Бар жилд таныг юу хүлээж байгаа бол - 5 January 2010 - ODKONO
Лхагва, 2016-12-07, 6:17 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 5 » Бар жилд таныг юу хүлээж байгаа бол
0:28 AM
Бар жилд таныг юу хүлээж байгаа бол

Ирэх оны өнгийг тольдсон өрнийн зурхайчид бар жил одны орд бүрээр ямар байх тоймыг гаргажээ.

Хониныхонд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олдоно

Бар жилд таныг юу хүлээж байгаа болХамгийн зоригтой бас эрэлхэг хонины ордныхонд ирэх жил таатай байна. Ялангуяа өөрийгөө илэрхийлэх, сэтгэл зүйн тал дээр болон хувийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд илүү. Жилийн эхний саруудад өөрөөсөө хэтэрхий ихийг хүлээгээд хэрэггүй.

Гуравдугаар сарын 10-даас хойш л аливаад идэвх зүтгэл гаргаж, ажил амьдрал ч өмнөхөөс сонирхолтой болж буйг анзаарах болно. Барьж авсан хэцүүхэн төсөл ч танд юмгүй мэт санагдах болно. Учир нь яг энэ үед хониныхныг ивээгч Ангараг гаригийн хөдөлгөөн тэгш замдаа орох юм. Гэхдээ ажил сайхан бүтэх цаг гээд элдэв нууц төлөвлөгөөнийхөө тухай хэн нэгэнд итгэж дуулгах хэрэггүй. Эрүүл агаарт зугаалах, ном унших, элдэв эрүүлжүүлэх хөтөлбөрт хамрагдах, йог, бясалгал зэргээр хичээллэхэд цаг гаргавал үр дүнгүй өнгөрөхгүйг анзаараарай. Харин үр дүнг нь үзэх гэж яарч бас том зүйл хүлээж байгаа төслөө оны хоёрдугаар хагасаас л барьж ав. Энэ үедээ та хийж байгаа зүйлээ байнгын хяналтад мөн гаргаж буй шийдвэрээ сайтар бодож байж гаргасан байх учиртайг бүү мартаарай. Есдүгээр сараас амьдрал тань тайван болж амарч тухалмаар, сэтгэл санаагаа тайван байлгамаар санагдах болно. Энэ үед нь амралтаа авсан нь дээр.

Үхэрийнхэн тусламжаас бүү татгалз
Аж ахуйч, арвич хямгач зангаараа бусдыг гайхшруулж чаддаг үхрийнхэнд бар жил эртнээс бодож төлөвлөсөн, амьдралын том зорилгоо биелүүлэх боломж олгоно. Оны эхний хагаст нийгмийн ажил, хамт олонтой холбоотой элдэв ажлаар дараатай байх болно.

Таныг найз нөхдийн дэмжлэгг тулгуурласан амжилт бүтээл дагах тул хэн нэгний туслалцаа дэмжлэгээс хэзээ ч бүү татгалзаарай. Зургадугаар сараас байдал өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, ажил төрлөөсөө холдож амарч, хүч энергиэ нөхөх хүсэл эрхгүй төрж эхэлнэ. Харин долдугаар сард хувь заяаг тань өөрчлөх чухал хүнтэй танилцахаас гадна ойр дотныхон, хамаатан садны тань хүрээлэлд нэгэн чухал үйл явдал болно. Наймдугаар сард сэтгэл зүйн хувьд цэвэр ариун байх, ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлтэй холбоотой зарим нэг зүйлийг шийдэхээс гадна өнгөрсөн он жилүүдийн тухай эргэцүүлж бодохоор үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Өмнөх хагас жилд хийсэн алдаагаа засах талаар ч ямар нэг алхам хийх хэрэгтэй болох байх. Аравдугаар сард аль эрт харилцаагаа тасалсан урьдны хайрт тань гэнэт гарч ирж та хоёр юунаас болж салснаа дахиж нэг удаа бодож үзэхэд хүргэнэ. Оны сүүлийн сард бичиг баримттай холбоотой аливаа асуудалд тун анхааралтай хандахыг шаардана. Энэ сард чухал гэрээ хэлцэл байгуулах, хариуцлагатай уулзалт хэд хэд болох тул биеэ бүх талаар бэлтгэх ёстой.

