Лхагва, 2024-04-24, 2:19 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 26 » Бүгд Найрамдах Турк улсын төрийн шадар сайдад ХААИС-ийн хүндэт профессор цол олгов
10:35 PM
Бүгд Найрамдах Турк улсын төрийн шадар сайдад ХААИС-ийн хүндэт профессор цол олгов



Монгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд найрамдах Турк улсын төрийн шадар сайд Бүлэнт Аринч манай улсад айлчилж байгаа билээ. Түүнийг дагалдаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын ерөнхийлөгч Мустафа Каплан, Туркийн Гадаад худалдааны хорооны Гэрээ, хэлэлцээрийн ерөнхий газрын орлогч дарга Танкут Аядын, Туркийн Гадаад худалдааны хорооны гэрээ хэлэлцээрийн газрын дарга Бахри Жан Чалыжы-олу, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын дарга Селма Тезетиш, Байгаль орчин, ойн яамны Улсын усны хангамжийн ерөнхий газрын орлогч дарга Түнжер Динчер Гөк болон холбогдох албан тушаалтнууд ирсэн юм. 

Энэхүү айлчлалын хүрээнд олон чухал уулзалтууд багтсаны нэг нь Хөдөө аж ахуйн их сургуульд зочилж, иж бүрэн өвлийн хүлэмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа байлаа. Турк улсын Засгийн газрын дэргэдэх Олон улсын хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага, ХААИС-ийн Агробиологийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар сургалт, эрдэм шинжилгээний зориулалт бүхий иж бүрэн өвлийн хүлэмж байгуулан хүлээлгэн өгчээ. Монгол улсад газар тариалангийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц их сургууль болох ХААИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор дээрх хүлэмжийг барьж өгсөн байна.



Өвлийн хүлэмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон 200 квадрат метр талбай бүхий шилэн, поликарбонат хийцийн, төвийн халаалтын системд бүрэн холбогдсон чийгшүүлэх болон усалгааны систем, сүүдрэвч, нөөцийн ус хадалах савтай. Мөн дулааныг хялбар байдлаар тохируулах шийдэлтэй орчин үеийн технологиор баригджээ. Энэ хүлэмжинд олон төрлийн витаминлаг хүнсний ногоо, гоёл чимэглэлийн болон нэн ховор эмийн ургамал тариалах, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа хийхэд зориулагдсан удирдлагын хялбар шийдэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан дээд зэргийн тохиромжтой орчинг бүрдүүлжээ. Тус ёслолын ажиллагаанд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, тус яамны газрын дарга Т.Баяртулга болон БСШУЯ-ны холбогдох хүмүүс оролцлоо.  

Хүлэмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны дараа ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ноён Бүлэнт Аринчид ХААИС-ийн хүндэт профессор цол олгосон юм. 




Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Мэдээ | Үзсэн: 1541 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]