Пүрэв, 2024-04-25, 12:37 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 4-р сар » 13 » Кристиан Диор
10:03 PM
Кристиан Диор
http://www.egodesign.ca/_files/articles/blocks/5657_christian_dior.jpg
Францын нэрт загвар зохион бүтээгч Кристиан Диор (Christian Dior) 1905 оны 1 сарын 21-нд Нормандын Гранвил хотод төржээ. Гранвил бол усан онгоцны боомт хот юм. Тэр таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Эцэг эх нь химийн гаралтай бүтээгдхүүн худалддаг мухлагтай байв. Эцэг эх нь Кристиан Диорыг олон улсын харилцааны чиглэлээр сургаж, дипломат ажлитан болгохыг хүсэж байв. Гэвч Кристиан Диор эцэг эхийнхээ хүслийг дагасангүй. Хувцасны загвар зохион бүтээгч болсон билээ. 1931 онд залуу загвар бүтээгч өөрийн хйисэн хувцасны эскизийг худалддаг болов. 1941 онд Парист ирж Lucien Lelong загварын салонд ажиллав. 1942 онд тэрээр үнэртэй усны лаборатори нээжээ. Хожим нь энэ ажлаа өргөжүүлэн Christian Dior Perfume фирмийг нээсэн юм. Дэлхийн 2-р дайны дараа даавуун эдлэл хйидэг үйлдвэрийн эзэн Марсель Буссакагийн дэмжлэгтэйгээр Кристиан Диор загварын салоноо нээжээ. 1947 оны 2 сарын 12-нд Кристиан Диор анхны цуглуулгаа олон түмэнд үзүүлжээ. Дайны дараах он жилүүдэд Парис хотын иргэд цэргийн хувцас өмсөж явах нь хэвээр байлаа. Нэгэн хэвийн дүнсгэр бараан өнгийг эвдэхийг Кристиан Диор хичээсэн байна. Кристмиан Диор Парисийн хувцас загварын ертөнцөд зоригтой шинэчлэл хийж олны анхаарлыг өөртөө татав. 1948 онд Кристиан Диорын тухай барууны ертөнц мэддэг болсон байв. Кристиан Диорын гаргасан загварыг New Look буюу шинэ дүр төрх, шинэ харц гэж европ даяараа нэрлэв.Кристиан Диорын гаргаж ирсэн энэ шинэ стиль нь эмэгтэй хүнний нууцлаг, эрхэмсэг шинж чанарыг илүү тодотгож өгч байв. Бэлхүүсийг тодотгож өгсөн таалитай хувцас эргэж моодонд орлоо. Кристиан Диор урт хормойтой даашинз зохион бүтээж дундад зууны үеийн хувцасны хэв загварыг шинэчлэв. Кристиа Диорын загвараар даашинз хийхэд 40 метр урт даавуу хэрэгтэй болдог байлаа. Хувцасны жин нь л 3-4 кг татна. Эмэгтэй хүний тансаг даашинз моодонд ормогц малгай, цүнх гээд бусад жижиг хэрэглэлд ч хувьсал өөрчлөлт гарчээ. 1950 он гэхэд Cardin, Nina Ricci, Givenchy, Lanvin зэрэг загварын салонууд бүгд NEW LOOK стилийн хувцас бүтээдэг болов. NEW LOOK стилийн хувцаснууд ХХ-р зууны дунд үеийн кино урлагт ч ул мөрөө үлдээсэн байдаг. 1950-аад оны дунд үед Christian Dior Парисийн хамгийн ашиг орлого ихтэй загварын салон болсон байлаа. Кристиан Диор өөрийн загварын салондоо авъяаслаг залуу хүмүүсийг ажиллуулж байв. Тэдний дунд Пьер Карден байлаа. Кристиан Диорын алдар хүнд түүнийг амьд сэрүүн байхад нь удаан үргэлжилсэнгүй. Харин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хойно нь олон хүн түүний авъяас, торгон мэдрэмжийг жинхэнэ ёсоор нь үнэлж эхэлсэн. Загварын салбарт 10 гаруй жил ажиллахдаа тэрээр хувцас загварын эзэнт улсын байгуулж чаджээ. 1957 оны 10 сарын 24-нд Италийн Тоскасан арлын Монтекатини хотод Кристиан Диор 52 насандаа зүрхний өвчний улмаас таалал төгсөв. Өдгөө төрөлх хот Гранвилд нь Кристиан Диорын амьдрал үйл хэргийг харуулсан үзэсгэлэн ажилладаг. Кристиан Диорын баримтлаж байсан зарчимыг баримтлан түүний загварын салоныг Ив Сен Лоран (Yves Saint Laurent), Марк Боан (Marc Bohan), Жанфранко Ферре (Gianfranco Ferre), 1996 оноос хойш Жон Гальяно (John Galliano) нар ажиллуулж байна. 1967 онд Кристиан Диор брэнд эмэгтэйчүүдийн хувцас, 1970 оноос эрэгтэйчүүдийн хувцасны загвар, 1973 оноос эмэгтэйчүүдэд зориулсан арьсан хувцасны загвар гаргажээ.

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1231 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]