Лхагва, 2024-04-24, 5:44 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 23 » Ирвэс яагаад толботой байдаг вэ?
5:26 PM
Ирвэс яагаад толботой байдаг вэ?
http://stat.gogo.mn/news/2009/10/22/irves-middle.jpg
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа






Ирвэсний бие дээрх эрээн толбо, барын эрээн судал болгон нь өөрийн гэсэн өвөрмөц онцлог, учир шалтгаантай байдаг гэж эрдэмтэд хэлжээ. Британи мэргэжилтнүүд зэрлэг муурын 37 төрөл зүйлийн амьтны биеийн өнгийг судалсан байна.

Зэрлэг муурын төрөл зүйлийн амьтдын бие дээрх толбо, судал нь тухайн амьтан ан гөрөө хийхэд туслах өнгөлөн далдлалт болдогоос гадна хэлбэр дүрс нь тухайн амьтны амьдардаг орчноос ихээхэн хамаардаг аж. Үүнээс гадна модон дээр болон бага гэрэл тусдаг газар ан гөрөө хийдэг зэрлэг муурын төрөл зүйлийн бие бараг бүхэлдээ цоохор байдаг байна. Зэрлэг муурын төрөл зүйл нь шигүү ой, элсэн цөл, цастай ууланд байхдаа өнгөлөн далдлалтын улмаас толботой байдаг гэдгийг тогтоосон анхны судалгаа энэ биш юм. Гэхдээ энэ удаа мэргэжилтнүүд энэ төрөл зүйлийн амьтдын толбоны хэлбэр дүрсэнд голчлон анхаарлаа хандуулжээ.


Мэргэжилтнүүд зэрлэг муурын төрөл зүйлийн биеийн өнгөний хэлбэр дүрсийг судлан математикийн томьёоллоор дүн шинжилгээ хийсэн байна. «Зарим амьтан нь жигд бус толботой байхад зарим нь бүхэлдээ эрээн байсан. Толбоны хэлбэр дүрс нь тухайн амьтны амьдардаг орчноос шалтгаалдаг. Тэдний толбо шөнийн цагаар эсвэл шигүү ойн зэрэг өөр өөр орчинд тохирсон байдаг. Зохиолч Редьярд Киплинийн бидний сайн мэдэх Ширэнгэн ойн түүх номын зохиолын нэрээс санаа авч ирвэс яагаад толботой болсон бэ гэдгийг судлахыг хүссэн» гэж уг судалгааг удирдсан Британийн Бристол их сургуулийн Уилльям Аллен ярьсан байна. Аллен энэ судалгаагаар зэрлэг муурын төрөл зүйлийн амьтны толбо хэрхэн бий болдог арга замыг тайлбарлаж чадаагүй аж.


Энэ төрөл зүйлийн амьтад биеийн өнгөөрөө эсрэг хүйстнээ өөртөө татахад ашигладаг гэж өмнөх судалгаанд дурджээ. Харин Аллений багийнхан энэ онолтой төдийлөн санал нэгдэхгүй байгаа аж. «Толбо нь хэрэв эсрэг хүйстнээ өөртөө татах зорилготой бол эрэгчин нь эмэгчнээсээ өөр толботой байх хэрэгтэй. Гэвч тийм байдаггүй биз дээ. Түүнчлэн ирвэсний толбоны хэлбэр дүрс нь хоорондын харилцааг тодорхойлдог гэсэн онол байдаг ч ийм биш» гэж Аллен хэлжээ.


С.Отгонбаяр

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа




Англал: Хорвоогийн сонин хачин | Үзсэн: 1284 | Нэмсэн: saak_penny | Tags: барын эрээн судал болгон нь өөрийн , Ирвэс яагаад толботой байдаг вэ?Ирв | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]