Бямба, 2024-04-20, 2:46 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 4 » “LOST” телевизийн олон ангит киноны тухай
9:20 PM
“LOST” телевизийн олон ангит киноны тухай
http://files.myopera.com/lytous/blog/lost.jpg
"LOST” телевизийн олон ангит кино 2004 оны 9 сарын 22 өдөр Америкийн ABC телевизээр анх гарсан юм. Энэ олон ангит киноны нэгдүгээр бүлгийг 18,7 сая хүн америкад үзжээ. Одоо киног дэлхийн томоохон телекомпаниуд худалдан авч үзүүлж байна. Оросын "ОРТ – Первый канал” ч энэ киног үзүүлсэн юм. Киноны үйл явдал нь иргэний агаарын тээврийн онгоц сүйрч байгаагаар эхэлнэ. Онгоцны зорчигчидын зарим нь амьд гарч ослын дараа эзгүй аралд хүрнэ. Эхэндээ амь үлдэгсэд тусламж ирнэ гэдэгт бат итгэж байсан боловч удалгүй зөвхөн өөрсдийнхөө хүчинд л итгэх хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлжээ. Арал дээр гараад амиа хичээж амьдрах нь үхэлд хүргэх аюултай тул тэд өөрсдийн гэсэн журам тогтоож өмнөө тулгарсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэж эхэлнэ. Гээгдсэн хүмүүсийн амьдарч байгаа аралд тэднээс өөр хэн ч байхгүй мэт боловч үнэн хэрэг дээрээ уг арал өөртөө маш олон нууцыг хадгалж байжээ. Энэ олон ангит киноны амжилтын нууц нь зохиолыг бичсэн арга зүйд нь байна гэж урлаг судлаачид дүгнэжээ. "LOST”-ийг уран сайхны олон ангит кино гэхээсээ илүү зөгнөлт түүх гэх нэрлэвэл илүү зохимжтой юм. Киноны зохиолын зарчим нь гол баатрууд хамтран нэг тааварын хариуг олоход тэр хариу нь дахин хоёр гурван оньсогын эхлэл нь болж байдаг гэнэ. Үүнийг зохиолчид "матрешка” гэж нэрлэдэг юм байна.Киноны хамгийн гол оньсого таавар нь гол баатруудын олсон 4,8,15,16,23,42 гэдэг дугаартай бункерууд юм. Эдгээр тоонууд ямар утга илэрхийдж байгааг үзэгчид өөр өөрсдийхөөрөө тайлбарлаж байна. Кино сонирхогчид эдгээр тоонууд бол Библийн сургаалийн бүлгүүд гэж үзэж байгаа бол зарим нь New York Yankees бейсболын багт тоглож байгаад их спортыг орхиж явсан тамирчидын дугаар гэдэг хувилбарыг дэвшүүлжээ. Мэдээж эдгээр тоонуудыг зүгээр нэг санаандгүй сонгож аваагүй гэж "LOST” киноны найруулагч хэлсэн байна. Найруулагчын хэлсэн энэ үг гал дээр тос нэмэх шиг болжээ. Интернэт хэлэлцүүлэг дээр олон мянган хүн эдгээр тоонуудын учрыг олох гэж оролдох болов. Интернэт дэхь нэгэн хэлэлцүүлэг дээр 4,8,15,16,23,42 гэдэг тоонууд нь хүн төрөлхтөн устаж үгүй болоход хэчнээн хугацаа үлдсэн болохыг заасан тоо гэж нотлохыг оролдож байв. Эдгээр тоонуудыг өөрчилсөнөөр хүн төрөлтөний мөхлийг өөрчилж чадах юм байх. Энэ ч зорилгоор Department of Heuristics And Research on Material Applications буюу ДХАРМА гэдэг төсөл бий болсон гэж уг хэлэлцүүлэгт бичжээ. Үүнээс гадна өөр таамаглалууд ч байна. Эдгээр тоонууд нь Сидней хотоос Лос Анжелос руу нисэхэд дээгүүр нь дайран өнгөрдөг нэгэн арлын байршилыг заасан утга илэрхийлж байгаа гэж таамаглажээ. Эдгээр тоонууд ямар ч утга илэрхийлээгүй гэж үзэж байгаа хүмүүс ч байна. "LOST” кинонд нэр нь дурьдагсан ДХАРМА төслийн хэрэгжилтийг зогсоосон гэж албан ёсны эх сурвалжууд хариуцлагатайгаар мэдэгджээ. 2005 оны 9 сарын 22 өдрөөс хойш интернэтэд Lostpedia гэдэг сайт нээгдсэн бөгөөд уг сайтад киноны гол баатрууд болон уг киноны эргэн тойронд болж байгаа бүх үйл явдлын тухай бичсэн 2000 гаруй мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Урлаг Спорт | Үзсэн: 1243 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]