Пүрэв, 2024-04-25, 11:48 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 1 » Хүр хорхой ба Торго
12:16 PM
Хүр хорхой ба Торго

Торгоны хүр хорхойны авгалдайнаас 5-р сарын эхний өдрүүдэд  өт гардаг. 30 хоногийн турш ялма модны навчаар хагартлаа хооллосныхаа дараа энэ өт хүүхэлдэй болж 2 долоо хоногийн дараа эрвээхий болж үүрээ орхихдоо 1500 м торгон утасны түүхий эд үлдээгээд нисдэг.Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлээд амьтдын ашиг тусыг үргэлж авсаар ирсэн. Мах, сүү, үс ноос, шүд гэдэс дотор цаашилбал ялгадсыг нь хүртэл ашигладаг. Хүмүүс нэгэн шавжийн гайхалтай бүтээлийг ч олж харсан байна. МЭӨ 3000 онд Хятадын эзэн хааны ордны цэцэрлэгт нэг төрлийн шавж ялма модны навчийг идэж, түүгээрээ хүүхэлдэй (үүр) хийснийг хаандаа мэдэгджээ. Эзэн хаан өөрийн залуу сайхан эхнэр Лин-Чигээс тэр хорхойг судлахыг хүсчээ. Хатан удаан хугацаагаар судалгаа хийв. Эцэст нь эндээс утас гарган авч даавуу нэхэж болохыг нээжээ. Тэрээр торгыг нээсэн хэрэг байлаа.

Энэ хорхойг Bombyx Mori гэдэг ба тэжээмэл хүр хорхойн эрвээхий ч гэж нэрлэдэг. Шавжны аймгийн хайрсан далавчтаны ангид багтдаг. Bombyx Mori-гоос өөр хүр хорхойн төрөл байдаг. Жишээ нь Энэтхэг, Хятадад амьдардаг, жилд 6-7 удаа үрждэг Bombyx cynthia юм. Японд Anthoeroea төрлийн хүр хорхой царс модонд амьдардаг бөгөөд цайвар ногоон өнгийн үүр (хүүхэлдэй) хийдэг. Эдний дунд Bombyx Mori-ийн торго хамгийн сайхан нь байдаг. Яг л цааснаа буусан уран зураачийн мэдрэмж, уран нарийн чадвар гэлтэй.

Хятадуудын хувьд хүр хорхой болон торго нь тун чухал зүйл байсан тул нууцыг нь чандлан хадгалжээ. Эзэн хаадынхаа хувцасыг шар торгоор, хатадын хувцасыг нил ягаан өнгийн торгоор хийдэг байв. Өөрөөр хэлбэл энэхүү нууцлаг үнэт эдийг хаад ноёд ч гэсэн ёслолд хэрэглэдэг байжээ. Хүр хорхойн өндгийг өөр улс руу гаргасан хүнийг хүндээр шийтгэдэг байлаа. Хэн ч энэ тухай мэддэггүй байсан бөгөөд олон зууны турш бусад улс орнууд энэ нууцыг тайлаагүй юм. Бүхэл бүтэн 3250 жилийн турш Хятадын мэдэлд байсан торгоны үйлдвэрлэл нь асар их баялгийн эх үүсвэр болж байсан нь эргэлзээгүй.

Гэвч өөрчлөгдсөн юм. Домогт өгүүлснээс үзвэл Хятадын нэгэн гүнж Хотон аймгийн хаантай гэрлэжээ. МЭ 419 онд гүнж хадам руугаа явахдаа үсэн дотроо хүр хорхойн өндгийг нууж Хятадаас гарснаас уг нууц задарчээ. Үүнээс болоод хоорондын харилцаа муудаж зөвхөн энэ шалтгаанаас болж дайтаж байжээ. Харин энэ нууцыг Хотончууд ч 100 жил хадгалсан юм.

Византын эзэн хаан 1-р Жастинианусын Хятад руу илгээсэн лам нар зовлон бэрхшээлийг туулан байж ялма модны үр болон хүр хорхойн өндгийг авчирчээ. Мөн энэ үед Европ руу торго тээвэрлэн худалддаг болжээ. Ингээд дорноос өрнөд рүү чиглэсэн "Торгоны зам” бий босон юм. Торгоны замаар худалдаа хийхээс гадна хүн төрөлхтөн дэлхий дахины гайхамшиг, ард түмний соёл, зан заншлын тухай мэдэх болсон юм.

