Бямба, 2024-04-20, 0:49 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 16 » БНХАУ-д болж байсан газар хөдлөлтүүдийн он дараалал
4:04 AM
БНХАУ-д болж байсан газар хөдлөлтүүдийн он дараалал

1920 оны 12 сарын 6-нд Хятадын Нинся мужийн Хайюань гацааны орчимд рихтерийн шаталбараар 8,5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Байгалийн гамшигийн үеэр 240 мянган хүн амь насаа алджээ. Гамшигийн дараа орон гэргүй болсон 20 мянган хүн өлсгөлөн, халдварт өвчнөөс болж нас барсан байна.

1927 оны 5 сарын 23-нд Гуаньсу мужийн Гуланг хотын орчимд рихтерийн шаталбараар 8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 200 мянган хүн үрэгджээ.

1932 оны 12 сарын 26-нд Ганьсу мужийн Чанма хотод рихтерийн шаталбараар 7,6 баллын хүчтэй газар хөдлөлт болж 70 мянган хүн үхсэн байна.

1966 оны 3 сарын 8, 3 сарын 22-нд Хэбэй мужийн Синтай хотод 6,7 балл, 7,2 баллын хүчтэй чичиргээ болж нийт 8064 хүн үхэж 38 мянган хүн шархадсан байна.

1970 оны 1 сарын 5-нд Юнань мужид рихтерийн шаталбараар 7,7 баллын газар хөдлөлт болж 15621 хүн үрэгдэж, 32431 хүн бэртэж гэмтсэн байна.

1976 оны 7 сарын 28-нд Хятадын түүхэнд хамгийн аймшигтай газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь нийслэл Бээжингээс дорно зүгт 150 км-ын алсад байдаг Хэбэй мужийн Таншань хотын орчимд байлаа. Рихтерийн шаталбараар 7,9 баллын чичиргээ мэдрэгджээ. Таншань хот бүхэлдээ газрын хөрстэй тэгширчээ. 1979 онд Таншаны газар хөдлөлтийн үеэр 250 мянган хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн байна. Гэвч Хонгконгийн сонин дээр Таншаны газар хөдлөлтийн үед 655 мянга 237 хүн үрэгдсэн гэж бичиж байлаа.

1999 оны 9 сарын 21-нд Тайваньд 7,6 баллын хүчтэй газар хөдлөлт болж 2295 хүн үхэж 8729 хүн бэртгэж гэмтсэн байна.

2003 оны 2 сарын 24-нд Шинжаанд рихтерийн шаталбараар 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшигийн төв нь Киргизстантай хил залгаа Циаши тойрогт байлаа. Энэ гамшигийн үеэр 280 хүн үхэж 4000 хүн бэртсэн байна. Мөн 1000 орчим хүн ор сураггүй алга болжээ.

2005 оны 11 сарын 26-нд Зяньси мужийн Зюзян, Жуйчан хотод рихтерийн шаталбараар 5,7 баллын газар хөдлөлт болж 14 хүн үхэж, 377 хүн шархадсан байна. 8000 барилга байшин сүйдсэн байна.

2006 оны 7 сарын 22-нд Юнань мужийн Жаотун хотоос 90 км-ын алсад рихтерийн шаталбараар 5,1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн үеэр наад зах нь 13 хүн үхэж, 41 хүн бэртэж гэмтсэн байна. 56 байшин нуржээ.

2008 оны 3 сарын 23-нд хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Хэтянь гацааны орчимд 7,3 баллын газар хөдлөлт болжээ. Газрын чичиргээ зэргэлдээх хотод мэдрэгдсэн байна. Гамшигийн үеэр 500 байшин нурж, 20 мянган барилгад хана туурга нь цуурсан байна. нийт 70 мянган хүн хохирсон юм.

2008 оны 5 сарын 12-нд Хятадын Сычуань мужид 8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Сычуань мужийн засаг захиргааны төд Чэнду хотоос 13 км-ын алсад байжээ. 5 сарын 13-нд энд дахин газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн үеэр 98 мянган хүн амь насаа алджээ.
Англал: Гай гамшиг осол сүйрэл | Үзсэн: 1351 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]