Бямба, 2024-04-20, 9:59 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 9 » Аваргуудын лиг
1:44 PM
Аваргуудын лиг
Аваргуудын лиг

http://twininyeri.files.wordpress.com/2009/08/uefa_champions_league.jpg
Аваргуудын лиг (англ. UEFA Champions League) нь жил бүр Европын Хөл бөмбөгийн холбооны (УЕФА) ивээл доор зохион байгуулагддаг европын томоохон клубууд оролцдог. 1955 онд Францын l'Equipe сониний редактор Габриэл Ано, Жан Ферран нар Аваргуудын лигийг зохион байгуулахыг санаачилсан байна. Эхэндээ энэ тэмцээнийг Европын аваргуудын цомын төлөө тэмцээн гэж нэрлэж байлаа. Европын орнуудын үндэсний аварга болсон баг оролцдог журамтай байлаа. Тэмцээнд ялагдсан баг хасагдах журамтай байв. 1992-1993 оны улиралд UEFA тэмцээний журмыцг өөрчилж бүлэг болгон хувааж сугалаагаар оролцуулах болжээ. Энэ үеэс хөл бөмбөгийн багуудын энэ тэмцээнийг Аваргуудын лиг гэж нэрлэдэг болсон юм. Эхний хоёр улиралд (1992/1993 и 1993/1994) онд бүлгийн дөрвөлд 8 баг хуваагдаж тоглоод ялагч нь эцсийн шатанд уулздаг байв. 1994/1995 оны сезонд бүлгийн тоо 2 дахин нэмэгдэж, эндээс гарсан 8 баг хагас шигшээд хасагдах журмаар оролцдог болжээ. 1997 оны намраас бүлгийн тоо 6 болжээ. 1997/98 оны улирал эхлэхээс өмнө UEFA клубын рейтингээр багуудыг оролцуулдаг болов. Ингэснээр нэг улсаас хөл бөмбөгийн 4 баг оролцох эрхтэй болжээ.1999/2000 оны улирал эхлэхээс өмнө бүх багуудыг 8 бүлэг болгон хувааж, дараа нь дөрвөлийн тоо 2 дахин багасах журмаар явсаар хамгийн сүүлд хагас шигшээд орх багууд тунаж үлджээ. Ийм хэлбэрээр 2004 он хүртэл тэмцээнийг явуулж байлаа. 2003/2004 оны улиралаас хоёр дахь бүлгийн үеээс татгалзажээ. 8 бүлэг болсон багуудын тоглолтын дараа багууд хасагдах журмаар оролцдог болов. Энэ цагаас хойш Аваргуудын лигийн тэмцээнийг явуулах журам өөрчлөгдөөгүй байна. Өнөөдөр Аваргуудын лигт 3 үе шаттай. Тус бүртдээ 4 багтай 8 бүлэг. Үүнээс дараагийн шатанд нь эхний 2 баг ордог. Харин 3-р байр эзэлсэн баг нь UEFA-ийн цомын төлөө 1/16 тоглолтод орох эрхтэй. 1/8 үеэс эхлээд тоглолт плей офф системээр явагддаг. Аваргуудын лигийн сүүлийн тоглолт бол Европын хамгийн нэр хүндтэй, хамгийн сонирхолтой тэмцээн. Иймээс аваргуудын лигийн эцсийн шатны тоглолтыг зохион байгуулахыг Европын хотууд хүсдэг. Хамгийн сүүлийн тоглолтыг зохион байгуулах хот 2 жилийн өмнөөс мэдүүлэгээ өгдөг. Үүний дагуу Европын хөл бөмбөгийн холбооны шинжээчид тухайн хотын нөхцөл байдлыг судалдаг байна. Нисэх онгоцны буудал, зочид буудлын үйлчилгээ, цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамж, орчин гээд олон үзүүлэлтийг харгалзан аль хотод тэмцээн зохион явуулахаа UEFA-ийн гүйцэтгэх хороо шийддэг. Хөл бөмбөгийн тэмцээн эхлэхээс өмнө аваргуудын лигийн сүлд дуулалыг Их Британий хатан хааны найрал хөгжмийн хамтлаг эгшиглүүлдэг. "Zadok the Priest” гэдэг энэ дууг 18-р зууный үед Германы хөгжмийн зохиолч Георг Фредерик Хандель бичсэн юм. Дуугн англи, герман, франц гээд 3 хэлээр дуулдаг. Аваргуудын лиг бол европын хөл бөмбөгийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн гэж нэрлэх тохиолдол ч бий. Испаний Мадрид хотын "РЕАЛ” -9 удаа, Италийн "Милан” баг 7 удаа, Английн "Ливерпуль” 5 удаа, Голландын "Аяска”,Германы "Бавар” баг тус бүр 4 удаа трүүлж байжээ. Зөвлөлтийн болон оросын баг тамирчинд ялалт байгуулж түрүүлж байсангүй.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Урлаг Спорт | Үзсэн: 1118 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]