Хамтатгахынхан албан тушаал ахина
Зурхайн ордуудаас хамгийн нийтэч хамтатгахынханд 2010 онд албан тушаалын хувьд өсч дэвжих, өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлэх, эртний мөрөөдөлдөө хүрэх сайхан боломжийг олгох тул хичээгээрэй. Жилийн эхэнд санхүүтэй холбоотой бэрхшээл тулгарч толгойг тань багагүй өвтгөнө. Энэ нь таны эрхэлж буй бизнес, эсвэл бусдаас авсан мөнгөтэй холбоотой үүсч болохыг анхаараарай. Тиймээс энэ хугацаанд урьдчилан бодож төлөвлөөгүй ямар нэг шийдвэр гаргахаас ямагт болгоомжил. Хоёрдугаар сард ажил мэргэжилтэй тань холбоотой өөрчлөлт гарч болно. Албан тушаал ахих, цалин хангамж тань нэмэгдэх зэргээр.

Дөрөвдүгээр сарын сүүлч болон тавдугаар сард эрүүл мэнддээ анхаарч, амарч агаар салхинд зугаалах цагийг өөртөө гаргах хэрэгтэй. Эс чадваас жилийн эцэс рүү ажлын идэвх тань буурч үүнээс үүдэн нэр хүндийг унагах муу талтай юм. Харин зургадугаар cap бусад бүх үеэс илүү таны од гийсэн cap байх болно. Хувь заяаны бэлэг хангалттай хүртэж, амьдралдаа төлөвлөсөн, өмнө нь мөрөөдөл төдий байсан олон зүйл бодит байдалд биеллээ олж эхэлнэ. Зуны саруудад таатай тааламжтай үйл явдлаар дүүрэн өдөр хоног хэр олон байх нь гагцхүү танаас шалтгаална. Өөрийгөө хамт олныхоо дунд хэр сайн харуулж чадсанаас тань ихээхэн хувь нь шалтгаалах болно шүү. Тэгээд ч энэ өдрүүдэд найз нөхөд тань гар сунган туслахад бэлэн байх тул та ганцаардахаас айх хэрэггүй. Оны сүүл рүү хамтын амьдрал, хайр сэтгэлийн хувьд ялихгүй өөрчлөлт таныг хүлээж байгаа шүү.

Мэлхийн ордныхон боловсролдоо анхаарна
Гэрсэг, халамжтай мэлхийн ордныхонд ертөнцийг үзэх үзэлдээ өөрчлөлт гаргах, өөр ард түмний хэл соёл, уламжлалд илүүтэй анхаарал хандуулах, хэтийн зорилго, нийгэмд эзлэх байр суурьтаа тодорхой өөрчлөлт оруулна хэмээн од эрхэс анхааруулж байна. Оны эхний хагаст ийш тийш аялах, томилолтоор явах зэргийг төлөвлөвөл таатай дурсамж үлдээсэн сайхан цаг үе байна гэдэгт итгээрэй.

Энэ ордныхон боловсролдоо нэлээд анхаарал хандуулна. Зарим нэг нь дээд боловсролтой болохоор сэтгэл шулуудаж, аль эрт хаясан ном дэвтрээ цуглуулж ч мэднэ. Гэхдээ мэдээж хэрэг далайн эрэг дээр тэнгэр онгойхыг хүлээгээд суугаад байвал аз хажуугаар тань харвасан сум адил өнгөрөх тул анхаараарай. Хамтран амьдрагч, хань ижил, хайр сэтгэлийн холбоо тогтоож эхэлж буйн аль алинд оны эхээр ямар нэг асуудал тулгарч болзошгүй ч сайтар ярилцаад бие биеэ сайн ойлгож чадвал туулж гаргахад хэцүү зүйл байхгүй. Зуны аагим халуунтай зэрэгцэн ундрах нэг том ажил таны нийгэмд эзлэх байр суурийг санаанд оромгүйгээр өөрчилж болно.

