Мэдвэл зохих дарсны таван төрөл - 10 January 2010 - ODKONO
Бямба, 2016-12-10, 6:35 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 10 » Мэдвэл зохих дарсны таван төрөл
3:29 PM
Мэдвэл зохих дарсны таван төрөл
http://images.askmen.com/fine_living/keywords/wine_965871.jpg

Өөрийгөө хүндэтгэдэг соёлт хүмүүний мэдвэл зохих хэд хэдэн зүйл байдаг. Тэдгээрийн дотор мэдээж ямар нэг шалтгаанаар дарсны сонголт ордог. Харин дарсны талаар мэдлэгийг хэрэглэх явцад олж авдаг. Одоо дарсны таван төрлийг танилцуулаад, уншигч танд амталж, сонгох боломжийг үлдээе.

Каберне Совиньон
Каберне Совиньон хамгийн алдартай улаан дарсны нэг гэдгээр дэлхий даяар алдартай. Францын Бордод анх бий болсон, ХҮII зуунаас алдартай дарс. Өнөөдөр дарсны энэ төрлийг дэлхийн бараг бүх улсад, тухайлбал, Канад, Австрали, АНУ, Чили, Италид үйлдвэрлэж байна. Энэ онцгой дарсыг усан үзмийн Каберне Франш болон Каберне Блан гэсэн төрлийн холимогоос гаргаж авдаг. 10-15 жил дарсан дарснаас кофе, шоколад, тамхины холимогтой царсны холтос амтагдана. Шинэхэн Каберне  /3-7 жил дарсан/ цангис, бөөрөлзгөнө, чавганы маш зөөлөн амттай байдаг. Ингээд танд "дарсны хаан” гэдэг энэ улаан дарс таалагдсан бол таны дарсны цуглуулгад нэг сайхан дарс нэмэгдэж буйд эргэлзэх хэрэггүй.
Дарсан дарс нэлээд хатуу байдаг. Тиймээс хөнгөн хоолны дараа уухад зохимжгүй. Махан хоол – шүүрхий бифштекс, хурганы жигнэсэн  мах, цөцгийн сүмстэй хоол, түүнчлэн хар шоколадтай зуушинд тохиромжтой.  Шинэхэн Каберне Совиньоныг гахай, тугал, ангийн шувууны мах, улаан лоолийн сүмс, тослог биш бяслагтай уухад илүү тохирно.
Шираз
Усан үзмийн бараан Сирах төрлөөс гаргаж авдаг, орчин цагийн хамгийн алдартай дарснуудын нэг болох улаан дарс. Энэ дарс нэлээд хатуу, юутай ч хольдоггүй  учир эрэгтэйчүүд  уух дуртай байдаг. Ширазын хоёр төрөл олон хэрэглэгчийн дурладаг онцгой амттай. Францаас гаралтай энэ дарс олон хэрэглэгчтэйгээрээ алдартай.  Ширазын түүх Францын түүхтэй нягт холбоотой ч, Австралид эрэлт хамгийн их байдаг. Сирах төрлийн усан үзмийг Австралийн зүүн өмнөд нутагт тарьдаг, дарсны олон пүүс Penfolds, Wolfblass болон Wyndham Estate зэрэг олон төрлийн улаан дарс үйлдвэрлэдэг.
Эдгээр дарс бүгд Шираз  нэр төрөл боловч бие биенээсээ нэлээд өөр үнэр амттай. Шираз төрлийн дарснуудыг нэг ижил усан үзмээр үйлдвэрлэдэг нэг нь нөгөөтэйгөө адилгүй үнэр амттай байдгаараа гайхамшигтай. Дарсны амт, үнэр, чанарт зөвхөн усан үзмийн төрөл нөлөөлдөг төдийгүй, эсгэх арга, байгалийн уур амьсгал, бүр усан үзмийг тарьж, ургуулсан хөрс нөлөөлдөг байна. Иймээс Ширазыг үйлдвэрлэгч тус бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй  амт, онцгой чанартай байдаг. Шираз төрлийн дарснуудын дийлэнхийг  мах эсвэл ангийн шувууны мах, түүнчлэн тослог бяслагтай хоолонд барьдаг. Тиймээс та бифштекс захиалах гэж байгаа бол Шираз хоолны тань гайхалтай даруулга болж, махны амтыг тодотгоно.

Гевюрцтраминер
Гевюрцтраминер нь эхлээд амсахад маш зөөлөн, хөнгөн амттагдах ч жинхэнэ амт нь хожуу мэдрэгддэг цагаан дарс юм.  Усан үзмийн Гевюрцтраминер гэдэг төрлийг нэлээд сэрүүн уур амьсгалтай Канад, АНУ, Австрали, Итали, Герман, Израильд тарьдаг.  Гэхдээ хамгийн шилдэг нь Францын Эльзаст ургадаг. Германд үйлдвэрлэсэн дарс илүү хуурай байдаг бол Эльзасынх арай илүү амтлаг байдаг ажээ.  Хагас хуурай байдаг Гевюрцтраминер сүрлийнх шиг шар өнгөтэй,цэцэг эсвэл жимсний амттай, бага зэргийн цагаан гаатай юм шиг, амтлагдуу дарс юм. Гүнзгий амьсгалан үнэртэхэд эхлээд хөнгөн, гэхдээ залгихад та энэ дарсны жинхэнэ үнэр, амтыг мэдэрнэ. Гевюрцтраминер дарсыг зоог барьсны дараа шууд өгдөг. Уух дуртай хүмүүст их таалагддаг учир  аперитив маягаар өгөх нь цөөнгүй байдаг. Гевюрцтраминер далайн шарсан бүтээгдэхүүн, майонезан сүмстэй сам хорхой, яргай, туна зэрэг тослог загастай тостой хоолонд тохиромжтой. Дарсыг Целсийн 10-11 градуст байлгаж уувал зохимжтой.  Хэрвээ танд жинхэнэ Рислингийг амтлах боломж олдсон бол бидний санал болгож байгаа Гевюрцтраминер дарсны амтыг зохих ёсоор үнэлэх болно.

