Бямба, 2024-04-20, 10:33 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 11 » 13 дахь болзоо (7)
3:26 AM
13 дахь болзоо (7)
Жаргалтай Мандхайг түр зуур орхиод гурван сарын өмнөх үедээ эргэн очъё. Ганц бие, эрх чөлөөтэй, санаа зовох зүйлгүй, хамгийн гол нь тэр ганц бие амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байсан эмэгтэй. Тэр харчуудын сонжсон харц өөр дээр нь тусахыг баярлан мэдэрч, хэн нэгэн хархүү сэмхэн харах зуураа бүдрэхийг шоолон инээмсэглэх дуртай байсан. Маргааш ямар хувцас өмсөх, оройг хэрхэн зугаатай өнгөрүүлэх, шинэ жилийн шагналт цалингаараа өөрийнхөө хүссэн гутлыг авах тухай зугаатай бодлууд толгойд эргэлдэхээс бусад үед салхи шиг дураараа нэгэн байсан юм.

Гэтэл түүнтэй учирснаас хойш миний амьдрал огт өөрчлөгдөж, бодол сэтгэл ердөө түүнээс л зүүгдээстэй болчих юм. Урьд нь миний хувьд туйлаас утгатай байсан бүхэн одоо огтоос хөгжил баясалгүй санагдаж, нүдээ аних бүр, нээх тоолонд, өдөржин шөнөжин, цаг минут тутамд галзуурсан мэт түүнийг л бодож, над руу залгах бүрт нь зүрх хурдсан цохилох боллоо. Заримдаа хий мөрөөдөлдөө автан ганцаараа инээмсэглэж, дуулж бүжиглэмээр болох мөртлөө зарим үед жигтэйхэн гансран уйтгарлаж, амьдрал зүгээр л намайг доош сорон татах ёроолгүй хар нүх ч юм шиг.

Миний энэ байдалд тун ч хялбархан, ядах юмгүй онош тавьсан хүн ээж байлаа.

  • - Миний охин чинь дурлачихаа юу даа?
  • - Айн, юун дурлал? Юу гэж тийм юм байдаг юм.
  • - Санаа алдаад л, хий гөлрөөд л чи яг дурлаж дээ. За тэр чинь хэн гэдэг, юу хийдэг, ямар хүн бэ тэр чинь?
  • - Ээж ээ, та юу яриад байгаа юм бэ? Тийм юм ерөөсөө байхгүй гэж би тас гүрийлээ.
  • - Ханхүү л биз дээ.
  • - Пөөх та яаж мэдсэн юм бэ?
  • - Чи чинь шөнө зүүдэндээ амандаа "Ханхүү, Ханхүү" гээд л үглээд байсан шүү дээ. Ээж ингэж хэлээд "Чи баригдав уу" гэх шиг ёжтой нь аргагүй инээмсэглэнэ. Би баригдчихсандаа бантсандаа нүүрээ улайлган, цааш нь ямар ч мэдээлэл өгөхгүй дээ гэж амаа тас жимийлээ. Учир нь ээж нэг л үг дуулчихвал бараг л маргаашнаас хуримын бэлтгэл хийе гэж мэдэх л хүн.

Ханхүү...Миний асууж амжаагүй нэр. Ёстой л миний хүлээж байсан цагаан морьтой ханхүүд минь яг таарсан нэг. Анх сонсоод тоглож байна гэж бодсон ч яах аргагүй жолооны үнэмлэхэн дээр нь Цогбадрахын Ханхүү гээд дурайтал биччихсэн байсан юм чинь.

Түүнтэй танилцсанаас хойш гурван сар шахам болсон ч бид хоёр ердөө тавхан удаа л уулзсан. Тэр гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болчихно. Зүүд шиг гайхамшигтай учралыг бэлэглэчихээд дараа нь зэрэглээ шиг замхарч одно. Харин би хүлээх гэдэг үл үзэгдэгч олсонд баглуулчихаад олигтой амьсгалж ч чадахгүй түүнийг хүлээсээр.

Ээлжит утасны хонх. Горьдлого, бяцхан догдлол, ялимгүй түгшүүр.

