Пүрэв, 2024-04-25, 11:50 PM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 10-р сар » 2 » 2005-2010 онд олон улсын хэмжээнд дэгдсэн тагнуулын дуулиан
0:40 AM
2005-2010 онд олон улсын хэмжээнд дэгдсэн тагнуулын дуулиан

2005 он.

Японы Тошиба концерны салбар охин компаний нэгэн ажилтан Оросын худалдааны төлөөлөгчид цэргийн салбарт хэрэглэх зориулалттай төхөөрөмжний тухай нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулсан байна гэж 2005 оны 10-р сард Япон улсын цагдаагийн газрын аюулгүй байдлын хэлтэс олон нийтэд мэдээлжээ. Уг төхөөрөмжийг усанд шумбагч хөлөг, пуужин харвагч, сөнөөгч онгоц илрүүлэх радар зэрэгт хэрэглэдэг байна. Японы цагдаагийн газрын мэдээлснээр мэдээлэл хүлээн авагч, мэдээлэл дамжуулагч хоёр цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр танилцжээ. Анх танилцсанаасаа хойш хагас жилийн дотор Токио хотод 9 удаа уулзсан байна. Японы Тошиба концерны салбар охин компаний ажилтан Оросын худалдааны төлөөлөгчид чухал мэдээлэл өгч, үүнийхээ шан харамжинд 1 сая иен буюу ойролцоогоор 10 мянган доллар авсан байна. Оросын худалдааны төлөөлөгч 2005 оны 6 сард эх орон руугаа буцжээ. Оросын худалдааны төлөөлөгч нь аж үйлдвэрийн тагнуул байсан гэж Японы цагдаа нар 2005 оны 10 сард дүгнэлт хийж хоцорсон юм.

2006 он.

2006 оны 1 сард ОХУ-д дипломат шугамаар ирсэн Их Британий 4 иргэнийг ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын газрынхан баривчилжээ. Их Британий ЭСЯ-нд ажилладаг эдгээр хүмүүс Москва хотын төвийн нэгэн цэцэрлэгт гудамжинд байрлуулсан тусгай холбооны хэрэгсэл ашиглан өөрийн талд элсүүлсэн Оросын иргэнээс мэдээлэл авдаг байжээ. Харахад энгийн чулуу мэт боловч, дотороо кодлосон мэдээлэл дамжуулагч төхөөрөмжтэй тусгай хэрэгсэл тэд ашиглаж байжээ. Тухайн үед Их Британий гадаад хэргийн яам ОХУ-д ажиллаж байгаа дипломат албаны ажилтнуудыг тагнуулч гэж нэрлэж, баривчилж байгаад гайхаж, бас харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.

2006 оны 2 сарын 15-нд Шведийн цагдаа нар ОХУ-ын иргэн, залуу эрдэмтэн Андрей Замятнинг баривчилжээ. Андрей Замятнин Шведийн Уппсала хотын хөдөө аж ахуйн дээд сургуульд гэрээгээр ажиллаж байжээ. Шведийн ГХЯ-ны уламжилсанаар Оросын иргэн тагнуул хийсэн тул баривчилсан гэжээ. Андрей Замятнин ургамалын өсөлтийг зогсоодог вирусийн судалгаа хийдэг байжээ. Оросын залуу эрдэмтэнг 2 сарын турш түр саатуулах газар хорив. Гэвч түүнийг тагнуул хийсэн гэх хангалттай баримт нотолгоо гарч ирээгүй тул 2006 оны 4 сард сулласан юм. Шведийн хууль зүйн канцлер Андрей Замятнинаас хүлцэл өчиж 80 мянган крон буюу 11,4 мянган долларын нөхөн төлбөр олгожээ.

