Баасан, 2024-04-26, 12:39 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 21 » Александр Сергеевич Пушкин
4:18 AM
Александр Сергеевич Пушкин
Александр Сергеевич Пушкин


http://www.odessaglobe.com/russian/people/pushkin.jpg
Оросын суут зохиолч Александр Сергеевич Пушкин 1799 оны 6 сарын 6-нд Москвад төржээ. Түүний эцэг Сергей Сергей Львович язгууртан угсаатай байжээ. Пушкин хүүхэд байхдаа XVIII-р зууны үеийн Оросын яруу найрагч Ломоносов, Жуковский, мөн францын зохиолчдын яруу найраг, зохиол бүтээлтэй танилцжээ. Пушкины эмэг эх Мария Алексеевна Ганнибал, асрагч Арина Родионовна нар ном эрдэмд шамдан сурах, урлаг утга зохиолд дуртай болоход нь их нөлөөлжээ. 1811 онд Пушкин Царское село хэмээх газар нээгдсэн лицей сургуульд элсэв. Энэ сургуульд язгууртаны хүүхдүүд боловсрол эзэмшдэг байжээ. Лицейд сурахын зэрэгцээ утга зохиолын дугуйланд элсэв. 1817 онд Пушкин коллежийн нарийн бичиг гэсэн хэргэм цолтой болж Гадаад хэргийн асуудал эрхэлсэн газар хуваарилагдан ажиллах болов. Гэвч түшмэлийн ажил түүнд огтхон ч таалагдсангүй. Ажлаа хийхийн оронд шүлэг зохиол бичих нь өөр нь сонирхолтой байв. Энэ үед Пушкин "Эрх чөлөөт байдал” (1817), "Чаадаевт”, "Тосгон” (1819) зэрэг шүлэг бичжээ. Пушкин "Руслан Людмила хоёр” найраглалаа 1817 онд Лицей төгсөхөөсөө өмнө бичиж эхэлсэн гэдэг. Энэ зохиолоо 1820 оны 3 сард дуусгажээ. Пушкин бичсэн зарим шүлэг эрх баригчдад таалагдсангүй. Иймээс түүнийг Оросын өмнө зүгийн нутаг руу цөлжээ. Тэрээр Екатеринослав хотод ирж Раевийн гэр бүлтэй танилцав. Дараа нь Раевтай хамт Кавказ, Крым руу явсан байна. 1820 оны 9 сард Кишинев хотод иржээ. Тэнд байхдаа ирээдүйн декабрист хөдөлгөөний гишүүдтэй танилцжээ. 3 жил цөллөгт байхдаа Пушкин "Кавказын олзны хүн” (1821), «Бахчисарайн усан оргилуур (1823), "Хоригдол” «Оле цэцний дуулал” (1822) зэрэг бүтээлээ туурвижээ. Мөн "Евгений Онегин” зохиолоо бичиж эхэлсэн байна. 1823 онд түүнийг Одесс хот руу шилжүүлэв. Одесс хотод байхад нь түүнийг Воронцов гүн харгалзаж байлаа. Энд байхдаа Пушкин ойр дотны хүмүүстэйгээ л харилцаж, гадаад орчинтойгоо харилцахаас татгалзах болов. Энэ хугацаанд тэр "Евгенйи Онегин” зохиолоо үргэлжлүүлж, бас "Борис Годунов” зохиолоо эхлэн "Давыдовт” шүлгээ бичжээ. 1825 оны 12 сарын 17-нд декабристууд бослого гаргасан тухай олж мэджээ. Бослогод оролцсон олон нөхөд нь баривчлагдсан тухай сураг дуулдав. Иймд Пушкин найз нөхдийнхөө талаар бичсэн өөрийн хувийн тэмдэглэлээ устгажээ. Учир нь түүний орон гэрт нь нэгжлэг хийвэл олон хүний тухай мэдээлэл эрх баригчдын гарт орж мэдэхээр байв. 1826 оны 12 сард Оросын эзэн хаан 1-р Николай яруу найрагчийг Москвад эргэж ирэхийг зөвшөөрсөн байна. Мөн ордоны яруу найрагчаар ажиллах санал тавьжээ. Декабристуудын бослого, үймээнийг хүч хэрэглэн дарсан хаан нийгэмтэй эвлэрэх арга зам эрэлхийлж байлаа. Ард түмний дунд нэр хүндээ өсгөхөд Пушкиныг цөллөгөөс ирүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Пушкин Москвад эргэж ирээд "Борис Годунов” зохиолоо бичжээ. Гэвч эзэн хаан түүний бичсэн зохиолыг хэвлэн нийтлэхийг хориглосон байна. Энэ үед тэрээр "Дурсамж”, "Зөн билэг” зэрэг шүлгээ бичжээ. 