  • - Байна уу?
  • - Аа байна уу? Түвшин байнаа. Завтай бол гараад ирээч.
  • - Би жаахан ажилтай л сууж байна. (Худлаа, яг үнэндээ би түүнийг л ярихыг хүлээгээд гэртээ гиюүрч суусан. Гэхдээ яагаад ч юм өөр хүнтэй уулзчихвал түүнээс урвасан болчих юм шиг санагдаад зөнгөөрөө татгалзчихлаа. Хэд дэх удаагаа үгүй гэж хэлж байгаагаа ч мэдэх юм алга.)
  • - Аа тэгвэл ч яахав. Уг нь би гэрийн чинь гадаа ирчихсэн байна л даа. Чамд нэг юм үзүүлэх гээд...

Дууных нь өнгө хачин уйтгартай сонсогдсоноос ч тэр үү, миний сэтгэл нэг л сонин гунигт автчихав. Уулзъя гэж дандаа гуйдаг, тэгэх бүртээ татгалзсан хариу авдаг ч цөхөрдөггүй, тэгсэн мөртөө дараагийн удаа юу ч болоогүй юм шиг эелдэгхэн гуйдаг энэ залууд дахиад "Үгүй" гэх зориг яагаад ч юм хүрсэнгүй.

  • - За би гараад очъё.
  • - За баярлалаа.

Баяртай нь аргагүй ингэж хэлэхэд нь миний дотор ч онгойх шиг. Гэртээ өмссөн байсан хувцастайгаа гадуур хувцсаа хайш яйшхан углаад би түүнтэй уулзахаар гарав. Өөр шигээ нүдэнд үл анзаарагдам хар машиндаа өчигдөр уулзаад салсан юм шиг гэмгүйхэн инээмсэглэн сууна. Яг л уулзах дуртай дотно найз шиг, очоод тайвшралыг олдог газар шиг нэг л дулаахан зүйл түүнд бий. Гарыг нь атгахад хүртэл нэг л таатай.

  • - Ийм ховор хүнтэй өнөөдөр нэг уулзах завшаан гарах гэж. Жолоогоо чадмаг залуурдангаа үл ялиг инээмсэглэж тэр надаар тоглоом хийнэ.
  • - За яалаа гэж дээ. Ойрд үнэхээр их ажилтай байсан юмаа. Ингэж худал хэлчихээд царай минь улайсныг аз болоход харанхуй байсан учир тэр анзаарсангүй.
  • - Нэг их удаахгүй ээ. Чамд ганцхан юм л үзүүлэх гээд.

Түвшингийн хажууд байхад яг л гэртээ ирээд хувцсаа тайлаад амарч байгаа юм шиг ер бусын амгалан. Би нүүрээ ч будаагүй, үсээ зүгээр л боочихсон, гэрийнхээ хувцастай байгаа мөртлөө санаа зоволгүй түүнийг эгцлэн харж чаддаг. Биеэ барилгүй хүссэнээ ярьж, чангаар инээж болно. Хувцас хунар, нүүр царай, үйл хөдлөлөө хянах гэж зовох юмгүй элдвийг хүүрнэнэ. Энэ бүхнээс дүгнээд, ямар нэг догдлол, сандрал байхгүй болохоор яавч хайр дурлал үүсэх боломжгүй, харин энгийн сайхан нөхөрлөл л байж болно гэж надад санагдсан юм.

Хэсэг яваад бид хотын гадна модны захад зайдуухан байрлах жижгэвтэр мөртлөө хөөрхөн тоосгон байшинд хүрээд ирлээ. Өвөл дуусах яагаа ч үгүй, жавар өвгөн тачигнаж байсан утаат хотоос салаад энд ирэхэд тув тунгалаг агаар, цэлмэг тэнгэр, дэргэд юм шиг гялалзан анивчих одод угтав. Би анх удаа цас, мод, цэлмэг тэнгэр харж байгаа хүүхэд шиг хөөрцөглөн, хүн амьтаны мөр гараагүй сэвсгэр цасан дээр хөлийнхөө мөрийг янз бүрээр гаргаж, элдэв дүрс зуран зугаацана. Харин тэр хүүхдээ тоглохыг өхөөрдөн харах эцэг шиг намайг бодлогошронгуй ширтээд тайвуухан сууна.

  • - Алив сахилгагүй цасан охин минь даарчихлаа, дотогшоо оръё.
  • - Энэ танайх юм уу? Энд зусланд гардаг уу?
  • - Уг нь өвөл, зуны байшин л даа. Голдуу би л ганцаараа байдаг юм. За орцгооё.

Тэр бяцхан байшин дотроо эзэн шигээ эвлэгхэн тохилог. Тавилга хэрэгсэл нь нүд унам гоё биш мөртлөө цаанаа л нэг дотно.