Шардоннэ
Шардоннэ Америкт хамгийн эрэлт ихтэй цагаан дарсны жагсаалтыг тэргүүлдэг. Олох боломжтой, янз бүрийн төрлөөр байдаг учраас эрэлт ихтэй байдаг ч байж болох юм. Энэ дарсыг хийдэг усан үзэм "голомтгой” биш учраас алдартай гэж ч тайлбарладаг. Усан үзмийн Шардоннэ төрөл онцгой арчилгаа шаарддаггүй, ямар цаг агаарт дасан зохицдог. Чухам иймээс Шардоннэ усан үзмийн хөгжиж буй үйлдвэрүүдэд өргөн ашиглагддаг болж, олон улсын дарсны зах зээлд оржээ. Дэлхийн бөмбөрцөг дээр, Их Британиас Чили, Австрали хүртэл янз бүрийн Шардоннэ дарсыг асар их хэмжээгээр үйлдвэрлэж байна.  Усан үзмийн энэ төрөл анх Бургундэд буюу Францын усан үзмийн алдартай бүс нутагт бий болж, Шампань муждаа ч  санаанд оромгүй амжилт олсон нь энэ алдартай төрлийн нэр хүнд өсөхөд тус болжээ. Энэ дарсыг санаанд оромгүй газруудад сонирхож болж, эрэлт нь хэлбэрэлтгүй өсчээ.

Шардоннэгийн зах зээл хамгийн тогтвортой тооцогддог бөгөөд энэ дарс өнөөдөр ч эрэлт ихтэй хэвээр байна. Ийм лонх дарсны үнэ 8-17 долларын хооронд хэлбэлздэг ч, танд энэ төрлийн маш үнэтэй дарс ч тааралдаж магадгүй юм. Сайхан амттай Шардоннээс лийр, алим, нимбэг, тоор, жүржийн холимогтой тослог мод амтагдана. Тиймээс Шардоннэг ангийн шувуу, гахайн мах, далайн бүтээгдэхүүн орсон хоолонд барьж болно.

Мерло
Энэ дарс харьцангуй саяхнаас  алдартай болсон. Калифорнид 1970-аад оны сүүлээр худалдаанд гарч,  бараг 1980-аад оны эцэс хүртэл онцгой эрэлттэй байсан. Өнөөдөр харин ч эсрэгээр, хүртээмж, сайхан амт нь Мерлог дэлхийд хамгийн эрэлттэй улаан дарсны нэг болгожээ.  Дунд зэргийн хэмжээний жимстэй усан үзмийн Мерло төрлийг Францын Бордо мужид гаргаж авсан байна. Нэлээн шүүслэг, зөөлөн төрөл учир бусад усан үзмээс нэлээд хэдэн долоо хоногийн өмнө болдог. Тиймээс Мерло төрөл бас нэг, нэлээн хатуу Каберне Совиньонтой ихэвчлэн андуурдаг. Гол ялгаа нь Мерло усан үзмийн жимсний хальс илүү нимгэн байдаг аж. Мерло нь Каберне Совиньоноос исгэлэн нь ч, нялуун нь ч арай бага учир зоогийн ширээнд хамгийн тохиромжтой, тийм ч чанга биш, хэмжээ нь ч тийм том биш, заримдаа "эмэгтэй хүний” гэж нэрлэдэг дарс юм.

Шираз, Каберне Совиньонтой харьцуулашгүй.  Мерло нялуундуу, нэрс, интоор, үхрийн нүд, чавганаас гадна хар перец, амуу соёлж, бүр ванилийн амт мэдрэгдэнэ. Зарим амтлагч ногоон перец, чидун жимсний амт ч мэдэрдэг байна. Энэ дарсны нарийн ялгаагаар баян амт Каберне Совиньонд байхгүй юм.  Дарс эсгэсэн хэмжээнээсээ хамаарч нарсны холтос, ваниль, утааны амттай, эдгээр нь хэрэв дарс чанартай бол усан үзмийн цэвэр шүүстэй яг адил байдаг. Модны амт илэрхий давамгайлсан бол үйлдвэрлэгч тийм ч чанартай бус усан үзэм авч, дарсан царс торхны амтаар жинхэнэ амтыг дарахыг оролдсон гэсэн үг юм.
Мерло хуурай дарс учир энгийн хоол хүнстэй сайхан зохицоно. Тодруул гэвэл загасны махан хоолтой амт нь илүү зохицно. Бас тугалын мах, итали хиам, шарсан хурганы мах, жимсний сүмстэй нугас, яргай, туна, шош, ногоотой ястай махан хуурга, Гауда, Чеддер зэрэг хагас хатуу бяслагтай уухад зохимжтой. Бид танд хамгийн алдартай улаан, цагаан дарснаас танилцууллаа. Одоо таны сонгох ээлж. Уусан дарс тань танд үнэр, амтын нууцаа дэлгэнэ.  Энэ гайхалтай ундаа таны таашаалд бүрэн нийцнэ биз ээ.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 803 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
1  
tanai tavigdsan medeeleluudiig heblej avah gsn yum aa yaj huulj avah be? esvel mail hayagruu yavuulj ugch boloh uu?

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]