг хүн ерөнхий сайдын орлогч болсон нь Сергей Нарышкин байлаа. Тэр өмнө нь засгийн газрын аппаратад ажиллаж байсан юм. Түүнээс гадна Чечений ерөнхийлөгч Алу Алханов огцорч ОХУ-ын хууль зүйн сайдын орлогч болжээ. Чечений ерөнхийлөгчөөр Рамзан Кадыров томилогдсон байна. тэр бол 2004 оны 5 сарын 9-нд Грозный хотод алагдсан Чечений ерөнхийлөгч Ахмад Кадыровын хүү юм.2007 оны 2 сарын 10-нд ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Германы Мюнхен хотод аюулгүй байдлын асуудлаар болсон олон улсын хуралд оролцохдоо АНУ-ын гадаад бодлогийг эрс шүүмжилжээ. АНУ дэлхийд дангаар ноёрхох гэсэн "нэг туйлт” бодлого хэрэгжүүлж байна. ЗХУ задарсанаас хойш анх удаа сүүлийн жилүүдэд олон улсын харилцаа түвэгтэй боллоо. АНУ-ын засгийн газар Польш, Чехийн нутаг дэвсгэр дээр пуужингийн довтолгооноос сэргийлэх радар, цэргийн тоног төхөөрөмж байрлуулах гэж байгаа нь олон улсын харилцааг тогтворгүй болгох гэсэн өдөөн хатгалга гэж Путин хатуухан хэлжээ. Мюнхен хотод Путин энэ үгийг хэлсэний дараа дахин "хүйтэн дайн” эргэж ирэх нь гэсэн болгоомжлол төрж байлаа. Үүний дараахан ОХУ ын жанжин штабын тэргүүн Юрий Балуевский "Хэрвээ АНУ-ын засгийн газар Чех, Польшийн нутагт пуужингийн довтолгооноос сэргийлэх, эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй бол бид (ОХУ) бага болон дундын тусгалтай пуужинг хориглох тухай АНУ-Оросын гэрээнээс гарч магадгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн байна. 2007 оны 4 сарын 23-нд ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин нас баржээ. Путин түүнийг орос орны төлөө ажилласан шудрага, зоригтой хнүн байсан гэж дүгнэжээ. 4 сарын 25-нд ОХУ-д гашуудал зарлав. ЗХУ задарсанаас хойш анх удаа Оросын түүхэнд томоохон улс төрч нас барсантай холбогдуулан гашуудал зарласан нь энэ байлаа. 2007 оны 4 сарын 27-нд Эстоний Таллин хотын төвд байдаг Зөвлөлтийн цэргийн хүрэл хөшөөг нүүлгэж, хотын захын оршуулгийн газар байрлуулах болжээ. Үүнийг Эстонид амьдардаг оросын иргэд, ахмад дайчид эсэргүүцэж олныг хамарсан үймээн дэгдээсэн юм. Энэ үймээн самууны үеэр ОХУ ын иргэн Дмитрий Ганин амиа алджээ. Таллинд болсон үйл явдалд Путин харамсаж байгаагаа илэрхийлээд, Эстоний түүхчид дэлхийн 2-р дайнд зөвлөлтийн цэргүүдийн гүйцэтгэсэн үүргийг өөр өнцөгөөр дүгнэх болсон дургүйцлээ илэрхийлсэн байна. Бас Украин, Эстони, Латви улсад орос үндэстнүүд эх хэлээрээ сурч боловсрол эрхээ алдаж байгааг шүүмжилжээ. 2006 оны 12 сарын 16-нд Оросын экс ерөнхий сайд, оросын Ардчилсан намын дарга Михаил Касьянов, шатрын спортын дэлхийн аварга Гарри Гаспаров, үндэсний большевик намын лидер Эдуард Лимонов, нарын сөрөг хүчнийхэн Москва болон Санкт-Петербург хотод "Үл зөвшөөрөгчдийн марш” гэдэг цуглаан зохион байгуулжээ. Хотын захиргаанаас зөвшөөрөл авалгүй жагсаал хийсэн оросын сөрөг хүчний гишүүд, дэмжигчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж байсан юм. 2007 оны 5 сард Путин Казахстан, Туркменстаны төрийн тэргүүн нартай уулзаж Касптийн тэнгисийн доогуур байгалийн хий дамжуулах шугам хоолой барих гэрээг үзэглэсэн байна. Энэ нь дундад азийн орнуудыг байгалийн хийгээр хангах шинэ боломж бүрдүүлсэн юм. Бас Турменстан улс Европын орнууд руу байгалийн хий