Мягмар, 2024-04-23, 8:45 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 9 » Онгоц шувуутай мөргөлддөг үү?
1:37 PM
Онгоц шувуутай мөргөлддөг үү?
Онгоц шувуутай мөргөлддөг үү?

http://www.media.desicolours.com/2009/june/birdswarm.jpg

Онгоц шувуутай мөргөлдөх тохиолдол олон гардаг байна. Олон улсын иргэний нисэхийн газар нэг жилд шувуу онгоцтой мөргөлдсөн 5000 тохиолдол дундажаар гардаг гэж мэдээлжээ. ОХУ-д зөвхөн 1987 онд шувуу онгоцтой мөргөлдсөн 387 тохиолдол гарчээ. 1988 оноос эхлэн Орост онгоц шувуутай мөргөлдаж байгаа шинжлэх ухааны ул суурьтай судлаж, ажиглалт хийх болжээ. 1988 онд онгоц шувуутай мөргөлдсөн 198 тохиолдол гарчээ. Одоо ОХУ-д нэг жилд дундажаар 68 тохиолдол гарч байна.Хэрвээ онгоц шувуутай мөргөлдсөн бол энэ ослыг заавал мөрдөн шалгах тухай журам 1998 онд батлагджээ. Олон жилийн ажиглалтаас харвал өдрийн цагаар онгоц шувуутай мөргөлддөг байна. Нийт мөргөлдсөн тохиолдолын 80 хувь нь 100 метрийн өндөрт болжээ. Нийт ослын 57 хувь нь онгоц газардах гэж байх үед, үлдсэн хувь нь онгоц хөөрөхөөр өндөрөө авч байхад гарсан байна. ОХУ-д зуны улиралд онгоц шувуутай мөргөлдөх нь ихэсдэг. Энэ нь усны шувууд ирдэгтэй холбоотой юм. Бас шувууд нүүдэллэдэг хавар, намар ч сүргээрээ онгоцтой мөргөлддөг байна.Цагт 700 км-ийн хурдтай нисэж яваа онгоц шувуутай мөргөлдөх үед 50 мм-ын их бууны сумнаас 3 дахин илүү хүчтэй цохилт өгдөг байна. Иргэний агаарын тээврийн онгоцны хөдөлгүүр /44 хувь/, далавч /33/, нисэгчийн кабины өрөөний цонхны шил /16/, эх бие /7/ шувуу ихэвчилэн мөргөдөг. Харин цэргийн онгоцны хөдөлгүүр /55/, эх бие /11/, цонхны шил /10/, далавч /14/ мөргөдөг байна. Орчин үед онгоцыг шувуутай мөргөлдөхөөс сэргийлэх арга боловсруулахаар ажиллаж байна. Орчин үед онгоцны нисэгчийн кабины цонхонд 20 мм зузаантай шил ашигладаг болжээ. Шувуудыг айлгахын тулд онгоцны хөдөлгүүрийн сэнсэнд цагаан өнгийн будгаар таслал зурдаг. Онгоцны хөдөлгүүр ажиллаж сэнс эргэхэд энэ нь махчин шувууны нүдийг санагдуулдаг байна. Нисэх онгоцны буудлын талбайн орчимд шувуу байлгахгүйн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Жишээ нь янз бүрийн махёин шувууны дуу хоолойтой бичлэг асаадаг. Мөн салхиний аясаар эргэлддэг хурц толь байрлуудаг. Толь нарны гэрэлд гялбаж шувууны нүдийг сохолдог. Мөн ангийн буугаар буудаж үргээдэг. 2005 онд хятадын нисэх онгоцны буудалд америкаас худалдан авсан шувуу үргээх төхөөрөмж авчээ. Махчин шувууны дуу авиа гаргадаг энэ төхөөрөмж нь эхэндээ үр дүнгээ өгөөгүй байна. үүний дараа хятадууд америк нутгийн шувуудын дуу бичлэгийн оронд төрөлх хятад нутгийнхаа махчин шувуудын дуу авиаг нэвтрүүлдэг болжээ. Үүний дараа л тагтаа, бор шувууд нисэх буудлаас дайжсан байна. Онгоц шувуутай мөргөлдсөн бол ихэвчилэн сүйрдэг. Харин 2009 оны 1 сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотоос хөөрсөн А-320 онгоц хөөрөөд удаагүй байхдаа галуун сүрэгтэй мөргөлдөж Гудзон голын усанд ослын буултыг амжилттай хийсэн билээ. Онгоцны бүхээгт байсан бүх хүмүүс эсэн мэнд үлдэж чадсан юм.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Гай гамшиг осол сүйрэл | Үзсэн: 1377 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]