  • - Хүүе энэ манай хивс байна ш д.
  • - Уг нь худалдаж л авсан юмсан. Танай хивс байж уу?
  • - Хэ хэ, үгүй ээ. Манайд байдагтай яг адилхан юм байна.

Байнга хүн ирдэгийг илтгэх идэх уух юм дүүрэн хөргөгчнөөсөө ундаа, талх, хиам, бяслаг сэлт гаргаж ирээд хоёулаа хосууд шиг ширээний ард бие биенээ харж суугаад цайллаа. Аяганд минь цай дүүргэж өгнө, талхан дээр элэгний  нухаш түрхэж өгнө, яг л аав шиг минь халамжтай. Үг үйлдэл бүр нь түүнийг сайн залуу гэдгийг илтгэх юм.

"Хоёулаа нөгөө өрөөнд оръё. Гэхдээ чи нүдээ анина шүү. Тэгээд намайг нээ гэхээр нээгээрэй. " Ингэж хэлчихээд намайг орхин хэсэг байсны эцэст эргэн ирэв. Нөгөө өрөөнийх нь хаалганы өмнө ирээд би нүдээ анилаа. Хаалга онгойх чимээ дуулдаж, нүдээ аньсан хэдий ч тэр өрөө гэрэлтэй байгааг би мэдрэнэ.

"За нээгээрэй". Нүдээ нээмэгцээ би дотроо дуу алдлаа. Өрөөний голд үнэрт лааг зүрхэн хэлбэртэй өрж, голд нь том жаазтай зураг тавьсан байна. Үсээ мөрөн дээрээ сул асгаж, дэрвэгэр сормуустай нүдээрээ ялигүй гунигтай боловч харцаа салгаж чадамгүй ширтсэн залуухан гоолиг бүсгүйн хөрөг. Үзэсгэлэн төгөлдөр, зураачийн сэтгэлээс ургасан нь илт амьд юм шиг тэр зураг нэг л танил. Үнэхээр тэр улаахан уруултай бүсгүй би байлаа.

Гайхах, баярлах зэрэгцэн хэлэх үгээ олохоо байсан би Түвшинрүү толгойгоо эргүүлбэл, тэр яг л кинон дээр гардаг шиг нэг өвдөг дээрээ сөхрөөд, нэг гартаа жижигхэн улаан хайрцаг барьж, нөгөө гараа гарт минь хүргэв. Очтон гялалзах мөртлөө сандарсан харц нь, миний гарт хүрэхдээ үл мэдэг чичрэх гар нь чин сэтгэлээсээ хандаж, догдолж буйг нь илтгэнэ. Ингэнэ гэж төсөөлөө ч үгүй байсан миний хоолой хатах шиг болж, дотор минь гал асах шиг халуу төөнөнө.

  • - Мандхай би..гээд хоолойгоо нэг зассанаа, дөлгөөхөн нүдээрээ намайг эгцлэн ширтэж,
  • - Би чамд хайртай. Надтай гэрлээч гэх нь тэр. Баргил хоолойгоороо итгэлтэй хэлсэн тэр үгэнд нь биш гэхэд намайг ширтэх тэр харцнаас нь хэлсэн үг нь үнэн гэдэгт эргэлзэх арга байсангүй.

"Би чамд хайртай" гэдэг үгийг үнэн худлыг үл мэдэх авч цөөнгүй сонсож явсан би "Надтай гэрлээч" гэдэг үгэнд нь харин цочирдон гайхлаа. Хэзээ ч хэн нэгэн намайг ийм гайхамшигтай сайхнаар гэрлэхийг гуйна гэж зүүдлээгүй явсан би сонсоно гэж огтхон ч бодоогүй явсан хүнээс ийм үг дуулсандаа гайхширахын зэрэгцээ сэтгэлийн гүнд баяр хөөр оргилох нь хачин. Хэрвээ Ханхүү намайг ингэж гуйсан бол би хорвоогийн хамгийн жаргалтай бүсгүй болж түүндээ шуудхан л зөвшөөрөх байлаа. Гэтэл...