2006 оны 10-р сард ОХУ-ын Ерөнхий прокурорын газар ОХУ-ын Засгийн Газар хариуцлагатай албан тушаал хашдаг ажилтны эсрэг эрүүгийн хавтаст хэрэг нээжээ. Оросын Засгийн Газарт ажиллаж байсан уг хүн Британий THK-BP компанид хувийн мэдээлэл агуулсан баримт бичгийн хуулбарыг илгээсэн байжээ. Оросын Ерөнхий Прокурорын газрын мэдэгдсэнээр THK-BP компани руу илгээсэн баримт дотор ОХУ-ын Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэх байсан төрийн нууцтай холбоотой мэдээлэл, баримт байжээ. THK-BP компанид хүрсэн уг баримт дотор Оросын эрчим хүчний салбарт баримтлах стратегийн тухай үзэл санаа тусгагдсан байжээ. Энэ мэдээлэл алдагдсанаар эрчим хүчний салбарын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, Оросын эдийн засгийн байдлыг дордуулж болзошгүй нөхцөл байдал бүрдсэн гэж ОХУ-ын Ерөнхий Прокурорын газар онцлон тэмдэглэсэн юм.

2007 он

Өмнө нь тусгай албанд ажиллаж байсан Вечяслав Жарко 2007 оны 6 сард аюулаас хамгаалах байгууллагад хандан Их Британий тусгай алба өөрийг нь элсүүлэх гэж завдсан тухай илтгэжээ. Тэрээр Их Британий МИ-6 тусгай албаны 4 ажилтны нэрийг зарласан байна. Их Британий МИ-6 тусгай албаны ажилтан Пабло Миллер өөртэй нь холбоо тогтоосон гэдгийг нэр нотлов.

2008 он

Эстони улсын Батлан Хамгаалах Яамны ажилтан асан Херман Симм улсын нууц задруулсан хэргээр 2008 оны 9 сард баривчлагджээ. Мөн түүний эхнэрийг ч саатуулсан байна. Хуульч мэргэжилтэй түүний эхнэр нь Эстоний цагдаагийн газар ажилладаг байжээ. 2000-2006 оны хооронд Херман Симм Эстони улсын Батлан Хамгаалах Яамны Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн хэлтэсийг даргалж байв. Энэ хэлтэсийн даргаар ажиллаж байхдаа тэрээр 1995 оноос хойш Эстоний батлан хамгаалах салбартай холбоотой баримтыг Оросын гадаад тагнуулын газрын офицерт дамжуулж байснаа хүлээсэн юм. 2009 оны 2 сарын 25-нд шүүхээс түүнд 12,5 жилийн хорих ял оноожээ.

2008 оны 1 сард Японы засгийн газрын бичиг хэргийн хэлтэсээс мэдээлэл алдагдсан хэрэг манджээ. Тухайн үед Японы ерөнхий сайдаар Ясуо Фукуда ажиллаж байлаа. Засгийн газрын бичиг хэргийн хэлтэст ажилладаг албан хаагч нууц баримтыг Япон дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтанд өгчээ. Баримт бичгийг хүлээн авсан Оросын ЭСЯ-ны ажилтан нь энэ дуулиан дэгдэхээс өмнө нутаг буцсан байжээ. Японы засгийн газрын бичиг хэргийн хэлтэсийн 52 настай ажилтан мөрдөн байцаалтын үеэр мэдүүлэг өгөхдөө "Оросуудтай 10 жилийн өмнөөс холбоо тогтоосон. Харин сүүлийн 2 жилд нь ОХУ-ын 38 настай ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн даргатай танилцаж, хамтдаа бар ресторанд зугаацдаг байлаа. Түүнд мэдээлэл дамжуулаад мөнгө авдаг байсан” гэж өчжээ.

Пентагоны шинжээч 51 настай Грегг Уильямыг АНУ-ын зэвсэгийн тухай мэдээ баримтыг Хятад улсад илгээж байсан нь энэ үеэр илэрсэн юм. Грегг Уильям нь Вашингтон мужийн Александри гэдэг жижиг хотод амьдарч, Арлингтонд байрладаг Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн Пентагоны салбарт ажиллаж байжээ. Грегг Уильямын хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеанд амьдран суудаг хятадын хоёр цагаачыг баривчилжээ. 58 настай Тай Шен Куо (Tai Shen Kuo), 33 настай Ю Син Кан (Yu Xin Kang) нар АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдалтай холбоотой мэдээлэл цуглуулдаг байжээ. 2006 оны 1 сараас эхлэн Куо БНХАУ-ын тусгай албатай хамтран ажиллаж эхэлсэн байна.

