Баасан, 2024-04-26, 7:35 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 26 » Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна
10:37 PM
Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Бүлэнт Арынч тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Турк Улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалтаа амжилттай явуулсанд Ерөнхий сайд баяр хүргээд Улаанбаатар хотноо болж байгаа Монгол-Туркийн Хамтарсан хорооны хуралд амжилт хүсэв.   

Түүхэн харилцаатай манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, боловсролын салбар дахь амжилттай харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих боломж байгааг тэрээр хэлээд "Орхон говь” төслийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарахыг хүслээ.  

Монгол, Турк Улс хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч түүхийн улбаатай харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгааг Шадар сайд Бүлэнт Арынч тэмдэглэв. 

Тэрээр албан ёсны айлчлалынхаа хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тухайлбал Стамбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг хийх, транзит тээврийг хөгжүүлэх, эрчим хүчний салбарт хамтрах, Туркийн хөрөнгө оруулагчид, барилгачдыг монголд оруулах боломжийн талаар ярилцжээ. 

Турк Улс манай улсын цэргийн салбарт туслалцаа үзүүлэх тухай Санамж бичигт удахгүй гарын үсэг зурах бөгөөд үүний дараа Элчин сайдын яамандаа харилцан цэргийн атташе суулгахаар төлөвлөж байна. Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, ялангуяа хүн наймаалах хэрэгтэй хамтран тэмцэх, монголчуудын нэгэн адил туркийн иргэд монголд 1 сар визгүй зорчих зэрэгт анхаарахыг Шадар сайд Бүлэнт Арынч хүслээ.   

  Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад албан ёсоор урьсан урилгаа Ерөнхий сайд С.Батболд дахин нотлов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.




Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Мэдээ | Үзсэн: 764 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]