8-р зууны үеэс Иран, Кавказаас эхлээд Испани, Сицили, Газар дундын тэнгисийн орнуудад торго тархсан байна. Торгоны үйлдвэрлэл Сицили, Испаниас Италид бий болсон бөгөөд 1300-аад оны үед Франц болон орчин тойрны улсад нь тархжээ. 1360 онд анх удаа торгоны тухай шинжлэх ухааны тайлбар номууд хэвлэгдэв. 4-р Генрих хааны үед Францад хүр хорхойг өсгөн үржүүлэх ажил эхэлжээ. 1599 онд эзэн хааны хүсэлтээр урлаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн торгоны тухай эрдэм шинжилгээний бүтээлүүд хийжээ. Парис болон өөр бусад хэд хэдэн хотод ялма модны суулгацыг тарьж, Францын өнцөг булан бүрт хэдэн сая ялма модыг тариалсан байна. 1610 онд эзэн хаан нас барж, хийж байсан бүх ажил нь зогсонги байдалд оров. 50 жилийн дараа 1660 онд хүр хорхой үржүүлэх, ялма модыг тарих ажлыг ахин сэргээв. Францад жил бүр 200 тонн түүхий эд гарган авч түүнээс 15000 кг торго үйлдвэрлэж байв.

1850 онд хүр хорхойн үйлдвэрлэлд нэгэн аюул тулгарч, улс орон бүрийн торгоны үйлдвэрлэлийг заналхийсэн аюулт тахал тархаж байлаа. Анх Францаас бий болсон уг өвчин Италид тархсан бөгөөд Африк, Энэтхэгт хүрсэн байна. Шинжлэх ухаан энэхүү халдварт өвчний шалтгааныг тэр дор нь олж чадаагүй юм. Дэлхий тэр аяараа тайлбарлах аргагүй том зүйлийн нөлөөнд оржээ. Тэрхүү он жилүүдэд Франц дахь түүхий эдийн хэмжээ 26000 тонноос 4000 тонн болтлоо буурсан бөгөөд арай гэж авсан энэ дөрвөн мянгыг ч гаднаас оруулж ирж суулгасан суулгацаас авсан байжээ.Тухайн үед Японоос Европ руу хүр хорхойн өндгийг их хэмжээгээр авчирсан нь торгоны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг бий болгожээ. (Энэ өвчний түүхийг агуулсан уянгын роман хүртэл бичигдэж байжээ. Тухайлбал,”Торго” нэртэй роман.)

Энэ тахлыг эмчлэх аргыг Пастер олжээ. Тэр халдвар аваагүй үрийг үйлдвэрлэх өөрийнхөө нэрээр нэрлэсэн аргыг олсноор дэлхийн торгоны үйлдвэрлэлийг аюулаас аварсан юм.

Амьдрал
Хүр хорхой нь торго ялгаруулж эхэлснээр томорч, хөгжиж эхэлдэг. Өндөглөж үрждэг энэ шавжны авгалдайнууд (өт) үүрээ хийж эхэлтэл 30 хоног болно. Энэ хугацаанд 4 удаа өнгөө сольдог. Нас биед хүрснийхээ дараа хүүхэлдэй үедээ бэлтгэн өөрийгөө тойруулж нимгэн, зөөлөн, цайвар өнгийн үүр нэхдэг. Үүрээ шүлсээрээ нэхдэг бөгөөд нэг утсаар бүгдийг нь хийдэг байна. Шингэн шүлс нь агаарт хатуурдаг. Хэнээр ч заалгаагүй хэрнээ жигд хэлбэрээр чадварлаг нэхэж эхэлнэ. Хүүхэлдэй үе нь 2-3 долоо хоног үргэлжилнэ. Дараа нь 6 хөлтэй, 2 хос далавчтай, 2 тэмтрүүл бүхий эрвээхий болно. Энэ хугацаанд үүр нь нойтон буюу чийглэг байдаг. Үүрнээсээ гармагцаа үрчийсэн далавчаа дэлгэн хатаадаг. Ингээд хүүхэлдэй сувд мэт цагаан өнгөтэй эрвээхий болж хувирна. Эм эрвээхийний цээж нь далавчнаасаа илүү хүнд тул нисдэггүй. Хосоо олтлоо далавчаа дэвээд л байж байдаг бөгөөд үр удмаа үлдээх хүртлээ амьдардаг. Эрэгчин нь үржилд орсныхоо дараа удалгүй үхдэг бол эмэгчин нь цайвар шаргал өнгөтэй, наалдамхай өндөг гаргасныхаа дараа үхдэг. Хүр хорхойн амьдрах хугацаа 2 сар байдаг.