Долоо, наймдугаар сард байгаа бүх хүчээ дайчлан ажилла. Хурдтай өөрчлөгдөж буй амьдралын хэв маягтаа өөрийгөө зохицуулж, гадаад төрх, дотоод сэтгэлээ ч өөрчлөхийг бодоорой. Ухаантай бас эрэлхэг байсныг тань есдүгээр cap зайлшгүй үнэлнэ. Намар таны ажил, амьдралын бүхий л асуудал тогтворжиж, тэр хэрээр зөн совиндоо итгэх итгэл нэмэгдэх юм. Түүнээс шалтгаалан та зүүдээ манаж, сүм хийдээр орох дуртай байх вий. Шинэ оны босгон дээр та урьд өмнөхөөс илүү романтик, хайр дурлал, уран бүтээлийн хувьд олз арвин байна.

Арслангийнхан бизнест амжилт олно
Арслангууд ирэх 2010 оноос юу хүлээж болох вэ. Зурхайн толинд бууснаар тэднийг бизнест амжилт олж, хүнд байдлаас гарах гарцаа найдвартай бас санхүүгийн элдэв асуудалгүй давах, аялал жуулчлал, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх боломжтой хэмээн буужээ. Од эрхэсийн нөлөө тэдэнд ийм тус хүргэж чадах аж. Арслангийнхны хэн нэг нь том өв хөрөнгө өвлөх, эсвэл ашигтай зээллэг хийх магадлалтай. Аль ч тохиолдолд хувь заяаны нар таныг өөрийн ивээлийн тойргоос хол гаргаж шидэхгүйд найдаж болно. Түүнээс гадна энэ ордныхон ирэх жил бясалгал, сэтгэл зүйн засал гэхчлэн урьд өмнө төдийлөн ач холбогдол өгч байгаагүй зүйлдээ анхаар хандуулж, цаг зав гаргах болно. Энэ нь эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй ч байж мэдэх нь. Ямартай ч хэтэрхий их ядарч туйлдатлаа ажиллахгүй, ажил амралтаа зөв зохицуулж ажиллах, урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатайг од эрхэс танд анхааруулж байна.

Хоёрдугаар сард таны санхүүгийн чадавх мэдэгдэхүйц муудна. Холын аялал, зугаалга, томилолт төлөвлөж буй бол зуны эхний саруудад амжуулаарай. Долдугаар сард болох нарны хиртэлт танд атаархагчдын хорыг хөдөлгөж, тэд нэр хүндийг тань гутаах элдэв үйлийн эрэлд хатах тул болгоомжил. Гэхдээ үүнд нь гутрах шаардлага огт байхгүй. Таны үргэлж өөдрөг байдаг сэтгэл тань бүгдийг давж, ямар ч хорон муу санаатны зохиосон төлөвлөгөөнөөс та нэр төрөө цэвэрхэн авч гарч чадна.

Охинынхон хайр сэтгэлд одтой
Нямбай, хөдөлмөрч, боловсролтой төрхөөрөө бусдыг манлайлж байдаг охины ордныхонд ирэх он хайр сэтгэлийн чухал бэлэг барина. Хурим хийх, насны хань болох нэгэнтэй танилцах магадлалтай. Оны эхэн, ялангуяа нэгдүгээр сарын эхний хагаст танд өөрийн сонирхож дурладаг зүйлсийнхээ тухай бодох, хийж дуусгалгүй хаясан хуучин төслөө эргэж харах хүсэл төрөх юм. Сарын дунд үед амьдралд тань нэгэн чухал үйл явдал тохиолдож болзошгүй. Хүүхэд төрөх, эсвэл хүүхэд олсон тухай сайн мэдээ дуулгаж мэднэ.