нийлүүлэхдээ Каспийн тэнгисийг тойрох бус, шууд ероолоор нь барьсан шугам хоолойг ашиглах боломж гарч ирж байгаа юм. 2007 оны 6 сарын 6-8-нд Германы Хайлигендамм хотод "Их 8-ийн” бүлгийн ээлжит уулзалтын үеэр Путин хэрвээ АНУ-ын засгийн газар пуужингийн довтолгооноос сэргийлэх, радар, эсэргүүцэн хамгаалах төхөөрөмжийг Чех, Польшийн нутагт байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй бол ОХУ өөрийн пуужингаа Европын орнууд руу онилно гэж сүрдүүлсэн байна. Чех Польшид АНУ-ын пуужин, цэргийн бааз, радар байрласнаар уралын нуруу хүртэлх Оросын агаарын орон зайг америкчууд хянадаг болох юм. Энэ нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй нь ойлгомжтой. Чех Польшийн нутагт пуужингийн довтолгооноос сэргийлэх радарыг америкчууд байрлуулах болсон нь Иран улс Европын орнууд руу гэнэтийн халдлага хийхээс сэргийлсэн хэрэг. Харин Оросын эсрэг чиглэсэн алхам биш гэж тайлбарлаж байгаа. Путины сүрдүүлэгийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш "Орос орон ардчилсан өөрчлөлтийн замаас аль гарсан байна.” гэж хэлжээ. Хайлигендамын чуулганд оролцохоор ирсэн европын орнуудын төрийн тэргүүн нар шинэ хүмүүс байлаа. Өмнө нь Путинтай найрсаг харилцаатай байсан германы канцлер Герхард Шредер, италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, францын ерөнхийлөгч Жак Ширак нарын бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байлаа. Чех, Польшид пуужингийн довтолгооноос сэргийлэх радар, эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж байрлуулахаас АНУ татгалзах нь үр дүньэй. Чех, Польшид шинээр цэргийн бааз нээж байснаар Азарбайжаны Габалад байдаг Оросын мэдлийн цэргийн бааз, радарыг хамтран ашиглаж Ираны агаарын орон зайг түвэггүй хянаж болно гэж Путин Жорж Бушт санал болгожээ. Энэ нь америкчуудын хувьд гэнэтийн санал байлаа. Сербийн бүрэлдэхүүнд байдаг Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг дэмжихийг Францын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Николя Саркози Хайлигендамын "Их 8-ийн бүлгийн” чуулганы үеэр Путинд хэлжээ. Гэвч Саркози Путиныг ятгаж дөнгөөгүй юм. Владимир Путин Косовогийн хязгаарын асуудлаар байр сууриа хатуу хадгалжээ. Өнөөг хүртэл ОХУ Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. 2007 оны 7 сарын эхээр Путин АНУ-д айлчилж Мэн мужийн Кеннекбанкпорт хотод байдаг эцэг Жорж Бушын эдлэнд очжээ. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар Чех, Польшид байрлуулах гэж байгаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах радарын талаар яриагаа үргэлжлүүлжээ. Азербайжанд байдаг радараас гадна Армавирт барьж байгаа радарыг хамтран ашиглах, пуужин харваж байгааг мэдээлдэг байх системтэй болох санал тавьжээ. Путины энэ саналыг Жорж Буш судлаж үзэх болно гэж амласан ч Чех, Польшид цэргийн баазтай болох төлөвлөгөөнөөсөө ч татгалзах бодолгүй байна гэж хариулжээ. 2001 оноос эхлэн Путин жил бүр ард түмэнтэйгээ телевиз, радио, интернэтээр шууд харилцдаг болжээ. 9 сарын 12-нд Михаил Фрадковын засгийн газар огцорсон байна. Улс оронд сонгууль болох гэж байгаа, ерөнхийлөгчид боловсон хүчний асуудлаа чөлөөтэй шийдэх боломж олгох үүднээс Фрадков огцорч байна гэж мэдэгджээ. Энэ үед Путин залгамжлагчаа олчихсон. Сергей Иванов ерөнхий сайд болно гэж таамаглав. Гэвч Путин санхүүгийн мониторингийн газрын даргаар ажиллаж байсан Виктор Зубковыг ерөнхий сайдаар томилжээ. 