2008 оны 2 сард АНУ-ын Калифорни мужийн Оранж тойрогт оршин суудаг хятад гаралтай 72 настай Донгфан Чангийг Америкийн тусгай албаныхан баривчилжээ. Донгфан Чанг нь инженер мэргэжилтэй. Бараг 30 жилийн турш Rockwell International компанид ажиллажээ. Rockwell International компани нь цэргийн зэр зэвсэг, сансарт ашиглах тоног төхөөрөмж, байлдааны онгоц үйлдвэрлэдэг юм. Чанг нь америкийн цэргийн С-17 онгоц, Delta-4 пуужин, мөн сансрын олон дахин ашиглах хөлгийн эд ангиудын тухай мэдээлэл БНХАУ-ын Засгийн газарт дамжуулсан байж болзошгүй гэж сэжиглэгдсэн юм.

2008 оны 3 сарын 12-нд ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Газрын ажилтнууд Их Британий THK-BP компаний Москва дахь салбарын ажилтан, Британий соёл мэдээллийн "Britosh counsel” төрийн бус байгууллагын төслийн удирдагч нарыг баривчилжээ. Тэднийг аж үйлдвэрийн тагнуул хийсэн гэж буруутгасан юм. "Britosh counsel” төрийн бус байгууллагын төслийн удирдагч, ОХУ, АНУ-ын давхар иргэншилтэй Александр Заславский, мөн түүний дүү Британий "ТНК-ВР" компаний Орос дахь салбарын ажилтан Илья Заславский нар Оросын газрын тос, байгалийн хийн олборлолт, нийлүүлэлит хийдэг компаний ажилтанаас хаалттай мэдээлэл авахаар завджээ. Эрчим хүч, байгалийн хий, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын бусад компаниудын сонирхол татахуйц мэдээллийг ах дүү Заславский нар сонирхож байжээ.

2008 оны 12-р сард АНУ-ын Батлан Хамгаалах Яам (Пентагон)-д ажиллаж байсан Бен Ами Кадиш цэрэгт алба хааж байх үедээ Израилийн тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын Нью-Жерси мужид байрладаг Зэвсэг боловсронгуй болгох төвд ажиллаж байхдаа АНУ-ын пуужингийн довтолгооноос сэргийлэх системтэй холбоотой нууц мэдээллийг Израиль улсаас АНУ-д суугаа Консулын газрынханд өгдөг байжээ. Нууц материалыг гэртээ авч ирэхэд нь АНУ- дахь Израилийн консулын газрын ажилтан Йоси Ягуру чухал баримт бичгийн гэрэл зургийг авдаг байв. Тэд 1980-1985 оны хооронд ийнхүү хамтран ажиллаж байснаа Бен Ами Кадиш 2008 оны 12 сард хүлээн зөвшөөрчээ.

2009 он

2009 оны 10 сард Украины иргэн Руслан Пилипенког Тирасполь дахь Оросын цэргийн байгууламжид явж байхад нь саатуулжээ. Түүнийг Украин улсын Батлан Хамгаалах Яамны харъяа тагнуулын төв газарт ажилладаг гэдгийг Оросын тусгай албаныхан 2006 онд олж тогтоожээ. Тэрээр Оросын батлан хамгаалах салбарын тухай мэдээлэл цуглуулдаг байв. Русланыг саатуулах үед биед нь байсан гэрэл зургийн аппаратанд "нууц”, "маш нууц” гэсэн тамгатай ОХУ-ын нууцтай холбоотой баримт бичгийн зураг байжээ. Тэрээр илчлэгдсэний дараа Оросын батлан хамгаалах салбарын тухай мэдээлэл цуглуулдаг Украины бусад агентуудын тухай мэдээлэл өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