  • - Яагаад би гэж? Удтал дуугүй байсны эцэст миний амнаас ийм л үг гарав. Магадгүй "Тийм" гэж хэлэхийг минь горьдон хүлээж байсан түүний урам хугарсан нь лав.
  • - Чи ч надад итгэхгүй байгаа байх л даа. Гэхдээ би үнэхээр чамд хайртай. Чамтай болзох гэж ямар удаан хүлээснийг ч чи мэдэхгүй. Бүр гурван жилийн өмнө чамайг анх хараад л би дурласан. Даанч хувь заяа намайг уулзуулах гэж ахиад гурван жил хүлээлгэсэн юм. Анх зэрвэсхэн хараад өнгөрсөн цагаасаа дүр төрхийг чинь сэтгэлдээ хадгалж, ганцхан чиний л зургийг би хэдэн зуун удаа зурсан байх. Намайг чи галзуу амьтан гэж битгий бодоорой.
  • - Үгүй ээ яалаа гэж...
  • - Өнөөдрийн энэ бүхэн чамд дэндүү гэнэтийн байсан байх. Гэхдээ миний хувьд энэ өдрийг би удаан төлөвлөж, сэтгэлдээ хичнээн ч удаа зураглаж байж биелүүлсэн юм шүү.
  • - Тэгээд яагаад чи өдий хүртэл надтай уулзалгүй явсан юм бэ?
  • - Би чамайг анх тэр нэг зун "Баянбуурал" амралтан дээр харсан. Миний ирсэн өдөр чиний тэнд байх сүүлийн өдөр байсан байх. Угаасаа эмэгтэй хүнтэй зүрхэлж танилцаж чаддаггүй бүрэг надад чамайг сэмхэн харахаас өөрийг хийх сөхөө байсангүй. Мандхай гэдэг нэрнээс чинь өөр юу ч үгүй л хоцорсон. Тэр өдөр чи гол дээр найзтайгаа үсээ угааж байснаа санаж байна уу? Голын ус мяралзан долгиолоод л, чи цагаан даашинзтай, голын гүехэн хэсэгт зогсоод урт хар үсээ угааж байсан шүү дээ. Тэгэхдээ чи ямар үзэсгэлэнтэй харагдсан гээч. Над руу нэг инээмсэглэсэнээ ч чи санахгүй байх.

Нээрээ надад тэр жил тэнд очиж амарсан гэхээс өөр толгойд буух зүйл юу ч байсангүй. Багын галзуу найз бүсгүйтэйгээ өнгөрүүлсэн долоо хоногийн богинохон амралт, оройн бүжиг, голын эрэг, төмөр зам...гэх бүдэгхэн дурсамж л бүүр түүрхэн санагдана.

  • - Чи заавал надад одоо хариу хэлэх албагүй ээ. Би чамайг яаруулж, шахамдуулах гээгүй. Гэхдээ одоо л хэлэхгүй юм бол чамайг бүрмөсөн алдах гээд байх шиг л санагдсан юм.
- Би өөр хүнд хайртай шүү дээ.

Сандарч бачимдсан миний амнаас очиж очиж энэ үг гарсанд би одоо хүртэл харамсаж явдаг юм. Тэр үгийг хэлмэгц Түвшингийн царай яаж хувирч, түрүүхэн нүдэнд нь асан бадарч байсан найдлага горьдлогын гал хэрхэн бөхөхийг хармагц би түргэдсэндээ харамссандаа амаа дарж билээ. Гэвч оройтсон байжээ. Түвшин инээмсэглэлээ. Гэхдээ үргэлж намайг аргаддаг, ядрах үед минь сэргээдэг тэр инээмсэглэл биш, харин хүчээр нүүрэндээ тодруулсан гунигтай инээмсэглэлийг би харав. Өөрт минь ийм ихээр дурласан, магадгүй чин үнэнээсээ хайрласан залуугийн сэтгэлийг шархлуулчихсандаа гэмшиж, дотор минь зүүгээр хатгах шиг чим чим хийнэ. Яагаад ч юм би "Тийм" гэж л хэлэх ёстой байсан юм шиг. Гэтэл нүдээ аних бүр тодрох Ханхүүгийн төрхийг сэтгэлээсээ арилгаж, өөрөө өөрийгөө хуурах хүсэл байсангүй. Зөвхөн хайртай хүнтэйгээ гэрлэхийн төлөө өдий хүртэл хүлээсэн шүү дээ гэх нэг хоолой шивнэх учир хатуу боловч үнэнийг хэлсэн өөрийгөө зөвтгөж байлаа.

