Баасан, 2024-04-26, 2:42 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхаПүрБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2010 » 1-р сар » 8 » 13 дахь болзоо (6)
5:17 AM
13 дахь болзоо (6)
Эрх дураар, ганц бие амьдралын минь мөд нээхгүй гэж бодон давхар цоожилсон хаалганы цүү цуурга аажимхан суларч, чандалж хориглосон сэтгэлийн эмзэгхэн орон зайд минь хэсэгхэн хугацааны өмнө харь элгийн байсан нэгэн нэвтрэн орсонд түгших, сандрах, тэгсэн мөртлөө битүүхэн догдлон баярлах мэдрэмж намайг эзэмдэнэ. Түүнтэй өнгөрүүлсэн ганцхан шөнийн тухай би ахиад хичнээн шөнө нойроо хулжаан бодсоныг бүү мэд. Гэтэл тэгтлээ санан тэмүүлэх хүн минь намайг мартчихсан мэт таг чиг байгаад гайхаад баршгүй. Цуг байсан хором бүртээ эелдэг найрсуу, их л дотно, өөдөөс минь эгцлэн харах нүд, нэрийг минь дуудах хоолой нь хүртэл нэг л дотно, аятай байсан атал дахиад нэг ч залгаагүй, уулзахыг хүсээгүйд нь далдхан гоморхоно. Өчнөөн жил нялхарч үзээгүй сэтгэл хэн нэгнийг үгүйлэн, битүүхэн холбоо барьчих вий гэж горьдон, утасны цэнэг дуусах бүрт жигтэй сандран, барагтайд нээдэггүй хувийн мэйл хаягаа хүртэл идэвхтэй шалгаж байгаагаа анзааран өөрийгөө зэмлэвч, санааны зоргоор уяж хорьж болдоггүй сэтгэл гээчийг яалтай.

Баасан гаригийн үдээс хойно долоо хоногийн нүсэр ажлын ард гарсан би ялигүй залхуурч, энэ тэр ажил нэрлэн шалтаглаж эрт тарж одсон өрөөний хэдээ үгүйд ганцаараа сонсоод уйддаггүй дуугаа чангалчихаад балныхаа арыг мэрэн, дэлгэцээ хий ширтэн бодолдоо живэн мэлэрч суулаа. "All by myself....Don't wanna be all by myself..." Үгүй нээрээ яасан үнэн үгтэй дуу вэ, ёстой л ганцаараа баймааргүй байна. Эргээд харахад нэг л өдөр эрхэлж наадаж, дураараа дургин, танилцъя гэсэн залуугийн гуйлтыг тоомжиргүй орхиж хаячихаад, залуу нас гоо үзэсгэлэндээ эрддэг үе минь намайг орхиод одож байх ч гэж.

Сэтгэл үймрэн гэгэлзээд, нэг л жигтэйхэн. Үгүй ядахад үгийн солиогоор уйтгарыг минь үргээдэг хэдэн ангалзуур найз минь мээсэнжэртээ алга, хоолойг нь сонсох гэсэн утас нь завгүй. Ингэх тусам түүнд улам бүр уур хүрээд, хаа нэгтээ тааралдвал барьж аваад элэгдэж унагаад, кинон дээр гардаг шиг үсрэлттэй цохилт хийж, яг тэр мөчид цаг хугацаа удаашран толгой нь хэрхэн миний цохилтонд эргэж буй хийгээд амнаас нь шүлс нь цацагдан хэдэн зүгтээ сарниж буйг харахсан гэж хүснэ. Тэгээд дуртай дуугаа өрөөнд хэн ч байхгүйг далимдуулан улам чангаар, бүр сэтгэл хөдлөлтэйгөөр нүдээ анин дуулах аядан чарлаж байтал,

  • - Сайн байна уу? Улаан шаргал дүрэмт хувцастай залуу гайхсан байртай өрөөний хаалгаар толгойгоо цухуйлган эелдэг мэндчиллээ.
  • - Сайн. Сайн байна уу? Санаа зовсон би бушуухан өсгөгчнийхөө дууг хааж хариу мэндэлбэл,
  • - Би "Эрхэм элч" компаниас явж байна. Танд бэлэг явуулсан байна. Энд гарын үсгээ зурна уу гэлээ.