2009 оны 3 сард Бухарест хотод Болгарын иргэн, Румын улсын цэргийн албан хаагч нарыг баривчилжээ. Румыны иргэн, цэргийн албан хаагч нь Болгарын иргэнд пуужингийн повтолгооны радарын байршил тэмдэглэсэн газрын зураг өгчээ. Харин олж авсан мэдээллээ Болгарын иргэн Бухарест хот дахь Украины ЭСЯ-нд дамжуулдаг байв. Үүний дараа Украин улсын ГХЯ мэдэгдэл гаргаж, Киев хот дахь Румын улсын ЭСЯ-нд ажилладаг хоёр дипломатыг эх орноосоо хөөж гаргах болно гэжээ.

2010 он

2010 оны 4 сард Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынхан Пакистаны Исламабад хот дахь өөрийн ЭСЯ-ны ажилтан бүсгүйг баривчилжээ. Энэтхэгийн иргэн Пакистаны талд орж, тагнуулын ажиллагаа явуулсан гэж албан ёсоор буруутгажээ. Пакистан дахь Энэтхэгийн ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Мадхури Гупта нь Пакистаны Ай-Эс-Ай (Inter-Services Intelligence, ISI) тусгай албатай хамтран ажилладаг байжээ. Нөгөө талд чухал мэдээлэл дамжуулаад байна гэсэн сэрдлэгэ төрсөний дараа түүнийг удаан хугацааны турш ажиглаж, эцэст нь баривчилсан гэж Энэтхэгийн хууль сахиулагч нар тайлбарласан юм.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын даргаар ажиллаж байсан Хван Дян Об нь одоогоос хэдэн жилийн өмнө эх орноосоо дүрвэж БНСУ-д ирж амьдрах болжээ. Түүний амийг хороолгох зорилгоор БНАСАУ-ын тусгай алба хоёр хүнийг 2009 оны 12 сард БНСУ руу илгээжээ. БНАСАУ-ын зэвсэгт хүчний цэргийн тагнуулын хоёр ажилтан дүрвэгчийн дүр хувиран БНХАУ, Тайландаар дамжин БНСУ-д ирсэн байна. Гэвч удалгүй тэдний даалгавар нь тодорхой болсон тул 2010 оны 4 сард БНСУ-ын тусгай албаныхан дүрвэгчийн нэр зүүсэн хоёр тагнуулчыг баривчилжээ.

2010 оны 2 сард Украины Аюулгүй Байдлын газрын дарга Валентин Наливайченко "Оросын тагнуулын сүлжээ”-г илрүүлсэн гэж мэдэгдсэн байна. Оросын 5 тагнуулчийг Украин улсаас албадан гаргасан. Харин тагнуулын сүлжээний толгойлогчийг нь саатуулж байна гэж Валентин Наливайченко ярьжээ.

2010 оны 6 сарын 28-нд АНУ-д Оросын талд тагнуул хийж байсан гэж сэжиглэгдсэн 11 хүнийг баривчилсан байна. Гэвч нэг хүнийг нь дуудсан цагт ирэхийг үүрэг болгон, их хэмжээний мөнгөн барьцаа авч суллажээ. Харин үлдсэн 10 хүнийг нь түр хорих газар саатуулсан хэвээр байна. Энэ 11 хүн АНУ-ын нутаг дэвсгэр дээр хоёр удаа тагнуулын тусгай ажиллагаа явуулсан гэж АНУ-ын тусгай алба мэдэгдсэн юм. Тэднийг баривчилж байх үед ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д айлчлал хийгээд нутаг буцаж байлаа.







Манай рекламнууд дээр дарж байгаарай. Баярлалаа


Англал: Таны мэдлэгт | Үзсэн: 967 | Нэмсэн: saak_penny | Tags: тагнуулын дуулиан | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]