Хүр хорхойн гайхалтай нэг чанар нь 11 км холоос өвөрмөц үнэрийг мэдэрдэг. Энэ үнэр нь шавжны үржлийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүр хорхойн үржих хугацаа болоход эмэгчин нь өвөрмөц үнэр ялгаруулна. Ингээд энэ үнэрээр эрэгчин хорхой холоос эмэгчнээ олдог. Хүр хорхойн эрвээхий 1017 агаарын молекулын дунд 1 молекул хэмжээтэй үнэрээр ч хосоо олж чаддаг.

Хооллолт
Хүр хорхой томрох үедээ маш ховдог болдог. Авгалдай байхдаа зогсолтгүй идэж, ялма модны навчийг байнга тасдан зажилдаг. Нэг хүр хорхой өөрийн биеийн жингээс 50000 дахин их хоол хүнс иднэ. Ялма модон дээр хооллон байхдаа алдарт торгоо үйлдвэрлэж эхэллээ гэсэн үг. Хүр хорхой ус уудаггүй бөгөөд ялма модны шинэхэн навчаар шингэний хэрэгцээгээ хангадаг. Мөн ус хүрч норсон эсвэл хуурай хатсан навч ч иддэггүй. Тиймээс хүр хорхой үржүүлэгчид ялма модны хатсан навчийг байнга цэвэрлэж, шинэхэн навчаар хангаж байдаг. Ингэж цэвэрлэхгүй бол удсан навчнаас өвчин үүсдэг байна.

Ялма мод ямархуу ургамал вэ?
Ямар онцгой чанартай болоод хүр хорхой түүнд дуртай байдаг вэ? Ялма модны төрөл нь цагаан ялма (Morus alba L.), хар ялма (Morus nigra L.), Америкийн ялма, улаан ялма (Morus rubra L.), цагаан ялма, улаан ялмыг эвцэлдүүлж гаргасан эрлийз ялма юм. Ялма модтой нэг төрлийн бусад мод гэвэл Солонгосын ялма (Morus australis), Гималайн ялма (Morus laevigata) юм. Ялма модны холын төрөл нь талхны мод (Artocarpus altilis, A. heterophyllus), инжирийн мод (Ficus spp.), Африкийн талхны мод (Treculia african) болон Gudrania tricuspidata юм.

Цагаан ялма мод Энэтхэгээс гаралтай бөгөөд Хятад хэзээ аваачсан нь тодорхойгүй. Түүхийн зарим бичигт цагаан ялма мод нь Хятадын дунд, баруун хэсгийн нутгийн уугуул ургамал гэсэн байдаг. Хэдэн зуун жилийн өмнөөс Европт тариалж эхэлсэн. Анхны колоничлогчид хүр хорхойн үйлдвэрлэл байгуулахын тулд Америкт аваачжээ. Цагаан ялма мод нь зөөлөн, цайвар ногоон өнгийн навчтай, цагаан үр жимстэй, цайвар иштэй. Навчных нь дээд тал нь тод өнгөтэй, доод тал нь үсэрхэг. Хамгийн их хэмжээний азот агуулдаг. Навчных нь 74% нь ус, 26% нь азот, органик бодисууд, салицилийн хүчил, шохой, магни, фосфорын хүчил, цахиурын хүчил, алкалийн бодисууд, төмөр, фосфат, хлороос тогтно. Ялма модны навч мөн А, С аминдэмээр баялаг бөгөөд бууцай, байцаа, гэрийн хошоонгороос ч илүү ажээ. Тарихад маш тохиромжтой, мөн хурдан ургадаг. Хүр хорхой цагаан ялма модны зөөлөн, цайвар ногоон өнгийн навчинд дуртай юм.

