Лхагва, 2024-04-24, 5:13 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 24 » Альцгеймер өвчин
4:44 PM
Альцгеймер өвчин

Альцгеймер өвчин гэж юу вэ?

http://03ua.org/md/files/1_68.JPG

1864 оны 6 сарын 14-нд Германы сэтгэл судлаач, мэдрэлийн эмч Алоиз Альцгеймер мэндэлсэн байна. Тэрээр тархиний хурц цочмог өвчнийг оношлох, эмчлэх тухай нээлт хийж анагаах ухааны түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ. Германы мэдрэлийн эмч Франц Ниссл, болон Алоиз Альцгеймер нарыг сэтгэл зүйн өвчний салбарыг үндэслэгч гэж үздэг. Тэрээр Франкфурт Майн хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж байхдаа 1906 онд оюун ухаан муудах өвчний нэг хэлбэрийг оношлон бичжээ. Нүдэнд нь хий зүйл хардаг, ямар ч үйлдэл хийж мэдэхээр, ой тогтоолт нь муудсан, хэл ярианы чадвараа алдсан 51 настай эмэгтэйг Альцгеймер эмчилж байлаа. Эмч түүнийг 4,5 жилийн турш ажигласан байна. Эмчлүүлэгч 1906 оны 4 сард нас баржээ. Үүний дараа Альцгеймер нас барсан өвчтөнд байсан бүх шинж тэмдэг нь тухайн үеийн шинжлэх ухааны ангилалаар ямар ч өвчинтэй тохироогүй. Түүний өвчний шинж тэмдэг нь биеэ даасан, тусдаа байгааг онцлон тэмдэглэжээ. 1906 оны 11 сарын 3-нд Тюбинген хотод сэтгэл мэдрэлийн эмч нарын их хуралд Альцгеймер оролцохдоо шинэ төрлийн өвчин байгааг илрүүлсэн тухайгаа зарласан байна. ингээд 1910 онд " Альцгеймерын өвчин" гэдэг нэр томъёог анагаах ухаанд хэрэглэх болжээ. 1910 онд Альцгеймер Мюнхен хотод ирж ажиллах болов. Альцгеймерийн өвчин нь 5-10 жил үргэлжилдэг, эмчлэх аргагүй өвчин юм. Энэ өвчний эхний үе шатанд хүний анхаарал суларч, ойн тогтоолт нь мууддаг байна. Шинэ мэдээлэл хүлээн авч ойлгох нь удааширч, мартамхай болдог. Гэхдээ өнгөрсөн үеийн дурсамж нь тод сэргэж, харин өнөө үед болж байгаа үйл явдалаа ойлгохоо больж эхэлдэг. Аажимдаа цаг хугацаа, орон зайн чиг баримжаа нь алдагддаг. Зарим нэг тохиолдолд энэ өвчин туссан хүн амиа хичээж, бүдүүлэг зан ааштай болж эхэлдэг. Ингээд өвчний дараагийн үе шатанд өвчтөн амьдралд идэвхигүй хандаж, зарим нэг рефлекс нь алдагддаг. Өөртөө анхаарал тавихаа больж эхэлдэг. Өвчний сүүлийн шатанд зөвхөн залгих рефлекс л үлддэг байна. Альцгеймерийн өвчнийг эхний шатанд нь оношлох нь маш ээдрээтэй. Учир нь мартамхай болж байгаа нь хөгширөлттэй холбоотой гэж боддог тул ихэнхи хүмүүс эмчид ханддаггүй. Одоо дэлхийд альцгеймерийн өвчтэй 10 сая хүн амьдарч байна. 2025 он гэхэд ийм өвчин туссан хүний тоо 37 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Энэ өвчнийг нийгмийн ямар ч давхарааны хүн тусдаг. Арьс өнгө, яс үндэс, аж төрж байгаа газар зүйн байрлал үл хамаардаг. Өндөр настануудын дунд энэ өвчин түгээмэл тархсан ч сүүлийн үед залуу хүмүүст ч ийм онош тавигдах болжээ. Альцгеймерийн өвчин нь хүн амын насжилт уртсаж байгаа орчин үед мэдээлэлийн хурд нэмэгдсэн нь тархиний үйл ажиллаагаанд хэт ачаалал өгсөнөөс болж үүсдэг гэж үздэг байна.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Эрүүл мэнд | Үзсэн: 3419 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]