Пүрэв, 2024-04-25, 4:31 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 27 » 2009 оны онцлох 10 vйл явдал
9:18 AM
2009 оны онцлох 10 vйл явдал
2009 оны онцлох 10 vйл явдал

Олон жилийн хvлээлт хэдий ч vзэглэгдсэн гэрээ цаасан дээрээсээ хальж, гарт маань баригдаж, гэрт минь хэзээ гийгvvлэхийг тэвчээртэй хvлээж байна.МАХН, АН-ын хамтран байгуулсан Засгийн газар энэхvv гэрээг байгуулснаараа тvvхэн амжилт.
Сайн, муу, сайхан муухай гэж гоочлох нь олон ургальч vзэл, ардчилсан нийгмийн ард тvмний байх ёстой шvvмжлэл. Гагцхvv єнєєгийн улстєр, нийгмийн хамгийн боломжит хєрснєєс тєрсєн хєрєнгє оруулалтын гэрээ энэ гэдэгт итгэл тєгс байна. Ерєєсєє орчин цагийн эдийн засаг улстєрєєс илvv даяаршиж, нэгээс нєгєє нь хамаарах хамаарал газар нутаг, хэл соёлыг гэтлэн довтолж эхэлсэн. Тиймээс харь гvрний техник, технологийн хєгжлийн vзvvрээс чангахан шиг атгаж хєрсєн доорхи баялгаараа хєгжлийн эхлэлийг тавих боломжоо энэ онд монголчууд баталгаажуулж чадсан нь амжилт.
Одоо эх оронч сэтгэл, эцэж цуцахгvй хєдєлмєр дээр нь оюун санааны тєлєвшлєє хєвчрvvлбэл бид бусдаас дутахгvй нь. Ирэх он жилvvдэд монголчуудад сайн сайхан амьдралын гэрэл гэгээ хурцаар гялбана гэхэд эргэлзэхгvй байна.

С.Баяр улстєрийн соёлыг харуулав

Улстєрийн соёлын нэгэн хэмжvvр Монголын улстєрд гарсан. Хамтарсан Засгийн газрыг байгуулж, хєгжлийн тvлхvvрийг тvлхvvрдэж єгєєд Ерєнхий сайд С.Баяр албан тушаалаа шилжvvлсэн нь энэ оны онцлох vйл явдлын нэг яахын аргагvй мєн. Эргэлзээ, тээнэгэлзээ, хардлага, сэрдлэгийг тєрvvлсэн авч эцсийн дvндээ хvлээн зєвшєєрч, хvндэтгэн vзэхээс аргагvй шийдвэр С.Баярынх байсан юм. Эрх мэдэлд эрдэж хvрээд тvvнээсээ татгалзаж чадна гэдэг хувь улстєрчийн хувьд бахархам хийгээд гайхалтай алхам байлаа. Зvй нь манай улстєрийн vйл амьдралд байгаагvй vзэгдэл болохоос хvн ёсны соёл иргэншлийн жишгээс гажих юмгvй. Эрvvл явахад улсын наадам vзнэ гэдэг vг бий. Хамтарсан Засгийн газрыг байгуулж, тэргvvнээр нь жил гаруй ажиллахдаа С.Баяр сайн ажилласан гэсэн vнэлэлтийг ард тvмнээсээ авсан юм.

Тэрбээр єєрийн хvсэлтээр Ерєнхий сайдын албанаасаа чєлєєлєгдєхєд танхим цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг нь хууль эрх зvйн хvрээнд салаа ойлголтуудыг бий болголоо. Хуулийг олон эрх ашгийн vvднээс тайлбарлаж, шалтгаан бус шалтаг зааж Засгийн газрыг ганхуулах гэсэн санаархал нь улстєрийн хvрээнд маргаан дэгдээсэн. Гэхдээ С.Баяр ийм эрсдлийг тооцохгvйгээр дараагийн алхмаа хийгээгvй. Бvгдэд тээг тавьж, хамтарсан Засгийн газрыг vргэлжлvvлэн ажиллуулах нєхцєлийг хуулийн хvрээнд тогтоож чадсанаараа vнэлэмжээ єєд єссєн билээ. Одоо тэрбээр эрх баригч хvчний намын даргын хариуцлагатай vvргийг хvлээж байна.