Хавар дөрөв, тавдугаар сард урьд өмнө нь очиж байсан нэгэн газар руу явна. Ирэх зуны хувьд ачаалал нэлээд өндөртэй ажиллахдаа бэлтгэлтэй байгаарай. Ингэж ажилласны ачаар бизнест амжилт олно. Гэхдээ ямар ч тохиолдолд урьдчилан бодож төлөвлөж байгаагүй зүйлд хөрөнгө оруулалт хийхээс татгалз. Бас ямар ч ашигтай санагдсан яаран шийдвэр гаргах хэрэггүй. Долдугаар сард ажиллаж байгаа хамт олон, найз нөхдийн тус дэмээр хийх нэг том ажил хүлээж байна. Наймдугаар сард мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Хувь заяаны эргүүлэгт ямар ч тохиолдолд бэлэн байх ёстой гэсэн дохиог танд өгч буй хэрэг. Есдүгээр сард азын тэнгэр таныг ивээнэ. Хамтрагчид тань ч харамгүй гар сунган туслах болно. Оны төгсгөл рүү таны хүч чадал буурч, ажлын эрчим тань ч анзаарагдам сулрах тул чухал төсөл ажил хэргээ арванхоёрдугаар сарын 10-наас өмнө дуусгах гэж хичээсэн нь дээр.

Жинлүүрийнхэн хэтэрхий дипломат
Жинлүүрийнхэн дур дулаам, эв найрамдлыг сахигч, хэтэрхий дипломат зангаараа бусдаас ялгардаг. Тэд ирэх онд бие хаа, эрүүл мэндийн тал дээр өө хэлэх зүйлгүй байна. Ажил хэрэг нь урагштай сайн, ачаалал ихтэй ч хайр сэтгэлийн тал дээр тааламжтай өөрчлөлт хүлээж болно. Оны эхээр танай гэр бүлд хамаатай нэгэн чухал шийдвэрийг та гаргана. Үл хөдлөх хөрөнгө, эсвэл орон сууц худалдаж авч магадгүй. Хоёрдугаар сард маш их ажилтай байна. Гэхдээ таны хөдөлмөрч зан удирдлагын тань хараанд өртөхгүй үлдэх вий гэж болгоомжлох хэрэггүй. Цалинг тань нэмэх, албан тушаал ахиулах ч юм уу ямар нэг шийдвэр гаргахад энэ сарын тань хөдөлмөр чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг анхаараарай.

Зургадугаар сард хайрт тань тун өвөрмөц байдлаар өөрийгөө илэрхийлэх, гэр бүлгүй жинлүүрийнхнийг урьд өмнө төсөөлөө ч үгүй сонирхолтой болзоо хүлээж байна. Долдугаар cap танаас балчир хүүхэд шиг зангаа татаж, том хүний буурь сууриар асуудалд хандахыг шаардах болно. Албан тушаалын шатаар ахиж дэвших хүсэл тань тэр бүр өргөн дардан замаар явахгүй нь, ялангуяа долдугаар сард. Есдүгээр сард аль болохоор амарч, хүч энерги өөртөө нөхөж авахыг хичээгээрэй. Ном унш, байгальд гарч зугаал, шаардлагатай бол бясалгал хий. Аравдугаар сард хөрөнгө мөнгө зөв хуваарилах чадвараа бусдад үнэлүүлэх боломж гарна.

Хилэнцийнхэн онгод хиймориор дүүрэн байна
Одны ордуудаас тачаангуй төрхөөрөө илт ялгардаг хилэнцийнхэнд ирэх жил хайр дурлалын гайхамшигтай бэлэг барина. Албан тушаал ахих, нэр хүнд тань өсөх боломж асар их байгаа тул энэ бүгдийг алдалгүй ашиглаж чадах эсэх нь ганц танаас л шалтгаална. Од эрхсийн байрлал танд тун ч эерэг байгааг анзаараарай. Гэхдээ албан тушаал ахих боломжийг та гуравдугаар сарын 10-наас хойш хүлээгээрэй. Учир нь энэ үед таныг ивээгч гариг Ангарагийн байрлал танд тун ээлтэй замдаа орох юм.

Оны эхэнд ойр дотны хүмүүс, найз нөхдийн хүрээлэлтэй тань холбоотой асуудал үүсэх магадлал бий. Хэн нэгний урвалтыг тэсч гарахгүй мэт санагдаж тун ихээр гуниглаж магадгүй ч та давна. Бичиг цаастай холбоотой асуудлаа эмхэлж цэгцлэх, хүмүүстэй холбоо харилцаа тогтоох, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой асуудлыг хөөцөлдөх гэхчлэн асуудал ч мундахгүй нь. Харин тавдугаар сарын сүүлчээр хилэнцийнхний уран бүтээлийн идэвх илт сэргэнэ.

