Бямба, 2024-04-20, 8:31 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  3-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 3-р сар » 20 » БНХАУ-д анх удаа цөмийн туршилт хийсэн түүх.
2:35 PM
БНХАУ-д анх удаа цөмийн туршилт хийсэн түүх.

1954 онд Хятадын удирдагч Мао Цэ Дун ЗХУ-ын удирдагч Хрущевт хандан цөмийн зэвсэг хийх арга технологийн нууцаасаа хуваалцахыг хүссэн байна. Гэвч Хрущев хятадын удирдагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Хятадын аюулгүй байдалд ямар нэгэн заналхийлэл учирвал ЗХУ өөрийн цөмийн зэвсгээрээ хамгаалах боломжтой гэж Хрущев нэмж хэлжээ. Гэвч БНХАУ цөмийн зэвсэгтэй болох эрмэлзлэлээ орхисонгүй. 1955 оны 1-р сард цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ. Үүний дараа Оросууд цөмийн эрчим хүч, цөмийн физикийн салбарт тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулжээ. 1955-аас 1958 оны хооронд ЗХУ, БНХАУ хамтран ажиллах тухай 6 гэрээ үзэглэжээ. Гэрээний дагуу ЗХУ-ын Дубна хотын цөмийн судалгааны хүрээлэнд хятад залуус сурах болов. Цөмийн зэвсэг хийх технологи, мөн атомын бөмбөгийн загварыг БНХАУ-д өгөх тухай гэрээнд ЗХУ-ын тал 1957 оны 10 сарын 15-нд гарын үсэг зурсан байна. Гэвч хятад оросын харилцаанд сэв сууснаар ЗХУ цэргийн салбарт хятадтай хамтран ажиллахаас татгалзав. Өөрийн гэсэн цөмийн зэвсэг үйлдвэрлэх ажлыг эрчимчүүлэх шийдвэрийг Мао 1959 онд гаргав. Атомын бөмбөг хийх ажилд хятадын эрдэм шинжилгээ, аж үйлдвэрийн 900 байгууллага анхаарлаа хандуулжээ. Хятадын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн гол цөм нь Ченсян, Хеншан, Дапу, Шанграо дахь орд газар, Баотоу, Зиуцян, Ланжоу, Хэньян дахь уран баяжуулах үйлдвэр, плутони гарган авах Зюцюань, Цинхайн баруун хойд зэвсгийн үйлдвэр, Бээжингийн цөмийн судалгааны хүрээлэн, Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх цөмийн эрчим хүчний төв, мөн Лобнор дахь туршилтын талбар юм. Атомын бөмбөг хийх хөтөлбөрийн дагуу 8-10 жилийн Хятад улс өөрийн цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөтэй байлаа. Гэвч хятадын мэргэжилтнүүд Маогийн даалгаварыг 5 жилийн дотор биелүүлж, өндөр үнэлэлт авсан байна. 1964 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгарийн өөртөө засах орны нутаг дахь Лобнор туршилтийн талбарт Хятад улс анх удаа цөмийн дэлбэрэлт хийжээ. Дэлбэрэлтийн хүч 22 кт байлаа. Энэ өдөр БНХАУ цөмийн гүрэн болсоноо дэлхий дахинд зарлав. Гэхдээ цөмийн зэвсэгийг аль нэгэн орны эсрэг эхлэж хэрэглэгхгүй гэж мэдэгджээ. Цөмийн зэвсэгтэй болсоны дараа хятадын мэргэжилтнүүд устөрөгчийн бөмбөг хийх ажилд анхаарлаа хандуулсан байна. 1967 оны 6 сарын 17-нд хятадууд устөрөгчийн бөмбөгийн туршилт хийлээ. Энэ цагаас хойш хятадын мэргэжилтнүүд цөмийн зэвсэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах болов. 1968 оны 12 сарын 27-нд хятад улс 3 мт хүчтэй цөмийн дэлбэрэлт хийжээ. Харин 1970 оны 10 сарын 14-нд 3 мегатонн хүчтэй устөрөгчийн бөмбөг дэлбэлсэн байна. Дээр дурьдсан цөмийн туршилтууд нь газрын гадарга дээр (агаар мандалд) болсон юм. Харин 1980 оноос хойш хятад улс газар доор цөмийн туршилт хийх болсон юм. 1996 оны 9 сарын 24 нд БНХАУ цөмийн туршилтаас татгалзах олон улсын гэрээнд нэгдсэн юм. Энэ гэрээнд нэгдэх хүртэл хугацаанд БНХАУ газрын гадарга (агаар мандалд) 45 удаа, газар доор 22 удаа цөмийн туршилт хийжээ. Хятад улс эхний 7 удаа цөмийн туршилт хийхдээ уран 235 бодисыг ашиглаж байжээ. Харин 8 дахь туршилтаасаа эхлээд плутонийг хэрэглэх болжээ. 2009 оны байдлаар БНХАУ тэнгисийн болон хуурай замын цэргийн зориулалттай цөмийн цэнэгт хошууг 2500 кмын алсад хүргэх хүчин чадалтай алсын тусгалтай пуужинтай байна. Хятад улс цөмийн туршилт хийж байсан Лобнор талбарыг жуулчдад зориулан 2007 оноос үзүүлэх болжээ. Лобно цөмийн туршилтын талбар нь 1958 онд ашиглалтанд орсон 1100 квадрат км газар юм. 1987 онд Лобнорын үйл ажиллагааг зогсоож, 1993 онд орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжүүлсэн байна. Лобнорын цөмийн туршилтын талбарын төв штабын байр нь газар доор 9,3 метрийн гүнд оршдог 8 тасалгаатай. Газрын гадаргуу талаасаа зузаан бетон зуурмаг хучилттай. Одоо жуулчид эдгээр тасалгаанд орж, цөмийн туршилтыг удирдаж байсан нөхцөл байдал, тоног төхөөрөмжтэй танилцаж болно.

Англал: Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг | Үзсэн: 1201 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]