Хамтарсан Засгийн газрын дараахь тэргvvн С.Батболд боллоо. С.Баярын санал болгосон халаа нь тэр байв. С.Батболдыг С.Баяр ингэж vнэлсэн. Эрч хvчтэй, эдийн засгийн ухаанд єєрєєс нь хэт давуу, аядуу, Монголын тєрд энэ зэргийн албан тушаалд хvрэх улстєрч гэсэн юм. Ерєнхий сайд С.Батболдод тавих vнэлгээ эрт ч суурин дээрээ бат зогсч буй Засгийн газрыг ажиллуулахад саадгvй байна.

Ардчиллыг бэхжvvлэхэд алдах эрхгvй

Ардчилсан єєрчлєлт шинэчлэлтийн 20 жилийн ой тохиолоо. Алдаа, оноогоо эргэн харсан єндєрлєг. Сэтгэлгээний уур амьсгал єєрчлєгдєж, ардчиллыг ємчирхєх сєргєлдєєнийг няцаалаа. Ардчилсан нийгэмд шилжсэн шилжилт бол дэлхийн олон улс орны єєрчлєлтийн цаг хугацааны хувьд тохиосон давалгаа. Монгол орон улстєр, нийгэм, эдийн засгийн тогтолцоондоо эргэлт гаргаж ардчилсан орон болсон.
Ардчиллыг хєгжvvлээд 20 жил болоход ардчилал бидэнд юу єгєв гэдгээ эргэцvvлэн дэнслэв. Ардчилал ард тvмний ємч, ардчилал бол анархи биш гэдгийг ухаарч, єєрєєр харж чадсан нь бидний ололт байлаа. МАХН нийгмийн ардчиллыг бэхжvvлэх зорилгод тэмvvлэн ардчиллын тухай ойлголтыг єєр шатанд шилжvvлсэн. Тvvнээс гадна ардчилсан єєрчлєлтийн 20 жилийн ойг тэмдэглэх явцад нэгэн зvйл содон ажиглагдлаа. Энэ нь ардчилсан єєрчлєлтийг удирдсан, дэмжсэн эх оронч монгол хєвгvvдээ ялгалгvй vнэлсэн нь олзуурхам. Ж.Батмєнх агснаа дурсан vйл хэргийг нь хvлээн зєвшєєрч гавъяаг нь мєнхжvvлсэн. Ерєєс ардчилсан єєрчлєлт хэрхэн бий болж, цааш хэрхэн замнасан тvvхэн vйл явдлаа энэ цаг хугацаанаас бодитоор харж чадсан нь ардчиллын 20 жилийн томоохон амжилт байсан юм. Улстєрийн талцал, сєргєлдєєн ардчиллыг ємчирхєн тvvний vнэт зvйлийг гуйвуулж байснаа ухаарсанд олон нийт талархалтай хандав. Тєр, засгийн хэмжээнд ч ардчиллын ойгоо хvндэтгэн тэмдэглэв. УИХ хvндэтгэлийн чуулган зарлан хуралдуулж, одон тэмдэг, урамшуулал ч багадаагvй юм. Ямар ч байсан ардчилсан нийгмийг сонгож єдий зэрэгт хvргэсэн Монгол Улс хэний ч ємнє нvvр бардам болжээ. Одоо ардчиллаа бэхжvvлэхэд ємнєх шигээ алдаж эндэх бидэнд байхгvй болсон. Сургамж, туршлагаа хуримтлуулж хурааж, ухаарч явах ухаан энэхvv 20 жилд тогтонгишив.

