Пүрэв, 2024-04-25, 7:17 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 26 » Анти-Нобелийн шагнал
4:54 PM
Анти-Нобелийн шагнал
http://blogs.elcomercio.pe/vidayfuturo/ignobel_prize.jpg
Дэлхийн шилдэг эрдэмтэн, судлаачдад олгодог Нобелийн шагналын эсрэг анти Нобелийн шагнал бий. Энэ шагналыг нэр нь англи хэлээр Ig Nobel Prize гэж бичигддэг. Энэ нь гутамшигт Нобелийн шагнал гэсэн утга санаа илэрхийлдэг. Хийжүүлсэн ус гарган авч худалддаг байсан Иг Нобель (Ig Nobel) гэдэг хүний нэрнээс энэ шагналын нэр бий болсон гэж тайлбарлах хүмүүс ч бий. Анти-Нобелийн шагналыг 1991 оноос эхлэн АНУ-ын "Annals of Improbable Research сэтгүүлийн газар олгодог болжээ. 1999 оноос эхлэн жил бүр 10 хүнд анти-Нобелийн шагнал олгодог болжээ. Харин 1991-1998 оны хооронд жилдээ 4-11 хүнд уг шагналыг гардуулдаг байлаа. Анти-Нобелийн шагналыг хоол судлал, биологи, хөдөө аж ахуй, ариун цэвэр, сэтгэл судлал, техник, технологи, мэдээллийн технологи, хүрээлэн байгаа орчин зэрэг салбарынханд гардуулдаг. Эхлээд хүмүүсийн дунд инээд наргиа үүсгээд дараа нь нухацтай бодууштай зүйл сэдсэн хүмүүст анти-нобелийн шагнал олгодог байна. Анти-Нобелийн шагналын ивээн тэтгэгч нь Харвардын компьютерийн нийгэмлэг, Харвард-Рэдклиффийн уран зөгнөлт шинжлэх ухааны холбоо, Харвард-Рэдклиффийн физикч оюутны холбоо зэрэг байгууллагууд юм. Шагнал гардуулах ёслолыг Харвардын их сургуульд жил бүрийн 10 сарын эхээр зохион байгуулдаг. Шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчид цаасан онгоц хийж тайзны зүг нисгэдэг заншилтай байжээ. Цаасан онгоцыг Харвардын их сургуулийн профессор Рой Глаубер цуглуулдаг байна. 2006 оноос эхлэн аюулгүй байдлыг хангах үүднээс цаасан онгоц нисгэдэг энэ заншилаас татгалзжээ. Шагнал хүртсэн хүн бүр 60 секунд үг хэлэх эрхтэй. Харин 60 секундээс илүү ярих үед тайзан дээр бяцхан охин гарч ирээд : надад уйтгартай байна. Та яриагаа зогсоо гэж хашхирдаг. Анти-Нобелийн шагнал гардуулах ёслолын дүрс бичлэгийг Талархалын өдөр АНУ-ын телевизүүдээр дамжуулдаг. Шагнал гардуулах ёслолоос хэд хоногийн дараа шагнал авсан хүмүүс Массачусетсийн их сургуульд очиж олон нийтэд өөрийн нээлтийнхээ талаар ярьж өгдөг.
Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа




Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 895 | Нэмсэн: saak_penny | Tags: Анти-Нобелийн шагнал | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]