Ийм юмыг киноноос л үзэж байсан би гайхах баярлах зэргэцэн бушуухан гарын үсгээ зурж, жижигхэн мөртлөө гоёмсог хилэн хайрцгийг авч, хүргэж ирсэн хүнийг гарангуут хөх ягаан туузыг нь яаран задаллаа.  Гэнэтийн бэлэг гээчийг авалгүй гурван жил лав болсноо тодоос тод санаж байна, харин мартагдах шахсан гэж бодсон намайг ингэж сэтгэл гарган баярлуулах нэгнийг нэг л санахгүй байх чинь. Нэг гүнзгий амьсгаа аваад жижгэвтэр хайрцгийг сэтгэл догдлон аяархан нээж харвал чамин гэж хүний нүд унамаар нарийн хийцтэй, шигтгээ суулган гялтгануулсан гоёхон мөнгөн бугуйвч гараад ирэх нь тэр. Баруун гартаа зүүж үзвэл, захиалсан юм шиг яг таарч, өнгө нэмж, зохиж байна гэж ч ванлий. Баярласандаа анзаарахгүй мартах шахсан бяцхан зурвасыг сая л дэлгэхдээ "тэр" байгаасай гэж сэмхэн залбирахаа мартсангүй.

Эмэгтэй хүнийх шиг нямбай цэвэрхэн бичгээр "Чиний сайхан гарыг улам бүр чимээсэй гэж хүсэж чин сэтгэлээсээ бэлэглэсэн юм шүү.Миний унтсан байсан сэтгэлийг сэрээсэнд чинь баярлалаа" гэж дурайлгасан тэр хүн нэрээ бичсэнгүй. Гэвч хэн гэдгийг нь би хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Миний санаанд яв цав нийцсэн хөөрхөн бугуйвчийг бэлэг болгон илгээсэн даруухан залуу сэтгэлд минь баяр хөөр нэмж, царайд минь инээмсэглэл тодруулж чадлаа. Намайг хэзээний мартчихаад, өөр нэг бүсгүйтэй зугаалж байж ч мэдэх түүнийг харин бүрмөсөн мартахаар би шийдэв. Өдий хүртэл би хэнийг ч гуйж үзээгүй, эр хүний араас өөрөө гүйнэ гэдэг миний ухаан санаанд байгаагүй зүйл. Ингээд би сэтгэлдээ чангаас чанга зарлан тунхаглалаа. "Чамайг би хаяж байна. Баяртай" ингэж өөртөө хэлэнгүүт нээрээ л түүнд өөрт нь чангаар зарлачихсан юм шиг сэтгэл уужраад явчих нь тэр.

Нарны гэрэл ойн гялалзах бугуйвчаа би сэтгэл хангалуун харна. Ажлаасаа дуу аялан гарахдаа би бээлий зүүсэнгүй. Угаалгын өрөөний толины өмнө зогсон савандахдаа, эсвэл хуурайших вий гэж тослохдоо л анхаарал хандуулдаг гараа сая л үзэж байгаа мэт хараад би инээмсэглэлээ. "Миний гар хамгийн сайхан гар" гэж бодоход Түвшингийн үнэнч, сэтгэлд дулаан төрх тодроно. Аз жаргалдаа халууцан хацар минь улайн улаа бутарсан би такси барихаар замын хажууд ирээд гараа дөнгөж өргөтөл нүд гялбам цагаан жийп урд минь ирж зогсоод, урд талын хаалгаа онгойлголоо.

Хэн нэгэн увайгүй этгээдийн өдөлт биз гэж бодон урагш ахин хоёр алхтал,

  • - Миний дүү ахыгаа танихаа байчихаа гээд хөгжилтэй инээд алдах сонсдов.