Ялалт ба ялагдал

Энэ жилийн хоёр сонгууль улстєрийн гол хоёр нам МАХН, АН-д ялалт, ялагдлын аль алиныг авчирсан билээ. Ялалт, ялагдлын vнэ цэнийг мэдрvvлсэн шил дарсан сонгуулийн эхнийх нь тав дахь удаагийн Ерєнхийлєгчийн сонгууль. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёул нийгэмд танигдсан, нэр хvндтэй нэр дэвшигчид учир сонгуулийг сонирхолтой, єрсєлдєєнтэй болгосон. Хэн нь ямар vг хэлэхийг, хэнийх нь сурталчилгааны баг ямар пиар дэглэж дэлгэхийг олон нийт сарын турш нvд салгалгvй ажигласны эцэст Монгол Улсын дєрєв дэх Ерєнхийлєгчєєр Ц.Элбэгдорж сонгогдов. Сонгуулийн vр дvнг шууд хvлээн зєвшєєрсен МАХН-ын нэр дэвшигч, МАХН-ын удирдлагуудын мэдэгдэл улстєрийн соёлын нэгэн жишиг болон vлдлээ. УИХ-ын 2008 оны сонгуулиар АН ялагдлаа хvлээн зєвшєєрч ард тvмний сонголтыг хvндэтгэсэн бол долдугаар сарын 1 хэмээх тvvхэнд хараар бичигдэх vйл явдал єрнєхгvй байж дээ гэх бодол тухайн vед хэн хvнгvй тєрж байсныг нуух юун. Удаахь нь Ерєнхийлєгч тєрvvлсэн тойрогт явагдсан Чингэлтэйн нєхєн сонгууль. Намуудын рейтинг, чансааг сорьсон гэдэг утгаараа жижиг тойргийн том тулаан ч гэж нэрлэгдэж байлаа. Ерєнхийлєгч тєрvvлсэн тойрог нєхєн сонгуулиар ч цэнхэртэх найдварыг АН-ынхан тээж байсан ч чингэлтэйчvvд МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг сонгосон. Ерєнхийлєгчийн сонгуулиар АН ихэнх саналаа нийслэлээс "тvvсэн" бол МАХН-д итгэх сонгогчдын итгэл урьдын адил байгааг Чингэлтэйн нєхєн сонгууль харуулсан юм.

Сонгууль товынхоо дагуу болдгоороо болно, гагцхvv цаашид бид сонгуулийн одоогийн тогтолцоогоо голсон атлаа зvтгvvлээд байх уу эсвэл єєрчлєх vv гэсэн сонголтын ємнє ирээд байна. Энэ жилийн том жижиг хоёр сонгуулийн сурталчилгаа багагvй хэл ам, шvvмжлэл дагуулсан. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох МАХН, АН-ын хамтарсан ажлын хэсэг пропорциональ тогтолцоог сонгох саналд нэгдээд байгааг нийгэм vнэлж байна. Єєрчлєх цаг нь ч болжээ.

МАХН-ын хєгжлийн хєтєлбєр бусад намд жишээ болоосой

Монголын улстєрийн ууган хvчин МАХН-ын санаачлан баталсан "МАХН XXI зуунд" хєгжлийн хєтєлбєр энэ оны онцлох vйл явдлын нэг яах аргагvй мєн. МАХН-ынх мэт боловч энэ хєтєлбєр монголын улстєрийн єнєєгийн намуудын vйл ажиллагааг оношилсон олон нийтийн vнэлэлт дvгнэлтэд суурилснаараа цаашид хийх ажил, хэрэгжvvлэх арга хэмжээний луужин болжээ. Єєрєєр хэлбэл, улстєрийн намууд олон тvмний сэтгэл зvй, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц vйл ажиллагаа явуулахын тулд єєртєє онош тавьж єєрчилж шинэчлэхээс эхлэх ёстойг харуулсан томоохон хєтєлбєр гэж vнэлж байна. Нийгмийн хєгжил, олон нийтийн сэтгэхvйн хурдтай зэрэгцэн намуудын тєлєвшил, шинэчлэл, vйл ажиллагааг цоо шинэ "нvдээр" харах шаардлага зvй ёсоор урган гарч буй. МАХН энэ эрэлт хэрэгцээг хамгийн тvрvvнд мэдэрчээ. "МАХН XXI зуунд" хєтєлбєр бол мєрєєдлийн жагсаалт биш. Иргэдийн санаа бодол, шинжлэх ухааны vндэслэлтэй судалгаанууд дээр vндэслэн боловсруулагдсан учраас хэрэгжих бvрэн боломжтой. Цаг vеийнхээ шаардлага, онцлогоор тухай бvр баяжигдан хэрэгжих єргєн орон зайг хамарсан хєтєлбєр. Давуу талаа бататгаж сул талаа нєхєж, хєтєлбєрт дэвшvvлсэн зургаан багц зорилтоо ягштал биелvvлэхийг л эрхэмлэх нь чухал. Ирэх жил дахин vргэлжлэх "Нийгмийн ардчиллын аян"-ы хvрээнд МАХН ард тvмнээ сонсох жил болгон зарлахаар тєлєвлєж байгаа. Ард тvмнээсээ асууж, ард тvмэндээ асуугдах 2010 онд хєтєлбєрийн эхний зорилтууд хэрэгжиж, эхлvvлсэн ажлууд улам тєгєлдєржих юм.

