Баасан, 2024-04-19, 10:44 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 18 » Испаний хөл бөмбөгийн “Барселона” багийн түүх.
2:40 PM
Испаний хөл бөмбөгийн “Барселона” багийн түүх.

Хөл бөмбөгийн «Барселона» (Barcelona) клубыг Шведийн бизнесмэн Ганс Гэмпер 1899 оны 10 сарын 22-нд байгуулах санаачлага гаргасан байна. Тэр орон нутгийн сонингоор дамжуулан хөл бөмбөгийн баг байгуулах ажилд хүссэн хүн бүрийг оролцохыг уриалжээ. Яг 11 хүн Ганс Гэмпертэй холбоо барьжээ. Ингээд 1899 оны 11 сарын 29-нд "Foot Ball Club Barcelona” албан ёсоор байгуулагджээ. Барселона хөл бөмбөгийн баг "БАРСА” гэдэг нэрээр бас алдаршжээ. Клуб байгуулагдсан цагаасаа л хөх-анар жимсний өнгөтэй хувцасаар ижилссэн байна. Майкны хагас нь хөх, нөгөө нь анар, харин шорт нь цагаан өнгөтэй байлаа. 1910 онд Барселона багийн эмблем бий болжээ. 1902 онд Барселона баг Масауагийн цомын эзэн болжээ. 1904-1905, 1908-1909 оны хооронд Каталонигийн аварга болжээ. Барселона баг анхны тоглолтоо «Hotel Casanovas» (1900 он), «la carretera d'Horta» (1901 он), «el carrer Muntaner» (1905 он) хийсэн байна. Харин «carrer Industria» цэнгэлдэх хүрээлэн тус багийн эзэмшилд ирсэн байна. Цэнгэлдэх хүрээлэн 1909 оны 3 сарын 4-нд албан ёсоор нээгджээ. Энэ үед Барселона баг анхны томоохон ялалтаа авсан байна. 1922 онд «Les Corts» цэнгэлдэх хүрээлэн нээгджээ. 1919-1929 онд тус клубын алтан үе иржээ. 1923-1924, 1924-1925, 1925-1926, 1926-1927,1927-1928 онд Каталонигийн аварга болсон юм. 1929 оны Испаний аварга шалгарлуулах тэмцээн яг өнөөгийн хэлбэрээрээ зохион байгуулагдаж тэргүүлж байлаа. Тухайн үед энэ хамтлагт Самитьер, Алькантара, Замора, Саги, Пиера, Санчо нарын тамирчид тоглож байлаа. 1930 оны дунд үеэс Барселона баг Испани дахь францийн эвсэлийн гол бэлэжг тэмдэг болжээ. 1940 оны 3 сард клубын ерөнхийлөгчөөр Энрико Пинейро сонгогджээ. Тус баг албан ёсоор нэрээ сольж "Futbol Club Barcelona” гэх болжээ. Каталонигийн далбааны 4 улаан зурвас нь хоёр болж өөрчлөгджээ. Харин 1973 оноос эргээд хуучин нэрээ авсан юм. 1940-1950 онд тус клуб Испаний аваргаар 7 удаа, үндэсний клубын цомыг 6 удаа авсан байна. Одоогийн байдлаар Барселона баг европын хэмжээний тэмцээнүүдэд тасралтгүй оролцож ирсэн цорын ганц баг юм. 1950 оны 6 сард «Барселон» багт Ладислав Кубала ирсэн байна. Ладислав Кабула бол тус багийн түүхэнд байсан хамгийн шилдэг тоглогч байсан гэж хөгжөөн дэмжигчид нь хүлээн зөвшөөрдөг.1951-1953 оны хооронд «Барселона» хоёр удаа Испаний аварга (1951/1952, 1952/1953), гурван удаа Испаний цомын эзэн (1951, 1952, 1953 ) болжээ. 1951-1952 оны улиралд испаний цомын аварга, латины цом, Мартин Россигийн нэрэмжит цом, Каталонигийн аварга болжээ.1971 онд Барселона баг Испаний цом, 2 жилийн дараа Испаний аварга болжээ. Барселона баг нийт 18 удаа Испаний аварга болжээ. Багийн хамгийн алдартай тоглогчид нь Ханс Кранкль, Гэри Линекер, Роберто Бонано, Макси Лопес, Диего Армандо Марадона, Хавьер Савиола, Христо Стоичков, Сонни Андерсон, Жеованни, Жулиано Беллетти, Ривалдо, Ромарио, Роналдиньо Гаучо, Роналдо, Сильвиньо, Тиагу Мота, Фабио Рошембак, Ладислав Кубала, Бернд Шустер, Михаэль Лаудруп, Куини, Сантьяго Эскерро, Серхи Бархуан, Андони Субисаррета, Йохан Круифф, Рональд Куман, Хорди Кройф, Рауль Амарилья Витор Баия, Деку, Луиш Фигу нар юм.

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Урлаг Спорт | Үзсэн: 1407 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]