Бямба, 2024-04-20, 4:49 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 4-р сар » 25 » Өнгөө алдсан хар өнгөтэй хувцсыг хар кофегоор өнгө оруулж болно.
6:37 PM
Өнгөө алдсан хар өнгөтэй хувцсыг хар кофегоор өнгө оруулж болно.

Нэхмэл хувцсыг мөртэй өлгүүрт өлгөх хэрэггүй, сунаж хэлбэрээ алддаг. Харин гялгар уутанд хийж хадгалсан нь дээр. Оёдлын машинаар резинтэй зүйл оёхдоо лаагаар зураас гаргавал хялбар болно. Маш нимгэн эдээр юм оёхдоо доор нь цаас хийгээд оёвол сайн.

Хар материалаар хийсэн өнгөө алдсан хувцсыг хар кофегоор өнгө оруулж болно. Тоосыг нь сайтар цэвэрлээд шаарыг нь шүүсэн өтгөн хар кофегоор арчина. Шаахайны үдээсний үзүүрийн хатууруулсан бэхэлгээ уначихвал хумсны лак түрхчихвэл үдэхэд хялбар болно.

Зүү, битүү зүүг зэврүүлэхгүйн тулд хадгалдаг хайрцаганд нь хуурай гурил хийвэл зүгээр. Хэрэв зэвэрсэн байвал хэсэг хугацаагаар саванд хатгачих. Өвлийн улиралд үслэг юм уу, ноосон зүйлийг хэдэн цаг гадаа тавиад дулаан гэрт оруулбал цагаан эрвээхийний авгалдай үхдэг. Мөн нарны хурц гэрэл ч цагаан эрвээхийг устгадаг.

Хувцсан дээр тос дуссан даруй толбо арилгах бодисгүй бол давсаар болгоомжтой үрэх хэрэгтэй. Толбо бүрэн арилтал давсаа хэд дахин солино. Ноосон цамцанд суусан хөлсний толбыг хоолны давсны чанасан уусмалд чийглэсэн алчуураар арчиж цэвэрлэнэ. Толбо бүрэн сайн арилахгүй үед спиртээр арчих хэрэгтэй.

Торго, ноосон эдлэлд уруулын будгаас тогтсон толбыг цэвэр спиртээр арчиж арилгана. Хөвөн цаасан даавуугаар хийсэн платин дээрх жимсний архины толбыг буцалсан сүүгээр арчиж арилгана. Жимс, жимсний архины шинэхэн толбыг давс үйрүүлж, дараа нь савантай бүлээн усаар угааж арилгана.

Зуны улиралд өмсөх хувцсыг хар бараан өнгөөр хийвэл нарны гэрлийн нөлөөгөөр өнгө нь амархан ганддаг. Угаасан хувцсыг нар салхинд дэлгэн хатаахдаа өнгөн талыг дотогш нь харуулбал гандахгүй сайн талтай.

Англал: Зөвлөгөө | Үзсэн: 1081 | Нэмсэн: gabriela | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
1 bazuka  
0
yostoi heregtei goy news bn beerlaa biggrin

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]