Пүрэв, 2024-03-28, 11:14 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 12-р сар » 10 » Мадонна
3:47 PM
Мадонна

8 сарын 16 америкийн дуучин, бүжигчин Мадоннагийн төрсөн өдөр юм. Forbes сэтгүүлийн хувилбараар Мадонна хамгийн өндөр үнээр дуулдаг дуучин юм. Мадоннагийн аав нь Сильвио Чикконе гэдэг итали эр. Тэрээр охиноо төгөлдөр хуур хөгжим тоглож сураарай гэж үргэлж захидаг байжээ. Гэвч Мадонна төгөлдөр хуурын хичээлд дургүй байлаа. Харин 14 настайдаа Мадонна балетын сургалтанд явжээ. Мичиганы их сургуульд Мадонна 2 жил сураад Нью-Йоркт шилжин иржээ. Нью-Йоркт байхдаа тэр бүжиг, дууны дугуйланд элссэн байна. Тэр өдрүүдэд Мадоннагийн амьдрал хүндхэн байжээ. Ирээдүйн од цагараг боов зарж, өлгүүрт ажиллаж, бас загварын студийн манеканар ажиллаж байлаа. Нэг удаа дуучин Патрик Фернандесын Франц улсад болох диско шоунд оролцох боломж гарчээ. Франц ру явж байхдаа Мадонна хөгжмийн зохиолч, хөгжимчин Дэн Гилротой танилцжээ. Тун удалгүй тэд Breakfast Club гэдэг хамтлаг байгуулжээ. Мадонна дуулж, бүжиглэж, бас гитар тоглодог байв. Энэ хамтлаг удаан оршин тогтносонгүй. Удалгүй тарлаа. 1980 онд Мадонна өөрийэн дурлалт залуу, бөмбөрчин Стивен Бретэй хамтран Emmy гэдэг хамтлаг байгуулжээ. Мадоннагийн нэг бичлэг нь дууны найруулагч Марк Кейминсийн анхаарлыг татав. Түүний ачаар Мадонна Sire Records дуу бичлэгийн компаний эзэн Сэймур Стейний анхааралд өртсөн байна. 1982 онд Мадонна Everybody гэдэг дуугаа олныё хүртээл болгожээ. Мөн Sire Records-тай хамтран ажиллаж цосог гаргах гэрээ хийв. Түүний анхны цомгийн Holiday дуу олны таашаалд хүрч, америкийн шилдэг 20 дууны жагсаалтанд багтжээ. Дараа нь энэ дуу Европын шилдэг 10 дууны жагсаалтанд орсон байна.

http://www.babble.com/CS/blogs/famecrawler/2008/02/16-22/Madonna%20hot%20pink.jpg

Мадонна ба кино

1984 онд Мадонна Like A Virgin гэдэг хоёр дахь цомогоо гаргажээ. Material Girl дууны клип нь түүнийг жинхэнэ од болгож чадсан байна. 1985 он гэхэд Мадонна дэлхий дахинд алдар нэрээ цуурайтуулж чадав. 1985 онд тэр найруулагч Сьюзан Сэйделмений "Сьюзанийг цөхрөлтгүй эрж байна" кинонд тогложээ. Ингээд Мадонна кино жүжигчин Шон Пеннтэй гэрлэжээ. Тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Шон Пенн, Мадонна нар "Шанхайн гэнэтийн бэлэг” кинонд тогложээ. Энэ киноны зураг авалт дуусмагц тэд гэрлэлтээ цуцлуулжээ. Гэвч Мадонна одоо болтол Шон Пенн бл миний жинхэнэ хайр байсан гэж хэлдэг.

Мадонна бас бизнес

1989 онд Мадонна Like a Prayer гэдэг шинэ цомогоо гаргажээ. Мадоннагийн шинэ цомогийн католик шашны сүм хийдийн төлөөлөл шүүмжилж байлаа. Түүний шинэ цомогтой холбоотой хэрүүл маргаан нь харин ч дуучин бүсгүйд ашигтайгаар эргэжээ. Түүний дараагийн цомог, Blond Ambition нэртэй аялан тоглолт нь дуу, бүжиг, шашны ёслол, тачаангуй жүжиглэлт зэргээрээ олныг шуугиулж байлаа. 1992 онд Мадонна "Erotica” гэдэг шинэ цомогоо гаргав. Шинэ цомог нь өмнөхөөсөө ч илүү амжилт олж хит парадын 1-рт бичигджээ. 1992 онд Мадонна Maverick гэдэг компани байгуулжээ. Энэ компани нь кино, дуу бичлэг, хэвлэлийн эх бэлтгэх, ном хэвлэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг байна.

Мадонна ээж болсон нь

Мадонна фитнес төвийн дасгалжуулагч Карлос Леонтой амрагийн холбоотой болжээ. 1996 оны 10 сард Мадонна охин төрүүлж Лурдес Мария Чиккон Леон гэж нэрлэжээ. 1996 онд Мадоннагийн тоглосон "Эвита” кино мюзикл нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авсан байна.энэ бүтээл нь алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртжээ. 1998 онд дуучин бүсгүй Ray Of Light гэдэг цомог гаргажээ. 2002 онд Мадонна "Music” гэдэг цомог гаргажээ. Мөн Рокко гэдэг хүү төрүүлэв. 2002 оны 12 сарын 22-нд Мадонна английн кино найруулагч Гая Ричитэй Шотландад хуримаа хийжээ. Хүүхэдтэй болсоноор Мадонна ихэнхи цагаа хүүхдийн хүмүүжилд зориулжээ. Мөн хүүхдийн үлгэрийн ном зохиож бичсэн юм. Түүний анхны ном 2004 онд "Англи сарнай” нэртэйгээр хэвлэгдсэн. Үүний дараа Мадонна өөр 5 ном бичжээ. 2006 онд Мадонна, Гай Ричи нар Малави хүүг өргөж авжээ. Дараа нь 4 настай өөр нэг Малави охин үрчилж авсан байна.Сүүлийн хэдэн жилийн турш Мадонна Каббала шашныг шүтэж байна. Энэ шашинд орсоноор Мадонна Эстер гэдэг еврей нэртэй болжээ. Мадонна дуулахаас гадна африкийн хүүхдүүдэд туслах, ДОХ өвчтэй хүмүүст туслах хандивын ажил хийдэг. 2008 оны 8 сарын 23-нд Мадонна Sticky and Sweet гэдэг дэлхийг тойрон аялах тоглолтондоо гарсан байна.


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа



Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 985 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]