Бүсгүйчүүлээ Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ? - 21 January 2010 - ODKONO
Даваа, 2016-12-05, 4:24 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 21 » Бүсгүйчүүлээ Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
1:04 AM
Бүсгүйчүүлээ Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
Хөхний хорт хавдрыг эмэгтэй хүний дайсан гэж болох юм. Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдар ихээр нэмэгдэж байна. Энэ нь байгаль орчны бохирдол, эрүүл чанартай хоол хүнсний хомсдол болон үр хөндөлт ихэссэнтэй холбоотой. Мэдээж ямарваа нэгэн хорт хавдраас 100% хамгаалах зүйл гэж байхгүй ч эрсдэлийг бууруулах хүчин зүйлүүд бий. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ эрсдэлээс өөрийгөө хамгаалах ерөнхий мэдлэгийг хүргэж байна.

Мөн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг зүйлүүд байдаг байна. 

Хэрвээ,

1. Таны ойрын төрлийн ( эмээ, ээж.. гэх мэт) хүмүүсээс хөхний хорт хавдраар өвчилж байсан бол
2. Та тамхи татдаг эсвэл тамхины утаатай орчинд байнга байдаг бол
3. Өдөр бүр эсвэл долоо хоногт хоёроос дээш удаа согтууруулах ундаа хэрэглэдэг бол
4. Химийн хортой орчинд ажиллаж амьдардаг бол. Жишээ нь: арьс ширний үйлдвэр гэх мэт
5. Үр хөндүүлж эсвэл хиймэлээр зулбуулах зүйл хэрэглэж байсан бол
6. Хүүхдээ огт хөхөөр хооллож байгаагүй болон хүүхэд төрүүлж байгаагүй бол

- эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг ажээ.

Эрсдэлээс өөрийгөө хамгаалах ерөнхий зүйлс

1. Амьдралынхаа туршид биеийн жингээ тохиромжтой хэмжээнд барих.  Хэт таргалалт нь хөхний хорт хавдар тусах магадлалыг тодорхой хэмжээгээр ихэсгэдэг байна. Ялангуяа цэвэршихийн өмнөх насандаа хэт таргалалтаас сэргийлээрэй.

2. Согтууруулах ундааны хэрэглээг багасгах. Усан үзмийн дарсыг хоолтой хамт тохиромжтой хэмжээгээр хэрэглэж байх нь сайн. Гэхдээ ямарч төрлийн согтууруулах ундааг өдөр бүр хэтрүүлэн хэрэглэх нь хөхний хорт хавдарын эрсдэлийг 20-25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.

3. Байнгын дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх. Байнгын дасгал хөдөлгөөн нь аливаа төрлийн хавдараас хамгаалах гайхамшигтай чадалтай гэдгийг олон олон судалгаа баталсаар байна. Та өдөр бүр дор хаяж 30 минутыг гүйлт болон идвэхитэй дасгал хөдөлгөөнд зориулж байх хэрэгтэй.

4. Хөхний даруулгаа зөв сонгох. 1995 онд хийсэн нэгэн судалгаагаар өдөр бүр 24 цагийн туршид хөхний даруулга хэрэглэдэг 4 эмэгтэй тутмын 3 нь, харин хөхний даруулга хааяа эсвэл ер хэрэглэдэггүй 168 эмэгтэйгээс ердөө 1 нь хөхний хавдраар өвчилж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Маш том ялгаа байгаа биз? Учир нь хөхний даруулга удаан өмссөнөөр биеийг хэт барьж хөхний эргэн тойрон дахь булчирхайнуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Уг бурчирхайнууд нь хөхийг цэвэрлэх үүрэгтэй байдаг ажээ. Тиймээс бүсгүй та өөрийгөө энэ өвчнөөс хамгаалах чухал алхам бол хөхний даруулга зүүх цагаа багасгах явдал юм. Мөн хөхний даруулга худалдан авахдаа аль болох үнэтэй, чанартай, хүний биеийн стандартад нийцсэнийг нь сонгоорой.

5. Эстроген агуулсан эм бэлдмэлээс зайлсхийх. Эрүүл мэндийн чухал шаардлага гараагүй л бол эстроген агуулсан эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй. Эстроген нь удаан хугацааны дараа хөхний хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Мөн байгаль орчныг бохирдуулж буй песдит, үйлдвэрийн хог хаягдал нь эстрогентэй төстэй хорт бодис ихээр ялгаруулдаг байна. Аль болох химийн бодисоор бордогдоогүй, органик, байгалийн гаралтай жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй. Жимс хүнсний ногоог хэрэглэхийн өмнө давстай усаар сайн угаах хэрэгтэй. Мөн таны биед хөхний хорт хавдар үүсгэж болзошгүй хорт бодист өртөхгүй байхын тулд та доорхи зүйлсээс зайсхийгээрэй:
- цацраг туяаны эмчилгээ, цээжний зураг авахуулах гэх мэт...
- пластик сав баглаа боодол бүхий хүнсний бүтээгдэхүүн
- песдитээр бордсон ногоо, шавьж устах хор гэх мэт...

6. Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл болон даавар орлуулах эмчилгээнээс зайлхийх. Жирэмснээс хамгаалах бэлдмэл хэрэглэх нь хөхний хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг. Дааврыг хиймлээр орлуулах нь 100% аюулгүй эсэх нь одоо хүртэл  батлагдаагүй хэвээр л байна. Жирэмснээс хамгаалах бэлдмэл, дааврын бэлдмэлүүд нь хүний биед эстрогений хэмжээг ихэсгэдэг нь хөхний хавдар үүсэх хүчин зүйл болдог байна.

7. Үр хөндөлт ба хөхний хорт хавдар. Энэ асуудал өнөөдрийг хүртэл ихээхэн маргаантай байсаар байна. Гэвч үр хөндөлт хөхний хорт хавдар тусах магадлалыг 30 хувиар ихэсгэдэг гэдэг нь ихэнх судалгаагаар батлагджээ. Эмэгтэй хүний бие махбодод гарч буй дааврын өөрчлөлт нь хөхөнд нөлөөлж байдаг. Ялангуяа жирэмслэлтийн үед дааврын нөлөөгөөр хөх өөрчлөлтөнд орж хүүхдээ хөхүүлэхэд бэлтгэгдэж эхэлдэг. Энэ процессийг хиймлээр таслан зогсоосноор дааврын гажуудал үүсгэж улмаар хөхний хорт хавдар үүсэх эрсдэл бий болдог ажээ.

8. Хүүхдээ хөхөөр хооллох нь ашигтай. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусахаас хамгаалах нөлөөтэй гэнэ. Жирэмсэн болж хүүхэд төрүүлэн хүүхдээ хөхүүлэх байгалийн жам ёсны энэ процесст л хөхний булчирхайнууд бүрэн хэмжээнд ажилладаг. Эдгээр булчирхайнууд хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулан цэвэрлэх үүрэгтэй. Мөн хүүхдээ хөхүүлэх үед эмэгтэй хүний биед окситоцин хэмээх даавар ихээр ялгарч сүү ивлэх рефлекс үүсгэдэг. Энэхүү даавар нь хорт хавдрын эсийн эсрэг үйлчлэлтэй нь батлагдсан байна.  Окситоцин хэмээх энэ даавар нь мөн сав агших, дур тавих үед ялгардаг бөгөөд аз жаргалын даавар ч гэж нэрлэх нь бий. Хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг энэ даавар нь бие биенээ хайрлаж, тэврэх зэрэгт ч мөн ялгарч байдаг гэнэ.

Хөхний хорт хавдараас сэргийлэхийн тулд хэрхэн хооллох вэ?

1. Өөх тос – Юуны өмнө ямар төрлийн тос нь хүний биед муу болохыг мэдэх нь чухал. Малын гаралтай өөх тос, маргарин масло болон наранцэцгийн тосыг хоол хүнсэндээ аль болох бага хэрэглэж байх хэрэгтэй. Харин ханаагүй тос ихээр агуулдаг олив, каноло болон самрын тосыг ахиу хэрэглэж байх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх тустай юм. Мөн салмон, туна, сардина, макарел зэрэг загас нь омега 3 төрлийн тосыг ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд чухал шаардлагатай.

2. Нүүрс ус – Та бидний амтархан идэх дуртай цагаан гэсэн тодотголтой зүйлсээс аль болох татгалзах хэрэгтэй ажээ.  Үүнд: цагаан гурил, цагаан будаа, элсэн чихэр, цагаан гурилаар хийсэн талх, нарийн боов орно. Эдгээр нь хэт таргалуулахаас гадна эмэгтэй хүний дааврын хэмжээнд нөлөөлж хөхөнд өөрчлөлт оруулдаг байна. Харин хөх тарианы талх, бор будаа, хөц будаа, хивэг, овьёос зэрэг бүхэл буудайн төрлийн бүтээгдэхүүнүүд, мөн шош, буурцгийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж хэвших нь эрүүл мэндэд нэн тустай. 

3. Брокколи, чихэрлэг төмс, хаш, ногоон навчин ургамал, лууван болон шар жимс ногоо, нэрс, аньс, банана... зэрэг жимс хүнсний ногоог өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж заншсанаар А, В6,В12, К, С гэх мэт та бидний бие махбодод зайлшгүй шаардлагатай витаминаас гадна эрдэс бодис, хүнсний ислэгийг авч чадна. Мөн карри, халуун ногоо, базилик зэрэг байгалийн гаралтай хоол амтлагчууд ч мөн маш чухал эрдэс бодисыг агуулдаг.

4. Дүпү буюу шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь хөхний хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй гэсэн судалгаанууд байдаг. Ямартаа ч шар буурцаг нь кальци, уураг ихтэй тул хүний биед тун сайн юм.

5. Химийн гаралтай хүнсний нэмэлтүүдээс татгалзах. Хүнсэнд амт, үнэр нэмэгдүүлж, хадгалах хугацааг нь нэмэгдүүлдэг химийн нэмэлт бодисуудаас өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж сурах нь нэн чухал. Учир нь хүний биед төрөл бүрийн хорт хавдар үүсгэдэг байна. Та авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг нь сайн харж байгаарай. 

Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа

Англал: Эрүүл мэнд | Үзсэн: 746 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]