Бямба, 2024-04-20, 3:25 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 24 » Miss Mongolia 2010
4:06 AM
Miss Mongolia 2010
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа




Miss Mongolia 2010 бичлэгийг орууллаа.
Жил бүр "Шилмэл” загварын агентлаг болон "Miss Mongolia” ассосиациас хамтран зохион байгуулдаг "Miss Mongolia-2010” наадам өчигдөр шилдгүүдээ тодруулсан юм. 2004 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн тус наадамд энэ жил 200 гаруй хацар гоо охид бүртгүүлсэн ч төгсгөлийн шатанд нийт 21 охин өрсөлдөж, шилдгээ тодруулав. Улсын драмын эрдмийн театрт 15.00 цагаас эхэлсэн "Miss Mongolia-2010” наадамд "Хэцүү анги” Монголын олон ангит уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр бидний танил болсон Б.Бадамцэцэг тэргүүн миссээр тодорч, эх орноо төлөөлөн Шанхай хотод болох "Miss International” тэмцээнд оролцох эрхээр шагнуулсан юм. Түүнчлэн наамдын ивээн тэтгэгчийн нэрэмжит "Aero Mongolia” миссээр хувийн дугаар нэг Э.Алтанзул тодорсон юм.

Miss Mongol 2010 from togoo on Vimeo.




Тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.

Оюунлиг мисс: Б.Борголжин (хувийн дугаар гурав, 18 настай,  биеийн өндөр 172 см, биеийн харьцаа 88-59-91)

Авьяаслаг мисс: Т.Туяамаа (хувийн дугаар 20, 18 настай, биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 87-60-90)

Фото мисс: Б.Мөнхзул (хувийн дугаар 14, 20 настай, биеийн өндөр 174 см, биеийн харьцаа 90-61-87)

Мисс Модель: Г.Лхагвасүрэн (хувийн дугаар 19, 19 настай, биеийн өндөр 180 см, биеийн харьцаа 80-65-90)

Miss Mongolia дэд мисс: Т.Батцэцэг (хувийн дугаар 23, 19 настай, биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 83-62-90)

Miss Mongolia-2010 наадмын тэргүүн мисс: Б.Бадамцэцэг (хувийн дугаар тав, 17 настай, биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 90-63-93, "Ач” анагаах ухааны дээд сургуулийн оюутан, Англи, Солонгос, Герман хэлтэй)

Энэ жилийн наадмын шүүгчээр "Пентатоник” наадмын тэргүүн Б.Долгион, "Miss Mongolia” наадмын анхны мисс Ч.Содтуяа, Топ модель Э.Одгэрэл, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн, найруулагч, "рок мангас” Р.Мөнхсайхан, "Miss Mongolia” холбооны тэргүүн н.Сумъяа, "Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг, "Sunday” группын борлуулалтын газрын дарга н.Ганзориг нар ажиллаж, гоо бүсгүйчүүдийг үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинз, асуулт хариулт, авьяас, хэлний мэдлэг, биеэ авч яваа байдлаар нь дүгнэсэн юм.

Наадмыг "Miss Mongolia” наадмын анхны мисс Ч.Содтуяа, 2005 оны мисс Б.Гантогоо, 2006 оны мисс Д.Болортуяа, 2007 оны мисс Б.Гэрэлчулуун, 2008 оны мисс О.Хулангоо, 2009 оны мисс Х.Бадамгэрэл нар нээж, энэ жилийн миссүүдийн титмийг танилцуулсан юм.       
                                                                 
Наадамд оролцсон 21 гоо бүсгүй энэ жилийн миссийн наадмыг нээж, үндэсний хувцастай тайзнаа гарч ирж, толиуулсан бол дараа нь усны хувцастай үзүүлбэрээ үзүүлсэн. Үүний дараагаар үдшийн даашинзтай үзүүлбэрийг сонирхуулж, хамгийн хүнд даваа болох асуулт хариултын тэмцээнийг эхлүүлсэн.    
                   
Асуулт хариултын тэмцээнд энэ жилийн тэргүүн мисс болон шалгарсан миссүүд хэрхэн хариулсныг хүргэе.

Олимпийн нээлтэд үг хэлэх бол юу гэж хэлэх вэ?
Тэргүүн мисс Б.Бадамцэцэг:  Хэрэв би олимпийн нээлтэд үг хэлэх бол "Дэлхийн өнцөг булан бүрээс бид энх тайвны дор цуглалаа. Бүгдэд нь амжилт хүсье. Энх тайван мандтугай” гэж хэлнэ.

