Баасан, 2024-04-26, 11:25 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 4-р сар » 25 » Алдарт Бренд Burberry
5:40 PM
Алдарт Бренд Burberry

Burberry нь 1856 онд буюу 21 настайдаа бөс даавууны наймаачны дагалдан сурагч Thomas Burberry Англи улс, Хэмпсшайр, Бэсингстоүк-д өөрийн хувийн дэлгүүрээ нээсэн. 1870 он гэхэд бизнес нь өөрөө гадуур хувцасны хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. 1880 онд Thomas Burberry нь эдэлгээ сайтай, усны хамгаалалттай хувцас хийдэг ноосон бөс зохион бүтээсэн бөгөөд агаар нэвтрүүлдэг даавууны утсыг нэхэхийн өмнө ус нэвтрүүлдэггүй болгодог. Энэхүү ноосон бөс даавуу нь 1888 онд патентын эрх авсан.
1891 онд Thomas Burberry нь Лондонгийн Хэймаркетад одоог хүртэл ажиллаж байгаа том худалдааны төвийг нээсэн бөгөөд энэ нь Burberry-гийн төв байгууллага байрлах газар болсон. 1904 онд, Burberry-гийн морьтой хөлөг баатрын лого гаргасан ба энэ нь дотроо урагшаа гэсэн утгатай латин үгийг агуулсан бөгөөд худалдааны тэмдгээр бүртгэгдсэн. 1911 онд өмнөд туйлд очсон анхны хүн болох Roald Amundsen болон Антарктидид хүрэх 1914 оны экспедицийг удирдан явсан Ernest Shackleton нарын хувцасны нийлүүлэгч болсон юм.

1914 онд Burberry-д Дайны Газар нь “усны хамгаалалттай цув”-ны орчин үеийн нөхцлөөс шалтгаалж албан хаагчдынхаа цувыг өөрчлөхөөр орчин үеийн дайн байлдааны нөхцөлд тохируулах үүрэг даалгавар өгсөн. Дайны дараа цэргийн цув илүү энгийн хүний болсон. Burberry хөрөг бүхий дөрвөлжин хээг 1920-иод оны үед бүтээсэн бөгөөд энэ нь цувыг доторлогоонд ашиглагдаж байв. Хэдэн жилийн дараа энэ нь Касабланка киноны Humphrey Bogart, Ягаан ирвэс киноны Peter Sellers, Тиффанид барьсан өглөөний зоог киноны Audrey Hepburn-аар алдаршсан юм.
Burberry нь мөн нисэх хүчний хувцаснуудыг тусгайлан зохион бүтээсэн. A. E. Clouston болон хадагтай Betsy Kirby Green Кэйп тосгоноос Лондон хүртэл хамгийн хурдан нислэгийг 1937 онд хийсэн бөгөөд үүнийг Burberry-гээр спонсорлуулсан.




Burberry дөрвөлжин хээ

Burberry дөрвөлжин хээ эсвэл новачек-ээрээ танигдсан гүнзгий хар, цагаан болон улаан хээнүүд нь 1924 онд цэргийн ногоон пальто-нд эмжээр маягаар анх хэрэглэгдсэн. Одоо худалдааны тэмдгээр бүртгэгдсэн Burberry дөрвөлжин хээ нь 1967 оноос өмнө байгаагүй бөгөөд шүхэр, зангиа, ачаа тээш зэрэгт өргөн хэрэглэгдэж байв.
Нэгдсэн улсын билэг тэмдгийн асуудлууд болон дахин сэргэлт
1970-аад оны үед, брэнд нь Британийн хөлбөмбөгийн шүтээнүүдийн дунд алдартай болсон бөгөөд 1990 он гэхэд хөл бөмбөгийн дээрэнгүй үзэлтэн, танхай хүмүүс болон хөлбөмбөгийн гишүүдийг хүртэл энэхүү брэнд рүү хөтлөн оруулсан. Энэхүү брэнд нь үндэсний хошигнолын зарим зүйл болсон бөгөөд ялангуяа жүжигчин Danniella Westbrook өөрийн бага охинтойгоо Burberry-ийн гадуур хувцасыг өмсөж зургаа авахуулсан. Өмнөд Вэйлсийн цагдаа Burberry үйл ажиллагааны нэр дор нийгмийн зан суртахууны эсрэг компанит ажиллагаа явуулсан бөгөөд Burberry нь одоо дээрэнгүй үзэлтэн эсвэл алуурчин дээрэмчин гэсэнтэй ижил утгатай гэж Burberry хүлээн зөвшөөрсөн.
Нью Йоркийн оршин суугч Rose Marie Bravo 1997 онд Гүйцэтгэх захирлаар орсноор брэндийг дахин шинэчлэн сэргээнэ гэж найдаж байв. Тэрээр Kate Moss-ыг компанит ажилдаа авчран оруулсан бөгөөд үүгээр олон шинэ загвар бүтээгдэхүүнүүдийг сурталчилсан. Хэдий тийм боловч, сөрөг мэдээлэл хэвлэлээр цацагдсанаар 2004 оны Кристмасийн баярын үеэрх компанийн худалдаа багассан.
Treorchy дахь үйлдвэрийн төгсгөл

2006 оны 09 сард Burberry нь Өмнөд Вэйлсийн Treorchy дахь өөрийн үйлдвэрээ хаасныг зарлаж Хятадын эх газар болон Хонг Конг руу 310 ажилчдаа 2007 оны 03 сард нүүлгэсэн. Пүүс Treorchy үйлдвэр нь 2007 оны 01 сард ашиг 22 хувиар өссөнийг үл тооцвол арилжааны хувьд амьдрах чадваргүй гэж тэмдэглэн хэлсэн. Туйлын олонд алдаршаагүй шийдвэрийг Лондон дахь Burberry асар том дэлгүүрийн гадна ажилчид “Британийн Burberry-г хэвээр үлдээе” гэсэн бичигтэй дарцаг дор эсэргүүцэл гаргахад хүргэсэн. Орон нутгийн Уэльсийн Ассемблийн гишүүн Leighton Andrews болон Jill Evans-ийн явуулсан компанит ажил нь олон улсын хэвлэлийн анхаарлыг татсан бөгөөд Prince Charles , Tom Jones , Sir Alex Ferguson , Ioan Gruffudd (Burberry-ийн олон улсын царай), Emma Thompson, Rhys Ifans, Bryn Terfel, The Automatic, Tanni Grey-Thompson, Irvine Welsh, Michael Sheen, Steve Jones and William Saville зэрэг дэлхийн кино, хөгжим болон спортын алдар цуутнууд үүнийг дэмжиж ажилласан юм.
Парламентийн гишүүн Chris Bryant нь Парламентад 2007 оны 01 сарын 23-ны өдөр Burberry-гийн эзэн хааны патентын эрхийг өөрчлөх санал гаргаснаар олон нийтийн эсэргүүцэл шинэ түвшинд хүрсэн юм. Маргаан нь 23 минут үргэлжилсэн.

Лондон, Парис, Нью Йорк, Чикаго, Страсбор болон Лас Вегаст болсон кампанит ажил нь үйлдвэрийг хаахын эсрэг санаа нэгдсэн эсэргүүцэгчид дэлхий дахин явуулсан юм.





Англал: Загварын ертөнц | Үзсэн: 1677 | Нэмсэн: gabriela | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]