Пүрэв, 2024-03-28, 5:45 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 7 » Машинд удаан явахад яагаад дотор муухайрдаг вэ?
11:26 PM
Машинд удаан явахад яагаад дотор муухайрдаг вэ?
Машинд удаан явахад яагаад дотор муухайрдаг вэ?

Хүмүүс хэр зэрэг хурдтай эсвэл удаан хугацаагаар явж буйгаас үл хамааран тээврийн хэрэгслээр явах үед дотор муухайрдаг. Бидний гадаад чих сонсох үүрэгтэй байдаг бол дотоод чих тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Бид хөдлөх үед дотор чихэн дэх шингэн зайлагдаж, мэдрэлийн систем тархинд дохио өгдөг. Хэрэв машин дотор юм унших буюу гадагшаа харж байх үед нүднээс тархи руу хөдөлгөөнгүй байна гэсэн дохио явах боловч дотор чихний дохио өөр байдаг. Таны бие ганхаж байгаа тул таныг хөдөлж байна гэсэн дохио өгдөг. Энэ хоёр дохио ялгаатай тул дотор муухайрч эвгүй болдог.

Үнэндээ далайд хөлөг онгоц дээрх хүний дотор муухайрах нь машин доторхтой ижил зүйл юм. Далай дахь хөдөлгөөн жинхэнэ гурван хэмжээст байдаг тул нөлөө нь илүү их байдаг. Толгой өвдөх, эргэх, даралт ихсэх, гэдэсний орчим даралт мэдрэгдсэнээр бөөлжих нь хамгийн нийтлэг илэрдэг шинж юм. Дээр нь далайн өвчний үед дотор муухайрахаас өмнө стрессийн даавар ялгарч эхэлдэг тул илүү их сандарч тэвдэн, таагүй байдал мэдэрдэг.

Та машинд явах үедээ хол ойрыг харж явбал дотор муухайрдаггүй. Иймээс жолоочийн дотор хэзээ ч муухайрдаггүй. Учир нь жолооч машинаа удирдан хэр удаан зогсох, хэр хурдлах, хаашаа эргэхээ мэддэг. Бага насны хүүхдийн дотор муухайрах нь их байдаг бөгөөд нас ахих тусам эсвэл их аялахад дотор чихний мэдрэмтгий байдал багасдаг.

Тээврийн хэрэгсэл дотор тэнцвэр алдагдан, дотор муухайрахад тархи руу илгээдэг дохио нь хүн хордоход тархи руу илгээдэг дохиотой ижил байдаг гэнэ. Тиймээс тархи хорыг гадагшлуулах дохио өгч хүн бөөлждөг.

Та машинаар явж байх үедээ битгий ном унш. Та өөр зүйлийн тухай бод. Гол нь таны тархинд бүх зүйл болдог тул та оюун санаагаа завгүй байлга. Ухаан сорьсон эсвэл үгэн тоглоом тоглож болно. Гэдэс өвтгөх зүйл битгий ид, хэрэгтэй бол эм, чихний ард наадаг наалт хэрэглэ.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 2403 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]