Пүрэв, 2024-04-25, 9:18 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 21 » Эйфелийн цамхагийн тухай
4:12 AM
Эйфелийн цамхагийн тухай


http://plone.scottsdalecc.edu/britishisles/images/eiffel-tower.jpg

1889 онд Францын нийслэл Парис хотод олон улсын үзэсгэлэн зохион байгуулагджээ. Энэ үзэсгэлэнд зориулан цамхагийг барьсан юм. Цамхагийн зураг төслийг францын инженер Александр Эйфель гаргаж, инженер Эмиль Нужье, Морис Кеклен, архитектор Стефан Совестр нар бүтээх ажилд оролцжээ. 1887 оны 1 сараас 1889 оны 3 сарын 30 хооронд цамхагийг барьж дуусгасан юм. Цамхагийн суурийг тавихад бүтэн нэг жил 6 сар, цамхаг угсарахад 8 сарыг зарцуулжээ. Цамхагийг барихад 15 мянган металл эд анги зарцуулав. Цамхагийн жин нь 10100 тонн. Металл эд ангийн жин нь 7300 тонн юм. Цамхаг барихын тулд Александр Эйфель барилгийн салбарын олон асуудлыг шийджээ. Цамхаг барих явцад барилгийн шинэ тоног төхөөрөмж, шинэ арга зүйг боловсруулжээ. 313 метрийн өндөр Эйфелийн цамхаг нь 1931 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж гэж тооцогдож байлаа. 1957 онд цамхаг дээр телевизийн антенна байрлуулж 320 метрийн өндөр болжээ. Эйфелийн цамхаг нь хэд хэдэн тавцантай. Эхний тавцан нь 58 метрийн өндөрт, харин хоёр дахь тавцан 115 метрийн өндөрт бий. Гурав дахь тавцан нь 300,65 метрийн өндөрт бий. Хоёр ба гурав дугаар тавцангийн дунд 196, 276 дахь метрийн өндөрт завсарын жижиг тавцан бий. Цамхагийн хамгийн дээд хэсэг нь эргэн тойрон 90 км-ын орон зайг харах 1,7 диаметр тавцан бий.Цамхагийн дээрх гэрэл 70 км-ын алсаас харагддаг. Эйфелийн цамхаг нь 1792 гишгүүр шат, мөн цахилгаан шаттай. Эйфелийн цамхаг тогтвор сайтай. Хүчтэй салхи гарах үед цамхагийн орой 10-12 см дайвалздаг. Халуун нартай өдөр нарны цацрагт халж 18 см хөдөлдөг. Эйфелийн цамхагийг тэнгэрийн эрхэсийг ажиглах төв, цахилгаан холбоон газар, радио телевизийн нэвтрүүлэг дамжуулагчийн зориулалтаар ашиглаж байлаа. XX-р зууны 80-аад онд Эйфелийн цамхагт их засвар хийжээ. Зуун жилийн настай цамхагийн хүнд төмөр хийцийг хөнгөн металлаар сольжээ. Үүний үр дүнд цамхагийн жин багассан байна. 1889 онд Эйфелийн цамхагийг нээхэд 10 мянган чийдэнгээр гэрэлтүүлэг хийсэн байжээ. Чийдэнг улаан, цагаан, хөх өнгөөр буджээ. Энэ нь Францын төрийн далбааны өнгө юм. 1985 оны 12 сарын 31-ээс Эйфелийн цамхагийг алтан шаргал өнгөөр гэрэлтүүлдэг болов. 2000 он гарахаас өмнө Эйфелийн цамхаг дээр мөнгөлөг өнгөөр гэрэлтдэг 20 мянган чийдэнгээр чимэглэжээ. 2008 оны 7 сарын 1-ээс 12 сарын 31 хооронд франц улс Европын Холбоог даргалжээ. Энэ хугацаанд Эйфелийн цамхаг дээр Европын Холбооны бэлгэ тэмдэг бүхий гэрлэн чимэглэл асаж байлаа. 2004 оны 1 сарын 6-нд Парис хотын дарга Бертран Деланоэ Эйфелийн цамхаг дээр гарч 2012 оны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх болно гэж мэдэгдэж байлаа. 2004 оны 12 сарын 12-нд Эйфелийн цамхагийн 57 метрийн өндөрт мөсөн гулгуурын талбай нээгджээ. 200 квадрат метр талбайд нэгэн зэрэг 80 хүн гулгах бололцоотой байжээ. Гэхдээ үүнээс ч өмнө Эйфелийн цамхаг дээр мөсөн гулгуурын талбайг нээж байжээ. 1969 онд мөн л 57 метрийн өндөрт мөсөн гулгуурын талбай нээхэд Москвагийн циркийнхэн оролцож байв. Эйфелийн цамхагт жилдээ 7 сая хүн гарч үздэг байна.



Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа




Англал: Байшин барилга | Үзсэн: 1391 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]