Ямар хүнийг хамгийн баян хүн гэх вэ?
"Aero Mongolia” миссээр шалгарсан Э.Алтанзул: Миний бодлоор эрүүл саруул хүнийг хамгийн баян хүн гэж хэлнэ.
Хэрэв таныг хүнтэй андуурч хэн нэгэн загнавал та өөртөө ямар дүгнэлт хийх вэ?
Оюунлиг мисс: Б.Борголжин: Би эхлээд тэр хүн ямар учраас намайг загнаж байгааг асууна. Тэгээд тэр хүн юунаас болж загнасныг олж мэдээд өөртөө дүгнэлт хийнэ.

Яг одоо энд ирсэн үзэгчид болон шүүгчид биднийг баярлуулах үг хэлээч?
Авьяаслаг мисс: Т.Туяамаа: Юуны өмнө, энэ наадамд оролцож буй үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг дэмжихээр ирсэн үзэгчид, шүүгчид та бүхэн үнэхээр сайхан харагдаж байна. Надад та бүхнээс их сайхан энерги ирж байгааг би мэдэрч байна. Бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Хүмүүс хороондоо ярилцах нь ямар ашигтай вэ?
Фото мисс: Б.Мөнхзул: Хүмүүс хоорондоо ярилцах нь ойлголцох ашигтай. Бид нэг нэгэнтэйгээ ярилцаж байж ойлголцоно. Тиймээс ойлголцох ашигтай гэж бодож байна.

Таны бодлоор аз жаргалтай байна гэдэг нь юуг хэлэх вэ?
Мисс Модель: Г.Лхагвасүрэн: Элэг бүтэн, эрүүл энх, амар амгалан байхыг аз жаргалтай байх гэж хэлнэ хэмээн өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн өнцгөөс хариулт өгсөн юм.

Миссүүдийг шалгаруулдаг бас нэгэн сорилт бол авьяасаа үзүүлэх байдаг. Дээрх шалгарсан миссүүд авьяасын үзүүлбэрт ихэвчлэн монгол ардын бүжиг бүжиглэсэн бол "Авьяаслаг мисс”-ээр шалгарсан Т.Туяамаа ёочин хөгжмөөр "Жалам хар”-ыг тоглосон нь шүүгчид төдийгүй, үзэгчдийг баясгасан юм. Харин тэргүүн миссээр шалгарсан Б.Бадамцэцэг зохиомжит бүжиг бүжиглэж сонирхуулсан.

Ийнхүү энэ жилийн "Miss Mongolia-2010” наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрөв. Дашрамд сонирхуулахад, тус наадамд дуучин н.Хэрлэн, удаан хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй "Салхи” хамтлаг ая дуугаа өргөснөөс гадна залуу дуучин Э.Одноо "Хэцүү анги” киноны дуу "Ариун нандин” дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

"Miss Mongolia-2010” наадмын тэргүүн мисс Б.Бадамцэцэгийн сэтгэгдлийг хүргэе.
 
-Тэргүүн миссээр шалгарлаа. Сэтгэгдлээ хувцаалцаач?
-Маш их баяртай байна. Үнэхээр түрүүлнэ гэж бодсонгүй.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?
-Алтанзул эгч байсан. Бас Батцэцэг үнэхээр сайн байлаа.

-Нэн түрүүнд ямар сайн үйлс хийхээр төлөвлөж байна?
-Би хоёр жил дараалан нэгэн асрамжийн газарт очиж байгаа. Хамгийн түрүүнд тэр асрамжийн газартаа л очих байх.

-Авьяасын үзүүлбэрийн үеэр хэр сандарсан бэ?
-Нэг оролцогчид нэг минутын л хугацаа өгсөн. Уг нь би монгол бүжиг бэлдсэн байсан хэдий ч шүүгчид соль гэж хэлсэн, тэгээд л жүжигчилсэн бүжиг хийсэн дээ.

-Асуулт, хариултын тэмцээн хамгийн хэцүү даваа байдаг, таны бодлоор хэр хэцүү асуулт таарав?
-Надад бусад охидоос хамгийн хэцүү асуулт таарсан. Их сандарсан. Гэхдээ өөрийнхөөрөө хариулж, үзэгчид ч гэсэн дэмжсэн. Тэгэхээр гайгүй хариулсан байх аа. /инээв/

-Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох болно, хамгийн түрүүнд юун дээрээ анхаарч ажиллах гэж байна?
-Хэлний мэдлэгээ дээшлүүлнэ. Мөн биеийн галбир гээд хувийн бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй гэж бодож байна.
-Баярлалаа.

"Miss Mongolia-2010" наадмын гэрэл зургийг энд дарж үзнэ үү.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа




Англал: Нэвтрүүлэг | Үзсэн: 1465 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]