Пүрэв, 2024-03-28, 6:52 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 27 » Путин Владимир Владимирович. 1-р хэсэг
11:11 PM
Путин Владимир Владимирович. 1-р хэсэг
Путин Владимир Владимировичийн тухай.



ОХУ ын Ерөнхий сайд, "Нэгдсэн Орос” намын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч асан. Владимир Путин 2000-2008 оны хооронд ОХУ ын 2 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 1999 онд ОХУ ын Ерөнхий сайд, 1998-1999 онд Холбооны Аюулгүй Байдлын газрын дарга, 1997-1998 онд Ерөнхийлөгчийн тамгийн газрын орлогч дарга, 1996-1997 онд Ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга, 1975-1990 оны хооронд ЗХУ ын Улсыг Аюулаас хамгаалах газар ажиллаж байсан. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Путины хүүхэд нас, сурлага (1952-1975)
Владимир Владимирович Путин 1952 оны 10 сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үлйдвэрий ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ. Дэлхийн 2-р дайн үед тэр НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байв. Дайн жилүүдэд Ленинградыг батлан хамгаалах ажилд оролцжээ. Дайн дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагон үйлдвэрлэх газарт ажилласан байна. 2003 онд Польшийн нэгэн сонинд Путины эцэг нь дэлхийн 2-р дайн үед Зөвлөлтийн талд биш, харин казачийн хэсэгт хүчин зүтгэж байсан гэсэн дуулиантай мэдээлэл хэвлэгджээ. Путиныг төрийн тэргүүн болох үед түүний гарал, удам угсааны тухай олон янзийн үлгэр домог мэт таамаглал сонин хэвлэл дээр гарч байлаа. Гэхдээ ОХУ-д гэхээсээ илүү хилийн чанадад энэ тухай дуулиан илүү газар авчээ. "Владимир Путинтай хийсэн яриа” номонд Путин "миний хоёр ах 1930 аад оны үед төрсөн. Нэг нь нярай байхдаа нас барсан. Харин нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас нар барсан” гэж ярьжээ. Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнижээ. Хүүхэд байхаасаа л тагнуулч болохыг мөрөөддөг байжээ. Тэр ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурч байхдаа Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (КГБ) бие даан хандаж, тагнуулч болох хүсэлтээ гэдэгээ илэрхийлсэн байна. Тухайн үед түүнийг хуулийн боловсролтой болохыг зөвлөжээ. Путин сурагч байхдаа бокс, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байв. 1970 онд тэр Ленинградын улсын их сургуулийн хуулийн тэнхэмд элсэн оржээ. Хууль, эрх зүй, герман хэл судалжээ. Их сургуульд сурч байхдаа ч тэр жудо бөхөө орхиогүй байна. Оюутан байхдаа самбо, жудо бөхийн спортын мастерын зэрэгтэй болжээ. 1976 онд Ленинградын жудо бөхийн аварга болжээ. 1975 онд их сургуулиа төгсөхөд нь түүнийг ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (УАХХ -КГБ СССР) хуваарилсан байна.

Тагнуулын байгуулагад (1975-1990)
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол Путин 1975 аас 1990 оны хооронд ЗХУ ын УАХХ-ны гадаад тагнуулын ажил хариуцсан 1-р хэлтэст ажиллажээ. Гэхдээ энэ нь баттай мэдээлэл биш. Учир нь Путины өөрийнх нь хэлсэнээр эхлээд түүнийг УАХХ-ны Ленинградын салбарын нарийн бичгийн газар ажилуулжээ. Дараа нь сөрөг тагнуулын ажилд шилжүүлсэн байна. Сөрөг тагнуулын албанд тэр 5 сар ажиллажээ. Тэрс үзэлтэнүүдэд няцаалт өгөх ажилд тэр оролцож байжээ. Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхад гадаад тагнуулын тасгийнхан түүнийг анзаарч хамтран ажиллах санал тавьжээ. Путин зөвшөөрсөн байна. Тэр нэг жилийн турш тусгай бэлтгэл хийжээ. Дараа нь Ленинград хотод ирээд УАХХ-ны 1-р хэлтэст ажиллажээ. 