Хаврын сүүл зуны эх ажлын талбарт тань мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчрах болно. Зуны гурван cap таны хувьд аялал зугаалганд хамгийн тааламжтай байна. Гадны улс орон руу аялах боломж гарч, та бусдын соёл зан заншлын талаар мэдлэгээ өргөжүүлж, соёл уламжлалаас нь суралцах сонирхолтой болно. Амарч, аялж тухалсан зуны өдрүүдийн дараа таны уран бүтээлийн онгод хийморь дахин сэргэж зохиолч бол үзгээ аваад шуудхан бичиж эхэлмээр санагдах нь дамжиггүй. Ер нь түүнээс хойш та дуртай ажилдаа бие сэтгэлээ зориулж хамгийн аз жаргалтай хүний нэг байж чадна.

Нумыг азтай өдрүүд хүлээж байна
Өөдрөг үзэлтэй нумынхан ирэх жил гэр бүлийн амьдралдаа чухал өөрчлөлтүүдийг мэдэрнэ. Орос сууцны асуудлаа шийдүүлж, үл хөдлөх хөрөнгө эзэмших зэргээр материаллаг талаасаа илүү чухал зүйл тохиолдоно. Ер нь аз од гийсэн өдрүүд таныг угтаж байна. Гэхдээ бүх зүйл арван хуруу тэгш байна гэж юу байх вэ. Аз дагаж эз гэдэгтэй адил гэр бүлийн аз жаргалыг санхүүгийн ялихгүй хүндрэл дагах бололтой.

Гэхдээ сарын дараа гэхэд энэ байдал арилж танай гэр бүлийн нэр дээр их хэмжээний орлого орж ирнэ. Дөрөвдүгээр сард эрүүл мэнддээ анхаарал сайн тавих хэрэгтэй. Ялангуяа дархлаагаа сайжруулах тал дээр эмчид хандахад ч болохгүй юмгүй. Зургадугаар cap үр хүүхэд, найз, нөхөдтэй холбоотой элдэв асуудал үүсэж болзошгүй цаг үе байх нь. Эрсдэлийг дэвэргэх хэрэггүй. Наймдугаар сард найз нөхдөд тань санхүүгийн туслалцаа хэрэгтэй болж танд хандана. Есдүгээр сард гэр бүлийнхнээсээ гэнэтийн бэлэг хүлээж авна. Аравдугаар cap хайрттайгаа үг хэлээ ололцох гэж багагүй мунгинаж магадгүй. Таны эртний хайр сэтгэлийн холбоотой байсан нэгэн гэнэт гарч ирж энэ хүндрэлийг үүсгэж болзошгүй.

Матарынхан хайртдаа халамж тавь
Ажил хэрэгч, зорилго тэмүүлэлдээ хэтэрхий үнэнч зантай энэ ордныхонд 2010 он чухал уулзалт, танилын хүрээгээ нэмэх боломж, яриа хэлэлцээ, чухал наймаа хийх гэхчлэн ажил хэргийн чанартай үйл явдал олныг төлөвлөжээ. Тиймээс та нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, орчин тойрныхон, хамаатан садан, үр хүүхдийнхээ төлөө анхаарал халамж хангалттай хэмжээгээр нь тавиарай. Хувийн имиж, өөрийгөө илэрхийлэх чадвар бусдад үнэлүүлэх боломжоо бүрэн дүүрэн ашиглаарай.

Тавдугаар cap хүртэл нийгмийн идэвхтэй амьдарч, олон нийтийн ажилд хүч гарган зүтгэх боломж танд олдохгүй. Түүний оронд гэр бүл, үр хүүхэд, ээж аав, ах дүүс гэсэн нэгэн тойрогт л амьдрал тань үргэлжлэх бололтой. Тиймээс танд нийгмийн зүгээс оноо үнэлгээ авахаас хувийн үзэл бодол тань илүү ач холбогдолтой санагдах болно. Гэхдээ энэ байдал зургадугаар сарын эхэн гэхэд оргүй алга болж та урьдын адил нийгэм, хамт олны төлөө сэтгэл чилээн зүтгэх болно. Долдугаар сард хайртдаа илүү их анхаарал халамж тавь. Наймдугаар сард сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадаагүйгээс ямар нэг таагүй сэтгэгдлийг бусдад үлдээж болох талтайг анхаар. Хэрэв өөрт чухал гэрээ хэлцэлийг хийх шаардлагатай байгаа бол энэ сарын хоёрдугаар хагасыг сонгосон нь дээр. Амарч, эрч хүчээ нөхөхөөр шийдсэн бол оны сүүл хавь руу ээлжийн амралтаа авахаар зохицуулаарай.

