Баасан, 2024-04-26, 10:26 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 18 » Avatar” кинотой холбоотой 11 сонирхолтой асуулт, хариулт
3:23 PM
Avatar” кинотой холбоотой 11 сонирхолтой асуулт, хариулт
http://resource.news.mn/fileLibrary/photo/middle/2010/1/12637048318789844466240-13014544610/-1857654391.jpg

1. Na’vi-чууд яагаад цэнхэр өнгөтэй гэж? Өөр өнгөтэй байж болоогүй юм уу?
Найруулагч Жеймс Камерун: Би цэнхэр өнгөнд дуртай. Гоё өнгө шүү дээ. Дээр нь, хиндү шашны сахиус шүтээнтэй холбоотой гэж ойлгож болно.


2. Na’vi-чуудад "Unobtainium” гэх чулуу шаардлагатай байсан юм уу? Эсвэл энэ зүгээр л нэг чулуу юм уу?
Продюсер Жон Ландоу: Энэ бол тэдний хувьд чулуу. Гэхдээ агаар дээр оршин тогтнож буй хөвдөг уулын мөн чанарыг хадгалж байгаа. Тэд өөрсдөө ч үүний учрыг мэдэхгүй. Магадгүй оюун санаа, зөн совингоороо мэдэрдэг байж болох л юм.



3. Na’vi-чуудын эх хэлийг хэрхэн зохиосон бэ?
Жеймс Камерун: Пол Фроммер бол Өмнөд Калифорнийн их сургуулийн хэл судлаач хүн. Бид түүнээс кинонд маань зориулж хэл зохиож өгөхийг хүссэн юм. Пол киноны зарим баатрууд, газар, амьтдын нэрсийг зохиосон. Полинез болон маори хэлэнд суурилан үгийн үндсийг полинез хэлнээс санаа авч, африк, уугуул америкчуудын хэлнээс оролцуулж, Na’vi-чуудын эх хэлийг зохиосон. Дээр нь латин хэлнээс ч нэмсэн, тэгээд л бүгдийг хольж, найруулаад үйл үгийг өгүүлбэрийн эцэст байрлуулдаг герман хэлний өгүүлбэрийн бүтцийг ашиглан, шинэ хэл бий болгосон юм. Зураг авалтын үеийн хамгийн хэцүү нь Na’vi аялгатай англиар ярих явдал байсан. Ялангуяа Зое Салданад их хүнд байсан. Тийм болохоор бид түүнийг өөрт эвтэйхэн байдлаар нэг аялга бий болгохыг даалгасан. Харин бусад нь түүнийхийг дагасан юм.
 4. Тэргэнцэртэй Жэк Саллигийн дүрд тоглосон Сэм Вортингтоны хөлийг яаж тийм бодитойгоор хатангиршуулж чадсан юм бэ? Компьютер график уу?
Жеймс Камерун: "Стэн Уинстоны студийн Жон Росенгрант гэдэг залуу гол үүргийг гүйцэтгэсэн. Сэмийн ясны хэмжээтэй яг ижилхэн хэмжээтэй тэргэнцэртэй залуугийн хөлийг харж байгаад бид резинэн хөл бүтээсэн. Харин Сэмийн өөрийнх нь хөлийг сандалны доод хэсэгт нууж, зураг авалтаа хийсэн”.
5. Жеймс Камерун киноны зураг авалтаас 4-5 цагийн бичлэгийг хассан гэж сонссон. "Avatar”-ын DVD-нд тэр хэсгүүд байх болов уу?
Жеймс Камерун: Үнэнийг хэлэхэд, кинонд оруулаагүй 40 минутын бичлэг л бий. Тийм ээ, үүнийг DVD-ндээ оруулна. Сексийн илүү дэлгэрэнгүй хэсэг бий шүү.

6. Хүмүүс Na’vi-чуудтай байлддаг хэсэгт Мишель Родригез задгай нисдэг тэрэг жолооддог. Тэгэхдээ амьсгалын баггүй, Пандорын агаараар чөлөөтэй амьсгалаад байдгийн учрыг хэрхэн тайлбарлах вэ?

Жеймс Камерун: "Задгай нисдэг тэрэг биш шүү дээ. Кинон дээрээс үүнийг тодорхой харж болно. Нисдэг тэрэгний дээд хэсэг нь шилэн цонхтой учир задгай юм шиг харагдаад байгаа юм.”


 7. Na’vi-гийн биед хувилсан зарим хүмүүсийг компьютер графикаар бүтээсэн гэж үнэн үү?
Жеймс Камерун: Компьютер график ашиглан бүтээсэн хүн цөөнгүй бий. Тухайлбал, AMP хувцастай Стифен Лангийн зургийг авахдаа бид хүнийг нь 100 хувь компьютер график ашиглан бий болгосон.


8. Энгийн 3-D болон RealD 3-D формат хоорондоо ямар ялгаатай вэ? Нэг нь нөгөөгөөсөө сайн, муу гэсэн зүйл бий юу?
Жон Ландау: Дээр дурдсан 3-D төрлүүдийн цорын ганц ялгаа гэвэл дэлгэцэнд гаргах үйл явцыг бүтээсэн арга нь өөр юм. Үзэгчдийн хувьд тэдний зүүсэн нүдний шилийг эс тооцвол ямарваа нэгэн ялгаа мэдрэгдэхгүй.


9. Жеймс Камерун дахиад "Титаник” гэх мэт 2-D кино хийх болов уу?
Ж.Камерун: Би яах гэж хийх юм?



10. Хөвдөг уулын санаа хэрхэн, яаж төрсөн бэ?
Ж.Камерун: Нэг өдөр тамхи татаад сууж байгаад л санаа олсон доо. /инээв/


11. Жеймс Камеруны дараагийн төлөвлөгөө юу байна? Би хөрөнгө оруулж болох уу?
Ж.Камерун: Ярилцаж л байна даа. Харин чи хэр хэмжээний мөнгөтэй юм бэ дээ?


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Шоу бизнес | Үзсэн: 1051 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]