4 жил 6 сарын дараа тэр Москвагийн Краснознаменный дээд сургууль (өнөөгийн гадаад тагнуулын академи) орж 1885 онд төгссөн байна. 1985 аас 1990 онд Путин Ардчилсан Герман Улсын Дрезден хотод ажиллаж амьдарчээ. ЗХУ-АГУ-ын "Найрамдалын Ордоны” захиралын албан тушаал хашсан байна. Түүнийг Германд ажиллаж байсан тухай мэдээлэл хомс байдаг. Тэр бүрэн эрхэт төлөөлөгч, хэлтэсийн даргын туслах, УАХХ-ны төлөөлөгчийн газрын намын хорооны гишүүн болгожээ. Тэр мэдээллийн эх сурвалж элсүүлэн авах, мэдээлэл олж авах, боловсруулах, төв рүү илгээх ажил хариуцаж байжээ. Ардчилсан Германы улс төрийн нам, намын доторх чиг хандлага, ирээдүйн лидерүүдийн тухай мэдээлэл, на,м, төрийн ямар албанд хэн томилогдож дэвших магадлалтай байгаа тухай мэдээлэл цуглуулдаг байжээ. Путин аж үйлдвэрийн тагнуул хийж, ЗХУ-АГУ ны тусгай албаны харилцаа холбоог барьж байсан. АГУ-ынүндэсний ардын армийн өмнө гарамгай гавъяа байгуулсан тул медаль хүртсэн гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нотолжээ. Медалиар шагнуулж байснаа Путин хүлээн зөвшөөрсөн ч аж үйлдвэрийн тагнуул хийдэг байсан гэдэг бол "ор үндэсгүй хардлага” гэж хэлжээ. 1989 онд АГУ-д нийгмийг хамарсан үймээн дэгдэж эхлэх үед Зөвлөлтийн цэргийн бүлэгт хандан тусламж хүссэн байна. Гэтэл тэд Москвагийн зааварчилгаагүй юу ч хийж болохгүй гэж хариу өгчээ. Харин Москва чимээгүй байлаа. "Тухайн үед ЗХУ байхгүй болчихсон юм шиг санагдаж байлаа. ЗХУ –ын эрх баригчид хөдөлгөөний саатал туссан хэмээх эмчлэгдэшгүй өвчин туссан нь тодорхой болсон” гэж Путин хожим хэлсэн байдаг.



Санкт-Петербургт ажилласан он жилүүд (1990-1996)
1990 оны 6 сард Путин төрөлх хотдоо эргэж ирлээ. Тэр Ленинградын их сургуулийн проректорын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн туслах болжээ. Ленинградын их сургууль дахь УАХХ-ны төлөөлөгч гэсэн давхар алба хашиж байв. Энэ үед Путин олон улсын хувийн эрх сэдвээр эрдмийн ажил бичих төлөвлөгөөтэй байжээ. 1990 онд Ленинградын их сургуульд ажиллахаас гадна хотын зөвлөлд орсоноор улс төрд хөл тавьжээ. Ленинград хотын зөвлөлийн дарга Анатолий Собчак Путинд дэмжлэг үзүүлж байлаа. Собчак анх залуу багш байхад Путин анх танилцаж байжээ. Ирээдүйн оросын удирдагч түүний хэд хэдэн семинарт сууж байжээ. Путин Германаас эргэж ирээд Собчактай холбоо харилцаагаа улам зузаатгажээ. Путин Собчакийн гадаад харилцаа хариуцсан зөвлөхийн албан тушаалыг давхар хашив. Ленинград хотын гадаад харилцааг хөгжүүлэхэд Путин оролцжээ. 1990 онд Ленинград хотын зөвлөлийн Марина Салье, Юрий Гладков тэргүүтэй хэсэг гишүүд Собчакийн туслахыг бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж буруутгажээ. Түүхий эд, өнгөт металл хилийн чанад руу гаргах лизенц өгөхдөө хотод хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх болно гэж тохиролцсон байна. Гэвч цаад нөхдүүд нь амлалтаа биелүүлсэнгүй. Гэвч үүнд Путин буруу байсангүй. Тэр энэ гүтгэлэгийг даван туулж чадсан юм. Намайг ажлаас минь халуулах гэж л хэсэг нөхдүүд үүнийг зохион байгуулсан гэж хожим нь Путин дурсан ярьжээ. Учир нь КГБ-д ажиллаж байсан тагнуулч хэсэг бүлэг хүмүүсийн булхайтай наймаанд нь саад болоод байжээ. 