Хар ялма мод нь Иранаас гаралтай бөгөөд хожим нь Кавказ руу аваачжээ. Ромын хаант улсын үед Европт тархсан байна. Хатуу, хар ногоон өнгийн навчтай. Жимс нь хар, их бие нь бүр ч бараан юм. Цагаан ялма модыг бодвол ургах нь удаан, тайрахад тэсвэр муутай. Хүр хорхой нь хар ялмын навчинд дургүй боловч зарим оронд хүр хорхойг тэжээхдээ ашигладаг. Үүнд анхаарал татах хэд хэдэн зүйл бий. Жишээ нь Испани, Сицили, Италийн өмнөд хэсэгт нэг настай хар ялма модны навчийг хүр хорхойд өгдөггүй. Ялма модоо ургуулж байгаад навчийг нь хэрэглэдэг. Эхлээд навчийг нь түүн авч хэсэг хугацаанд зөөллөснийхөө дараа хүр хорхойнд өгдөг. Ингэхэд үүрний чанар сайжирдаг гэж үздэг байна.

Амьдрах орчин болон байгалийн дайсан
Хүр хорхой нь цэвэр агаар бүхий дуу чимээгүй орчинд дуртай. Нарны гэрэл шууд тусах газраас хол байдаг. Энэ шалтгааны улмаас сонирхогчид цаасан хайрцагт тэжээдэг. Хайрцагныхаа ёроолд сонин дэвсэж тавьдаг нь ариун цэврийн хувьд ч чухал юм. Дээр нь шоргоолж, өөр бусад шавжнаас цэвэрлэсэн ялмын навч дэвсээд хүр хорхойгоо тавьдаг.

Эмэгчин хүр хорхой үхэх хүртлээ 300-500 орчим өндөг гаргаж, тэгш газар нааж орхидог. 10 өдрийн дараа 6мм орчим урттай авгалдайнууд өндөгнөөс гарч ялмын шинэхэн навчийг идэж эхэлнэ. Идэж дуусаад хүүхэлдэй (үүр) нэхэж эхэлнэ. Ингээд бидний дээр өгүүлсэн амьдралын үе шат нь эхэлнэ.

Хүр хорхой нь хоол тэжээлээ нэг л зүйлээс авдаг шавж юм. Ялма модны навчийг дурлан иддэг бол тэднийг ч амтархан иддэг амьтад байдаг. Ширхэг будаанаас ч жижигхэн хүр хорхойн авгалдайг мэлхий, гүрвэлүүд иднэ. Хуруун чинээ томорсон бие гүйцсэн хүр хорхойг илүү том мэлхий, гүрвэл иднэ. Үнэндээ хэвлээр явагч амьтан бүр хүр хорхойгоор хооллодог. Уураг, нүүрс хүчлээр баялаг уг хорхойны гаднах хитин давхарга нь ч зөөлхөн тул маш амттай тэжээл болдог ажээ.

Торгон эдлэл
Хүр хорхойн нэг үүр нь 1000м орчим торгон утсаар нэхэгдсэн байдаг. Хүмүүс үүнийг авч торго хийдэг. Торгоны утсыг авахын тулд хүр хорхойн эрвээхийг зэрлэгээр хөнөөх шаардлагатай болно. Хэрхэн гэж үү? Үүрнээс утсыг нь авах хэд хэдэн үе шат байдаг. Эхний шатанд үүрийг том жижиг, чанараар нь ангилдаг. Торгоны утсыг гаргаж авахын тулд хүүхэлдэйг буцалгахад доторх эрвээхий үхнэ. Үүний дараа үүрийг норгож, тусгай шүүрээр хутгах бөгөөд утасны үзүүрийг олох зорилготой юм. Эдгээр утсыг хамгийн энгийн аргаар дамарт аваачин ороож, будаад бэлэн болно.

Гэртээ муур нохой, загас шувуу тэжээх гээд чадахгүй байгаа хүмүүст хүр хорхойг тэжээхийг зөвлөж байна. Хэтэрхий жижиг, амьдрах хугацаа нь бага гэж бүү голоорой. Түүнтэй хамт байх 2 сарын хугацаанд та байгалийг болон амьдралыг таньж мэдэх болно.

Хүр хорхойн гадаад байдал
Бидний өмнө нь дурдсанчлан хүр хорхойг бийр эсвэл уран зураачтай адилтгаж болно. 4-5-хан долоо хоногийн дотор хурдан томордог хүр хорхойн авгалдай 6-8 см урттай. Толгой хэсэг нь тод өнгөтэй, бие нь шар өнгөтэй, том нь 8 хос хөлтэй. Нүд шиг толбо, хүчтэй зүрхтэй. Биеийнх нь гадна нүдэнд тусахуйц тэмтрүүл эсвэл анхаарал татахуйц ямар нэг зүйл байдаггүй.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 3530 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 4.4/5
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]