Эргэж харах ганцхан хормын зуур зүрхний минь цохиолт ахиад л дуулгаваргүй гэгч нь түргэсэж, гомдож, уурлаж, орхихоор шийдээд байснаа ч тэрхэн зуур мартаад царайд минь гэрэлтэн тодрох инээдээ барьж ядаж машинд нь орж суулаа. Яагаад зарим хүмүүс харахын төдийд биднийг баяр хөөрөөр бялхуулж, барааг нь харж, дуу нь дуулдмагц зүрх сэтгэлийг хөвсөлзөн догдлуулах шидтэй байдаг юм бол? Бас яагаад зарим хүмүүс бүхий л талаараа бидний сэтгэлд нийцэвч ухаангүй дурлаж, ухралгүй тэмүүлэх сэтгэл төрдөггүй, соронзон мэт биднийг татдаггүй юм бол? Намайг инээмсэглүүлж, сэтгэлд минь хэрэгтэй амар амгаланг бэлэглэгч нэгний тухай зурвас бодонгоо уулзах бүртээ өвдгийг минь чичрүүлэн догдлуулагч нэгний машинд суугаад хүйтэн тунгалаг үдшээр зугаалж явна. Өөртөө итгэлтэй жолоо мушгин, үл мэдэг жуумалзах түүнийг хажуунаас нь сэмхэн харж явахад л өөр нэгэнтэй бүтэн үдэш хамт байснаас илүү хөөр баярыг би мэдрэх юм. Цав цагаан машин, өвлийн тунгалаг үдэш, түүний өндөр хамар, өөртөө итгэлтэй хархан нүд...

Миний сэтгэлийн гүнд унтаж байсан дурсамж гэнэтхэн амилан, нүдний өмнүүр кино зураг шиг гүйхэд, нэрийг минь, бас намайг даанч сайн мэддэг энэ нууцлаг залуутай учирсан өдрөө би саналаа. Арван дөрвөн жилийн өмнө шүү дээ. Бас яг ийм л хүйтэн мөртлөө тунгалаг өвлийн үдэш. Хүний хөл татарсан гудамжаар гэрийн улавч, урт ноосон цамцнаас өөр хувцасгүй турихан охин алхаж явсан. Аавтайгаа ам мурийчихаад, эрх танхил зан, шаралхуу зандаа дийлдэн, хаалга саван нүцгэн шахам чигтээ гарчихаад эргэж орж чадалгүй, гэрийнхээ хажуугийн машин замаар гараа зөрүүлэн, бээрсэн гараа сугандаа хавчуулан алхаж явтал яг л ийм цагаан жийп алгуурхан гулсан ирээд, хар шил нь онгойж, уулга алдам царайлаг хөвгүүн "Над шиг гэрээсээ хөөгдчихөө юу? Алив зовлон нэгт минь сууж дулаац" гэсэн.

Улнаас мөс тэсгэлгүй жиндээж, жаварт хацар улайн, нус гоожиж явсан би хоромхон эргэлзсэнээ тэсэлгүй, магад тэр хөвгүүний дур булаам төрхөнд автсандаа, эсвэл тэр өөрийн эрхгүй итгэл төрүүлсэнд машинд нь ороод суучихаж билээ. Энэ л хар нүд, тэр царай төрх, нууцлаг инээмсэглэл яагаад намайг анхнаасаа учиргүй татаж, цаанаа л дотно санагдаж, тэгтлээ тэмүүлснээ сая л ойлгох шиг болов.

  • - Чи гэрээсээ хөөгдчихсөн юм уу, эсвэл оргочихсон юм уу?
  • - Яагаад оргосон гэж?
  • - Гэрийнхэнийгээ унтаж байхад сэмхэн мөлхөж гарсан, тэгэхдээ айснаасаа болоод хувцсаа ч өмсөж амжаагүй юм шиг л харагдаад байна даа.
  • - Үгүй ээ үгүй, би оргоогүй. Тэгээд ч надад шөнө орой нууцаар гарах хэрэг байдаггүй гэж би санасанаасаа арай чангахан хэлж орхилоо.
  • - Аа чамайг ийм ууртай болохоор чинь гэрийнхэн чинь тэссэнгүй хөөчихөж гэснээ тэр шоолох мэт инээд алдлаа.
  • - Ерөөсөө машинаа зогсоо, би буулаа гэж түүний инээдэнд шаралхсан би царайгаа улайлган өгүүлбэл,
  • - Өөрт чинь сайн хандаж байгаа хүн бүхэнд ингэж муухай ааш гаргаад байвал ирээдүйд нөхөртөө ч бас хөөгдөх байх даа гэж тэр юу ч болоогүй мэт өгүүлээд, тайван жолоогоо мушгина. Бид хоёр юу ч дуугаралгүй нэг хэсэг явлаа. Гүн нойрондоо автсан шөнийн хотын гудамж сэлүүхэн, газар буусан од шиг гэрэлтэй гудамжийг цонхоор харангаа би чимээгүйхэн бодолд автана.
  • - Ууртай охион, хоёулаа хотыг дээрээс нь харах уу?
  • - Хаанаас гэнээ?
  • - Хоёулаа зайсан дээр гарч, шөнийн хотыг харъя. Энэ хүйтэнд, бас өдийд хэн ч байхгүй байх. Би зүгээр толгойгоо дохин зөвшөөрлөө.