1991 оны 6 сард Санкт-Петербург хотын амбан захирагчийн албан тушаалд Собчак сонгогдсон байна. Путин хотын амбан захирагчийн гадаад харилцаа эрхэлсэн хорооны дарга болжээ. Олон улсын харилцаа, холбоо, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцжээ. Хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд машин, тоног төхөөрөмж худалдан авах, Санкт-Петербургийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх гэх мэт олон ажилыг амжуулах шаардлагатай болжээ. Санкт-Петербург хотод валютийн бирж байгуулах, BNP-Drezdner Bank (Rossija), "Астория" зочтд буудал байгуулах Путин ямар нэг хэмжээгээр оролцсон байна. 1991 оны 8 сард болсон үймээний үеэр Путин КГБ-ээс халагдах хүсэлтээ гаргажээ. Эхний удаа түүний хүсэлтийг КГБ хүлээн аваагүй бол харин энэ удаа хүсэлтийг нь ёсоор болгожээ. Путин 1994 онд Санкт-Петербург хотын засгийн газрын даргийн нэгдүгээр орлогч болжээ. Хотод гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ч анхаарч ажиллаж байлаа. Путин геополитикийн асуудалд ч онцгой анхаарч байлаа. 1996 онд тэр Умард Цэргийн Эвслийг өргөтгаж байгааг эрс шүүмжилдэг байжээ. Умард Атлантын Цэргийн Эвлийн дорно зүг рүү өргөтгөх нь Европын амар амгалан тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг итгэлтэй байна. Хэрвээ Европт дахин хүнд нөхцөл байдал үүсгэхийг хүсэж байгаа бол Умард Атлантын Цэргийн Эвслийг дорно зүг рүү тэлэх нь энэ чиглэлд хийгдэж байгаа анхны алхам болно гэж Путин хэлдэг байна. Балтийн тэнгисийн эргийн орнууд өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд Умард Атлантын Цэргийн Эвсэлд нэгдэх биш, харин Оростой хоёр талт гэрээ байгуулах нь зөв алхам хэмээн Путин үздэг. Санкт-Петербургийн амбан захирагчийн нэгдүгээр орлогч Оросын улс төрийн амьдралд ч оролцох болжээ. 1995 онд тэр "Наш Дом-Россия” намыг тэргүүлэн орон нутгийн сонгуульд оролцсон байна. Ажиглагчдийн саналаар бол Путин сонгуулийн өмнөх технологийг мэдэхгүй байсан тул амжилт үзүүлээгүй байна. 1996 онд Санкт-Петербуг хотын даргийн 1-р орлогчийн алубан тушаалаас чөлөөлөгджээ.

Москвад ажилласан он жилүүд: Ерөнхийлөгчийн тамгийн газар, Холбооны Аюулгүй Байдлын газар. (1996-1999)
Собчакийг сонгуульд ялагдсанаас хойш хэдэн сарын дараа Путин Москва руу шилжин иржээ. Тэр Ерөннхийлөгч Борис Ельциний засаг захиргаанд ажилд оржээ. Путин Москвад ирээд шууд л Ерөнхийлөгчийн тамгийн газар ажилд орсон нь сонирхол татдаг. Анатолий Чубайсийн дэмжлэгтэйгээр Путин ийм өндөр албан тушаал хаших болсон гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн таамагладаг байна. 1996 оны 8 сараас Путин ОХУ ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга Павел Бородины орлогч болжээ. Энэ албан тушаалд Путины хариуцсан асуудал нь хилийн чанадад байгаа оросын өмч хөрөнгө, хууль эрх зүйн асуудал багтаж байлаа. 1997 оны 3 сарын 25 нд Путин Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргийн орлогч, Ерөнхийлөгчийн захиргааны хяналтын дарга болжээ. Энэ албан тушаалд томилогдохдоо Путин зэвсэг хүчин, цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн асуудал, улсын төсвийг хэрхэн захиран зарцуулж байгаад хяналт тавина гэж мэдэгдэж байлаа. Захиргааны хяналтын газрын үйл ажиллагаа нь зөвлөмжийн шинж чанартай байх бөгөөд хэрвээ хууль зөрчсөн тухай баримт нотолгоо олох юм бол хууль сахиулах байгуулагад дамжуулна гэж онцлон тэмдэглэжээ. Шинэ албанд томилогдоод гарын үсэг зурсан хамгийн анхны баримт бичиг нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй үрэн таран хийж байгаа эсэхийг шалгах тухай байлаа. 1997 оны 6 сард Путин "Санкт-Петербургские Ведомости” сониний ажиглалтын зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгджээ. 