9 сарын 14-нд Төрийн ДУМ Зубковын тэргүүлсэн засгийн газрыг батлав. Үүнээс өмнө Зубков ерөнхийлөгчийн сонгуульд ч нэрээ дэвшүүлэх боломжтой гэж мэдэгдэл хийгээд амжсан байна. 2007 оны Төрийн ДУМ-ын сонгуульд Путин "Нэгдсэн Орос” намын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлэхээ зөвшөөрсөн байна. Хэрвээ "Нэгдсэн Орос” нам Төрийн ДУМ-ын сонгуульд ялалт байгуулах юм бол Путин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ерөнхий сайдаар ажиллах бололцоотой гэдгээ зарласан байна. 2007 оны 12 сарын 2-нд ОХУ-д парламентын сонгууль бол "Нэгдсэн Орос” нам 64,30 хувь буюу төрийн ДУМ-д 315 суудал авсан байна. ОХУ-ын Коммунист нам 11,57 хувь-57 суудал, Либерал Ардчилсан нам 8,14 хувь – 40 суудал, "Шудрага Орос " нам - 7,74 хувь – 38 суудал авчээ. Сонгуульд өрсөлдсөн бусад намууд парламентын танхимд төлөөлөл авах 7 хувийн барьерийг давж чадаагүй байна. Сонгуулийн албан ёсны дүнг зарласанаас хойш 2 өдрийн дараа ОХУ ын ерөнхийлөгч Путин өөрийн залгамжлагчаа зарласан байна. Өөрөөр хэлбэл 12 сарын 10-нд Дмитрий Медведевийг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр "Нэгдсэн Орос” намаас нэр дэвшүүлжээ. Оросын "Шудрага Орос”, "Иргэний хүч”, "Хөдөө аж ахуйн нам” Дмитрий Медведевийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ би сонгуульд ялж ерөнхийлөгчөөр сонгогдвол Путинд ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаач гэсэн хүсэлт тавьна гэж Дмитрий Медведев сонгуулийн сурталчилгааны үед мэдэгдэж байлаа. 12 сарын 17-нд Путин Медведевийн саналыг хүлээн авч байгаагаа зарлажээ. 2008 оны 3 сарын 2-нд ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж Дмитрий Медведев 70,28 хувийн саналаар сонгогдсон юм. 2008 оны эхээр Путин Оросын засгийн газрын "цагаан байшинд” ирж, ерөнхий сайдын ажлаа хүлээн авсан 2008 оны 4 сарын 15-нд Нэгдсэн Орос намын их хурал болж Путин тус намын дарга болоход татгалзахгүй гэж мэдэгдсэн 2008 оны 5 сарын 7-нд Медведев ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.
Ерөнхий сайд /2008 оны 5 сараас/
2008 оны 5 сарын 8-нд Төрийн ДУМ-ын ээлжит бус хурал болж Путиныг ОХУ ын ерөнхий сайдаар томилсоныг баталгаажуулсан байна. ОХУ-д ерөнхийлөгч олны анхаарлын төвд илүү өртдөг байсан юм. Путин ерөнхий сайд болсоноор олны анхааралын өөртөө татах болжээ. Харин шинэ ерөнхийлөгч Дмитрий Медведев бодит байдал дээр "2-р хүн” болжээ. Жишээ нь ерөнхий сайд Путин чухал салбарын сайд нартай тусгай зөвлөлгөөн хийдэг болжээ. Тэр өмнө нь ерөнхийлөгч байхдаа ч ийм зөвлөлгөөнийг засгийн газрын гишүүдтэй хийдэг байлаа. Харин Дмитрий Медведев ийм зөвлөлгөөн хийдэггүй байна. үүнийг гярхай ажигласан "The Wall Street Journal” сонин орост хоёр ерөнхийлөгч бий гэж хошигнож байлаа.Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили "Намайг Оросын төрийн тэргүүн Дмитрий Медведевтэй ярихаар залгах үед Кремлийн холбоочид Путинтай холбоод байх юм” гэж хэлж байжээ. Хэдийгээр Оросын ерөнхийлөгч Медведев болсон ч бодит эрх мэдэл Путинд байна гэж барууны хэвлэлээр шуугиж байлаа. Дмитрий Медведев 2008 оны зун анх удаа олон улсын чанартай уулзалтанд оролцжээ. (Орос-Европын холбооны чуулган Ханты-Мансийск хотод, удаах нь Японд "Их 8-ийн уулзалт"). Гадаад бодлогийн хувьд Медведев Путинээс ялгарахгүй нь гэж барууны хэвлэлээр бичиж байлаа. 