1828 оны 5 сард Александр Пушкин эрх баригчдад хандан Кавказ руу, эсвэл хилийн чанад руу явах зөвшөөрөл хүссэн байна. Гэвч хаан татгалзсан хариу өгөв. Энэ үед Пушкин тухайн цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнт бүсгүй Наталья Гончаровад хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Наталья Гончарова түүнд тодорхой хариулт өгөөгүй байна. Ингээд Пушкин өөрөө дур мэдэн Кавказ руу явжээ. Хоёр дахь удаагаа Кавказ руу явахдаа "Арзрум руу аялсан нь” тэмдэглэл, "Кавказ”, "Гүржийн дов толгод дээр” зэрэг шүлэг бичжээ. Кавказаас Петербург хотод Пушкин ирэв. 1830 оны 4 сард Александр Пушкин сэтгэлт бүсгүй Наталья Гончараватай дахин уулзаж, гэрлэх хүсэлт тавьжээ. Энэ удаа Наталья зөвшөөрсөн хариу өгчээ. 9 сард тэд хамтдаа Пушкины эдлэн руу явж, хуримын ёслолдоо бэлтгэж эхлэв. Гэвч булчин задрах өвчин дэлгэрч тэд хуримаа хийх боломжгүй гарсангүй. Энэ хугацаанд Пушкин "Бодины намар”, "Белкиний тууж”, "Бяцхан эмгэнэл”, "Коломны байшин”, "Хагацал” зэрэг шүлэг, найраглал, тууж бичив. Мөн "Евгений Онегин” зохиолоо дуусгажээ. 1831 оны 2 сарын 18-нд Москвад хотод Пушкин, Гончараво нар гэрлэлтээ батлуулжээ. 1831 оны зун тэрээр Гадаад хэргийн яамны архивт ажилд оров. 1833 онд "Пугачевын түүх”, "Петрийн түүх” бүтээл туурвив. Пушкин амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүнд нөхцөлд өнгөрүүлжээ. Эзэн хааны тойрон хүрээлэгчид яруу найрагчийг гадуурхах болов. Гадаад хэргийн яамныхан түүний албан тушаалыг бууруулжээ. Гэвч архивын баримт бичигт нэвтрэх эрхээ алдахгүйн тулд тэр томилсон ажлыг нь хийж байлаа. Яруу найрагчийн үйл бүрийг цагдаж, захиаг нь замаас нь уншдаг байжээ. Пушкины гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч өр зээлийн хэмжээ нь нэмэгдэв. Пушкин, Гончарова нар 4 хүүхэдтэй байлаа. 1833 онд тэрээр "Египетийн шөнө”, 1836 онд "Ахмадын охин” зохиол бичсэн юм. 1835 онд Пушкин "Современник” сэтгүүл эрхлэн гаргах зөвшөөрөл авсан байна. Энэ сэтгүүлд Жуковский, Баратынский, Вяземский, Давыдов, Гоголь, Тютчев, Кольцов нарын зохиолчид бүтээлээ хэвлүүлж байлаа. 1836 оны өвөл Пушкины эхнэр Наталья Гончароваг эхлээд эзэн хаантай, дараа нь офицер Дантестай амрагын холбоотой болсон гэдэг цуурхал дэгджээ. Пушкин нэр төрөө хамгаалахын тулд Дантесийг халз тулаанд дуудав. 1837 оны 2 сарын 8-нд Дантес, Пушкин нар халз тулаан хийжээ. Дантес үхлийн шарх олж хоёр өдрийн дараа амьсгал хураав. Ард түмний дургүйцлийг төрүүлэхээс эмээсэн эзэн хаан түүний шарилыг нууцаар Петербургаас гаргахыг тушаажээ. Пушкиныг Гэгээн Уулын сүмд оршуулав.


Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа




Англал: Алдартай хүмүүс | Үзсэн: 1783 | Нэмсэн: saak_penny | Tags: Александр Сергеевич Пушкин alexande | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]