1997 оны 9 сарын 19 нд ОХУ ын Аюулгүй Байдлын Зөвлөлд эдийн засгийн аюулгүй байдал хариуцсан хороонд багтсан байна. 1998 оны 5 сард Ельциний засаг захиргаанд томоохон халаа сэлгээ хийгджээ.5 сарын 25 нд Путин орон нутгийн бодлого хариуцсан даргийн орлогч болжээ. Хяналтын албаны даргийн албан тушаалаа тэр Улсыг Аюулаас Хамгаалах Газар ажиллаж байсан дэслэгч генерал Николай Патрушевт өгчээ. Николай Патрушев ч бас Санкт-Петербургаас гаралтйа юм. Орон нутгийн бодлого хариуцсан албан тушаал нь өмнөх ажлаа бодвол сонирхолтой байлаа гэж Путин хожим дурссан байдаг. 7 сарын 27 нд оросын ерөнхий сайд Сергей Криенко Холбооны Аюулгүй Байдлын Газрынханд шинэ даргатай болж байгааг нь дуулгажээ. Тэр Путинг энэ байгуулагын даргаар томилохдоо тусгай албанд ажиллаж байсан, эдийн засгийн гэмт хэргийг илрүүлж байсан туршлагатай хүн гэж тодорхойлсон байна. Харин Путин Холбооны Аюулгүй Байдлын газартаа эргэн ирж байгаа минь төрөлх гэртээ очиж байгаагаас өөрцгүй. Эрч хүчтэй ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Холбооны Аюулгүй Байдлын газрынхан Путиныг даргаар нь томилогдсонд тийм ч тааламжтай хандаагүй байна. Учир нь Путин сөрөг тагнуулын албанд бус, харин гадаад тагнуул байсан юм. Путин энэ албанд удахгүй гэсэн цуурхал байсан тул ихэнхи хүмүүс Путиныг төдийлөн тоогоогүй байна. Ерөнхийлөгч Ельцин Холбооны Аюулгүй Байдлын газрын даргаар Путинг томилсон нь тусгай албынханы дэмжлэг хүлээх гэсэн оролдлоготой холбоотой байлаа. Албан ёсоор Путины өмнө эдийн засгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлийг эрчимжүүлэх гэсэн даалгавар байлаа. Харин үнэн хэрэг дээрээ бол Борис Ельциныг дахин 3 дахь удаагаа улираан сонгогдох нөхцөлийг хангах, хэрвээ энэ төлөвлөгөө амжилтгүй болох юм бол найдвартай хүний гарт засгийн эрхийг шилжүүлэх явдал байлаа. Путин Холбооны Аюулгүй Байдлын газар бүтцийн өөрчлөлт хийж төв аппаратыг нь 6000 аас 4000 болгож цомхотгожээ. Холбооны Аюулгүй Байдлынхан бүтцийн өөрчлөлтийг сэтгэл түгшин хүлээн авсан юм. Орон тооны цомхотголд орсоноос халагдах өргөдөлөө өгөх нь зөв бодсон хүмүүс ч байлаа. Холбооны Аюулгүй Байдлын Газрын томоохон удирдах албан тушаалд Санк-Петербург хотын уугуул хүмүүс эзэлжээ.Путин "Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа өөрийн ажлын тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, гадаадын тагнуулын байгуулагын үйл ажиллагаанд хяналт тавих, алан хядлагийн эсрэг явуулах үйл ажиллагааны арга боловсронгуй болгох гэж тодорхойлжээ. Оросын дотоод хэргийн сайд Сергей Степашин Холбооны Аюулгүй Байдлын Газар, Цагдаагийн байгуулага нэгдэх ёстой гэсэн саналыг
Путин дэмжээгүй байна. 1998 оны 9 сард Путин ТУХН орнууд, Киргизийн тусгай албаны удирдагчидын уулзалтанд оролцжээ. Энэ уулзалтаар арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах, шашин шүтлэг,ээс болж гарч байгаа гэмт хэргийг таслан зогсоох тухай яригдсан байна. 1998 оны 11 сард Путин төрийн албаны бүх шатанд авилага түгээмэл байгааг анхааруулжээ. 1998 оны 11 сард Борис Березовскийтой холбоотой дуулиан нийгмийг цочирдуулсан юм. Березовскийтой холбоотой дуулиан нь засгийн эрхийн төлөөх тэмцэл байсан гэж хэвлэлийнхэн дүгнэдэг. 1998 оны 10 сард Путин ОХУ ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд байнгийн гишүүн болжээ. 1999 оны 3 сараас 8 сар хүртэл энэ байгуулагад нарийн бичгийн дарга байлаа.



Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч (1999-2000)
1999 оны 8 сарын 9-нд Сергей Степашин огцорч, харин Путин ОХУ ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч болжээ. Борис Ельцин телевизээр хандан ард түмэндээ үг хэлэхдээ Путиныг өөрийнхөө ирээдүйн залгамжлагч гэж хэлсэн юм. Путин ч 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодолтой байна гэдгээ зарлажээ. Сергей Степашин албан тушаалаасаа огцорсон нь түүний үйл ажиллаагааг сөргөөр дүгнэсэн хэрэг биш, харин Ерөнхийлөгч, Төрийн ДУМ-ын сонгуулийн өмнө улс орныг бэлтгэх, Кавказад нөхцөл байдал хүндэрч байгаа тул улс орны аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээ авах үүднээс Засгийн газарт халаа сэлгээ хийсэн гэж Путин танхимынхаа анхны хуралдаан дээр мэдэгджээ. Гэвч шинэ ерөнхий сайд асар богино хугацаанд сонгогчдийн итгэлийг хүлээнэ гэдэг маш хүнд даалгавар байлаа. Путин ерөнхий сайд болоод Сергей Степашины явуулсан бодлого, тэргүүлэх чиглэлийг хэвээр хадгална гэж ярьж байлаа. 1999 оны 8 сарын 16 нд ОХУ-ын Төрийн ДУМ Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд жинхэлж баталжээ. Ерөнхий сайд Путин 1999 онд Кавказын асуудалд ач холбогдол өгчээ. Дагестан, Чечень руу цэрэг оруулжээ. Энэ үед Оросын томоохон хотуудад хэд хэдэн удаа орон сууцны барилгад дэлбэрэлт болов. Энэ алан хядах ажиллагааг Чечений салан тусгаарлагчид зохион байгуулсан гэж тагнуулынхан үзжээ. Харин Чеченьд хийж байгаа цэргийн ажиллагааг зөвтгөхийн тулд Путин тусгай албаныханаар дэлбэрэлт үйлдүүлсэн гэж цуурхал дэгдэж байлаа. Үүнийг Путин эрс няцааж байлаа. Путин Дагестанд үр дүньэй цэргийн ажиллагаа хийж, бас ЗХУ задарсанаас хойш аьтсан Оросын зэвсэгт хүчний хямралд цэг тавьжээ. Үүний дараа Чеченийг ОХУ ын бүрэлдэхүүнд буцааж оруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж Путин мэдэгдэв.Богино хугацааны дотор оросын цэргүүд Чечний газар нутгийн 80 хувийг хяналтандаа авсан байна. Чечений ард түмэн гэмт хэрэгтнүүдийн дэглэмээс ангижирах ёстой. Төр засаг Чечений ард түмний эрх ашгиийн төлөө ажиллах болно гэж онцлон тэмдэглэжээ. Чеченьд амжилттай болсон цэргийн ажиллагааны дараа Путины нэр хүнд нийгэмд өсчээ. Парламентын сонгуульд Путин амжилттай оролцсон байна. Засгийн газрын талыг баримталдаг "Единство” блок Төрийн ДУМ-д авсан саналаараа 2-рт, Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм бод дэмжих болно гэж мэдэгдсэн "Барууны хүчний холбоо” блок ч чамлахааргүй суудал авсан байна. Сөрөг хүчний коммунист нам Төрийн ДУМ-д туйлын олонхи байдлаа алджээ. Путиний нэр хүнд өндөр байгаа нь "Единство”, "СПС”-ийн амжилтын түлхүүр болсон гэж барууныхан дүгнэв. Сергей Шойгун тэргүүлсэн "Единство” блок байгуулагдаад удаагүй, "СПС” блок сонгуульд амжилт гаргах болно гэж хэн ч зүүдлээгүй байлаа. Примаков, Лужков нарын тэргүүлсэн "Эх орон –Бүх Орос” нам хамгийн муу амжилт үзүүлсэн байна. Путиныг ерөнхийлөгч болоход Лужков, примаков нар хамгийн голд өрсөлдөгч нь болно гэж олон хүн тооцоолж байлаа. 1999 оны 12 сарын 31-нд Борис Ельцин төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ. Путин ОХУ ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болжээ. Путин шинэ ажилд ороод гарын үсэг зурсан хамгийн анхны бичиг баримт нь Борис Ельцинд өгөх халамж, үйлчилгээ, нийгмийн хангамжийн тухай байлаа. 1999 оныг дүгнэхдээ сэтгүүлчид Путины байр суурь бэхжиж, улс оронд тогтвортой байдал үүссэн гэж бичиж байлаа.

2-р дугаар хэсгийг энд дарж уншаарай. http://odkono.ucoz.com/news/2009-11-27-81

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.

Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1366 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]