Ийн МАХН бусад улстєрийн хvчнvvдэд шинэ босго тогтоож єглєє. Монгол Улсад 20 гаруй улстєрийн нам бvртгэлтэй хэдий ч єєртєє дvгнэлт хийж хєгжлийн хєтєлбєрєє тодорхойлсон нь хуруу дарам цєєн. Бараг байхгvй гэхэд хилсдэхгvй. Тиймээс шинэ зууныхаа онцлог хийгээд хєгжлийн хурдтай нийцэхvйц, олон тvмний эрэлт хэрэгцээнд тулгуурласан хєтєлбєр бусад намуудад ч vгvйлэгдэж байна.

Банкуудын дампуурал

12 жилийн ємнє банкны салбарт тохиосон дампуурал бар жилийн босгон дээр ахин гарлаа. 40 гаруй тэрбум тєгрєгийн хувьцааг хєрєнгийн бирж дээр арилжаалж амжсан Анод банкны араас нэгэн цагт зогсолтгvй эргэлдэх хvрд гэгдэж байсан Зоос банк дампуурлаа зарласан. Хачирхалтай нь Зоос банк ємнєх улирлын тайландаа хэвийн ажилласан хэмээн тайлагнасан атлаа гэнэт л алдагдалтай болж, дампуурлаа зарласан нь олны анхаарлыг эрхгvй татсан. Єдгєє тус банк 100 хувь тєрийн ємчит банк болов. Vvний хариуд тєр тодруулбал, татвар тєлєгчид Анод банкны 60, Зоосыг Тєрийн банк болгож, хєл дээр нь босгоход шаардагдах 100 тэрбум, нийт 160 тэрбум тєгрєгийг нуруундаа vvрч vлдлээ. Учир нь банкууд дампуурахтай зэрэгцэн УИХ Хадгаламжийн баталгааны хуулийг баталсан юм. Харин Тєвбанкны зvгээс эдгээр банкинд байгаа иргэдийн хадгаламжийг эргэн тєлсєн тєсвийн хєрєнгийг дахин тєвлєрvvлэх боломж бийг баталдаг. Гэхдээ итгэл эрсдэл болон хувирахгvй гэдгийг цаг хугацаа л харуулах биз. Єнєєдрийн хувьд энэхvv дампуурлын хариуцлага тухайн банкуудын удирдлага болон олон тэрбум тєгрєгийн зээл, зээлийн vлдэгдлээ тєлєлгvй цайрсан том зээлдэгчдэд ногдох ёстой ч тєр хамаг ачааг vvрлээ. Cap, улирал бvрийн хяналт шалгалтаа тогтмол хийсэн vгvй нь vл мэдэгдэх Монголбанкны нэр цэвэр vлдэх шинжтэй. УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монголбанкны vйл ажиллагаатай танилцахаар ажлын хэсэг байгуулсан. Єєр єнцгєєс харсан дvгнэлт эндээс гарна гэдэгт найдъя.

Банкны салбарын vйл ажиллагаа vргэлж ийм бvтэлгvй байгаагvй. Улирч буй онд арилжааны хоёр том банк нэгдэн нийлснээр банкны системийн хэмжээнд тvvхэн алхам болсон. Тодруулбал, Хадгаламж, Монгол шуудан нэгдэж дvрмийн сан нь 48.2 тэрбум тєгрєгт хvрснээрээ улсын хэмжээнд толгой цохисон банкуудын нэг болж чадав. Энэ vйлдэл ч тус салбарын эрvvлжих итгэлийг монголчууддаа тєдийгvй гадны донор байгууллагуудад тєрvvлсэн юм. Гэвч зарим банкны vйл ажиллагаа ч доголдолтой буй сураг банкинд итгэх бидний итгэлийг сааруулсаар л байна.