2008 оны 8 сарын эхээр Гүржийн өөртөө засах орон Өмнөд Осетийн Цхинвали хотын орчимд нөхцөл байдал хурцадсан байна. 2008 оны 8 сарын 8-нд Гүржийн ерөнхийлөгч Өмнөд Осетийн Цхинвали хот руу гал нээжээ. Энэ үед Путин Бээжингийн зуны олимпийн нээлтийг үзэж байсан юм. Кавказын нөхцөл байдаг хурцадсаныг мэдсэн Путин Владикавказ хотод иржээ. Өмнөд Осетийн эсрэг Гүрж улс түрэмгийлэл хийсэн гэж Путин үзээд 8 сарын 9-нд Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлийг хөдөлгөжээ. Гэхдээ ингэх болсон шалтгаанаа Өмнөд Осет дахь ОХУ-ын иргэншилтэй хүмүүсийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна. Өмнөд Осетэд оросын танк, нисэх хүчнийхэн оржээ. Оросын зэвсэгт хүчин Гүржийн цэргийн байгууламж руу гал нээсэн байна. 2008 оны 8 сарын 11-нд Өмнөд Осетэд энхийг тогтоох тусгай ажиллагаа ажилттай дууссан тухай ОХУ-ын ерөнхийлөгч Медведев мэдэгдэж, Гүржийн нутгаас цэргээ эргүүлэн татах тушаал өгсөн байна. ОХУ ын засгийн газар Өмнөд Осетийг сэргээн босгоход 10 тэрбум рубль, хохирсон хүмүүст зориулан 500 сая рубль зарцуулах болжээ. Орос Гүржийн зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах жуучлагчаар Францын ерөнхийлөгч Николя Саркозиг Европын холбоо томилсон байна. Саркозигийн оролцоотойгоор энхийг тогтоох гэрээ байгуулжээ. Гэхдээ хожим нь гэрээний заалтыг талууд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж, гэрээг сахин биелүүлээгүй гэж Орос Гүржийн дипломатууд харилцан мэдэгдэл хийж байлаа. 2008 оны 8 сарын 26-нд ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгааг албан ёсоор зарласан байна. 2008 оны 9 сард Путин Vanity Fair сэтгүүлийн гаргасан манай гаригийн хамгийн нөлөө бүхий хүний жагсаалтыг тэргүүлсэн байна. Дэлхийн зах зээлд газрын тос олборлогч орнуудын байгуулага ОПЕК байдаг шиг байгалийн хий олборлогч, нийлүүлэгч орнуудын байгуулага үүсэх талаар Орос, Иран, Катарын ерөнхий сайд нар тохиролцсон нь Путины том амжилт байлаа. ИЙм байгуулагатай болохыг Путин бүр 2002 онд Турксменстаны ерөнхийлөгч Сапармурат Ниязовтой уулзахдаа санал болгож байсан юм. Гэвч Туркмений тал энэ саналыг дэмждэггүй байжээ. 2008 оны 11 сарын 12-нд ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 6 жил, Төрийн ДУМ-ын бүрэн эрхийг 5 жил болгох санал тавьжээ. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт нь Медведев хугацаанаасаа өмнө огцорч, Путин дахин ерөнхийлөгч болно замыг нээж байгаа хэрэг гэж барууны ажиглагчид хэлж байв. Гэвч Медведев бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцрохгүй гэж мэдэгджээ. Путин ерөнхийлөгч байхдаа тогтмол телевизийн шууд нэвтрүүлэг хийдэг байлаа. Тэгвэл ерөнхий сайдын хувиар тэр анх удаа 2008 оны 12 сарын 4-нд ард түмнийхээ асуултанд хариулжээ. Үүгээрээ Путин улс орны эзэн нь хэвээр байгаа гэдгээ нотолсон гэж ажиглагчид үздэг.
Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1269 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]