Баасан, 2024-03-29, 9:25 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 11-р сар » 24 » Элэгний хавдраас урьдчилан сэргийлье!
12:35 PM
Элэгний хавдраас урьдчилан сэргийлье!


ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР

Элэг ямар үүрэгтэй вэ?

Элэг нь хэвлийн баруун дээд хэсэгт байрладаг, маш олон тєрлийн үүрэгтэй цуллаг эрхтэн юм.

  1. Ходоод гэдсэнд өөх тосыг боловсруулдаг цөсийг ялгаруулах
  2. Уураг нийлэгжїїлэх
  3. Глюкоз болон өөх тосыг хадгалах
  4. Спирт гэх мэтийн хортой бодисыг хоргүйжүүлэх

Элэгний хавдар гэж юу вэ?

Элэгний хавдар буюу элэгний анхдагч ємєн (ЭАЄ) гэдэг нь элэгний эсээс їїсдэг хортой хавдар юм.
Элгэнд удаан хугацаагаар їйлчилсэн химийн хортой бодис болон архаг ужиг євчнїїдийн улмаас элэгний ємєн үүсдэг.

Элэгний эд хатуурч, хорчийн элэг хэмжээгээрээ жижиг болохыг элэгний хатуурал буюу цирроз гэдэг.
Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага хэмжээтэй /5 см-ээс бага голчтой/ үед ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрдэггїй. Харин хавдар нь хэмжээгээрээ томорч элэгний бїрхїїл хальс руу нэвчиж ургасан болон цєсний сувгийг дарж бєглєсєн тохиолдолд зовиур шинж тэмдэг нь илэрдэг. Элгэнд хэд хэдэн хавдрын зангилаа їїсч болох ба цусаар дамжин єєр эрхтэнд тархаж болно. Єєр эрхтэний хавдар їсэрхийлэн элгэнд хоёрдогчоор хавдар їїсгэх тохиолдол элбэг байдаг.

Элэгний хавдар хир элбэг тохиолддог вэ?

Манай улсад элэгний хавдрын зонхилох хавдрын 40%-ийг эзэлж 1-р байранд орж байна.

Элэгний ємєн үүсгэгч эрсдэлт хїчин зүйлс

  1. Элэгний анхдагч ємєнгийн эрсдэлт хїчин зїйл нь элэгний хатуурал буюу циррозынхтой адил байдаг.
  2. В. С вирусээр їїсгэгдсэн элэгний архаг їрэвсэл. С вирус нь тариур, цус, цусан бїтээгдэхїїнээр, В вирус нь бэлгийн замаар халддаг болох нь нотлогдоод байна.
  3. Архи: хэтрїїлэн хэрэглэх нь элэгний хатуурал, ЭАЄ їїсгэх їндсэн шалтгаан болдог. / 10 жилийн турш єдєр бїр 400 гр вино юмуу 1.4 л пиво уух нь элэгний хавдраар євчлєх эрсдэлийг үүсгэнэ/
  4. Афлотоксин: Їр тариа самаранд їїссэн хєгц, мєєгєнцрєєс ялгардаг хортой бодис.
  5. Хиамны найралганд ордог нитрит, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд зэрэг нь элэгний анхдагч ємєн їїсгэх эрсдэлт хїчин зїйл болно.
  6. Гемахроматоз, Винсоны євчин зэрэг элэгний хатуурал үүсгэдэг урьдал эмгэг єєрчлєлтүүд

Шинж, тэмдэг, зовиур
Доорхи шинж тэмдэгүүд нь хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.

  1. Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх, ядарч сульдах
  2. Хавдар томорсон їед євчтєнд байнга євдєлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зїйл тэмтрэгдэх
  3. Гэдэс томрох
  4. Шарлалт /арьс, нүдний эвэрлэг бүрхүүл/
  5. Элэгний суурь євчин, хатуурлын улмаас євчтєний биеийн ерєнхий байдал муудах

Элэгний анхдагч өмөнгийн (ЭАӨ) хувьд скрининг (эрт илрүүлэх үзлэг) хийх ач холбогдолтой юу?

Хавдрын хэмжээ жижиг орчиндоо нэвчилтгїй байх учир мэс заслаар авахад хялбар байдаг. Тїїнчлэн амьдрах хугацаа уртасдаг. Скрининг нь ЭАӨ энгийн хялбар оношлогооны аргаар аль болох эрт үед нь илрүүлэх зорилготой. СҮҮлийн їеийн судалгаагаар элэгний хавдрын хувьд нийт хїн амыг хамарсан скрининг нь үр дүнгүй гэж үзэж байгаа. Харин элэгний В,С вирусээр їїсгэгдсэн элэгний архаг үрэвсэлтэй, элэгний хатууралтай зэрэг єндєр эрсдэлтэй бїлгийн хїн амыг скринингид хамруулахыг зєвлєж байна.

Аймаг, дүүргийн эмнэлгийн хавдрын эмчийн хяналтан дор доорхи эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийлгэнэ.

  1. Цусанд альфафетопротейн (AFP) тодорхойлох болон 3 сар тутам элэгний їйл ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх
  2. 6 сар тутам ЭХО шинжилгээ хийлгэх

Элэгний өмөнгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. Нярай хүүхдийн В вирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах. (Манай улс 1990 оноос эхлэн шинээр тєрсєн бүх нярайг вакцинжуулалтанд хамруулж байгаа)
  2. Элгийг хордуулдаг архи зэрэг хорт зуршилаас татгалзах
  3. Мах, амьтны гаралтай єєх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх.
  4. Хєгцєрч муудсан үр тариа, самар хэрэглэхгїй байх
  5. Хэрэв та эрсдэлт бүлэгт хамаардаг бол тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.

Та бидний хөдөлмөрийг үнэлэн доорх рекламууд дээр дарна уу. Баярлалаа

Англал: Эрүүл мэнд | Үзсэн: 1518 | Нэмсэн: saakpenny | Tags: elegnii hort havdaraas uridchilan s | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]