Гайтай гахайн ханиад

Монгол хvний зан юмсан уу, шинэ жил, наадам цэнгvvн гээд єнєє муу гахайн ханиадаа бvр "мартчихлаа", бид. Энэ хооронд A хvрээний H1N1 вирусын халдвараар євчилсєн иргэдийн тоо тасралтгvй нэмэгдэж, сvvлийн мэдээгээр улсын хэмжээнд 1220 хvн євчилж, 28 хvн нас бараад байгаа нь улиран одож буй онд тохиолдсон хамгийн хар єдрvvд байлаа.
Євчин хэлж бус хийсч ирдэг. Дэлхийн орнуудад єнгєрєгч хавраар тархсан гахайн ханиадыг хэнэггvй монголчууд тойроод гарах юм шиг бэлтгэлгvй угтсан. Гайтай ханиадны євчлєл хот хvрээгvй тархаж, хvний амь нас сvйдээд ирэхийн vест засаг нєєцєєсєє 6.4 тэрбум тєгрєг гаргаж, сэхээ орох мэт хєл хорио тогтоож, зарим иргэдийнхээ дархлааг аарц, чацарганаар хамгаалав. Аминд халтай ханиадын вакцин хvлээсэн иргэд дор бvрээ л дархлаагаа сайжруулах "арга мэх" хэрэглэж сууна.

Харин чилийтэл хvлээлгэсэн вакцин дєнгєж саяхан ирж, єчигдрєєс л нэг юм хvvхдvvдэд эхэлж хийхээр болсон нь баахан хэл ам дагуулж байна. "Ямар нь мэдэгдэхгvй вакциныг балчир хvvхдvvдэд хийж туршилт болголоо" гээд эцэг, эхчvvд лав баяртай хvлээж авсангvй ээ. Гэтэл идэр есийн хvйтэн эхлээд, хотын утаа илvv нэмэгдээд гайтай ханиадын вирус улам идэвхжээд байдаг. Яах вэ, хvмvvс минь.

Саяхан АНУ-ын Ерєнхийлєгч Б.Обама иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг нь нэмэгдvvлэхийн тулд охидтойгоо хамт гахайн ханиадын эсрэг вакциныг хийлгэсэн байна лээ. Манай эрхмvvд ч ийн vлгэрлэх юм биш vv. Тэгвэл ч иргэд хошуурна даа. Вакцинаа нэмээд оруулаад ирчихвэл ч...

Айсуй хавар гахайн ханиад оргил vедээ хvрнэ гэж эрдэмтэн, судлаачид таамаглаж буй. Тэр vед ємнєх шигээ барьц алдахгvйн тулд одооноос бэлтгэлээ базаамаар санагдана. Одоо учруулснаас ч илvv аюул даллаж мэдэх гахайн ханиадаас урьдчилан сэргийлэхэд ирэх жилийн тєсєвт хэдэн тєгрєг суулгасан бол. Лав л Эрvvл мэндийн яам ханиад намжихтай зэрэгцээд "дуугаа хурааж" эхэллээ. Дуу хоолойгоо хvргэж, иргэдээ мэдээлэлжvvлж л байхгvй бол гахайн ханиадын аюул ойрхон байна шvv. Урьдын адил "тайван бай, хvмvvс ээ", эсвэл "амны хаалтаа ариутгаж чадахгvй бол зvvсний хэрэггvй" хэмээн тайвшруулахын оронд ханиадын талаархи бодит байдлыг цаг тухай бvрт нь ард иргэддээ дуулгаж баймаар сан.
Амны билгээс ашдын билэг гэлцдэг. Шинэ онд гахайн ханиад саарч, хотол олноороо эрvvл энх, амар амгалан байх болтугай.

Тэд бидний бахархал

Бээжингийн олимп монгол тvмэнд баяр хєєр авчирсан цаг саяхан. Олимпийн дэвжээнээс алт, мєнгє, хvрэл медаль авчирсан ялалтын буухиагаа их спортынхон маань энэ онд ч vргэлжлvvлсэн нь бахархам vйл явдал боллоо. "Бээжин-2008" олимпоос мєнгєн медаль зvvж ирсэн хєдєлмєрийн баатар, гавъяат тамирчин П.Сэрдамба дэлхийн шилдэг ширэн бээлийтнvvдийг ардаа хол хаяж Миланы дэвжээнээс алтан медаль гардлаа. Дэлхийн энтэй тамирчин, Афины олимпийн хvрэл медальт Х.Цагаанбаатар жvдо бєхийн ДАШТ-ээс алт медаль зvvв. Тамирчдын амжилттай зэрэгцэн сонгодог урлагийн мастерууд маань дэлхийн тайзанд Монгол хэмээх нэрийг дуурсгасан нь яах аргагvй онцлох бахархал мєн. Сонгодог урлагийн єлгий нутаг ОХУ-д зохион байгуулагдсан дуурийн дуулаачдын уралдааныг ДБЭТ-ын залуу дуучин Я.Мєнгєнцэцэг тэргvvлсэн нь тамирчдын амжилтаар бол дэлхийн аварга боллоо гэсэн vг юм. Урлаг, спортын аваргууд та нар маань монгол тvмнийхээ бахархал билээ.