Бумбынхан азыг бүү алд
Эрх чөлөөнд шунан дурлагч бумбын ордныхон бар жилд материаллаг талаасаа тун ч одтой байх нь. Санхүүгийн асуудлаа бэхжүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ахиулж, тэр хэрээр амьдралын түвшин тань ч дээшилнэ. Оны эхний хагас жилд та цаг наргүй ажиллаж, тэр хэрээр мөнгө төгрөг ч чамлахааргүй олно. Зуны гурван сард танилын хүрээгээ тэлж, харилцаа холбоогоо өргөжүүлэх олон талын ажил таныг хүлээж байна. Түүнчлэн бичиг цаасаа эмхлэх, гэрээ хэлцэл хийх, хамаатнуудтайгаа холбоотой элдэв асуудлыг цэгцлэх гээд ачаалал ихтэй байх нь.

Зургадугаар сард нэгэн сонирхолтой болзоо таныг хүлээж байна. Энэ болзооноос таны ирээдүйн амьдрал, хайр сэтгэл ихээхэн шалтгаалах болно шүү. Намрын cap гарахтай зэрэгцээд өнөөх оволзож байсан их ажил эмхэрч та ч амьсгаа авахтайгаа болно. Энэ үед өөрийн өмнө тавих гол зорилгоо мөнгө олоход хандуулах хэрэгтэй байх. Учир нь тун удахгүй гэр бүлийн орлогоос хамаарч гардаг мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд ар араасаа цуврах тул бэлтгэлтэй байсан нь дээр. Гэхдээ танд есдүгээр сард сугалаанд их мөнгө хожих ч юм уу ямар нэг азтай тохиолдлоор их мөнгөтэй болох боломж гарч болохыг одод сануулж байна. Азыг бүү алд.

Загасынханд ээлтэй жил
Зурхайн ордуудаас хамгийн мөрөөдөмтгий хүмүүс загасныхан байдаг. Тэдэнд ирэх 2010 он ээл ивээлээ харамгүй хайрлана. Ялангуяа нэгдүгээр сарын 18-наас зургадугаар сарын 6, есдүгээр сарын 9-нөөс он дуустал хувь заяа таныг хүслээр тань эрхлүүлэх болно. Одод эрхэсийн тааламжтай өнгө бүгд зөвхөн таны талд байх тул юунаас ч үл эмээн төлөвлөсөн бүгдээ хийж болно. Нэг үгээр ялалтын марш бүх зүйл дээр таны талд эгшиглэх тийм сайн жилийг та угтаж байна. Өнгөрсөн жил ганцаардаж гунигласан өдөр хоногууд олон байсан бол ирэх онд та ийм өдрүүдийн талаар дурсах ч хэрэггүй.

Зуны сарууд таны амьдралд ялангуяа санхүүгийн тал дээр илүү ахиц авчирна. Ирэх оны долдугаар сард болох нарны хиртэлт танд бага биш нөлөө үзүүлнэ. Толгой эргүүлсэн дурлалын романд орооцолдон, удам залгах үр хүүхдийн тухай ч бодож эхлэх магадлалтай. Хайр дурлалтай зэрэгцэн онгод хийморь тань ч таныг орхихгүй. Уран бүтээлчдийн ганзага дүүрэн олзтой байх нь. Өөрөөр хэлбэл, танд уйдах зав олдохгүй. Амарч, аялж зугаалах хүслээ хоёрдугаар сард биелүүлсэн нь дээр. Хамгийн их азтай одтой байх cap тань ес шүү.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 579 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]