Тэр орой Түвшин надтай ахиж нэг ч үг дуугарсангүй. Хааяа нэг намайг зовнингуй харахад минь инээмсэглэх гэж дэмий л оролдовч, царай нь хүрлийн бараантаж, ямар нэг хүнд бодол сэтгэлдээ тээж яваа нь илэрхий. Гэрт минь үдэж оруулахдаа урьдын адил өөдөөс минь гэмгүйхэн ширтсэнгүй. Хачирхалтай нь надад нэг үнэтэй зүйлээ алдчихсан мэт л санагдаад болохгүй. Надад хайртай хүн байгаа гэж өөрийгөө тайвшруулаад ч Түвшингийн урам хугарч гайхсан царай сэтгэл үл амраана.

Онгоцтой усанд лааны үнэрт өөрийгөө тайвшруулах гэж баахан хэвтээд, биеэ арчиж санаа алдан орон дээрээ суух мөчид утсанд минь мээсэж ирснийг дуугаран зарлав. "Би чамайг хүлээнээ...Мартана гэхэд дэндүү хэцүү байна. Яг л миний зүрхийг сугалаад авчихаж байх шиг..." гэсэн мээсэж Түвшингээс иржээ. Миний сэтгэлийг бул хар чулуу дарчих шиг болов. Хариу бичиж чадсангүй. Намайг хариу өгөхийг хүлээж байгааг нь гадарлавч юу гэхээ даанч мэдсэнгүй.

Маргааш нь урвайж унжийсан амьтан ажилдаа ирлээ. Үргэлж инээж хөөрч явдаг би өдөржин нурмайв. Өөртөө дэндүү итгэлтэй сэхүүн бардам залуу намайг хүлээлгэж, харин даруухан сайхан сэтгэлтэй нэгэн намайг хайрлана. Гэтэл миний зүрх зөвхөн Ханхүүгийн төлөө л цохилдог юм шиг. Тэгээд ч хүүхэд байхдаа санаандгүй учралаар танилцсан хувь заяаны тохиолыг бодоход ч Ханхүү л миний заяаны хань байлтай. Намайг тэвэрдэг гар нь, нүд рүү ширтдэг дулаан харц нь яавч худал байх учиргүй.

"Мандхай хүн уулзъя гэнэ". Ажлын эгчийн чанга дуу хөвөрч ээдэрсэн бодлын минь таслав. Хэн байдаг билээ? Толгойгоо ганзагалан урамгүйхэн гарч ирсэн би үүдэнд цааш харан зогсох хар пальто нь гоолиг биеийг нь тодруулсан, өндөр залууг хараад нүдэндээ ч итгэсэнгүй.

"Алив ууртай охин минь" гээд тэр их л өөриймсөгөөр намайг хэзээ ч байгаагүй тийм л дотноор тэврэн авч, газраас хөндийрүүлэн эргүүллээ. Хормын өмнө гунигийн далайд сэлүүргүй завинд хөвж явсан би гэдэг хүн одоо жаргалтай нь аргагүй Ханхүүгийнхээ хүзүүгээр нь тэврээд цангинатал инээж байх ч гэж.

  • - Ажил чинь тарж байгаа биз дээ?
  • - Бараг л. Яасан?
  • - Гялс хувцсаа өмсөөд гараад ир. Чамд үзүүлэх нэг юм байна.

Хөөрч догдолсон миний хөл газраар биш агаарт хөвөн жингүйдэж, ажил тарахаас гучин минутын өмнө даргадаа ч хэлэлгүй нэг л мэдэхэд гадуур хувцас, цүнхээ аваад гараад ирсэн байлаа. Одоо дарга загнах болов уу гэж ч санаа зовох юм алга. Ажлын бүх хүүхнүүд цонхоороо харж байгаасай, кино жүжигчин шиг ийм л гоё залуугийн хажууд суугаад явахыг минь анзаараасай гэж хүсэн бахдалтай нь аргагүй цагаан машиных нь хаалгыг татан суухад ханхүүгийн цагаан моринд сундлах шиг гайхалтай. Итгэмгүй ийм царайлаг, үнэхээр сайхан залуу зөвхөн намайг хараад инээж, эгээ л найз бүсгүй шигээ тэврэн байгаа нь намайг хүлээн зөвшөөрсний шинж гэж үү гэж бодмогц хамаг цус хөөрөн хацар минь улаа бутрана.

  • - Ингэхэд хаашаа явж байгаа билээ?
  • - Манай ажил дээр очиноо.

