Бямба, 2024-04-20, 10:16 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 23 » Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг вэ
11:45 PM
Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг вэ
Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг вэ
http://kpculture.files.wordpress.com/2009/03/miseenscene-shinmina1.jpg

Судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг болох нь тогтоогджээ. 60-70 жилийн өмнө дайнд эрэгтэйчүүд илүү их амь үрэгддэг, мөн зөвхөн эрэгтэй хүний хийдэг хүнд ажлууд шалтгаалан нь гэж үзэж байжээ. Орчин үед дээрх зүйлс нөлөөлөх нь багассан. Учир нь дэлхийн дайн дууссан бөгөөд орон нутгийн мөргөлдөөнд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч ихээр өртөх болсон юм. Мөн эрэгтэй эмэгтэй хүний хөдөлмөрийн ялгаа алга болж, ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг судалж үзэхэд ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт насалдаг болохыг баталсан юм. Үнэндээ ихэнх араатан амьтдын эмэгчин нь эрэгчингээ бодвол илүү урт насалдаг. Эмэгчний бие илүү гуалиг, зөөлөн, уян хатан байхад эрэгчин нь илүү том, булчинлаг, хүчтэй байдаг. Иймээс ч эрэгчин амьтан илүү хурдан гүйж, жин ихтэй, хүчирхэг байдаг гэнэ. Гэвч эмэгчин амьтад дур булаам байдлаараа илүү ажээ. Тэд эхийн хэвлийд байхаасаа эхлээд тэсвэр хатуужилтэй байдаг. Үр хөврөлийн үед эрэгтэй хүүхдийн нас барах хувь эмэгтэй хүүхдийнхээс илүү байна. Өсвөр насандаа ч охидууд хөвгүүдийг бодвол илүү хурдан бойждог бөгөөд тодорхой нас хүртлээ түргэн өсдөг.

Эмэгтэй хүн илүү эрүүл чийрэг, урт насалдаг нь хүн төрөлхтний үр удмаа үлдээх чадвартай ч мөн холбоотой. Ер нь хүн удаан үрждэг. Эмэгтэй хүн 9 сарын турш үрээ тээж, ихэнхдээ ганц хүүхэд төрүүлнэ. Үр удмаа үлдээх үүрэг эмэгтэйчүүдэд илүүтэй ногддог тул эмэгтэй хүн чадвартай байх үедээ олон хүүхэд төрүүлэхийн тулд хүч, тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй байдаг.

Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд эмэгтэйчүүд илүү урт насалдаг нь дараах гурван хүчин зүйлээс болдог гэж үзэж байна. 1-рт, хүн бүрэлдэн бий болох үед эсэд нь 23 хос хромсом байдаг. Үүний 23 ширхэг нь хүйс тодорхойлдог бөгөөд эмэгтэй хүнд 2 ширхэг "XX”, эрэгтэй хүнд "XY” хромсом байдаг. "Y” хромсом нь "X”-ээс илүү жижиг бөгөөд агуулж буй ген нь 3-6% бага байдаг. Эрэгтэй хүн л өнгөний харалган, гемофил зэрэг өвчнөөр өвчилдөг бөгөөд эмэгтэй хүний илүү ген нь үүнээс сэргийлдэг юм.

2-рт, эмэгтэй хүний "естроген” нь эрэгтэй хүний "андроген” бэлгийн даавраас илүү их ялгардаг. Естроген нь цусан дахь өөх тосны хэмжээг багасгадаг тул эмэгтэйчүүд зүрх, судасны өвчнөөр бага өвчилдөг юм. 3-рт, бүх төрлийн нянгийн халдварт илүү тэсвэртэй байдаг гэнэ.

Энэ бүхнээс үүдэн эмэгтэй хүний амьдрах хугацаа илүү уртсаж байгаа бөгөөд дундаж наслалт нэмэгдэх тусам эрэгтэй, эмэгтэй хүний амьдрах хугацаа улам ялгаатай болох юм.



ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 1520 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]