Баасан, 2024-04-26, 4:53 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 12-р сар » 2 » Олон улсын хүний эрхийн өдөр
8:46 PM
Олон улсын хүний эрхийн өдөр
1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 сарын 10-ний өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэхийг уриалжээ. 1948 онд НҮБ-аас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. Хүний эрхийн тухай асуудлыг Францын сэхээтэн Вольтер, Жан Жак Руссо нар анх ярьж бичиж байлаа. Гэвч 200 жилийн дараа л хүн төрөлхтөн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. 1948 оны 12 сарын 10-нд НҮБ хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. Энэ тунхаглалаар хүний иргэний болон улс төрийн эрх, хуулийн өмнө эрх тэгш байх, сонголт хийх эрхтэй байх зэрэг үндсэн эрхийг баталгаажуулжээ. Аж төрж байгаа орныхоо улс төрийн тогтолцооноос хамаарч хүн бүр адил тэгш эрхтэй байх ёстой гэж заажээ. Энэ бол хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг байлаа. Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 360 хэлээр орчуулжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн хүний эрхтэй холбоотой өөр бусад хууль эрх зүйн баримтыг боловсруулдаг. 1966 оны 12 сарын 16-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Хүний соёл, нийгэм, эдийн засгийн эрхийн тухай олон улсын пакт”, "иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” баталжээ. Энэ баримт бичгүүд 1976 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. НҮБ-ын ивээл доор баталсан баримт бичиг: Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний соёл, нийгэм, эдийн засгийн эрхийн тухай пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг хамтад нь Хүний эрхийн тухай олон улсын билл (International bill of human rights) гэж нэрлэдэг байна. Хүний эрхтэй холбоотой баримт бичгүүдийг зөрчиж байгаа улс орнуудын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тухай зөрчил гаргаж байгаа улсын эсрэг хориг арга хэмжээ тогтоодог байна. Хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг НҮБ-ын хүний эрхий дээд комиссар ажиглалт хийж байдаг. Дээд комиссар нь НҮБ-ын хүнйи эрхийн хороонд илтгэл тавьдаг. Дээд комиссар нь хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдолыг бүртгэж, зохих арга хэмжээг авдаг. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд үйл ажиллаагаа явуулдаг байгуулагууд ч баримт бичиг баталсан байдаг. Жишээ нь 1950 онд Хүний үндсэн эрх, хүний эрхийг хамгаалах тухай Европын конвенц, 1961 оны Европын нийгмийн харти, 1969 оны Америкийн хүний эрхийн конвенц, 1981 оны Африкийн хүний эрхийн харти, 1994 оны Арабын орнуудын хүний эрхийн харти зэрэг баримт бичгийг нэрлэж болно. НҮБ-ын харъяа ЮНЕСКО боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр баталсан баримт бичигт ч хүнйи эрхийн тухай тусгагдсан байдаг. 1960 онд Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахгүй байх тухай конвенц 1960 онд батлагдсан. Боловсрол олгохдоо арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, хэл, улс төрийн болон бусад итгэл үнэмшил, үндэс угсаа, эдийн засгийн байдал зэргээр нь ялгаварлан гадуурхахгүй байх талаар энэ конвенцид онцлон тэмдэглэжээ. Хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмэрээ оруулсан хүмүүст урам өгөх зорилгоор НҮБ 1966 онд хүний эрхийн шагналыг бий болгожээ. Энэ шагналыг таван жилд нэг удаа олгодог байна. энэ шагналыг анх удаа 1968 онд баталсан байна.


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа



Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 1203 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]