Монголдоо нэртэй томоохон студийн гадаа очмогцоо тэр шалавхан бууж, машины хаалгыг онгойлгон надад хүндэтгэл үзүүлэв. Тэр өнөөдөр тийм ч ихэмсэг хүйтэн биш, харин их л хөгжилтэй, найрсаг байх юм. Тэгээд бүр гараас минь хөтлөн студийн хаалгаар орох нь тэр. Нүд гялбам цав цагаан хана, тааз, ийш тийшээ гүйлдэх өндөр өндөр охид, зураг авах чимээ, танил бус орчин.

"За би моделоо аваад ирсэн шүү" гэж Ханхүү, дотуур хувцастай бүсгүйн зургийг энд тэндээс нь сууж босон авах зурагчинд хандан хэлэв. Арай миний зургийг ингэж авахуулах гэж байгаа юм биш байгаа гэхээс алга хөлрөн, өвдөг чичрэн сандарч, яаж ч гоё хувцаслан будаж шунхадлаа гэсэн хорь ч хүрээгүй байрын энэ туранхай охиныг гүйцэхгүй дээ, ядахад өдөр солонгос хоолонд орохдоо гахайн өөх юунд тэгтлээ чихэв гэж харамсаж хүртэл амжив.

  • - Ууртай охин минь хувцсаа сольчих. Чи өнөөдрийн гол модел шүү.
  • - Би юу даа?
  • - Нүд чинь орой дээрээ гарлаа хүүхдээ. Хурдлахгүй бол болохгүй шүү гэснээ цааш эргэж,
  • - Туяа нааш ир дээ. Манай моделийн нүүрийг будаад, хувцсыг нь солиод өгөөч гэснээ яах ийхийн зуургүй, гайхаж мэлэрсэн намайг ганцааранг минь үлдээн гүйгээд явчихлаа.

Шаасан гадас шиг хөдөлж чадахгүй мэлрэх намайг нэг залуухан бүсгүй хөтлөн нүүр хувиргах өрөөнд оруулан, том толины өмнө суулгаад хүүе гэхийн завдалгүй будаад эхэлчихэв. Өөр нэг залуу тэр завсар нь үсийг минь овоолж янзална. Будуулж, үсээ янзлуулсаныхаа дараа өөрийгөө ч таньсангүй. Үнэхээр хөөрхөн, бүр дэндүү хөөрхөн бүсгүй гайхсан мэт намайг ширтэнэ. Сэтгэл хангалуун инээмсэглэх намайг өөр өрөөнд оруулаад гялалзсан шигтээн чимэглэлтэй, нүд алдам гоёмсог хуримын даашинз өмсүүллээ. Ингэж л хуримлахсан гэж мөрөөддөгтэй минь ижилхэн тэр даашинзыг өмсөөд толинд харахад аз жаргалаар гэрэлтсэн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй харагдана. Тэр мөчид хаалгаар мөн л өөрт нь гайхам зохисон хуримын цагаан хослолтой Ханхүү бардамхан инээмсэглэсээр орж ирлээ. Тэгш гуалиг бие, сайхан гэхэд багадах царайг нь энэ хувцас дэндүү ихээр тодруулж, энгэр дээр нь хатгасан цагаан сарнай хүртэл гундам харагдана.

Сэтгэлдээ мөрөөдөж явсан Ханхүүтэйгээ хамт би хуримын зураг авахууллаа. "Алив сүйт бүсгүй инээмсэглээрэй. Ийм сайхан бүсгүй инээмсэглэх хэрэгтэй. Өнөөдөр чиний хамгийн жаргалтай өдөр байх ёстой. Алив Ханхүүдээ ойрт." гэхчлэн зурагчин залуу эелдэгээр зааварчилна. Миний биеэ барьсан хөшүүн байдал ч хэдийнээ алга болж, үнэхээр л миний мөрөөдөл биелэх шиг санагдан зургаа хамгийн сайхнаар авахуулах гэж хичээв.

Авахуулсан зургаа харахад өөрийн эрхгүй нулимс унагамаар. Яагаад ийм уярамтгай болчихсоныг мэдэхгүй сэтгэл минь хайлан бөмбөрч, хажуудаа зогсох Ханхүүгийн гарыг атгахад, энэ гар амьдралын туршид яг л энэ мөч шиг үргэлж хамт, ямагт намайг хөтөлж яваасай, хэзээ ч битгий тавиасай гэж бодогдоно.


ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Уран зохиол | Үзсэн: 1204 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]