Пүрэв, 2024-03-28, 1:00 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 12-р сар » 10 » АНУ-ын цөмийн зэвсэгийн үзэл баримтлал: шинэ тэргүүлэх чиглэл, шинэ түнш, шинэ дайсан
3:37 PM
АНУ-ын цөмийн зэвсэгийн үзэл баримтлал: шинэ тэргүүлэх чиглэл, шинэ түнш, шинэ дайсан
Цөмийн зэвсэгийн үзэл баримтлалаа боловсруулахыг АНУ-ын конгресс ерөнхийлөгч солигдож,шинэ засаг захиргаа бүрдэх бүрд шаарддаг байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа цөмийн зэвсэгийн үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулжээ. Шинээр батлагдсан энэхүү баримт бичгийг ажиглагчид түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх "хувьсал” болсон гэж хүлээн зөвшөөрч байна.
http://farm1.static.flickr.com/7/8959253_882fb2be1b.jpg

Цөмийн зэвсэгийн үзэл баримтлалд өмнө нь цөмийн гүрнүүд АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж бичиж байлаа. Харин одоо алан хядагчдын гарт цөмийн зэвсэгийн технологи орох, үй олноор хөнөөх зэвсэгтэй улс орны тоо нэмэгдэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл үзүүлж болзошгүй гэж үздэг болоод байна. Алан хядагчдын гарт цөмийн зэвсэгийн технологи орох нь маш аюултай гэж Барак Обама олон удаа ярьж байлаа. Энэ санаа түүний багийнханы боловсруулсан үзэл баримтлалд тусгалаа олжээ. АНУ ирэх жилүүдэд цөмийн зэвсэгийн нөөцөө багасгах болно гэж Обама онцлон тэмдэглэсэн байна. АНУ цөмийн зэвсгийн туршилт хийхгүй. Цөмийн зэвсэгийн туршилтыг дэлхий нийтээрээ хориглох олон улсын гэрээ батлуулахын төлөө ажиллах болно гэж Барак Обама мэдэгджээ. Гэвч АНУ цөмийн зэвсэгийн туршилтыг хориглосон гэрээнд өөрөө нэгдээгүй байгаа юм. Мөн АНУ шинээр цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхгүй гэж Обама мэдэгдсэн байна. АНУ батлан хамгаалахын салбартаа цөмийн бус зэвсэг өргөнөөр ашиглах болно гэж тус улсын батлан хамгаалахын яам мэдээлжээ. Жишээ нь пуужингийн довтолгооноос сэргийлэх сүлжээг өргөжүүлэх болсон. Харин АНУ-ын энэ төлөвлөгөөг ОХУ эрс эсэргүүцэж байгаа. Цөмийн зэвсэггүй улс орнууд бидний эсрэг химийн болон биологийн зэвсэг ашиглан халдсан ч хариуд нь цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж АНУ хариуцлагатайгаар мэдэгджээ. "Хүйтэн дайны” үеийн нөхцөл байдал хэдийнэ үгүй болж, АНУ-ын цөмийн зэвсэгийн үзэл баримтлалд өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинэ түншүүд ч гарч иржээ. Өмнө нь дайсагнаж байсан улс орнуудын өмнө нийтлэг "зовлон” тулгарах болсон тул бид нэгдмэл үзэл санаатай байх хэрэгтэй гэж АНУ-ын засаг захиргаа тайлбарлаж байна. Тухайлбал АНУ-ын засаг захиргаа ОХУ-тай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж цөмийн зэвсэгийн тоогоо цөөрүүлэх бодлого баримтлаж байна. Мөн Хятад улстай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж "тунгалаг” стратегийн харилцааг хөгжүүлэх болно гэж дурьджээ. Гэхдээ АНУ, БНХАУ-ын харилцаа ээдрээтэй байгаа юм. АНУ-ын цөмийн зэвсэгийн үзэл баримтлалд гол дайснуудаа ч тодорхойлжээ. Иран, Умард Солонгос нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна гэж баримт бичигт цохон тэмдэглэжээ.





Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа



Англал: Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг | Үзсэн: 928 | Нэмсэн: saak_penny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]