Атар газраа эзэмшвэл Монгол хvн алзахгvй

Ерєнхий сайд асан С.Баяр "Атрын III аян"-ыг зарлахад улстєржvvлж баалсан нєхдvvд нэлээдгvй байлаа. Харин єнєєдєр хэнбугай ч зориглон хийж чадвал vр дvнд хvрдэг юм байна гэдгийг "Атрын III аян" харууллаа. Шинэ он айсуй эл єдрvvдэд гурилын vнэ тогтвортой, монгол тємс "хаданд" гараагvй байгаа нь "Атрын III аян"-ы vр дvн биз ээ. Тариаланч, ногоочид маань энэ онд 392 мянган тонн vр тариа, 389 мянган тонн улаан буудай, 81 мянган тонн хvнсний ногоо, 156 мянган тонн тємс хураан авсан топ хєдєлмєрийн амжилтаар монгол хvн атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоо угтсан юм. Энэ нь монголчуудын удтал хvлээсэн баталгаат хvнсний бодлогын тэргvvн алхам болов. Монголын газар тариаланг сэргээсэн "Атар" шиг vндэсний хєтєлбєрvvд хэрэгжvvлбэл монгол хvн эрvvл, чанартай хvнс хэрэглэх цаг холгvй санагдана.

Хямралын "цунами” намжсан ч тайвширч суух цаг биш

Их гvрнээс эхлэлтэй хямрал манай улсын бодит эдийн засгийг хамран єргєжсєєр багагvй хугацаа єнгєрчээ. Дэлхийд томоохонд тооцогдох банк, санхvvгийн байгууллагууд толгой дараалан дампуурч, сая сая хvн ажлын байргvй болж, биржийн индексvvд санаанд оромгvй унаж, тvvхий эдийн ханш ч гэрлийн хурдаар уруудах хямралын "цунами" харьцангуй намжсан ч салхи нь vлдэн хєєсєн мэт алга болсонгvй. Гэхдээ хонгилын vзvvр дэх гэрэл ирэх оны эхээр ажиглагдана гэдэгт эдийн засагчид итгэж буй. Харин vvний тулд энгийн иргэдээс эхлээд vйлдэрлэгчид, бvтээгчид гээд хvн бvр гар хумхилгvй ажиллах ёстойг сануулсан билээ.

Єнєєдрийн байдлаар их гvрнvvд банк, санхvvгийн салбар руугаа хэдэн зуун тэрбум доллар "цутгаж", зарим Тєвбанк бодлогын хvvгээ тэглэж, аргаа барсан нэгэн нь зээл, тусламж хvсэх явдал хэвээр байна. Манай улсын хувьд ч банкны дампуурал, vндэсний vйлдэрлэгчдийн хаалгаа барих дєхсєн хvндхэн байдал гээд хямралаас vvдсэн сєрєг vзэгдэл цєєнгvй. Тєр, засгаас энэ оныг "Vйлдвэржилтийг дэмжих жил"-ээр зарлаж, аж vйлдвэрээ хєгжvvлэх зорилт тавьсан. Ингэхдээ "Монгол Улсыг vйлдвэржvvлэх хєтєлбєр"-ийг баталж жижиг, дунд vйлдвэрлэлийн зориулалттай тоног, тєхєєрємжийг гаалийн болон НЄАТ-аас чєлєєлєх хууль гаргасан юм. Vvний зэрэгцээ жижиг, дунд vйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 30 тэрбумын хєнгєлєлттэй зээлийг улсын хэмжээнд хуваарилсан. Энэ бvхний vр шимийг олон мянган иргэн хvртэх боломжтой. Гэсэн ч хоёр оны зааг дээр эхэлсэн хямрал ирэх онд ч манай улсын боломж бололцоо, чадал чансааг сорьсоор байх бололтой. Тиймээс хямрал дуусчихлаа гэж тайвширч суух цаг биш. Хямралын оргил vеэ л бид туулж явна.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Мэдээ | Үзсэн: 1065 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]