Баасан, 2024-04-26, 1:17 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 9 » Монголын "Мөнгөн тэмдэгт"-н тухай
5:23 PM
Монголын "Мөнгөн тэмдэгт"-н тухай
Монгол улсын түүхэнд Түрэг улс /VI-VIII зуун / аас эхлээд Уйгар / VIII-XI зуун/, Хятан/Х- XI зуун /, Монголын нэгдсэн улс / XIII-XIV/ зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Их Чингис хаан 1206 онд монголын тулгар төрийг байгуулаад асар удалгүй Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг "Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй” гаргаж улмаар зоосон мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд гаргаж байжээ.1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд хэрэглсэн. Тэрчлэн монголын нэгдсэн улсын үед 1253 онд нийслэл Хархоринд " Цаасан мөнгө тушаах банк” болон "олон замд тэгшитгэх банк” нэртэй салбар байгуулж аажимдаа мөнгөний шимтгэл хийж цаасан мөнгийг шатааж устгах газар бий болгох зэргээр мөнгөн гүйлгээний ажлыг өргөн хэрэглэж байсан нь хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмэр болсîн юм.

Монгол туургатны мөнгөн гүйлгээний талаар олсон энэ амжилтууд нь манжийн дарлалд нэрвэгдсэн он жилүүдэд бүрмөсөн мартагдсаныг монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд байгуулагдсан Олноо өргөгдсөн монгол улсын үед сэргээх оролдлого хийж үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх эхлэл хийж байжээ.

1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан бөгөөд өөрийн орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах үүднээс 1925 оны 6 дугаар сарын 2 нд Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулсан.

1925 оны 12 дугаар сарын 9 нд өөрийн улсын анхны мөнгөн тэмдэгтийг 1,2,5,10,15,20,50 мөнгө, 1 төгрөг гэсэн нэгжтэйгээр гаргасан байна. 1 төгрөгийг 100 мөнгөтэй тэнцэхээр , 18 гр цэвэр цагаан мөнгөөр баталгаа болгон гаргаж нэн удалгүй алтан баталгаанд оруулжээ.
1924 оноос хойшхи төрийн сүлд, албан хэрэг хөтлөх үсэг бичгийн өөрчлөлтүүд нь мөнгөн тэмдэгт, зоосонд тухай бүр тусгалаа олжээ.
1925 оны мөнгөн тэмдэгт
Энэ оны мөнгөн тэмдэгт 1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо” сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан гэх боловч, үнэн хэрэгтээ 1940 өөд онд гүйлгээнээс бараг хасагдсан байна.







1939 оны мөнгөн тэмдэгт
Энэ оны мөнгөн тэмдэгт нь "Соёмбо” сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ.Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хасчээ.







1941оны мөнгөн тэмдэгт
Энэ оны мөнгөн тэмдэгт нь 1940 онд батлагдсан үндсэн хуулиар шинэчлэгдсэн таван хошуу мал бүхий сүлд, Д. Сүхбаатарын хөрөгтэй хэвлэгджээ. Мөнгөн тэмдэгтийн үгийг монгол, кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн. 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хасчээ.







1955 оны мөнгөн тэмдэгт
Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна.Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэсэн. 1966 онд гүйлгээнээс хасчээ.







1966,1981,1983 оны мөнгөн тэмдэгт
1966 онд 1,3,5,10,25,50,100 төгрөг, 1981 онд 3,5,10,50,100 төгрөг, 1983 онд 1,3 төгрөгийг дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач, Ц.Минжүүрь, Д.Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ.
1981 онд төгрөгийн тэмдэгтийг анх зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгний дэвсгэрт гарсан боловч 1981 оноос гүйлгээнээс татагдан эхэлсэн байна.








ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Түүх | Үзсэн: 2491 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]