Нээрээ тэнд хэн ч байсангүй, бас хав харанхуй байх нь нэг л аймшигтай. Харанхуйгаас айх айдас намайг танихгүй хөвгүүний тухай таагүй бодолд хөтлөн аваачив. Магадгүй тэр харанхуйд түүний хамсаатнууд биднийг хүлээж байх ч юм билүү, аягүй бол тэр харагдсан шигээ итгэж болмоор нэгэн биш байвал яана....

  • - Өө чи чинь нүцгэн байдаг. Дээшээ гарвал тэндээ мөсөн хөшөө болчих байх даа. Дараа л тийшээ хамт гаръя даа гээд тэр миний таагүй бодлыг таасан мэт инээмсэглээд машинаа уулын хормойд зогсоов.

Хувийн машинтай хүн одооных шиг олон байгаагүй тэр цагт цагаан машин хөлөглөсөн миний үеийнх л байх, үсрээд ганц хоёр л ах болов уу гэмээр тэр царайлаг,ёжтой, уур хүрмээр юм шиг мөртлөө сэтгэл татагдам тэр хөвгүүн надад үлгэрийн ханхүү шиг л санагдсан юм. Даанч ердөө цагийн дараа ид шид дуусч, тэр намайг гэрт минь хүргэж өгсөн. Яг орцруугаа орохын алдад,

  • - Ууртай охион, ингэхэд нэр чинь хэн билээ?
  • - Мандхай.

Хариуд нь тэр нэрээ ч хэлэлгүй, гэнэтхэн ирсэн шигээ чимээ яваад өгсөн. Ямар гар утас ч гэж байсан биш, мэйл хаяг, мээсэнжэр ч гэж надад байсангүй дээ. Дахиад уулзах тухайгаа ч бид хоёр ярилцаагүй болохоор тэр хөвгүүнтэй үлгэрийн юм шиг ганцхан үдшийг өнгөрүүлээд дахиж хэзээ ч тааралдаагүй.

Тэр миний дурсамжаа эргэн санасаныг мэдээгүй бололтой дуугүйхэн, яг л тэр үеийнх шиг машин нь хөвөх мэт алгуурхан урагшилна. Би түүний гайхуулахаар амаа дөнгөж ангайтал, тэр урьтан,

  • - Хоёулаа зайсан гарах уу? Үдшийн хотыг дээрээс нь харъя гэлээ. Би мөн л дуулгавартай толгойгоо дохин зөвшөөрөв.

Ингэж арван дөрвөн жилийн дараа бид хэлэлцсэн ёсоор шөнийн хотыг дээрээс нь харсан юм даа. Тэр цагт түнэр харанхуй ноёлон байсан газар одоо шөнө ч өдөр шиг гэрэлтэж, өвлийн хүйтэнд ч дээр нь залуус хүйтнийг ажралгүй инээлдэн байна.

Хаа ч юм мартаж орхисон бээлийгээ үгүйлэн, хүйтэнд даарсан гараа үрчин зогстол тэр бээлийгүй мөртлөө бээрч хөрөөгүй дулаахан гараараа гарыг минь атгаад авлаа. Тэгээд багад ээж минь дулаацуулдаг байсан шиг илчтэй дулаахан гартаа хоёр гарыг нь хөдөлгөлгүй бариад өнөөх л зугтааж боломгүй дур булаам нүдээрээ нэвт ширтэнэ. Миний хамаг бие жингүйдэх мэт болж, одоо байгаа орчин газраасаа нэгэнт салаад, үүлэн дээгүүр хөвөх шиг санагдан, түүнийг, энэ мөчийг мартахгүй санаж явахын тулд ширтсээр. Энэ хайр байлаа.



ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Уран зохиол | Үзсэн: 1181 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]