Бямба, 2024-04-27, 3:57 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 8 » Азиас хамгийн анх монголчууд Америк тивд хөл тавьжээ
1:31 AM
Азиас хамгийн анх монголчууд Америк тивд хөл тавьжээ

Азиас хамгийн анх монголчууд Америк тивд хөл тавьжээ.

Америк тивд хүрсэн Азийн анхны хүмүүс нь монгол гаралтай, монгол унаган хэлтэй, монгол говь хийцийн чулуун зэвсэгтэй өвөг монгол хүмүүс байжээ.

Доктор, профессор С.Жамбалдорж Орос, Америкийн эрдэмтэд болон Монголын эрдэмтдийн судалгааг үндэслэн 32 жилийн турш судалгаа хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр Америк тивийг өвөг монголчууд анх нээсэн түүхийг газар усны нэр, хэлний баримтаар нотолж байна.

Түүний үзэж байгаагаар 1974 онд Орос, Америкийн эрдэмтэд Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж Монголын Говь хийцийн чулуун зэвсэг олсон нь Америкийг анх хэн нээсэн бэ гэдэг оньсыг тайлах хамгийн чухал нээлт болжээ. Харамсалтай нь эрдэмтэд Монголыг мэдэхгүй байсан тул археологийн малталт хийсэн тэдгээр арлууд нь язгуур монгол нэртэй байсныг мэдээгүй аж.

Алеутын арал гэдэг нь барагцаалбал 17000 гаруй км үргэлжилсэн нуман хэлбэртэй, 167 шахам арлаас тогтдог аж. Энэ газар нутаг 1867 он хүртэл Оросын харьяанд байгаад Амеркийн Аляски муж болсноос хойш өдгөө 140 жил өнгөрчээ. С.Жамбалдорж Алеутын арлын газрын зургийг дэлгэн судалгаа хийхдээ хэд хэдэн арал монголжуу нэртэй болохыг судалж өвөг монгол язгуурын үг гэдгийг нотолжээ. Тухайлбал, Алеутын ойр орчимд аtka буюу атга, аdak буюу адаг, ushik буюу уушиг, ihenude буюу ихнүдэ, eknutka буюу эхнутаг qagaan tayagungin буюу цагаан тайга зэрэг олон монгол нэрийг нэрлэжээ.

С.Жамбалдорж Христофер хэмээх итали гаралтай испани далайчин 1492 онд Америк тивийг нээснээс хойш 500 жил өнгөрч байна гэдэг мэдээллийг үгүйсгэж, түүхийг гуйвуулсан худал мэдээлэл гэж үзэж байна. Харин 1492 он бол Испанийн колончлол Америк тив эхэлсний ой гэж үзээд уугуул индианчуудыг хүйс тэмтрэн өнө эртний соёлыг нь устгаж эхэлсний 500 жилийн ой гэж дүгнэжээ.

Тэрээр мөн "Монголчуудыг XXI зуун хүртэл тэнэг бүдүүлэг Азийн варварууд гэж Европ дахины ном сударт бичсээр ирсэн байдаг ч мон­голчууд анх цаг тооны бичиг зохиож, анхны шинжлэх ухааны академи байгуулж, Ази Европын хуурай замыг нээж тархай бутархай байсан хойд хөрш Орос, өмнөд хөрш Хятадыг нэгдсэн улс болох хөшүүрэг болсон. Бүр 1500 жилийн өмнөх үеийн түүхийг сөхвөл монголчууд Ромын эзэнт гүрэнтэй холбоотой байж, Европыг Европ болгоход хувь нэмрээ оруулсан” гээд түүнээс ч өмнө 8000-25000, магадгүй 30, 40 орчим мянган жилийн тэртээд хэн ч хөл тавиагүй байсан Америк тивд өвөг монголчууд хүрч байсны бодит ул мөрийг газар усны нэрээр хэлний та­лаас анх удаа мөшгөсөн шинэ нээлтийг хийснээ тодотгов.

Эдүгээ бидний оршин байгаа Монгол орны өргөн уудам газар нутаг дээр 750 мянган жилийн өмнө "Homo Sapiens” байсан. Иймээс 10-30 мянган жилийн өмнө өвөг монголчууд амьдрахын эрхээр ан гөрөө хийж, аятай тухтай газар нутаг хайж явсаар анх Америкт хүрсэн байх бүрэн үндэстэй юм байна. Үүнийг нь Орос, Америкийн эрдэмтэд Азийн нүүдэлчид анчдын хэрэглэж явсан говь хийцийн чулуун зэвсгийн олдвороор баталсан байна.

Мөн Оросын эрдэмтэн А.П.Окладников "Америкийн индианчуудын эртний өвөг Азиас гаралтай, тэндээс нүүдэллэн очсон палеоиндианчууд мөн” гэсэн нь шинжлэх ухааны нээлтийн хэмжээнд яригдах суурь дүгнэлт гэж үздэг байна. Говь хийцийн чулуун зэвсэг Америк тивээс олдоно гэдэг дэлхийн шинжлэх ухаанд гайхамшигтай нээлт болжээ.

Эрдэмтдийн судалгаагаар түүхийн олон зуун мянган жилийн явцад хамгийн удаан хугацаагаар хадгалагдан үлддэг зүйл бол газар усны нэр гэж үзжээ. Үүн дээр үндэслэн С.Жамбалдорж доктор Америк, Оросын эрдэмтдийн малталт хийсэн Алеутын арлыг судалж дээрх монгол нэртэй арлын тухай 1995 онд нийтэд анх мэдээлж байсан юм байна. Эдгээр нь эртний өвөг Монголын хэлний үг боловч орчин үеийн хэлнээ яг тэр утгаараа хэрэглэгдсээр байгаа монгол хэлний үндсэн сангийн үгс юм. Газар зүйн нэрийн судлалын үүднээс үзсэн ч "Алга дарам газар”, "Алга шиг бууц” эсвэл "Уушиг”, "Адаг” гэх зэрэг нэртэй газар, хэлц үг одоо ч байна. Үүний нэг жишээ бол Орос, Монголын хил дээр орших галт тэрэгний жижиг буудлыг Оросоор "Наушки” гэдэг. Энэ нь угтаа "Уушиг” хэмээх монгол нэрийн урд "ийшээ тийшээ” гэсэн утга бүхий орос хэлний "на” угтвар залгаж "Наушки” буюу "Уушиг руу” явна гэсэн утга бүхий болгон хувиргасан байх талтай. Түүнчлэн хойд, өмнөд Америкийн индианчуудад монголчуудаас өвлөж үлдсэн нэлээд юм бий. Тэд одоо ч гэсэн "AIL^O” буюу "Айл” гэж хот айлаа монголчуудын нэгэн адил нэрлэсээр иржээ. Мөн индианчууд эзэд дээдсээ "Hagaan” насанд хүрээгүй хөвгүүдээ ”auki” гэж нэрлэдэг байна. "Аuki " гэдгийг "агь” гэж ойлгож болох аж.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Түүх | Үзсэн: 1116 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]