Лхагва, 2024-04-24, 5:17 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 5 » Баярын єдрvvдэд нийслэл хэр тайван байв
0:53 AM
Баярын єдрvvдэд нийслэл хэр тайван байв
Нийт 172 хvн эрvvлжvvлэгджээ
Нийслэл хотын хэмжээнд 12 дугаар сарын 30-ны єдєр нийт 680 гэмт хэрэг, зєрчлийн дуудлага иржээ. Vvнийг ємнєх єдрийн дуудлагатай харьцуулбал 13 дуудлагаар бага байгаа юм. Иргэд, байгууллагаас ирсэн зєрчлийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 34 vйлдэл байсан байна. Тvvнээс бусдын биед гэмтэл учруулсан гурав, хулгай долоо, булаалт нэг, танхайн найман хэрэг гарчээ. Тvvнчлэн авто тээврийн хэрэгслийн хєдєлгєєний аюулгvй байдал, ашиглалтын журам зєрчсєн есєн хэрэг бvртгэгджээ. Харин согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн, нийгмийн хэв журам зєрчсєн 172 хvн эрvvлжvvлэгдсэн байна.
Танхайн хэрэг зонхилов
Єнгєрсєн оны сvvлийн єдєр буюу 31-нд нийслэлийн хэмжээнд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зєрчлийн 884 мэдээлэл иржээ. Vvнээс гэмт хэргийн шинжтэй 43 vйлдэл бvртгэгдсэн байна. Хvн амь нас хохироохыг завдсан нэг, бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан нэг, хулгайлан ес, булаалтын хоёр, танхайн есєн хэрэг тус тус бvртгэгджээ. Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж.
Анхны єдєр 36 гэмт хэрэг бvртгэгдлээ
Шинэ оны анхны єдєр нийслэлд гэмт хэргийн шинжтэй 36 vйлдэл бvртгэгджээ. Vvнээс бусдын биед гэмтэл учруулсан зургаа, хулгайн дєрєв, булаалтын нэг, танхайн есєн хэрэг гарсан байна.
Машин хулгайлахыг завдав
Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны тєвийн vvдэнд зодоон боллоо гэсэн мэдээллийг иргэд цагдаагийнханд єгчээ. Дуудлагын дагуу НХЭГ-ын эргvvлийн цагдаа нар шалгахад 34 настай эрэгтэй "С" согтуурсан vедээ уг тєвийн гадаа байсан Г-ын эзэмшлийн "Hyundai Accent" машиныг унаж зугтах гэж байгаад эзэнд нь баригдсан аж. Vvнээс vvдэн зодоон vvсчээ. Хэргийг тус дvvргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эхнэр нєхєр хоёр шинэ оныг vзэж амжсангvй
Сонгинохайрхан дvvргийн нэгдvгээр хороо Нарангийн гудамжинд хоёр хvний амь насыг хєнєєсєн дуудлага тус дvvргийн цагдаагийн хэлтэст иржээ. Сонгинохайрхан дvvргийн жижvvрийн бvрэлдэхvvн очиж хэргийн газрын анхны vзлэгийг хийсэн байна. Амь насаа алдсан хvмvvс гэр бvлийн хоёр байсан бєгєєд хєдєєнєєс ирээд хамаатныхаа найман нэрийн хvнсний дэлгvvрийг ажиллуулж, дэлгvvртээ амьдардаг байсан аж.
Гэрийн эзэн 64 настай Б гэмт хэрэг гарсан єдєр захаас бараа татсан аж. Хэрэгтэн талийгаач 52 настай У гэдэг эмэгтэйн хоолойг хоёр удаа хэрчин, мєн хэвлий орчим нь удаа дараа хутгалсан байжээ. Харин нєхрийнх нь хvзvv, хэвлий, цээжинд нь 4-6 удаа хутгалсан аж. Талийгаач нарын хамар хашааны айлд найз нєхєд нь ирж шинэ жилийн баяр тэмдэглэсэн гэнэ. Тэдний дунд єєрийгєє хянах чадваргvй олон хvн байсан бєгєєд хамгийн эхэнд тэднийг сэжиглэн саатуулсан ч нотлох баримт олдоогvй байна. Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтэс гэмт хэрэгтнийг хэрэг гарснаас хойш зургаан цагийн дараа буюу тэр шєнєдєє илрvvлжээ. Гэмт хэрэгтэн хэрэг vйлдэх vедээ архи согтууруулах ундаа хэрэглээгvй байсан бєгєєд сэтгэц нь эрvvл болохыг тогтоосон байна. Одоо тvvнийг Ганцхудагт саатуулан шалгаж байна. Хєдєєнєєс ирсэн гэх 32 настай Г яагаад єєрийг нь сэжиглэж, саатуулах гээд байгаа, саатуулах эрх цагдаагийнханд байхгvй гэж эхэндээ эсэргvvцсэн ч хєдлєшгvй нотлох баримтыг цагдаагийнхан vзvvлсэн учир эсэргvvцэх аргагvй болжээ. Г анхны мэдvvлгээ єгчээ. Тэрбээр тэдний амийг хєнєєе гэж бодоогvй , ємнє нь талийгаач нарыг таньдаггvй байсан гэж мэдvvлсэн гэнэ. Онц хэрцгийгээр гэмгvй хvмvvсийг хєнєєсєн тvvнийг Эрvvгийн хуулийн 91.1-ээр эрvvгийн хэрэгт татсан
Бєгєєд одоо Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтсийн мєрдєн байцаах тасгийнхан хэргийг шалгаж байна.
Хоолны хордлогын дуудлага бага байв
Нийслэлийн яаралтай тvргэн тусламжийн тєвд 100 гаруй дуудлага иржээ. Дуудлагын дийлэнх хэсгийг даралт ихэссэн, зvрх євдсєн гэсэн дуудлагууд эзэлсэн байна. Харин хоолны хордлого, архи хэтрvvлэн хэрэглэсэн дуудлага харьцангуй бага байсан аж. Тус тєвд нэг ээлжинд 22 эмч, сувилагч ажилласан байна.
Галын 12 дуудлагатай єнжив
Нийслэлийн хэмжээнд баярын єдрvvдэд галын нийт 12 дуудлага иржээ. Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээллээр байшин гэр сvйдсэн дуудлага ирээгvй. Зєвхєн цахилгааны буруу холболтоос vvдсэн байшингийн дээвэр шатсан гэсэн бага хэмжээний галын дуудлага, зарим нь зєрчлийн дуудлага байсан байна.
Эрvvлжvvлэх байранд хонуулахгvйг хичээжээ
Баярын єдрvvдэд архи согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн иргэдийг аль болохоор эрvvлжvvлэх байранд хонуулахгvйг хичээсэн байна. Иргэдиин ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, заримыг нь гэрт нь хvргэж вгчээ. Ар гэр, найз нєхєдтэй нь холбоо барих боломжгvй иргэдийг хєлдєж vхэх аюулаас аврах vvднээс 31-нд 158, нэгдvгээр сарын 1-ний єдєр 144 хvнийг эрvvлжvvлсэн аж. Баярын єдрvvдэд нийслэл болоод орон нутагт онц аюултай vзэгдэл болоогvй талаар Онцгой байдлын ерєнхий газрын Шуурхай удирдлагын тєв мэдээллээ.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Мэдээ | Үзсэн: 959 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]